| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
2025 06 19 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Баазын Улаан булан” ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай Гүнд овогт *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөнгө олох гэж яваад найз нөхөдтэйгөө таарч архи ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож цагдаад баригдсан. Миний буруу” гэв.
2530000000135 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Гэрч ******* “...Би 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өглөөний 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 77-14 сүү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байхад Наран сумын 3 дугаар баг Байшинт хорооллын гудамжинд приус-11 маркийн СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дохиур модоор дохиж зогсоогоод өөрийгөө танилцуулж, тухайн иргэнийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийг байгаа эсэхийг асуухад тухайн тээврийн хэрэгслийн жолооч 2024 оны 07 сард эрхээ хасуулсан гэж хэлэхэд амнаас нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь... иргэний согтуурлыг Alcotest 6810 маркийн драйгер багаж үлээлгэн шалгахад 3,03 бүхэл гарсан. Тэгээд би жолоочид драйгерын дээр гарсан тоог харуулсан. Тус тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багт байх Байшинт хорооллоос Буд гэх айл хүртэл ойролцоогоор 200 метр орчим зайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус тээврийн хэрэгслийг жолоодсон. ******* нь эхнэр болон хоёр хүүхдийн хамт явж байсан. Хэнтэй хаана юу уусан талаар надад юм хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14-р хуудас)
Гэрч ийн “... 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын төв рүү н.Цогтоогоос ямаа самнасан хөлсөө авах гээд орж ирсэн юм. Тэгэхдээ Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн н.Эрдэнэбаяр гэх айл руу ороход н.Эрдэнэбаяр нь архи уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр н.Эрдэнэбаярын хамт “Агар” нэршилтэй 0,5 граммын архи 1 шилийг хувааж уугаад 2 хүүхдийн хамт дөрвүүлээ *******ын хүргэн болох н.Мөнхбаяр гэх айл руу явах гээд СҮҮ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ******* нь жолоодоод хөдөө гарах гээд явж байхдаа цагдаатай таарахад манай нөхрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд цагдаагийн хэсэг рүү аваад явсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас)
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5-р хуудас)
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3-р хуудас)
Драйгер багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8-р хуудас)
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/520 дугаартай шийтгэврийн хуулбар, (хавтаст хэргийн 42-46-р хуудас)
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 47-55-р хуудас)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 36-р хуудас)
Яллагдагч *******ын “... Н.Эрдэнэбаяр гэх айлд Н.Цэнгэл найзтайгаа 0.5 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи уусан. Өөрийн эзэмшлийн СҮҮ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож төрсөн дүү болох Д.Мөнхбат руу 16 цагийн үед н.Эрдэнэбаярынхаас хөдөлсөн... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ унаад хашааны булан тойроод цагдаад баригдсан. Цагдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзээд цагдаагийн байранд авчирч драгер үлээлгэсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь:
Гэрч ******* “...Би 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өглөөний 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 77-14 сүү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байхад Наран сумын 3 дугаар баг Байшинт хорооллын гудамжинд приус-11 маркийн СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дохиур модоор дохиж зогсоогоод өөрийгөө танилцуулж, тухайн иргэнийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийг байгаа эсэхийг асуухад тухайн тээврийн хэрэгслийн жолооч 2024 оны 07 сард эрхээ хасуулсан гэж хэлэхэд амнаас нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь... иргэний согтуурлыг Alcotest 6810 маркийн драйгер багаж үлээлгэн шалгахад 3,03 бүхэл гарсан. Тэгээд би жолоочид драйгерын дээр гарсан тоог харуулсан. Тус тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багт байх Байшинт хорооллоос Буд гэх айл хүртэл ойролцоогоор 200 метр орчим зайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус тээврийн хэрэгслийг жолоодсон. ******* нь эхнэр болон хоёр хүүхдийн хамт явж байсан. Хэнтэй хаана юу уусан талаар надад юм хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14-р хуудас)
Гэрч ийн “... 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын төв рүү н.Цогтоогоос ямаа самнасан хөлсөө авах гээд орж ирсэн юм. Тэгэхдээ Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн н.Эрдэнэбаяр гэх айл руу ороход Н.Эрдэнэбаяр нь архи уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр н.Эрдэнэбаярын хамт “Агар” нэршилтэй 0,5 граммын архи 1 шилийг хувааж уугаад 2 хүүхдийн хамт дөрвүүлээ *******ын хүргэн болох н.Мөнхбаяр гэх айл руу явах гээд СҮҮ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ******* нь жолоодоод хөдөө гарах гээд явж байхдаа цагдаатай таарахад манай нөхрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд цагдаагийн хэсэг рүү аваад явсан... ” гэх,
Гэрч ийн “... 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын төв рүү Н.Цогтоогоос ямаа самнасан хөлсөө авах гээд орж ирсэн юм. Тэгэхдээ Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн Н.Эрдэнэбаяр гэх айл руу ороход н.Эрдэнэбаяр нь архи уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр Н.Эрдэнэбаярын хамт “Агар” нэршилтэй 0,5 граммын архи 1 шилийг хувааж уугаад 2 хүүхдийн хамт дөрвүүлээ *******ын хүргэн болох Н.Мөнхбаяр гэх айл руу явах гээд СҮҮ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ******* нь жолоодоод хөдөө гарах гээд явж байхдаа цагдаатай таарахад манай нөхрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд цагдаагийн хэсэг рүү аваад явсан... ” гэх мэдүүлэг,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Драйгер багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Өнөөдрийн шүүх хуралд *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр тус зүйл ангиар ял шийтгүүлсэн боловч торгох ял өндөр байсан, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, ажил хөдөлмөр хийж торгох ялыг биелүүлэхээс өөр боломжгүй байсан учир торгох ялыг биелүүлэхээр ажил хөдөлмөр эрхлэхээр буюу ямаа самнахаар явсан. Ямаа самнахаар явах хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “Шүүгдэгч ******* нь өмнө нь ял шийтгүүлсэн байсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, өмнөх 1 жил, 1 сар, 29 хоногийг нэмж нэгтгэн 3 жил, 1 сар, 29 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, торгох ял биелсэн учир 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “*******ын хувийн байдлын хувьд ам бүл 5, гэр бүлээсээ гарцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Мэргэжил, боловсролгүй учир олдсон ажлыг хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хор хохирол байхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн үеийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн түүний тогтсон ажил төрөлгүй, ам бүлийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, удаа дараа гэмт хэрэг үйлдэж байгаа зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Шүүгдэгч ******* нь урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг бүрэн төлж барагдуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 1/92 тоот тогтоолоор, эрх хасах ялаас 1 жил 1 сар 29 хоногийн үлдэгдэлтэй болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцоогоор тус тус тогтоогдож байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан түүний өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 29 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулж шийдвэрлэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гүнд овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан түүний өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 29 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР