| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/04249/И |
| Дугаар | 183/ШШ2022/02422 |
| Огноо | 2022-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2022/02422
| 2022 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2022/02422 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах, К.Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Нархан хотхон 00а байр 0 тоотод оршин суух, Б овогт Ж.Ч /РД:ВЗ00000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Нархан хотхон 00а байр 0 тоотод оршин суух, М-ө овогт Б.С /РД:ХН00000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон 51а байр 5 тоотод оршин суух, Б овогт Ч. А /РД:УИ00000000/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 383.004.997 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц-Г.О, Г.Э, С.Б,
Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ю.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ч 2018.03.19-ний өдөр 0000-0000/00 тоот зээлийн гэрээ байгуулж, 200.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Мөн 2018.10.08-ны өдөр 0000-0000/00 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 130.000.000 төгрөг, 21.540.000 төгрөгийг нэмж авсан.
2019.03.19-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 111.103.306 төгрөг, хүү 57.601.176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.366.688 төгрөг, нийт 179.071.170 төгрөг,
2018.10.08-ны өдрийн өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 129.996.437,36 төгрөг, хүү 64.428.651 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.508.474 төгрөг, нийт 203.933.827 төгрөг байна.
Нийт зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 383.004.997 төгрөгийг хариуцагч Ж.Ч, Б.С, Ч.А нараас гаргуулж өгнө үү.
Мөн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 0-р хороолол /14181/ 0а байр үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/7а байр 1 болон 2 дугаар давхар 780 м.кв Ү-0000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр зоорийн давхар 8ш авто зогсоол 380 м.кв Ү-0000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр 403 тоот 57 м.кв орон сууц Ү-0000000000, 000000000, /өмчлөгч Ч.А/, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр 304 тоот 44,8 м.кв оффисын зориулалттай Ү-0000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр 404 тоот 44 м.кв орон сууц Ү-00000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, НТД: 000000/0000 00000000000000, 000000000 худалдаа, үйлчилгээний зориулалттай 2,205 м.кв эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.03.19-ний өдрийн №0000-0000/00 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2018.03.19-ний №0000-0000-00дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, түүний хавсралт, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2018.10.08-ны өдрийн №0000-0000/00 дугаар Зээлийн гэрээ, 2018.10.08-ны өдрийн №0000-0000/00-1 дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ, 2018.10.08-ны өдрийн №0000-0000/00-2 дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцаа гэрээ, 2018.03.19-ний өдрийн №0000-0000-00дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, 2017.08.23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Ж.Ч-ын хүсэлтүүд, 2018.09.10-ны өдрийн Мон-Асиа ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2018.03.06-ны өдрийн Мон-Асиа ХХК-ийн К.Б ХХК-д хандсан албан бичгүүд, Мон-Асиа ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2020.06.10-ны өдрийн №20/216 дугаар К.Б ХХК-ийн мэдэгдэл, 2020.06.11-ний өдрийн №00/000 дугаар К.Б ХХК-ийн мэдэгдэл,Зээл, зээлийн хүүгийн тооцоолол
Хариуцагч талаас Итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
2022.07.08-ны өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар захирамжаар Сангийн яам, Монгол банкнаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. К.Б ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 383.004.997 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Ж.Ч, Б.С, Ч.А нарт холбогдуулан шүүхэд гаргасан.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
3. Хариуцагч Ж.Ч, Б.С, Ч.А нар нь К.Б ХХК-аас зээл авсан болох нь 2018.03.19-ний өдрийн №0000-0000/00 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2018.03.19-ний №0000-0000-00дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, түүний хавсралт, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2018.08.17-ны өдрийн №0000-0000-00 дугаар №0000-0000/00 тоот Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2018.10.08-ны өдрийн №0000-0000/00 дугаар Зээлийн гэрээ, 2018.10.08-ны өдрийн №0000-0000/00-1 дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ, 2018.10.08-ны өдрийн №0000-0000/00-2 дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцаа гэрээ, 2018.03.19-ний өдрийн №0000-0000-00дугаар Үл хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 8-33 дугаар тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ хуулийн дагуу зээлдүүлэгч зээлийн төлбөрөө зээлдэгчээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ж.Ч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ Боловсрол, Шинжлэх ухааны яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас санжүүжилт, хөрөнгө оруулалтын мөнгөө авч чадаагүй учраас зээлийн хүү болон алданги төлөхгүй гэжээ.
Ж.Ч, Б.С, Ч.А нар зээлийн гэрээ байгуулж, К.Бнаас зээл авсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан бөгөөд Төрийн байгууллагын санхүүжилт өгөөгүй асуудлаар зээлийн хүү, алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнээс өөр эрх зүйн харилцаатай холбоотой асуудлаар зээлийн гэрээний хүү, алдангиас чөлөөлөх асуудал Иргэний эрх зүйд зохицуулагдаагүй.
К.Б 2022.06.17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ зээл-2 тооцоолол хийхдээ үндсэн зээл 129.996.437,36 төгрөг, хүү 64.428.651 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.508.474 төгрөг, нийт 203.933.827 төгрөг гэх боловч энэ зээлийн нийт дүн 203.933.562 төгрөг буюу 265 төгрөгийн зөрүүтэй байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 000 тогтоол, 000 дугаар тогтоол Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай, 000 тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолуудаар Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлжээ.
Улаанбаатар хотыг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 19.875.162 төгрөгийг 50 хувь багасгаж, 9.937.581 төгрөг, тооцолол алдсан 265 төгрөг, нийт 9.937.846 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл 241.099.743 төгрөг, зээлийн хүү 122.029.827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.937.581 төгрөг, нийт 373.067.151 төгрөгийг хариуцагч Ж.Ч, Б.С, Ч.А нараас гаргуулж, К.Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.937.846 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Хариуцагчийн өмгөөлөгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй эдгээр хөрөнгүүд нь Б.С, Ж.Амарсанаа нарын өмчлөлийн хөрөнгө гэх боловч Б.С, Ж.А нар нь энэ хэргийн хариуцагч болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн төлсөн 2.230.896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2.023.286 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Ж.Ч, Б.С, Ч.А нараас 373.067.151 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.937.846 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо НТД: 000000/0000 00000000000000, 000000000 худалдаа, үйлчилгээний зориулалттай 2,205 мкв эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр 1 болон 2 дугаар давхар 780 м.кв Ү-0000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр зоорийн давхар 8 ш авто зогсоол 380 м.кв Ү-0000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр 403 тоот 57 м.кв орон сууц Ү-0000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр 304 тоот 44,8 м.кв оффисын зориулалттай Ү-0000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол /14181/ 7а байр 404 тоот 44 м.кв орон сууц Ү-00000000000, 000000000, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, НТД: 000000/0000 00000000000000, 000000000 худалдаа, үйлчилгээний зориулалттай 2,205 м.кв эзэмших эрхтэй газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар К.Б ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.230.896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч, Б.С, Ч.А нараас 2.023.286 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К.Б ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО