| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0159/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/187 |
| Огноо | 2025-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/187
2025 06 19 2025/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин
Улсын яллагч Б.Цэгмэд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болорчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430002880128 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто-механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Жаргалан хотхоны 1-3-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаартай, Хонгорууд ургийн овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Норов” гэх газарт шороон замаар ******* ТӨҮ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”,
- Мөн дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
- Мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”
- Мөн дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.”
гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.Баасандоржийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон явдалд маш их харамсаж байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр болсон үйл явдлаас хойш 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний зүгээс шүүгдэгчийн энэ хэрэгт гэмшихгүй байна гэж үзэж байна. Анх хэрэг болсноос хойш ямар хугацаа өнгөрч байгаа билээ? Бараг жилийн босгон дээр шүүгдэгчтэй биечилж уулзаж байна. Ажил явдлаас хойш шүүгдэгчийн эгч надтай холбогдсон. Холбогдоод одоо уулзах боломжтой байна уу? гэхэд нь би уучлаарай эгчээ, би хүүхдээ сургуулиас нь аваад явж байна. Өнөөдөр би хүүхдийнхээ хажууд ийм асуудал яриад суух боломжгүй байна, би танд боломжтой үедээ хариу өгье гэж нэг удаа би татгалзсан нь үнэн. 2 дахь удаа болох 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр миний дүү одоо уулзах боломж байна уу? гэж эгч нь дахин холбогдсон. Тэгэхээр нь би өнөөдөр амжихгүй байна, 5 дахь өдөр уулзъя гэж хэлсэн. Уулзъя гэж хэлсний маргааш нь надад сургуулийн “school police” хийх албан бичиг ирсэн. Тэгээд би эгчид нь сургуулийн “school police” хийх ёстой боллоо, уулзаж амжихгүй гэж мэдэгдээд уучлалт гуйсан. Түүнээс хойш огт холбоогүй байж байгаад 4 дүгээр сарын 9-ний өдөр эгч нь над руу залгаж эгч нь хөдөө гадаа явдаг ажилтай хүн байгаа юмаа, одоо уулзах боломж байна уу? гэхэд нь би тэгье, хаана уулзах вэ? гэхэд, Тэнгисийн урдах эгчийнхээ ажил дээр хүрээд ир гэсэн. Би очоод 2 удаа залгахад миний дуудлагыг аваагүй. Буцаад над руу залгахдаа уучлаарай, эгч нь хуралтай байна, уулзах боломжгүй боллоо гэсэн. Энэ бол бид хоёрын 3 дахь удаа холбогдсон түүх. Үүний дараа бид дахин холбогдоогүй. Би ч яриагүй, шүүгдэгчийн ар гэрээс ч надтай холбогдоогүй. Би өмгөөлөгч авсан учраас энэ хэрэгт өөрөө оролцож, эдгээр хүмүүстэй өөрөө холбогдоно гэж би өөрөө бодоогүй. Өмгөөлөгчөөр дамжуулж хэрэг явдал өрнөж байгаа гэсэн ойлголттой байсан. 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгчийн эгч надтай дахин холбогдож хоёулаа биечилж уулзахгүй бол үнэхээр болохгүй боллоо, эгч нь одоо яваад очъё гэхээр нь эгчтэй нь уулзсан. Эгчтэй нь уулзаж би өөрийнхөө байр байдал, сэтгэл санааг ойлгуулж хэлсэн. Эгч нь бас шүүгдэгчийн нөхцөл байдлын талаарх бүх зүйлийг хэлсэн. Үүн дээр би юу хэлэх гээд байна вэ? гэхээр, шүүгдэгч гэм буруудаа гэмшихгүй, биднийг үл тоосон байдалтай байна. Миний зүгээс нэхэмжилж байгаа баримтаа өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан. Үүн дээр оршуулгын зардал болон ирж очих унааны зардал, өмгөөллийн хөлс зэргийг нэхэмжилсэн. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Миний хүү болох Б.Чинхүслэн 10 настай, Улаанбаатар хотын 68 дугаар сургуульд сурдаг. Миний өөрийн байдал үнэхээр хэцүү байна. Ханыгаа алдсандаа одоог хүртэл итгэж өгөхгүй л байна. Цаашид миний хүү нас биед хүрнэ. Би энэ хүүхдийг хөтлөөд явна. Мөн үрээ алдсан эх хүн энд сууж байна. Намайг, үр хүүхдийг минь, үрээ алдсан эх хүнийг хүндлээд яагаад ганц удаа хүрээд ирж болоогүй юм бэ? Би гуйсан шүү дээ. Яагаад үрээ алдсан эх хүн, ханиа алдсан эхнэр хоёрыг хүндлээд нэг удаа ирээд уулзсангүй вэ? Миний сэтгэл санаа үнэхээр хэцүү байна” гэв.
2430002880128 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-19-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-18-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
Үзүүлэлтүүд /хэргийн 21-22-р хуудас/
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан /хэргийн 23-29-р хуудас/
мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-15-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болорчимэгийн “... 2024 оны 08 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед надтай холбогдоод “Эрдэнэцагаан суманд ирчихсэн байна, нэг машинаа бол янзалчихсан нөгөө машин нь сумаасаа арай зайтай байгаа юм байна, маргааш өглөө явж тэр машиныг янзална” гэж байсан. Тэрнээс хойш холбогдоогүй маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед нөхрийнхөө Азаа гэх найзаас нь “Баасандорж осолд орж нас барсан” гэж сонссон... талийгаачийн ажил явдлын үеэр машин бариад явж байсан гэх жолооч нь 500,000 төгрөг өгсөн гэж хадам ээжээс сонссон... би оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг /хэргийн 33-34-р хуудас/,
Гэрч ******* “...А.Баасандорж бид хоёр хамт Улаанбаатар хотод байхад ******* А.Баасандорж руу утсаар залгаад “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд машин засварлах ажил байна, хамт явах уу” гэж асуусан ба зөвшөөрөөд бид гурав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй компанийн машиныг засварлахаар болоод одоо сайн санахгүй байна. Төв аймгийн серийн дугаартай Ланд-80 машины апартурыг нь засварласан. Тэгээд тэр машинаа унаад дараагийн засварлах машины сэлбэг нь ирсэн гэсэн тул Эрдэнэцагаан сумын Бичигт боомтын хоолны газраас аваад тэнд хоол идчихээд Баасандорж, Баярбилэг бид гурав тухайн хойд зүгт явсан. Тэгээд 10 гаран км газарт явж байхад сууж явсан машин гэнэт шаварт цохигдоод онхолдчихсон. Тэгээд Баярбилэг бид 2 машинаасаа гараад тойроод харсан чинь талийгаач жолоочийн эсрэг талын арын хаалганы чиглэлт дээвэрт нь цээжээрээ дарагдчихсан байхаар нь машины доороос гаргах гэсэн чинь дийлэхгүй болохоор нь цагдаа дуудсан чинь эмнэлэг мөн хамт ирсэн... зам нь шавартай байсан учраас шаварт цохиулаад тухайн осол болсон гэж бодож байна. Мөн нүүрний шил рүү шавар үсрээд шил арчигч нь усгүй айсан болохоор зам ерөнхийдөө муу харагдаад байсан... ” гэх мэдүүлэг /хэргийн 51-52-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт /хэргийн 111-114-р хуудас/,
Дорнод аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн Авто техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хэргийн 83-87-р хуудас/,
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “...Тоёота Ланд Крузер-80 маркийн ******* ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ороохар овогтой Баярбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
- Мөн дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
- Мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”
- Мөн дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна…” гэх мөрдөгчийн магадалгаа /хэргийн 65-69-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч,цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн “*******-”-ийн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “*******-” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 144-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Чинбатын “... 2024 оны 08 дугаар сарын 20-ны үед машинаа Бичигт боомт дээр машин засдаг гэх 3 залуугаар засуулахаар болоод үлдээгээд явсан... тэгээд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үдийн үед санаж байна хадлан дээрээ байж байхад нэг дугаараас залгаад "ахаа бид нар хойшоо машин засварлах гээд таны Ланд-80-тай явж байгаад шаварт гуядуулаад унчихлаа" гэж ярихаар нь би шууд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгчхөөд өөрөө наашаа явсан. Тэгээд боомтын зүүн хойд талд ирэхэд миний Ланд-80 маркийн машиныг засварлаж байсан 3 залуу зам дээр ус тогтсон хэсэгт онхолдсон нэг нь машины доор даруулсан байсан учраас би боомтоос ковш аваачиж тухайн дарагдсан байсан залууг гаргасан. Намайг очиход цагдаа болон эмнэлгийн алба хаагчид ирчихсэн байсан. Тэгээд тэр дарагдсан залууг нас барсан байна гэсэн... надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хэргийн 38-39-р хуудас),
Яллагдагч *******ийн “...Миний бие А.Баасандорж, ******* нарын хамт Улаанбаатар хотоос 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гараад 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр очоод Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтод очоод машинууд засварласан. Тэр дунд ******* ТӨҮ улсын дугаартай ланд-80 маркийн авто машины апартурыг нь засварласан. Тэгсэн чинь засуулсан хүн нь та хэд ойр зуур явахаар бол ******* ТӨҮ улсын дугаартай Ланд-80 маркийн авто машиныг унаж болно гэж хэлсэн юм. Тухайн ланд-80 маркийн машины эзэн нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Бичигт боомт”-оос хойш 50-60 км орчим газарт Прадо-76 маркийн авто машин эвдэрчихсэн. Тэрийг засаж авчирмаар байна гэхээр нь тэгье гээд сэлбэгийг нь Улаанбаатар хотруу захиж авчруулаад тухайн өвсний компанийн машиныг засварлах гээд “Бичигт боомт-оос хойд зүгт Ланд-80 маркийн ******* ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******, А.Баасандорж нарын хамт явсан. Тэгээд “Бичигт боомт”-оос хойш 10 гаран км газарт явж байгаад замын шалбааганд ороод машин шарвасан. Тэгээд бөгсөө хаяад гуядуулаад тогтохгүй онхолдчихсон. Тэгсэн чинь дөрвөн дугуй нь дээшээ хараад онхолдчихсон. Тэгсэн хамт байсан найз А.Баасандорж маань жолоочийн эсрэг талаар машинд даруулаад нас барсан. Тухайн ******* ТӨҮ улсын дугаартай ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Тэр үед талийгаач А.Баасандорж, манай найз ******* хоёр 0.75 гр тал шил “экс” нэртэй архи 2024 оны 08 дугаар сарын 26-ны өглөө намайг босоход уучихсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өмнө орой нь буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны шөнө “экс” нэртэй 0.75 гр архи 4 шилийг бид 3 хувааж уугаад амарсан. Тэрнээс үлдсэн архи байсан юм. Би хоёр найзтайгаа хамт ******* Төв улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн апартур буюу түлш хуваарилдаг нацос, бүх дугуйны тормосны пратнаас хий авч цэвэрлэгээ хийсэн. Мөн нэг тормасны трүп солих гэсэн чинь олдоогүй ом. Амартизартор, түлк засварлах гээд сэлбэгийг нь Улаанбаатар хотруу захичихсан байсан. Тухайн үед замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замаар салхины өөдөөс явж байсан болохоор шавар нүүрний шил рүү цацаад шил арчигчаа ажиллуулаад арилгах үед шарвалт үүсээд тэгээд хоёр талруугаа шарваад зогсоож чадалгүй онхолдчихсон. Тэр 2 архи уучихсан, би эрүүл байсан болохоороо тухайн машиныг би жолоодсон...” гэх мэдүүлэг /хэргийн 176-179-р хуудас/
“Арвижих эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн СБ-1/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан /хэргийн 150-152-р хуудас/
Шинжээч А.Болор-Эрдэнээс авсан мэдүүлэг /хэргийн 160-161-р хуудас/
Шүүгдэгч *******ийн хувийн баталгаа /хэргийн 162-р хуудас/
Шүүгдэгч *******ийн Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл /хэргийн 181-р хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл /хэргийн 182-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 183-р хуудас/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, /хэргийн 184-р хуудас/
Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 60 дугаартай албан тоот /хэргийн 188-189-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 191-р хуудас/
Б.Чинхүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 193-р хуудас/
А.Баасандорж, Ц.Болорчимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 194-р хуудас/
Ц.Болорчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 195-196-р хуудас/
Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 02 дугаартай лавлагаа /хэргийн 198-199-р хуудас/
Голомт банкны 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 10/411 тоот албан бичиг /хэргийн 201-р хуудас/
Хаан банкны 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 5648/494/27 тоотоор илгээсэн дансны хуулга /хэргийн 202-204-р хуудас/
*******ийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хэргийн 222-223-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,000,000 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны гүйлгээний баримт
2025 оны 05 сарын 16-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ
*******ийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт
Хохиролд нэхэмжилсэн НӨАТ-ын баримтууд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 17,741,000 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны гүйлгээний баримт зэрэг баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Норов” гэх газарт шороон замаар ******* ТӨҮ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”,
- Мөн дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
- Мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”
- Мөн дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.Баасандоржийн амь насыг хохироосон болох нь
шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Миний бие А.Баасандорж, ******* нарын хамт Улаанбаатар хотоос 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гараад 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр очоод Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтод очоод машинууд засварласан. Тэр дунд ******* ТӨҮ улсын дугаартай ланд-80 маркийн авто машины апартурыг нь засварласан. Тэгсэн чинь засуулсан хүн нь та хэд ойр зуур явахаар бол ******* ТӨҮ улсын дугаартай Ланд-80 маркийн авто машиныг унаж болно гэж хэлсэн юм. Тухайн ланд-80 маркийн машины эзэн нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Бичигт боомт”-оос хойш 50-60 км орчим газарт Прадо-76 маркийн авто машин эвдэрчихсэн. Тэрийг засаж авчирмаар байна гэхээр нь тэгье гээд сэлбэгийг нь Улаанбаатар хотруу захиж авчруулаад тухайн өвсний компанийн машиныг засварлах гээд “Бичигт боомт-оос хойд зүгт Ланд-80 маркийн ******* ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******, А.Баасандорж нарын хамт явсан. Тэгээд “Бичигт боомт”-оос хойш 10 гаран км газарт явж байгаад замын шалбааганд ороод машин шарвасан. Тэгээд бөгсөө хаяад гуядуулаад тогтохгүй онхолдчихсон. Тэгсэн чинь дөрвөн дугуй нь дээшээ хараад онхолдчихсон. Тэгсэн хамт байсан найз А.Баасандорж маань жолоочийн эсрэг талаар машинд даруулаад нас барсан. Тухайн ******* ТӨҮ улсын дугаартай ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Тэр үед талийгаач А.Баасандорж, манай найз ******* хоёр 0.75 гр тал шил “экс” нэртэй архи 2024 оны 08 дугаар сарын 26-ны өглөө намайг босоход уучихсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өмнө орой нь буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны шөнө “экс” нэртэй 0.75 гр архи 4 шилийг бид 3 хувааж уугаад амарсан. Тэрнээс үлдсэн архи байсан юм. Би хоёр найзтайгаа хамт ******* Төв улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн апартур буюу түлш хуваарилдаг нацос, бүх дугуйны тормосны пратнаас хий авч цэвэрлэгээ хийсэн. Мөн нэг тормасны трүп солих гэсэн чинь олдоогүй ом. Амартизартор, түлк засварлах гээд сэлбэгийг нь Улаанбаатар хотруу захичихсан байсан. Тухайн үед замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замаар салхины өөдөөс явж байсан болохоор шавар нүүрний шил рүү цацаад шил арчигчаа ажиллуулаад арилгах үед шарвалт үүсээд тэгээд хоёр талруугаа шарваад зогсоож чадалгүй онхолдчихсон. Тэр 2 архи уучихсан, би эрүүл байсан болохоороо тухайн машиныг би жолоодсон...” гэх,
Гэрч ******* “...А.Баасандорж бид хоёр хамт Улаанбаатар хотод байхад ******* А.Баасандорж руу утсаар залгаад “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд машин засварлах ажил байна, хамт явах уу” гэж асуусан ба зөвшөөрөөд бид гурав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй компанийн машиныг засварлахаар болоод одоо сайн санахгүй байна. Төв аймгийн серийн дугаартай Ланд-80 машины апартурыг нь засварласан. Тэгээд тэр машинаа унаад дараагийн засварлах машины сэлбэг нь ирсэн гэсэн тул Эрдэнэцагаан сумын Бичигт боомтын хоолны газраас аваад тэнд хоол идчихээд Баасандорж, Баярбилэг бид гурав тухайн хойд зүгт явсан. Тэгээд 10 гаран км газарт явж байхад сууж явсан машин гэнэт шаварт цохигдоод онхолдчихсон. Тэгээд Баярбилэг бид 2 машинаасаа гараад тойроод харсан чинь талийгаач жолоочийн эсрэг талын арын хаалганы чиглэлт дээвэрт нь цээжээрээ дарагдчихсан байхаар нь машины доороос гаргах гэсэн чинь дийлэхгүй болохоор нь цагдаа дуудсан чинь эмнэлэг мөн хамт ирсэн... зам нь шавартай байсан учраас шаварт цохиулаад тухайн осол болсон гэж бодож байна. Мөн нүүрний шил рүү шавар үсрээд шил арчигч нь усгүй айсан болохоор зам ерөнхийдөө муу харагдаад байсан... ” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт,
Дорнод аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн Авто техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт,
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ...Тоёота Ланд Крузер-80 маркийн ******* ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ороохар овогтой Баярбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
- Мөн дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
- Мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”
- Мөн дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна…” гэх мөрдөгчийн магадалгаа,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “*******-”-ийн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “*******-” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ш.Чинбатын “...2024 оны 08 дугаар сарын 20-ны үед машинаа Бичигт боомт дээр машин засдаг гэх 3 залуугаар засуулахаар болоод үлдээгээд явсан... тэгээд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үдийн үед санаж байна хадлан дээрээ байж байхад нэг дугаараас залгаад "ахаа бид нар хойшоо машин засварлах гээд таны Ланд-80-тай явж байгаад шаварт гуядуулаад уначихлаа" гэж ярихаар нь би шууд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгчхөөд өөрөө наашаа явсан. Тэгээд боомтын зүүн хойд талд ирэхэд миний Ланд-80 маркийн машиныг засварлаж байсан 3 залуу зам дээр ус тогтсон хэсэгт онхолдсон нэг нь машины доор даруулсан байсан учраас би боомтоос ковш аваачиж тухайн дарагдсан байсан залууг гаргасан. Намайг очиход цагдаа болон эмнэлгийн алба хаагчид ирчихсэн байсан. Тэгээд тэр дарагдсан залууг нас барсан байна гэсэн... надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Улсын яллагчаас: “ Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмаа “... шүүгдэгчийн цусан дахь спиртийн агууламжийн талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хийлгэх саналтай байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна... Одоо энэ хүсэлтээсээ татгалзаж байна, хэргийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат: “Бид анхнаасаа зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Шүүгдэгч өөрөө тэр ослын улмаас гэмтэл авсан нь тодорхой байгаа. Хоёр удаа явган явж байгаад л хөл нь хугарсан. Ослын улмаас цууралт үүссэн, тэрийгээ мэдэхгүй яваад байсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт дээр шүүгдэгч тохойгоо л үзүүлсэн, гар хөлийнхөө зургийг авхуулаагүй байна лээ. Хоёр удаа хөл хугарна гэдэг чинь маш их хэмжээний цууралт үүссэн, эрүүл мэндээрээ хохирсон нөхцөл байдал байгаа шүү. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирлын хувьд бид нотлох баримтын шаардлага хангасан хэдий хэмжээний хохирол гарахыг хараад шүүх хурал завсарлахаар тэр дор нь мөнгийг шилжүүлнэ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Прокуророос шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон бусдын амь насыг хохироосон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигчийг мөргөж осол гарсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Тэрээр “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ” гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч шавар устай тухайн нөхцөл байдлаас шалтгаалан осол гаргаж, үүний улмаас бусдын амь нас хохирчээ.
Шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох “ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал
Улсын яллагчаас: “ ...шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил 5 сарын хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс зорчихыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн. Мөн өөрөө хөлөө хугалсан, аав нь хорт хавдраар өвдсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Хэлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн төлөгдсөн...” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болорчимэг “Хохирол нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч бол миний үе тэнгийн залуу хүн. Гэмтэл нь хурдан эдгэж, ажил хөдөлмөр эрхэлж, аав ээждээ дэмтэй байгаасай гэж хүсэж байна. Шүүх хурал дуусаж өөр өөрсдийн амьдралаар амьдрах ч гэсэн бага насны хүүгээ хөтлөөд үлдсэн эмэгтэй, үрээ алдсан эх хүнийг битгий мартаарай” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 22.741.000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгосон, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр тус тус заасан ба хүний амь нас, зовуурь шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс уг асуудлаас үүссэн үр дагавар, хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх шууд тогтоох боломж хязгаарлагдмал бөгөөд энэ тохиолдолд амь нас хохирсныг нөхөн сэргээх боломжгүй боловч амь хохирогчийн оршуулга, түүнтэй холбоотойгоор гарсан бусад зардлыг амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэж хохиролд тооцож, тогтоох боломжтой ба энэ нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцэх юм.
*******ийн үйлдлийн улмаас А.Баасандоржийн амь нас хохирсон бөгөөд түүний гэр бүлээс амь хохирогчийн оршуулгын болон бусад зардалд 13,442,978 төгрөгийг шүүх хуралдаанд баримтаар, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тухайн гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 622 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “гуравдугаар зэрэглэл”-ийг хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.
Тус аргачлалын “гуравдугаар зэрэглэл”-ийн хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,880,000 /арван нэгэн сая найман зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болорчимэгт олгохоор шийдвэрлэсэн болно.
Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болорчимэгийн 13,442,978 төгрөгийг шүүх хуралдаанд баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанаас өмнө 5,000,000 төгрөг, шүүх хуралдааны явцад оршуулгын болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршигт нийтдээ 17,741,000 төгрөгийг хохиролд төлж барагдуулсан буюу нийт 22,741,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болорчимэг нь гомдолгүй талаар мэдүүлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийг улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдъя.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ш.Чинбат нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хонгорууд овогт *******ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 22.741.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР