| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0146/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/194 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/194
2025 06 30 2025/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Цэгмэд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530000120097 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд жижүүр ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, 3 дугаар гудамж, 300 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай Галдаа овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг Дарь шатахуун түгээх станцаас тус сумын 3 дугаар баг Баян-Овоогийн тоот хашааны урд талын гудамжны шороон зам хүртэл 2 километр зайд Тоёота Хайлюкс маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,
мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг цэцэрлэгийн хойд талын шороон замаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг 0.57 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Би морь уядаг. Морины уяан дээр найзуудтайгаа таараад архи уусан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ажил хийдэг, ээж минь сонсголын бэрхшээлтэй. Удахгүй хоёр хүүхэд минь над руу ирнэ гэсэн. Хоёр хүүхэдтэйгээ сүүлийн гурван жил уулзаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
2530000120097 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн тухайд:
1. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Түмэнцогт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6-р хуудас)
2. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Түмэнцогт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 7-р хуудас)
3. Гэрч ын "... Миний бие 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаа , С.Батжаргал нарын хамт албаны Тоёота приус-20 маркийн 04-35 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Шөнийн 23 цаг 30 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг Баян-Овоогийн 1314 тоот хашааны урд талын шороон зам дээр Хайлюкс маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тус сумын 2 дугаар багийн иргэн ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд үлээхээс татгалзсан тул сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч П.Сарнайцэцэгээр цуснаас биологийн дээж авхуулсан. ******* нь Түмэнцогт сумын 4 дүгээр баг Дарь шатахуун түгээх станцаас Түмэнцогт сумын 3 дугаар баг Баян-Овоогийн тоот хашааны урд талын гудамжны шороон зам хүртэл 2 километр газар жолоо барьсан байсан юм ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11-р хуудас)
4. Гэрч ".... Миний бие хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч , олон нийтийн цагдаа С.Батжаргал нарын хамт 2024 оны 12 дугаар сарын 12 12-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Шөнийн 23 цаг 30 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг Баян-Овоогийн 1314 тоот хашааны урд талын шороон зам дээр Хайлюкс маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тус сумын 2 дугаар багийн иргэн ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд үлээхээс татгалзсан тул сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч П.Сарнайцэцэгээр цуснаас биологийн дээж авхуулсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15-р хуудас)
5. Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай "...1. Шинжилгээнд ирүүлсэн ******* гэсэн хаягтай цуснаас 2,4 промиль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23-р хуудас)
6. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-67-р хуудас)
7. Яллагдагч ******* “... 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сумын товaec 13 цагийн үед адуугаа бөөгнүүлэхээр өөрийн эзэмшлийн Хайлюкс маркийн ARP улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун хойд зугт 16-17 км зайд байх адуун дээрээ найз н.Цагаанаатай таараад тэндээ бид хоёр 0,75 литрийн "Экс" нэртэй архийг хоёулаа хувааж уучхаад сумын төв рүү шөнийн 23 цаг өнгөрөөгөөд би ганцаараа машинтайгаа орж ирсэн. Тэгээд Баян-Овооны гудамж өнгөрөөд буланд нь цагдаа нартай таарсан. Тэгээд цаг хэсэг дээр драйгер үлээлгэхэд нь би үлээгээгүй. Тэгээд намайг сумын эрүүл мэндийн төв рүү авч явсан. Тэгээд тэнд цус өгсөн... би тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун хойд зүгт 16-17 км-ээс сумын төвийн Баян-Овооны 13 дугаар гудамж хүртэл зайнд жолоодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-р хуудас),
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн тухайд:
1. Гэрч “...миний бие олон нийтийн цагдаа хамт 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Өдрийн 15 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн М.Ууган- Эрдэнэ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, ******* согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 0.57 хувийн согтолттой гарсан юм. Би бэлэн бус машинаар шалгахад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад шүүхээр орж, ял шийтгүүлсэн байсан. ******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Ундрах дэлгүүрээс Цэцэрлэг хүртэл 1 км газар жолоо барьсан байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102-р хуудас)
2. Гэрч “... миний бие зохицуулагч, цагдаагийн дэслэгч хамт 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Өдрийн 15 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, ******* согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 0.57 хувийн согтолттой гарсан. ******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг “Ундрах” дэлгүүрээс цэцэрлэг хүртэл 1 км газар жолоо барьсан байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106-р хуудас)
3. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 91-р хуудас)
4. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 90-р хуудас)
5. Яллагдагч ******* “... миний бие 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс Түмэнцогт сумын төвд ирсэн. Тухайн үед нутгийн ах хүү болох н.Баяраатай ирсэн. Тэгээд сумын урд ирээд би ганцаараа машинд нь “cass” нэртэй 0,5 литрийн пиво уусан. Тэгээд сум руу ороод би гэрийнхээ гаднаас өөрийнхөө Даюун маркийн мотоциклийг аваад гэрийнхээ хойд талд байдаг “баялаг” нэртэй дэлгүүр орчхоод тэндээсээ гарч яваад цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг Дарь шатахуун түгээх станцаас тус сумын 3 дугаар баг Баян-Овоогийн тоот хашааны урд талын гудамжны шороон зам хүртэл 2 километр зайд Тоёота Хайлюкс маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,
мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Цэцэрлэгийн хойд талын шороон замаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг 0.57 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл,
Драггер багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
ALCOTEST-7510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч ALCOTEST-7510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гэрч “...миний бие олон нийтийн цагдаа хамт 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Өдрийн 15 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн М.Ууган- Эрдэнэ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, ******* согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 0.57 хувийн согтолттой гарсан юм. Би бэлэн бус машинаар шалгахад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад шүүхээр орж, ял шийтгүүлсэн байсан. ******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Ундрах дэлгүүрээс Цэцэрлэг хүртэл 1 км газар жолоо барьсан байсан... ” гэх,
Гэрч “...миний бие зохицуулагч, цагдаагийн дэслэгч хамт 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Өдрийн 15 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, ******* согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 0.57 хувийн согтолттой гарсан. ******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг “Ундрах” дэлгүүрээс цэцэрлэг хүртэл 1 км газар жолоо барьсан байсан... ” гэх,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Яллагдагч ******* “... миний бие 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс Түмэнцогт сумын төвд ирсэн. Тухайн үед нутгийн ах хүү болох н.Баяраатай ирсэн. Тэгээд сумын урд ирээд би ганцаараа машинд нь “cass” нэртэй 0,5 литрийн пиво уусан. Тэгээд сум руу ороод би гэрийнхээ гаднаас өөрийнхөө Даюун маркийн мотоциклийг аваад гэрийнхээ хойд талд байдаг “баялаг” нэртэй дэлгүүр орчхоод тэндээсээ гарч яваад цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр цагдаад баригдсан...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоол,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 сарын 11-ний өдрийн 1/515 дугаартай албан тоот,
******* иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө, өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
2025 оны 04 сарын 04-ний өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02/889 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон хийгээд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: “Гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,57 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдоно.
Шүүх шүүгдэгч ******* тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг Дарь шатахуун түгээх станцаас тус сумын 3 дугаар баг Баян-Овоогийн тоот хашааны урд талын гудамжны шороон зам хүртэл 2 километр зайд Тоёота Хайлюкс маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,
мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг цэцэрлэгийн хойд талын шороон замаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг 0.57 хувийн согтолттой жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нэмж нэгтгээд нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 11 сарын хугацаагаар хасаж, хорих ялыг 1 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “өмнөх нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэж 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зохицуулалт байгаа тул заавал хорих ял оногдуулахгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэмж нэгтгээд 4 жил 11 сарын хугацаагаар хасах ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн боловч өөрийн гэм бурууг ухамсарлаж ойлгохгүй байгаа байдал, мөн ам бүл 2, 62 настай тэтгэвэрт байх эхийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж байгаа бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялаас 336 цагийн ажил хийсэн буюу 364 цагийн үлдэгдэл ялтай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах ялаас 2 жил, 10 сарын үлдэгдэл ялтай болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02/889 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 10 сарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас гүйцэтгээгүй үлдсэн 364 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв/ жил, 11 /арван нэг/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 9 /ес/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галдаа овогт Мягмарын Ууган-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 10 сарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас гүйцэтгээгүй үлдсэн 364 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв/ жил, 11 /арван нэг/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 9 /ес/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 9 /ес/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР