| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0198/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
2025 07 02 2025/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч П.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат,
Иргэдийн төлөөлөгч Г.Солонготуяа,
Насанд хүрээгүй хохирогч Э.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2530000000141 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2005 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 4 дүгээр баг Төмөртэйн 10-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛМ05283030 регистрийн дугаартай, Боржигон овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 5 дугаар баг Дэнжийн 725 тоотод байх өөрийн гэртээ Э.*******ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 5 сард нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдаж, 2024 оны 5 сарын 1-ний өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Ирэхэд ******* гэх хүн өөрөө над руу фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан. Би наадам болтол хотод ажиллаж байгаад, 7 сард сумынхаа 100 жилийн ойг үзэх гэж ирсэн.
Тухайн үед бид 2 харилцаатай байсан нь үнэн. Тэр орой бид хоёр оройны 9 цагийн үед уулзаж шөнийн 2 цаг хүртэл сууж байгаад гадаа гэнэт салхилаад бороо орох гэж байхаар нь би “гэр рүүгээ ороод цамцаа өмсчхөөд ирье, тэгээд чамайг хүргээд өгье” гээд орсон. Би айлын хүүхдийг гадаа дааруулсан байх гэж бодоод цай чанаж өгөх гээд, цай буцлах хооронд өөрөө зуухныхаа хажууд тамхи татаад сууж байсан. *******ийг орон дээр хэвтэж байхад нь ус буцалгаж акбар цай дүрж өгсөн. Орон дээр хэвтэж байхад нь би хажууд нь хэвтсэн. ******* утсаараа юм үзээд хэвтэж байхад нь би хамт үзээд хэвтэж байсан. Тэр эхэлж миний эрүүн дээр үнссэн. Тэгэхээр нь бид хоёр биедээ уусаж орсон. Дараа нь би цамцаа тайлсан. Миний карманд хоёр ширхэг хамгаалалт байсан юм. Нэг нь цоорсон байж магадгүй гэж бодоод би хамгаалалтаа давхарласан. Намайг цамцаа тайлж байхад ******* өмдөө өвдөг хүртлээ тайлсан. Би дээр нь гартал эвгүй санагдаад байхаар нь оруулаад буцаагаад авсан. Би “за ер нь больё” гэж бодсон. Нойтон мэдрэмж төрөхөөр нь биеийнх нь юм ирсэн юм байлгүй дээ гэж бодоод больсон. Босоод гэрийнхээ өрхийг татаж, хашааныхаа хаалгыг түгжээд, гудмаар хөтөлж яваад Тэргэл гэх охины руу хүргэж өгсөн. Тэр найз нь гарч ирж тосож аваад орсон” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “******* бид 2 худгийн хажуу талд уулзсан. Тэр үед бороо ороод өрхөө татчихаад ирье гэсэн. Би тэр хооронд найзындаа хүлээж байсан. Дараа нь бид гэрт нь ороод, өрхөө татаж байх хооронд би орон дээр сууж байсан. өрхөө татаж орж ирээд хаалгаа түгжсэн” гэв.
2530000000141 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 43-46-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн: “...Би 2024 оны 05 сард /өдрийг нь мэдэхгүй байна/ орой 20 цагийн үед найз Тэргэл, нарын хамт Данжид байдаг тоглоомын талбай дээр байж байгаад Тэргэл хүнтэй уулзана гээд яваад өгсөн. Тухайн үед явахдаа надад “тай цуг явж байгаарай. Би хүнтэй уулзчихаад хүрээд ирнэ. Тэгээ л хүрээд ирээрэй" гээд явсан. Тэр хооронд нь “гэрийнхээ өрхийг татчихаад тэгээд чамайг хүргэж өгье гэж хэлсэн. Хоёулаа хамт явъя” Тэгээд би ын гэр рүү хамт явсан. Тухайн үед намайг “манай гэр рүү хамт оръё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт ыг дагаад гэр рүү хамт орсон. Тэгээд гэр рүү нь орсны дараагаараа миний хувцсыг тайлж эхэлсэн. Тухайн үед бүх биеэ чангалаад биеэ бариад /биеэ хумиад/ эсэргүүцсэн. Тэгсэн тухайн үед ямар ч нэмэр байгаагүй миний бүх хувцсыг тайлаад миний гарнаас татаад, 2 хөлийг салгах гээд хүчээр татаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би ыг дийлээгүй. Тэгээд дараа нь намайг гэр рүү хүргэж өгье гээд гэр рүү хүргэж өгсөн. Тэр үед Тэргэл намайг гудамжнаас тосож авсан. Тэгээд Тэргэлтэй хамт гэр рүү нь явсан. Тухайн үед би хэнд ч хэлээгүй. Би тай 4 сараас эхэлж харьцаж байгаад үерхэж эхэлсэн.
... надтай бэлгийн харьцаанд орсны дараагаар 2 хоногийн дараа надтай үерхэхээ больё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үерхэхээ больсон. Тэгээд 5 сараас хойш миний сарын тэмдэг ирэхгүй байсан. Өмнө нь сарын тэмдэг тогтворгүй байна гэж бодоод юм бодохгүй явдаг байсан. 9 сараас хойш өглөөдөө идсэн хоолноосоо дотор муухайраад бөөлжөөд л яваад байсан. Ээж Мөнгөнчимэг надаас 8 сард “сарын тэмдэг чинь яагаад ирэхгүй байгаа юм бэ?” гэж асуусан. Тухайн үед би ээжид “тасалдаж ирдэг юм байгаа биз” гээд тоогоогүй хэлээд өнгөрсөн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эмчийн үзлэгээр эмч нар жирэмсний тестээр шалгаж үзэхэд өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Өмнө нь мэдээгүй байсан.
...Тухайн үед *******ыг миний хувцсыг тайлж байхад би бүх биеэ хумиад эсэргүүцсэн. Тэгсэн нь миний гарнаас татаад, миний 2 хөлийг салгах гээд хүчтэй татаад байсан. Надтай нь хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би өөдөөс нь юу ч хэлж чадаагүй, айгаад, сандарсан байсан. ...Тухайн үед бид хоёр хоёулаа архи хэрэглээгүй байсан. ... намайг сургууль сурдгийг мэднэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-08-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн дахин өгсөн: “...Тухайн үед би ын цээж рүү нь гараараа түлхэж, мөн би гуяа чангалах зэргээр эсэргүүцээд дийлээгүй. Тухайн үед намайг биеэ сулла гээд байсан. Тухайн үед тай бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй. ...Тухайн үед хичээл амраагүй байсан. Тэгэхээр 5 сарын 10-д гаргаад анх тай Дөрвөлж толгой дээр уулзаж байсан. Тэгээд дараа нь удаагүй тоглоомын талбай дээр уулзаад тэгээд гэр рүү нь хамт яваад гэртээ надтай бэлгийн харьцаанд орсон.
...Хамгийн анх *******тай 2024 оны 05 сард танилцаж байсан. Тэгэхдээ би өөрийн нэр, 14 настай, мөн өөрийн амьдардаг газраа бүгдийг нь хэлж байсан. надтай бэлгийн харьцаанд орохдоо миний 14 настай гэдгийг мэдэж байсан. ...сэтгэл санаа хэвийн байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн дахин өгсөн: “...Тиймээ би өмнөх мэдүүлэгтээ тай бэлгийн харьцаанд орсон сараа андуурсан байна. Яагаад гэвэл манай ээж Мөнгөнчимэг Уулбаян сум руу хүний буяны ажилд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр явсан тэгээд ээж Уулбаян суманд 7 хонож байсан. Тэр үед би тай уулзаж бэлгийн харьцаанд орсон. Тэгэхээр 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед гэрийнхнийгээ хөдөө явсан гэж хэлж байсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн дахин өгсөн: “...Би шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие сэтгэл санаа хэвийн байна. Хичээлдээ явж байгаа. ад гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнчимэгийн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин *******ийг жирэмсэн болсон талаар анх цагдаагаас мэдсэн. Өмнө нь охин надад 07 сар, болон 08 сард сарын тэмдэг нь ирэхгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед би охиндоо гайгүй байлгүй дээ, сарын тэмдэг алдагдаж ирдэг юм гэж хэлээд л өнгөрч байсан. Жирэмсэн болсон талаар нь өмнө нь мэдээгүй байсан. Би охиноосоо болсон асуудлын талаар асуух гэхэд охин дургүйцээд байдаг байсан. Тэгэхээр нь би охиноо бодоод юм асуудаггүй шалгаадаггүй. Энэ болсон асуудлын талаар гэртээ ч ярилцдаггүй. Одоо харин охин маань сургуульдаа яваад хэвийн амьдралдаа орсон. Ааш зангийн хувьд одоохондоо хэвийн байгаа. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Надад болон манай гэр бүлд гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31-р хуудас),
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаартай “...1. Э.******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эмэгтэйчүүдийн эход 17 долоо хоног 2 хоногтой жирэмсэн байна. 2. Лабораторийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-63-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Уянгын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6368 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн А., Э.******* болон Э.*******ийн ураг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. А., Э.******* болон Э.*******ийн ургийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3.Э.******* нь ургийн биологийн эх байх боломжтой байна. 4. А. нь ургийн биологийн эцэг байх боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-51-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амарсайхан, Б.Отгонжаргал нарын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142 дугаартай “...1. Эрдэнэбаатарын ******* /ЛЮ09272242/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-61-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн суралцагчийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 95-100-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 92-р хуудас),
*******ын нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 90-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 725 тоотод байх өөрийн гэртээ Э.*******ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг ирүүлжээ.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох ...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “ Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ шүүх хурал эхлэхэд л хэлсэн. Бэлгийн харьцаанд орсон үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна уу? гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Хүчиндэх гэмт хэрэг нь өөрөө хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг халдаж үзүүлсэн эсэргүүцлийг няцааж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэсэн шинжүүдийг хангаж байж энэ нь хүчингийн гэмт хэрэг болно. Гэтэл хохирогчийн биед гэмтэл учруулсан уу? гэхээр тийм зүйл байхгүй гэдэг нь асуултаар тогтоогдсон. Иймд шүүгдэгчийн зүгээс хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, харин хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг хүсэж байна” гэх,
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “ Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
1.3. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******ыг 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 725 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Э.*******ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн: “...Би 2024 оны 05 сард /өдрийг нь мэдэхгүй байна/ орой 20 цагийн үед найз Тэргэл, нарын хамт Данжид байдаг тоглоомын талбай дээр байж байгаад Тэргэл хүнтэй уулзана гээд яваад өгсөн. Тухайн үед явахдаа надад “тай цуг явж байгаарай. Би хүнтэй уулзчихаад хүрээд ирнэ. Тэгээ л хүрээд ирээрэй" гээд явсан. Тэр хооронд нь “гэрийнхээ өрхийг татчихаад тэгээд чамайг хүргэж өгье гэж хэлсэн. Хоёулаа хамт явъя” Тэгээд би ын гэр рүү хамт явсан. Тухайн үед намайг “манай гэр рүү хамт оръё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт ыг дагаад гэр рүү хамт орсон. Тэгээд гэр рүү нь орсны дараагаараа миний хувцсыг тайлж эхэлсэн. Тухайн үед бүх биеэ чангалаад биеэ бариад /биеэ хумиад/ эсэргүүцсэн. Тэгсэн тухайн үед ямар ч нэмэр байгаагүй миний бүх хувцсыг тайлаад миний гарнаас татаад, 2 хөлийг салгах гээд хүчээр татаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би ыг дийлээгүй. Тэгээд дараа нь намайг гэр рүү хүргэж өгье гээд гэр рүү хүргэж өгсөн. Тэр үед Тэргэл намайг гудамжнаас тосож авсан. Тэгээд Тэргэлтэй хамт гэр рүү нь явсан. Тухайн үед би хэнд ч хэлээгүй. Би тай 4 сараас эхэлж харьцаж байгаад үерхэж эхэлсэн.
... надтай бэлгийн харьцаанд орсны дараагаар 2 хоногийн дараа надтай үерхэхээ больё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үерхэхээ больсон. Тэгээд 5 сараас хойш миний сарын тэмдэг ирэхгүй байсан. Өмнө нь сарын тэмдэг тогтворгүй байна гэж бодоод юм бодохгүй явдаг байсан. 9 сараас хойш өглөөдөө идсэн хоолноосоо дотор муухайраад бөөлжөөд л яваад байсан. Ээж Мөнгөнчимэг надаас 8 сард “сарын тэмдэг чинь яагаад ирэхгүй байгаа юм бэ?” гэж асуусан. Тухайн үед би ээжид “тасалдаж ирдэг юм байгаа биз” гээд тоогоогүй хэлээд өнгөрсөн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эмчийн үзлэгээр эмч нар жирэмсний тестээр шалгаж үзэхэд өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Өмнө нь мэдээгүй байсан.
...Тухайн үед *******ыг миний хувцсыг тайлж байхад би бүх биеэ хумиад эсэргүүцсэн. Тэгсэн нь миний гарнаас татаад, миний 2 хөлийг салгах гээд хүчтэй татаад байсан. Надтай нь хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би өөдөөс нь юу ч хэлж чадаагүй, айгаад, сандарсан байсан. ...Тухайн үед бид хоёр хоёулаа архи хэрэглээгүй байсан. ... намайг сургууль сурдгийг мэднэ.” гэх,
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн дахин өгсөн: “...Тухайн үед би ын цээж рүү нь гараараа түлхэж, мөн би гуяа чангалах зэргээр эсэргүүцээд дийлээгүй. Тухайн үед намайг биеэ сулла гээд байсан. Тухайн үед тай бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй. ...Тухайн үед хичээл амраагүй байсан. Тэгэхээр 5 сарын 10-д гаргаад анх тай Дөрвөлж толгой дээр уулзаж байсан. Тэгээд дараа нь удаагүй тоглоомын талбай дээр уулзаад тэгээд гэр рүү нь хамт яваад гэртээ надтай бэлгийн харьцаанд орсон.
...Хамгийн анх *******тай 2024 оны 05 сард танилцаж байсан. Тэгэхдээ би өөрийн нэр, 14 настай, мөн өөрийн амьдардаг газраа бүгдийг нь хэлж байсан. надтай бэлгийн харьцаанд орохдоо миний 14 настай гэдгийг мэдэж байсан. ...сэтгэл санаа хэвийн байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй.” гэх,
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн дахин өгсөн: “...Тиймээ би өмнөх мэдүүлэгтээ тай бэлгийн харьцаанд орсон сараа андуурсан байна. Яагаад гэвэл манай ээж Мөнгөнчимэг Уулбаян сум руу хүний буяны ажилд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр явсан тэгээд ээж Уулбаян суманд 7 хонож байсан. Тэр үед би тай уулзаж бэлгийн харьцаанд орсон. Тэгэхээр 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед гэрийнхнийгээ хөдөө явсан гэж хэлж байсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх,
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн дахин өгсөн: “...Би шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие сэтгэл санаа хэвийн байна. Хичээлдээ явж байгаа. ад гаргах гомдол санал байхгүй.” гэх,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнчимэгийн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин *******ийг жирэмсэн болсон талаар анх цагдаагаас мэдсэн. Өмнө нь охин надад 07 сар, болон 08 сард сарын тэмдэг нь ирэхгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед би охиндоо гайгүй байлгүй дээ, сарын тэмдэг алдагдаж ирдэг юм гэж хэлээд л өнгөрч байсан. Жирэмсэн болсон талаар нь өмнө нь мэдээгүй байсан. Би охиноосоо болсон асуудлын талаар асуух гэхэд охин дургүйцээд байдаг байсан. Тэгэхээр нь би охиноо бодоод юм асуудаггүй шалгаадаггүй. Энэ болсон асуудлын талаар гэртээ ч ярилцдаггүй. Одоо харин охин маань сургуульдаа яваад хэвийн амьдралдаа орсон. Ааш зангийн хувьд одоохондоо хэвийн байгаа. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Надад болон манай гэр бүлд гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амарсайхан, Б.Отгонжаргал нарын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142 дугаартай “...1. Эрдэнэбаатарын ******* /ЛЮ09272242/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт,
Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл,
*******ын нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл,
2025 оны 04 сарын 29-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Э.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд прокурорын газраас “*******ыг өөрийн гэртээ Э.*******ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх” гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Прокуророос гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд харилцаа, хамаарал, үерхсэн цаг хугацаа, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хувийн байдлыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар тогтоож, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр илэрнэ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдоогүй хийгээд энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийн обьектив тал нь арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдлээр тодорхойлогдох юм.
Энэ хэргийн хохирогч Э.******* нь 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, тухайн гэмт халдлагад өртөх үедээ 15 нас, 13 хоногтой байсан нь насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн 247 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 сарын 10-ны өдрийн мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Хэргийн баримтаас үзэхэд, шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч Э.*******тэй бэлгийн харьцаанд орохдоо 20 настай байсан ба тэрээр Э.*******тэй фэйсбүүкээр танилцаж, түүнийг дунд сургуульд сурдаг, бие бялдрын хувьд бүрэн хөгжөөгүй байдлыг буюу арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг ухамсарлаж мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд оржээ.
Түүнчлэн шүүгдэгч *******ын хувьд хохирогч Э.*******тэй тухайн цаг хугацаанд анх удаа уулзаж, танилцсан бөгөөд ******* нь гэртээ дагуулан очиж бэлгийн харьцаанд орсон хийгээд тэрээр хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг ухамсарлаж мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд хэргийн баримтаар, шүүгдэгч *******ыг 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 725 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Э.*******ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг “арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” буюу Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас уг зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдээгүй, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасныг хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тэрээр хохирогч Э.*******тэй фэйсбүүкээр танилцан, харилцаж байсан, түүнийг дунд сургуульд сурдаг, арван зургаан насанд хүрээгүй, бие бялдрын хувьд бүрэн хөгжөөгүй байгааг ухамсарлаж мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орж насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, бие мах бодийн хэвийн хөгжилд зориуд хохирол учруулсан байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлаар тодорхойлогдохыг дурдъя.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас 16 насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол, хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Хоёр: Хохирол, хор уршгийн талаар
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд учирсан хохирол болон эд хөрөнгийн хохирол учирсантай холбоотой холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаагүй, шүүхэд ирүүлээгүй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хохирол учирсан ба хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнчимэгийн сэтгэл санааны хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжлэхээ шүүхийн хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн бөгөөд энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Иймд насанд хүрээгүй хохирогч Э.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнчимэг нар нь тухайн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдъя.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж ба гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс хүлээн зөвшөөрсөн. Хохирол, нөхөн төлбөрийн хувьд хохирогчийн зүгээс баримт гаргаж өгөхгүй байсан учраас төлж чадахгүй байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирлоо төлнө гээд, бэлдээд аваад ирсэн, ээж нь гадаа хүлээж байгаа учир хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх зүйл заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
3.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзаж 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдье.
Дөрөв. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч *******ад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Боржигон овогт *******ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Э.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнчимэг нар нь тухайн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР
ШҮҮГЧИД С.НАСАНБУЯН
П.БОЛОРМАА