| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/212 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/212
2025 07 07 2025/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
улсын яллагч Б.Цэгмэд,
хохирогч *******,
хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430003040151 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багт оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг, “Хийдийн байр”-ны 706 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, Орлой овогт *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Баруун хошуу” гэх газарт ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний эрүүл мэндэд зүүн шагайны гадна хавчаар ясанд хугарал, доод уруулын баруун талд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2430003040151 дугаартай хэргээс:
- Хохирогч *******ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “... би 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хөдөө гэрт очоод бид хоёр сумын төв орсон. Би сумын төв ороод н.Шараав ахын дэлгүүрээс 4 шил 0,75 литрийн “Экс” нэртэй архи аваад сумын төвөөс гараад бид хоёр 1 шил архи хувааж ууссан. Тэгээд бид хоёр хөдөө гэр лүүгээ явах замдаа манай сумын малчин Л.Мөнгөнбат ах руу ороход Л.Мөнгөнбат ах гэртэй байхгүй байсан. Би Л.Мөнгөнбат ахын зүүн талын гэрт унтаж байхад гаднаас *******, хоёр гаднаас орж ирсэн. Тэгсэн ******* намайг ална гээд над руу дайраад Л.Мөнгөнбат ахын гэрээс гаргаж ирээд намайг түлхээд баруун гараараа цээж нь хэсэгт цохихоор би барьж аваад дарж унаад яагаад байгаа юм бэ та гэхэд би чамайг ална гээд бахираад байсан... бид 3 муудалцаад байж байхад Л.Мөнгөнбат ахын эхнэр ирж салгасан... би тухайн үед хөлийнхөө шагайг мултарсан гэж бодоод цагдаад хэлээгүй юм. Тэгээд 2 хонгийн дараа сумын эмчид үзүүлсэн чинь миний зүүн талын хөлийг хугарсан байна гэж хэлсэн. Миний зүүн талын хөлийн савхан яс, шагай хугарсан гэж гэмтэл гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-р хуудас),
- Хохирогч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “... намайг Л.Мөнгөнбат ахынд унтаж байхад ******* миний бөгс рүү өшиглөөд сэрээгээд гэрээс авч гараад цээж рүү цохиод ******* бид хоёр хоорондоо муудаж байхад салгаад боль гээд байсан. Бид 3 хоорондоо зууралдаад байж байхад ******* миний гэдэс рүү өшиглөөд би газарт унахад ******* миний дээрээс дараад суусан. Намайг ******* газарт дарж унагаагаад намайг босгохгүй байсан... ******* намайг өшиглөөд газар унаад нилээн удсаны дараа хөлөө эвгүй болсныг мэдсэн. Би сэтгэл санааныхаа хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна. Би эмчилгээ хийлгэхдээ гарсан зардлынхаа баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Надад 8 ширхэг нөатын баримт байгаа. Уг 8 ширхэг нөатын баримт нь мөнгөн дүнгээр бодвол 933,865 төгрөг болж байна. Би энэ зардлыг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15-р хуудас),
- Гэрч “... 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хошуу” гэх газарт тус багийн иргэн Л.Мөнгөнбат гэх айлын гадаа манай дүү *******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, нар зодож, зүүн талын хөлийн шилбэ, шагайн хэсгээр 2 хугарсан байна. Манай дүү ******* нь Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт хөлний хаалганд орохоор өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр явсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35-р хуудас),
- “... Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Айраг” гэх газарт нөхөр Сүхдоржийн хамт мал маллан амьдардаг. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед Л.Мөнгөнбатын эхнэр над руу “******* манайд байна, хөл нь гэмтсэн байна гэж надад утсаар хэлэхээр нь би Л.Мөнгөнбатынх руу очсон. Тэгээд намайг очиход манай нөхөр ******* босож чадахгүй зүүн хөл нь битүү хавдсан байсан. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр тай архи уугаад Л.Мөнгөнбат ахынд очоод унтаж байхад нь , ******* хоёртой муудаад тэр хоёр манай нөхрийг зодсон талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49-р хуудас),
- Гэрч “... 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 15 цагийн орчимд , ******* хоёр манайд согтуу ирсэн... намайг гэрт очиход манай гэрийн гадна *******, , ******* нар согтуу хоорондоо муудалцаж, хувцас нь урагдаад, цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40-р хуудас),
- Гэрч “... 2024 оны 08 дугаар сарын 29-ны өглөө 07 цагийн үед ******* манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Тэгээд намайг сум ороод өгчих гэж гуйгаад байхаар би өөрийнхөө машинтай *******ид сум руу явж өгсөн. Тэгээд ******* бид хоёр хөдлөөд замдаа үлдсэн тал архиа хувааж уугаад Түвшинширээ сумын 2 дугаар баг “Болцгор” гэх газарт Л.Мөнгөнбат ахынд очсон. ******* намайг Л.Мөнгөнбат ах руу явъя би Мөнгөнбат ахтай ярих зүйл байна гээд байсан.Тэгсэн Л.Мөнгөнбат ахынд ******* унтсан. Тэгэхээр би ойрхон байдаг саахалт айл болох н.Пүрэвсүрэнгийнд очтол тэнд ******* ах байсан. Тэгээд *******ийн надад өгсөн 0.75 литрийн “Эдэн” нэртэй архийг би ******* ахад өгсөн. ******* ах бид хоёр хоёулаа 0.75 литрийн “эдэн” нэртэй архийг хувааж уугаад Л.Мөнгөнбат ах руу ******* уулзахаар явсан... ******* ах бид хоёр Л.Мөнгөнбатын гадаа очиход ******* ах *******ийг гэрээс гарч ирээд хоорондоо муудалцаад байхаар нь би салгах гээд тэр хоёрын голоор орсон. Тэр хоёрыг салгах гээд зуралдаад байж байхад эгч, Л.Мөнгөнбат ах хоёр ирж салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53-р хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 348 дугаартай “... 1. *******ийн биед зүүн шагайны гадна хавчаар ясанд хугарал, доод уруулын баруун талд шарх шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69-р хуудас),
- Яллагдагчийн *******ийн “... Би тухайн үед Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас хөдөө “Тоголхын говь” гэх газарт байдаг өөрийн гэр лүүгээ ганцаараа мотоциклтой явж байсан юм. Тэгээд би замаараа нутгийн танил айл болох Л.Мөнгөнбатынх руу орсон чинь надад 1 литрийн ундааны савтай нэрмэлийн архи гаргаж өгөхөөр нь уучхаад тэднийхээс хойд зүгт 1 километр орчимд байх н.Энхбаясгалангийнд очоод сууж байхад ******* нь сумаас явж байна гээд манай ахын хүү тай хамт орж ирсэн. Тэгээд Л.Мөнгөнбатынх руу явъя гээд намайг дагуулаад явсан. Л.Мөнгөнбатын гадаа очиход ******* надад 3 шил 0.75 граммын архи гаргаж өгөхөөр нь гадаа сууж байгаад ууцгаасан. Тэгэхэд ******* нь уусан архиндаа согтоод намайг янз бүрээр хэлээд, хулгайч гэх маягийн зүйл яриад байхаар нь би уурандаа нэг удаа түлхээд, нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд ******* нь намайг барьж аваад доороо хийгээд унагаасан. *******ийг надаас салгасан. Би босоод *******ийг газарт унагаасан. Тэгээд би гэр лүүгээ явчихсан. Тэр өдрөөс хойш нэг хоногийн дараа ******* нь хөл хугарсан гэх зүйл яриад явж байгаа сонсогдож байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121-р хуудас) Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлт,
2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эмчилгээний баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 05 сарын 29–ний өдрийн 67 дугаартай тодорхойлолт,
*******ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
*******ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
*******ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
*******ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг баримтууд болно.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Баруун хошуу” гэх газарт ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний эрүүл мэндэд зүүн шагайны гадна хавчаар ясанд хугарал, доод уруулын баруун талд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, яллагдагч *******, гэрч , , Л.Мөнгөнбат, А.Дуламсүрэн, , шинжээч эмч нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 348 дугаартай “... 1. *******ийн биед зүүн шагайны гадна хавчаар ясанд хугарал, доод уруулын баруун талд шарх шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******ид учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан “Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 348 дугаартай “... 1. *******ийн биед зүүн шагайны гадна хавчаар ясанд хугарал, доод уруулын баруун талд шарх шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ******* нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн сэтгэл санааны хохирол 1 дүгээр зэргээр тогтоогдсон. Үүнийг 4.99 хүртэлх хувиар тогтоох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 933,865 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан байна. Шүүх хуралдааны явцад 150,000 төгрөгийн баримт гаргасан тул үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,524,168 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Зулаагаас “*******ийн хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. ******* нь гэмт хэрэг үйлсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа.
Хохирол хор уршгийн талаар ******* надад тайлбарлахдаа “бид сэтгэл санааны хохирлыг 1,500,000 төгрөг гэж тохиролцсон, 1,400,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 100,000 төгрөг нь бэлэг байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. 1,100,000 төгрөгийн хувьд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн эмчилгээний зардлыг төлсөн. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ гэж байна. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ энэ хэрэг нь 2024 онд болж өнгөрсөн. Тийм учраас сэтгэцэд учирсан хохирлыг багаар тогтоож өгнө үү. Эрүүл мэндийн сангаас гарсан төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлангаас “Гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний зардлууд төлөгдөж дууссан. Өнөөдрийн шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Үүнийг яагаад 4,99 хувиар бодох саналыг гаргаж байна вэ? гэхээр энэ хэрэг нь 2024 оны 8 дугаар сард үйлдэгдсэн. Хохирогчийн хөл гэмтсэний улмаас өмнөх оны 8 сараас хойш өнөөдрийг хүртэл малаа маллаж чадаагүй. Эмчилгээндээ явах үеэрээ өөр хүн гүйж малаа харуулдаг байсан. Одоо хөл нь эрүүл байсан үеийнх шигээ байхаа больсон. Өдийн насны хүний яс хүүхдийнх шиг буцаад бэхэждэггүй. Мөн шүүгдэгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд л би буруутай, гэмшиж байна гэж ярьж байгаа боловч өнгөрсөн 11 сарын хугацаанд хохирогчтой нэг ч удаа уулзаагүй, хохирогчоос уучлалт гуйх, биеийн байдлыг нь асуух зэрэг үйлдэл гаргаагүй. Сүүлд хэрэг прокурорын шатанд шилжсэн үед эмчилгээний зардлыг төлсөн. Иймд хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогчид үзүүлж байгаа байдал, хөлийн гэмтэл зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан хохирлыг бодож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зүүн шагайны гадна хавчаар ясанд хугарал, доод уруулын баруун талд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан баримтууд болон хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Зулаагаас “...*******ийн хувьд анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардлыг хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн сэтгэл санааны хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ар гэрийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлангаас “Торгуулийн ялыг торгуулийн ял биелүүлэх чадамжтай хүнд оногдуулбал ял биелэгдэх бүрэн боломжтой байдаг. Гэтэл шүүгдэгчийн зүгээс ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлого олдог тухай баримтаа шүүхэд ирүүлсэнгүй. Тэгэхээр тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл, одоог хүртэл гэмтлийн хор уршиг арилаагүй байгаа, шүүгдэгчийн гэмт хэрэгтээ хандсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний болон бусад зардалд 1,123,450 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж, цаашид гарах эмчилгээний зардал, 3 сарын цалин болох 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирлоо тус тус нэхэмжилнэ гэжээ.
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, эмчилгээтэй холбоотой шууд болон бусад зардлууд гарсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож бөгөөд түүний сэтгэцэд учирсан хор уршиг 1 дүгээр зэргээр тогтоогдсон, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 792,000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 2,376,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******ид олгохоор шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг тогтоожээ.
Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,524,168 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоотоор нотлогдох тул шүүгдэгч *******оос 1,524,168 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан, гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орлой овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор биелүүлэхийг шүүгдэгч *******т сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2,376,000 (хоёр сая гурван зуун далан зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, *******ид олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирогч *******ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,524,168 (нэг сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун жаран найм) төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгчээс хохирогч *******ид 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР