Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч С.М*******, Д.Т******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М*******, Д.Т******* нарт холбогдох эрүүгийн 2515000000073 дугаартай, 304/2025/0083/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т******* овогт С*******ийн М*******, 1969 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Д******* суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 56 настай, эрэгтэй /РД:ФД69110711/.

Монгол Улсын иргэн, Хунт******* овогт Дийн Т*******, 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай   аймгийн Х  суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр багт  оршин суух бүртгэлтэй, бүрэн  дунд  боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 39 настай, эрэгтэй /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т*******  нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын тал багийн нутаг дэвсгэр “Шр” гэх газарт хохирогч С.М*******тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч С.М*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  С.М******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын тал 2 дугаар баг “Шр” гэх газарт байх Д.Т*******ын гэрт хэрүүл, маргаан хийж  хохирогч Д.Т*******ын зүүн гуян тус газарт хутгалж  хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000000073  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Т******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын тал багийн нутаг дэвсгэр “Шр” гэх газарт хохирогч С.М*******тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч С.М*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  С.М******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын тал 2 дугаар баг “Шр” гэх газарт байх Д.Т*******ын гэрт хэрүүл, маргаан хийж  хохирогч Д.Т*******ын зүүн гуян тус газарт хутгалж  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М*******ын өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.М*******ын өгсөн: “...Би өчигдөр 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цасан шуургатай гэсэн болохоор 12 цагийн үед Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр багаас гэрээсээ үхрээ х******* гэртээ тууж ирэх гээд ганцаараа мотоциклтой явж сумын тал багийн нутагт явж байтал Шүүт хонхор гэх газрын урд талын дэрсэнд хөдөө хээр малын бэлчээрт цагаан өнгийн машин зогсож байхаар нь үхрээ асууя гээд очтол манай сумын танил залуучууд болох Н, Т*******, А нар машин дотор архи ууж байсан. Тэгээд би мотоциклоосоо буугаад машинд суутал Т******* надад ууж байсан пивоноосоо аягалж өгсөн. Би хоёр аяга пиво уусан. Тэгээд тэндээс сумын төв рүү Н өөрөө машинаа жолоодож Амараа бид гурав архи авахаар яваад Т******* ганцаараа үлдсэн бид гурав сумын төвийн замын хойд талд байрладаг Буман Тэмээт хүнсний дэлгүүрээс Амараа нэг шил 0.75 литрийн qualy архи би 2.5 литрийн Сэнгүр пиво аваад буцаад хээр нөгөө газартаа очсон юм. Тэгээд тэр газартаа Н, Т*******, А бид дөрөв дэлгүүрээс авсан архи, пивоо задлаад хувааж уусан. Бид нарыг архи, пивоо ууж байтал Г мотоциклтойгоо ганцаараа ирсэн. Тэгээд архи, Пивоо ууж дуусгаад согтоцгоосон. Тэгсэн Н, Т******* хоёр намайг ална шүү гээд над руу агсарсан. Тэгээд машинаас буугаад Т******* хоёр над руу дайрч миний зүүн талын нүдний дээр дух руу гараараа цохиж унагаасан. Амараа боль гэж хэлж байгаа нь сонсогдсон. Амараа намайг Т*******аас хамгаалж биеэрээ хаагаад байсан. Энэ үед миний ухаан балартаж нэг хэсэг ухаангүй болсон. Сэртэл миний хувцсыг тайлаад ийш тийш нь шидчихсэн. Т******* намайг өшиглөж зодож байсан. Тэгээд Амараа, Г хоёр намайг холдуулж салгахаар нь би хувцсаа өмссөн Амараа намайг зугт яв гэхээр нь би мотоциклоо асаагаад сумын төв рүү гэр рүүгээ явтал миний араас Т******* мотоциклтой хөөж ирээд урдуур хашиж зогсоогоод явуулахгүй хэрүүл өдөөд байсан. Ингээд б******* байтал Г араас мотоциклтойгоо ирээд та хоёр одоо боль битгий хэрэлдэж маргалдаад бай эвлэр би сумын төв рүү явж пиво аваад ирье гэж явсан удалгүй Г пиво авч ирсэн. Тэгээд тэр пивыг уугаад согтож тасарсан ер нь нэлээн согтсон. Намайг машины хажууд хөдөө бэлчээрт Т******* зодож байх үед Амараагийн эхнэр Алтанцэцэг ирчихсэн харагдсан. Тэгээд нэг мэдсэн Т*******ын гэрт Г, Т******* бид гурав сууж байсан. Тэгээд би Т*******т хандаж чи миний хувцсыг тайлж доромжилж цохиж зодлоо тэрний оронд хувцастай минь байлгаж байгаад цохиж зодохгүй яасан юм бэ? би гомдолтой байна гэж хэлж байснаа санаж байгаа. Тэгээд Т*******ын гал тогооны шүүгээнд байсан хутгыг аваад Т*******ын гуя руу хатгачихсан байх гэж бодож байна нэг мэдсэн шөнө Т*******ын гэрт сууж байсан. Цагдаа нар ирчихсэн байсан. Би Ггийн авч ирсэн пивыг уугаад муудаж согтсон түүнээс хойш юу? болсныг сайн санахгүй болсон үйл явдал орж гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн: “... манай байгууллагын зүгээс уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан гэмт хэрэг гарсны улмаас хохирогч С.М******* эрүүл  мэндийн даатгалын сангаас нийт 53,900 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан. Д.Т******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 117,900  төгрөгийн эмчилгээ үйлчилгээ тус тус авсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

5. Гэрч С.Агийн өгсөн: "... Би 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед малдаа явж байгаад Д.Т*******ын гэрт орсон чинь Н, Т******* хоёр гэртээ пиво уугаад сууж байсан. Тэгээд би орчхоод удалгүй хонь нийлэх гээд байна хонь руугаа явлаа гээд явсан. Н, Т******* хоёр миний араас малын бэлчээрт цагаан өнгийн машинтай ирсэн юм. Тэгээд бид гурав машинд нь суугаад удалгүй б******* байтал М******* ирээд машинд суусан. М******* би архи уухгүй пиво ууя гээд пиво ууцгаасан. Тэгээд б******* байтал Г ирсэн. Тэгээд юм ярьж байгаад Т******* хонин дээрээ үлдээд Н, М******* бид гурав сумын төв рүү дэлгүүрээс архи, пиво авахаар яваад Буман тэмээт хүнсний дэлгүүрээс М******* нэг том пиво, би нэг шил qualy нэртэй архи аваад буцаад анх байсан газраа очоод архи, пивоо уусан. М******* бол ерөөсөө архи уугаагүй ганцаараа пиво уусан. Тэгээд байцгааж байтал М*******, Н хоёр морины хүүхдээс болоод маргаад сүүлдээ эхнэрүүдээ яриад маргалдаж хэрэлдээд машинаас буугаад барьцалдаж авцгаасан. Тэгээд Т*******, М*******ын уруул руу нь цохиж авсан. Энэ гурав хоорондоо маргалдаад барьцалдаж авцгаагаад М*******ыг газар унахаар нь би биеэрээ хамгаалж дээрээс нь дарж хэвтсэн чинь дээрээс М*******ыг Т*******, Н хоёрын аль нэгнийх нь хөл орж ирээд өшиглөсөн. Миний бодлоор Т******* өшиглөсөн байх М******* Нг хэл амаар доромжилж элдэв үг хэлээд байсан чинь Т******* найзыгаа өмөөрч М*******тай барьцалдаж авсан. Ер нь Н, Т******* хоёртой М******* хэрэлдэж маргалдаад нөгөө хоёр нь өөдөөс нь дайраад байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

6. Гэрч Б.Нгийн өгсөн: "... 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Т******* бид хоёр гэрт нь нэг пиво хувааж уугаад сууж байтал гаднаас танил А ах орж ирсэн. Тэгээд бид гурав хонь нийлэх гээд байна бас ямаа ишиглэчихсэн байсан учраас ишгээ харъя гээд хонины бэлчээр рүү явсан. Хонины бэлчээрт очоод миний машинд А, Т******* бид гурав нэг пиво уугаад дуусах гээд б******* байтал танил М******* ах мотоциклтойгоо үхрээ харж явна гээд ирсэн. Тэгээд машинд суусан. М******* ахыг машинд суухаар нь Т******* ууж байсан пивоноосоо аягалж өгсөн. Тэгээд пиво дуусахаар нь А ах, М******* ах бид гурав сумын төв рүү явж Буман Тэмээт хүнсний дэлгүүр орж М******* ах том пиво, А ах нэг шил qualy архи авсан. Тэгээд буцаад бэлчээр рүү явсан. Бид гурав бэлчээрт очоод Т*******тай уулзаад дэлгүүрээс архи, пиво миний машинд ууцгаасан. М******* ах пиво ууж байхдаа чи өөрийнхөө хүүхдийг хүнээс харамлалаа хүн болгоны хурдан морийг унуулах ёстой би хүүхдээ хүнээс харамлаж үзээгүй гээд хэлснээс болж муудалцсан. Энэ муудалцсан яриа нь сүүлдээ эхнэрүүдийнхээ ажил руу орж хэрүүл, маргаан болсон. Тэгээд бид дөрөв машинаас бууцгаасан чинь М******* ах Т******* бид хоёрт хэрүүл өдөж хэл амаар доромжлоод янз бүрийн зүйл яриад байсан. Үүнээс болоод маргалдаж Т*******, М******* ах хоёр барьцалдаж авсан. Тэгээд Т*******, М******* ахын нүүр рүү гараа нэг удаа цохиод авсан. М******* ах Т******* бид хоёртой заамдалцаж хувцаснаасаа таталцаж зууралдаж байгаад газар унасан. Энэ үед А ах боль гээд М******* ахын дээрээс дараад хэвтсэн. Бид гурвыг, зууралдаж байх үед Г намайг барьж аваад хөдөлгөөгүй. Тэгээд А ах М******* ахыг Т*******аас салгаж яв гээд явуулсан чинь Т******* араас нь мотоциклтойгоо явж гүйцээд тэр хоёр юм ярьсан. Тэгсэн араас нь Г араас нь очиж байгаа харагдсан. Би хонио эргүүлэх гээд яваад тэр хэд дээр очоогүй. Т*******, М******* ахтай зууралдаж байхдаа өмд, гутлыг нь тайлчихсан. Би М******* ахад хүрээгүй, хувцсыг нь тайлаагүй. Би хонио эргүүлчхээд Т*******ын гэрт очтол Г, Т*******, М******* ах гурав ирчихсэн байсан. Тэгээд би гэрт нь орчхоод удалгүй А ахыг хүргэж өгөх гээд гэр рүү нь явсан. Түүнээс хойш би дахиж очоогүй. Тэгсэн орой 20 цаг өнгөрч байхад Т*******ын эхнэр М манай гэрт ирээд М******* ах Т*******ыг хутгалчихсан байна гаж Г утсаар ярьж байна хамт явчхаад ирье гээд Т*******ын гэр рүү хамт явсан. Т*******ын гэрт ортол Г, М******* ах, Т******* гурав байсан. Тэгээд М эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

7. Яллагдагч Д.Т*******ын өгсөн: "...Тэгээд нэлээн согтоцгоогоод морь мал болон хурдан морины хүүхэд ярьж байгаад Б. Н бид хоёр С.М******* ахтай муудалцсан. Тэгээд би С. М******* ахыг нүүр рүү 2-оос 3 удаа цохисон санагдаж байна. Тэгсэн чинь С.М******* ах газар унаад өгсөн. Бид хоёрыг С.А ах салгасан. Мөн би С.М******* ахыг унасан байхад нь дээрээс нэг хоёр удаа өшиглөсөн санагдаж байна. Тэгээд С.М******* ах мотоциклоо унаад явахаар нь би араас нь давхиж очоод зогсоосон. Тухайн үед сүүлд нь Ж.Г нэмэгдэж ирсэн байсан бөгөөд С. М******* ах бид хоёрын араас ирээд бид хоёрыг муудалцахаа боль гэж хэлээд сумын төв рүү явж архи пиво авч ирээд бид 3 авчирсан архи пивийг манай гэрт очиж хувааж уусан. Тэгээд би архи ууж байгаад нэлэн согтоод унтаад өгсөн байсан Нэг сэрсэн чинь Ж.Г хонийг чинь хураачихлаа гээд гаднаас орж ирж таарсан. Тэгсэн чинь миний хөл нэг сонин мэдээ алдчихсан юм шиг байхаар нь өмдөө шувтлаад харсан чинь гуянаас маань цус гараад гуя руу маань хутгаар хатгачихсан байсан бөгөөд С. М******* ах баруун орон дээр сэрүүн хэвтэж байсан. Бид хоёр л тухайн үед гэрт байсан бөгөөд намайг унтаж байхад С.М******* ах гуя руу маань хутгаар хатгасан байсан... Тухайн үед С.М******* нь надаас өөр манай найз Б.Нтэй маргалдаад байсан. Гэхдээ Б. Н болон С. М******* ах хоёр бие биеийнхээ биед гар хүрээгүй. С. М*******ын биед надаас өөр хүн халдаж гэмтэл шарх учруулсан хүн байхгүй ээ. Би С.М******* ахын нүүр рүү баруун гараараа 2-оос 3 удаа цохиж унагаад, унасан үед нь дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн санагдаж байна... Тухайн өдөр намайг унтаж байхад С. М******* ах зүүн гуя руу маань манай гэрт байдаг бор өнгийн модон иштэй хутгаар хатгасан байсан. С.М******* ахаас өөр миний биед гэмтэл шарх учруулсан хүн байхгүй ээ... С.М******* бид хоёрын хооронд ямар нэг өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй... Надад миний биед учирсан гэмтэлтэй холбоотойгоор гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ээ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч  Б.Бын 2025 оын 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0725/4931 дугаартай “... С.М*******ын биед зүүн дээд 1-р шүдний нэгдүгээр зэргийн сулрал, уруул, дух, баруун чих, дагз, хуухнагт зулгаралт, уруул, хоёр бугалга, цээж, зүүн шуу, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, уруул, шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,

9. Хохирогч Д.Т*******ын  өгсөн: “... 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед Булган аймгийн ******* сумын тал 2 дугаар багийн нутагт манай гэрт Н, А бид гурав уулзаж юм ярьсан.Тэгээд манай ямаа ишиглэсэн байсан болохоор гэрт сууж байхаар хонь руу явъя гээд манайхаас гараад манай гэрийн урд хөдөө хээр хонины бэлчээрт Нгийн машинтай очсон. Тэгээд Нгийн машинд А ах бид гурав 1 том пиво хувааж уугаад сууж байтал манай сумын танил М******* ах мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд М******* ах Нгийн машинд суухаар нь би пиво аягалж өгсөн.Тэгээд эхний ууж байсан пивоо дуусаад машин дотор авч явсан дахиад нэг том пивыг задалж хувааж уугаад дуусгасан. Энэ хоёр пивыг ууж байхад ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Тэгээд өдөр 14 цагийн үед би хониныхоо бэлчээрт мотоциклтойгоо үлдээд Н машинтайгаа А, М******* ах гурав сумын төв рүү дэлгүүр рүү архи, пивонд явсан. А, М******* ах, Н гурав удалгүй эхлээд пиво уусан газраа хүрээд ирэхээр нь би очсон.Тэр гурав дэлгүүрээс нэг том пиво, нэг шил архи авчихсан задлаад уух гэж байсан.Тэгээд тэнд бид дөрөв архи, пиво ууцгаасан М******* ах архи уухгүй пиво ууя гээд пиво уусан. Бид дөрөв машинд сууж юм ярьцгааж байсан чинь М******* ах Н хоёр морины хүүхдийн талаар яриад М******* ах Нг чи хүүхдээ морь унуулъя гэсэн болгонд унуулж бай би өөрийнхөө хүүхдийг хүнээс харамладаггүй гэж ярьж байснаа сүүлдээ танай эхнэр манай эхнэрийг дээрэлхэж ажлын дарамт үзүүлдэг гээд байсан. Тэр хоёр юм ярьж байхдаа Н М******* ахад хандаж та урьд нь говьд ажиллаж байхдаа цагаач эхнэрээ аваад *******аас зайлаарай гэж утсаар ярьж байсан гэж хэлсэн.Үүнээс болоод эхнэрүүдийнхээ ажлын талаар ярьж маргалдаж М******* ах Н рүү дайрсан үг хаясан шинжтэй үгнүүд хэлээд байсан.Нгийн эхнэр манай сумын эмнэлгийн дарга, М******* ахын эхнэр сумын эмнэлгийн эмчээр хамт ажилладаг юм.Тэгээд бид дөрөв машинаас буугаад юм яриад б******* байтал М******* ах танай эхнэр эмнэлгийнхний гар утсыг хулгайлдаг гээд янз бүрийн дэмий юм яриад байхаар нь би М******* ахад хандаж та урьд нь өвөл идэшний үеэр манай гэрт ирчхээд манай эхнэр бас найзыг нь хусна гэсэн утгатай юм яриад байсан ер нь та настай хүн б******* дэмий балай юм ярьдгаа болиорой гээд шанаа руу нь гараараа цохичихсон юм.Тэгсэн М******* ах намайг хар Дэмбээ аав шигээ пизда гэж хэл амаар доромжилсон. Тэгээд б******* байтал танил Г мотоциклтойгоо давхиж ирээд бид нарыг салгасан гэсэн.Би тухайн үед согтоод муудсан байсан.Тэгээд тэндээс бид дөрөв манай гэр рүү яваад манай гэрт нэг шил архийг талд нь ортол хувааж уучхаад би согтсон байсан болохоор гэрийнхээ зүүн талын орон дээр тасраад унтаад өгсөн намайг орон дээр унтаж байхад Г хөнжил нөмөргөсөн гэсэн. Тэгээд би унтаж байгаад зүүн талын хөл чинэрч мэдээгүй болчихсон юм шиг өвдөөд нойтон оргиод байхаар нь гараа хийгээд үзтэл цус болчихсон зүүн гуяны хэсэгт хутгалчихсан байсан.Тэгээд сэрсэн. Намайг сэртэл манай гэрт Г, М******* ах хоёр байсан. Г надад хэлэхдээ намайг гэрээс гараад хонь эргүүлээд ирсэн чинь М******* ах хутга барьчихсан Н бид хоёрыг хутгалж ална гээд б******* байсан би сандраад хутгыг нь булааж авсан хааш нь шидсэнээ мэдэхгүй байна гэж хэлсэн.Ингээд Г манай эхнэр М руу утсаар яриад дуудсан. Манай эхнэр М гэртээ ирээд эмнэлэг, цагдаад дуудсан...” гэх мэдүүлэг,ад Т******* хонин дээрээ үлдээд Н, М******* бид гурав сумын төв рүү дэлгүүрээс архи, пиво авахаар яваад Буман тэмээт хүнсний дэлгүүрээс М******* нэг том пиво, би нэг шил qualy нэртэй архи аваад буцаад анх байсан газраа очоод архи, пивоо уусан. М******* бол ерөөсөө архи уугаагүй ганцаараа пиво уусан.Тэгээд байцгааж байтал М*******,Н хоёр морины хүүхдээс болоод маргаад сүүлдээ эхнэрүүдээ яриад маргалдаж хэрэлдээд машинаас буугаад барьцалдаж авцгаасан. Тэгээд Т*******, М*******ын уруул руу нь цохиж авсан.Энэ гурав хоорондоо маргалдаад барьцалдаж авцгаагаад М*******ыг газар унахаар нь би биеэрээ хамгаалж дээрээс нь дарж хэвтсэн чинь дээрээс М*******ыг Т*******,Н хоёрын аль нэгнийх нь хөл орж ирээд өшиглөсөн. Миний бодлоор Т******* өшиглөсөн байх М******* Нг хэл амаар доромжилж элдэв үг хэлээд байсан чинь Т******* найзыгаа өмөөрч М*******тай барьцалдаж авсан.Ер нь Н, Т******* хоёртой М******* хэрэлдэж маргалдаад нөгөө хоёр нь өөдөөс нь дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

10.Иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн: “...Т******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 117.900 төгрөгийн эмчилгээ авсан...” гэх /хавтаст хэргийн 53 дахь тал/,

11.Гэрч Ч.Мы өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өглөө би ээлжийн ажилтай байсан учраас 09 цаг 30 минутын орчимд Булган аймгийн ******* сумын тал 2 дугаар багаас гэрээсээ манай нөхөр Т******* намайг ажил руу хүргэж өгөх гээд бид хоёр хүүхдийнхээ хамт гараад Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр баг сумын төвд ирсэн. Сумын төвд ирээд манай нөхөр намайг Сод монгол колонк дээр буулгаж өгөөд хүүхдээ дагуулаад буцаад гэртээ харих гээд явсан.Би ажил дээрээ үлдсэн. Өдөр 13-14 цагийн хооронд манай нөхөр Т*******ын найз Нгийн ээж Цэрэндолгор эгч над руу утсаар залгаад Н хаана байна харсан уу? гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа дахиад Цэрэндолгор эгч над руу утсаар залгаад Нгийн машинтай адилхан машин колонк дээр ирээд явлаа мөн үү? гэж асуухаар нь би биш ээ өөр машин байна гэж хэлсэн. Манай нөхөр гар утасгүй учраас би орой 19 цагийн үед Ггийн гар утас руу залгасан чинь Г,Т*******, Н, М******* ах нар согтуу хашхиралдаад М******* ах хар Дэмбээгийн хүүхдийг хутга шаана гээд орилоод байсан.Би энэ хэдийг дуугаар нь танина. Тэгээд би санаа зовоод 20 цаг 30 минутын үед гэртээ харьтал Т******* гэрийнхээ зүүн талын орон дээр баруун тийшээ хараад унтчихсан, М******* ах гэрийн хойморт ширээний хажууд зүүн тийшээ хараад суусан, Г Т*******ын хажууд орон дээр сууж байсан. Н манай гэрт байхгүй байсан. Намайг гэртээ орсны дараа М******* ах манай нөхөр Т*******ыг хутгална наагуур шаавал 6 жил, лав шаавал 20 жил явна биз гэсэн зүйл яриад байхаар нь М******* ахыг та гэртээ харьж амар гэж хэлчхээд арай ч хутгалчихгүй байх гэж бодоод хүүхдээ аваад ажил дээрээ дөнгөж ирээд б******* байтал 21 цаг 20 минутад Г миний гар утас руу залгаад намайг хонь эргүүлээд ирсэн чинь М******* ах Т******* ахын гуя руу хутгалчихсан байна эмч дуудаад өгөөч гэж ярихаар би Нг гэрээс нь аваад буцаад гэртээ иртэл Т*******ын зүүн гуя руу хутгалчихсан цус гарч байсан. Ингээд би сумын эмнэлэг рүү залгаж эмч дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

12.Гэрч Б.Цын  өгсөн: “... Би 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сумынхаа Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ээлжтэй байх үед 21 цаг 36 минутад Булган аймгийн ******* сумын тал 2 дугаар багийн нутагт манай нөхөр бусдад хутгалуулсан байна гэж иргэн М дуудлага өгсөн.Уг дуудлагын дагуу би 22 цаг 50 минутын орчимд дуудлага өгсөн.Айлд очиход тус айлын гэрийн эзэн Д.Т******* нь гэрийнхээ зүүн талын орон дээр хоймор хэсэгт толгойгоо харуулсан дээгүүрээ хөнжил нөмөрсөн хувцастайгаа хэвтэж байсан. Би биед үзлэг хийхэд өмдний зүүн гуяны гадна, дунд хэсэгт цус болчихсон байсан учраас өмсөж байсан дотор гадна өмдийг нь доошлуулахад зүүн гуяны гадна дунд хэсэгт иртэй зүйлээр нь нэг удаа хатгасан шархтай уг шархнаас цус гарсан байдалтай байсан. Уг шарх нь 1.5 сантиметрийн гүнтэй, гүн хэсэг рүүгээ нарийссан, 1.5 сантиметрийн урттай эгц зүсэгдсэн шарх байсныг цэвэрлэж шархны гадна арьсанд 3 оёдол тавиад үрэвсэл, өвдөлт намдаах тариа хийгээд үрэвслийн эсрэг эм бичиж өдөр бүр эмнэлэгт ирж цэвэр боолт хийлгэх зөвлөгөө өгсөн. Би Д.Т*******ын биед үзлэг хийж байхдаа юу? болсон явсан талаар асуухад намайг М******* ах хутгаар хатгачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

13.Гэрч Ж.Ггийн өгсөн: “...Хамгийн сүүлд Д.Т******* ахын гэрт би, Т*******, М******* ах бид гурав үлдээд би хонийг нь эргүүлэх гээд гэрээс нь гараад явах үед М*******, Т******* ах хоёр унтаад үлдсэн юм.Өөр хүн байгаагүй. Би хонь эргүүлээд 30 орчим минут болоод буцаад Т******* ахын гэрт ортол М******* ах босчихсон араас нь харсан чинь баруун гартаа хутга барьчихсан байхаар нь хөөе юу? болоод байгаа юм бэ? гээд хутгыг нь булааж аваад гэрт нь нэг тийш нь шидчихсэн. Би тухайн үед М******* ахыг Т******* ахыг хутгаар хатгачихсан гэж мэдээгүй. Би М******* ахыг унт гээд баруун талын орон дээр нь хэвтүүлсэн. Т******* ах зүүн талынхаа орон дээр унтаж байсан. Тэгээд би гадаа гарч хонь, малаа хараад гэрт нь орж ирээд Т******* ах руу хартал хөнжил нь орныхоо араар унжчихсан байхаар нь нөмрүүлэх гээд хөнжлийг нь татсан чинь Т******* ах ёоё гээд ёолохоор нь яасан бэ? гэсэн чинь миний гуя руу хутгалчихсан байна гэхээр нь би итгээгүй тоглоод байгаа юм уу? гээд Т******* ахын өмдийг нь доошлуулаад харсан чинь зүүн гуянд нь хутгаар хатгачихсан байхаар нь М руу утсаар ярьж хэлсэн.Удалгүй М, Н ах хоёр ирээд М эмнэлэг,цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

14.Түргэн тусламжийн дуудлагын хуудас /Д.Т*******/ хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

15.Шинжээч эмч Б.Бын ЕГ0725/5334 дугаартай “.. Д.Т*******ын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ, 3.Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

16.Шинжээч Б.Бгийн ЕГ0125/1161 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон бариултай хутга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон бариултай хутганаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 110-113 дахь тал/,

17.Шинжээч Э.Аийн ЕГ0125/1160 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн өмдөнд үүссэн 5х6мм, 31 мм болон хар саарал өнгийн өмдөнд үүссэн 9мм, 17мм хэмжээтэй гэмтлүүд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт, хар ногоон өнгийн өмдөнд үүссэн 12мм хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр, эдэлгээний явцад үүссэн ханзралт, 13х5мм, 12х3мм хэмжээтэй гэмтлүүд гогдох татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 121-123 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.М*******, Д.Т******* нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч  Б.Бын 2025 оын 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0725/4931 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч  Ц.Бадралын 2025 оын 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0725/5334 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Д.Т*******  нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын тал багийн нутаг дэвсгэр “Шр” гэх газарт хохирогч С.М*******тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч С.М*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  С.М******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын тал 2 дугаар баг “Шр” гэх газарт байх Д.Т*******ын гэрт хэрүүл, маргаан хийж  хохирогч Д.Т*******ын зүүн гуян тус газарт хутгалж  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт  тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Т*******, С.М******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биенийхаан эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэм буруутай үйлдэл, хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Мөн шүүгдэгч Д.Т*******, С.М******* нар нь хэн хэнийхаа эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Т*******, С.М******* нар хэн хэнийхаа  бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Т*******, С.М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Т*******, С.М******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Т******* С.М******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэн хэндээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэхгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Харин нэр бүхий хоёр шүүгдэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн тул Д.Т******* С.М******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Т*******, С.М******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Т*******, С.М******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Т*******, С.М******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялыг ялгамчтай байдлаар оногдуулах санал гаргаж,

Шүүгдэгч Д.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч С.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус,

Шүүгдэгч Д.Т*******, С.М******* нар нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.

Шүүх  шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялыг ялгамжтай оногдуулах улсын яллагчийн саналын хүрээнд,

Шүүгдэгч Д.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч С.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь тэдний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.М*******ын хувьд хавтаст хэргийн 170, 171-180 дугаар талд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, мал тооллогын баримт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.М******* нь Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Т*******ын хувьд хавтаст хэргийн 181, 183-187  дугаар талд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, мал тооллогын баримт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Т******* нь Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр багт  оршин суух бүртгэлтэй, бүрэн  дунд  боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т*******, С.М******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Т*******, С.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан металл хийцтэй, хүрэн бор өнгийн модон иштэй, ишний хэсэгт 3 даруулгатай нийт 22 сантиметрийн урттай, ажлын хэсэг нь 11 сантиметрийн урттай, гол хэсгээрээ 2 сантиметрийн өргөнтэй, иш хэсэг нь 11 сантиметрийн урттай, гол хэсгээрээ 2.5 сантиметрийн өргөнтэй хутга, шүүгдэгч Д.Т*******ын хутгалуулах үедээ өмсөж байсан гэх ногоон өнгийн даавуун материалтай хуучин, хойноо болон хоёр хөлний гадна хэсэгт халаастай, баруун хөлийн халаасанд 01 kеер гэсэн шар өнгийн бичиглэлтэй, хэмжээс размергүй нимгэн даавуун материалтай өмд, гадна талдаа хар саарал, дотор талдаа цагаан өнгөтэй зузаан даавуун материалтай хуучин, халаас болон бичиглэлгүй, 4 XL хэмжээстэй дотор талдаа цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******* овогт С*******ийн М*******, Хунт******* овогт Дийн Т******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М*******ыг 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр, шүүгдэгч Д.Т*******ыг  500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч С.М*******, Д.Т******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М*******, Д.Т******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч С.М******* Д.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан металл хийцтэй, хүрэн бор өнгийн модон иштэй, ишний хэсэгт 3 даруулгатай нийт 22 сантиметрийн урттай, ажлын хэсэг нь 11 сантиметрийн урттай, гол хэсгээрээ 2 сантиметрийн өргөнтэй, иш хэсэг нь 11 сантиметрийн урттай, гол хэсгээрээ 2.5 сантиметрийн өргөнтэй хутга, шүүгдэгч Д.Т*******ын хутгалуулах үедээ өмсөж байсан гэх ногоон өнгийн даавуун материалтай хуучин, хойноо болон хоёр хөлний гадна хэсэгт халаастай, баруун хөлийн халаасанд 01 kеер гэсэн шар өнгийн бичиглэлтэй, хэмжээс размергүй нимгэн даавуун материалтай өмд, гадна талдаа хар саарал, дотор талдаа цагаан өнгөтэй зузаан даавуун материалтай хуучин, халаас болон бичиглэлгүй, 4 XL хэмжээстэй дотор талдаа цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд зэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ