Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/554

 

 

 

 

      2021             6              2                                        2021/ДШМ/554

 

Ш.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Бы өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.Бд холбогдох 1702002450216 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Шийтэрийн Б, 1979 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 133/2 байрны 111 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10-3-804 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:НИ79022818/;

Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13.1 Төрийн жинхэнэ алба хаагч нь дараах үүргийг хүлээнэ 13.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13.1.3 эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг  сахиж, төрийн байгууллага алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7.1 Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Үйл ажиллагааны зарчим:

6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.

6.З. Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.

6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.

6.5. Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ гэснийг,

Ажлын байрны тодорхойлолтын Б. Чиг үүргийн 1. Ажлын байрны зорилгод заасан “Авто тээврийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулах, улс хоорондын ачаа, зорчигч тээвэр, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр болон шуудан, жуулчин тээврийн үйлчилгээний хяналт, хөдөлгөөний шуурхай зохицуулалт, салбарын хөрөнгө оруулалт, төлөвлөлт, маркетингийг хэрэгжүүлэх,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2. Ажилтан нь хууль дээдлэх зарчмаас гадна ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

2.3.1 Шударга, зарчимч байх зарчмын хүрээнд -зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, шударга бус байдалтай үл эвлэрэн, өөртөө болон бусдад зарчимч шаардлага тавьж ажиллах;

2.3.2. Хараат бус ил тод байх зарчмын хүрээнд -албан үүргээ биелүүлэхдээ үйл ажиллагаандаа зөвхөн хууль тогтоомжийг баримтлан ажиллах;

2.3.3. Ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмын хүрээнд -төр, байгууллагын эрх ашгийг дээдлэн, аливаа гадны нөлөөллөөс ангид байх;

2.3.7. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд -төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах;

3.1. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтан нь албан үүргээ биелүүлэхдээ дараах ёс зүйн хэм, хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.1.1 Албан үүргээ биелүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Авто тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль, дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах;

 3.1.2.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын болон ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх;

3.1.7. Байгууллагын эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;

3.1.8. Ажилтны буруутай үйлдэл эс үйлдлээс бусдын эрх ашиг хохирох, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх:

3.1.10. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаваргүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

3.1.12.Танил тал найз нөхөд, гэр бүл, төрөл садны хүмүүс, тэдний ажиллаж байгаа байгууллага ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахгүй байх,

3.1.14 Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

4.1 Албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглах, бусдад давуу байдал олгох, тэрхүү давуу байдлаас өөрт шан харамж авах нөхцөлийг бий болгох, бусдыг дарамтлах, гүтгэх;

4.5.Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садны хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглах гэснийг,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 4.1. Үйлдвэрийн газар нь дараах үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнд:

4.1.6.Улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч, ачаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, мэдээллээр хангах;

 4.1.11. Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг судлан, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах, дүгнэлтийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумын засаг даргад хүргүүлэх; гэж заасныг тус тус зөрчиж,

Албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж буюу Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар ороогүй, гэрээ байгуулаагүй “Таван толгой шин” ХХК-ийн 382 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 198 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 374 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, “Хероесвин” ХХК-ийн 9 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, “Мөнх төгөл од” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 3 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орсон боловч “С” зөвшөөрөл авах зөвшөөрөл өгөөгүй “Банч транс” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг буюу нийт 4 компанийн 1032 тээврийн хэрэгслийн мэдээллийг тус тус “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н “ЕРР” цахим мэдээллийн системд өөрийн удирдлага доор ажилладаг мэргэжилтэн Э.Цолмонд өөрийн эрхийг өгч Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдсэн мэтээр бүртгүүлсэн,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “ЕRР” цахим мэдээллийн системд бүртгэсэн тээврийн хэрэгслүүдээс “Таван толгой шин” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 387 тээврийн хэрэгслийн, “Хероесвин” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 9 тээврийн хэрэгслийн, “Мөнх төгөл од” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 тээврийн хэрэгслийн, “Банч транс” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16 тээврийн хэрэгслийн буюу нийт 426 тээврийн хэрэгсэлд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас тус тус бичүүлж авсан,

“Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг авсан 426 хэрэгслээс “Тавантолгой шин” ХХК-ийн 379 тээврийн хэрэгсэл, “Хероесвин” ХХК-ийн 8 тээврийн хэрэгсэл, “Мөнх төгөл од” ХХК-ийн 17 тээврийн хэрэгсэл, “Банч транс” ХХК-ийн 17 тээврийн хэрэгсэл буюу 421 тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нүүрс тээвэрлэн нэвтэрсэн ба нэвтрэх олгож, “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Мөнх төгөл од” ХХК, “Банч транс” ХХК-иудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ш.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Шийтэрийн Быг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Бы өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг гардан аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгчийг Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга, захирал ажилтай Ш. Б нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус төвийн “ЕRР” цахим мэдээллийн системд “Тавантолгой шин” ХХК, “Банч транс” ХХК, “Их хурд хүч “ ХХК-иудын эзэмшлийн нийт 1160 ширхэг тээврийн хэрэгслүүдэд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар бүртгэж давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6.500 нэгжтэй хэмжих хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2  дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчлан заасан байх бөгөөд миний үйлчлүүлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас улсад ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Тухайн С зөвшөөрлийг олгоход ямар нэгэн байдлаар зохицуулсан дүрэм журам хэм хэмжээ байхгүй байсан талаар гэрч нар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Хэдийгээр албан тушаалын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэдий ч Эрүүгийн хуулийн дээрх заалтаар нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор учирсан байхыг зүй ёсоор шаардагддаг боловч Бы үйлдлийн улмаас яг ямар байгууллага, ямар хүн хохирсон болох нь тогтоогдсон зүйл байхгүй байдаг. Гэтэл хяналтын прокурорын зүгээс “ Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13.1 Төрийн жинхэнэ алба хаагч нь дараах үүргийг хүлээнэ 13.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13.1.3 эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7.1 Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Үйл ажиллагааны зарчим: 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.3. Апбан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 6.6. Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ гэснийг” зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу гэм буруутайд тооцсон хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Бы өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтарсан гомдлоо дэмжиж оролцож байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нэг удаа энэ хэрэг буцсан. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэхэд эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдолдоо “С” зөвшөөрөл олгох заавар, зөвлөмж гараагүй гэж дурдсан. Энэ талаар заавар журам мөрдөгдөж байсан талаар шүүхийн шийдвэрт тусгасан. 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай улс хоорондын ачаа тээвэрлэлтийн талаар мөн авах арга хэмжээний тухай тушаалаар тодорхой зохицуулсан байдаг. Мөн тушаалын 1, 2 дугаар хавсралтад зааснаар тодорхой дурдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байгаа. Өмгөөлөгчдийн гаргасан гомдолд шууд учирсан хохирсон хохирол байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, давуу байдал бий болгосноороо төгсөж байгаа. Харин шууд учирсан хохирол байхгүй ч гэсэн хор уршиг учирсан байгаа. Хор уршгийг анхан шатны шүүх болон прокурорын яллах дүгнэлтэд тодорхой тусгасан. Гэмт хэргийн улмаас төр нийтийн ашиг сонирхол зөрчигдөх буюу төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон иргэд олон нийтийн төрийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулах, иргэд аж ахуй нэгж, хуулийн этгээдийн шударгаар хөдөлмөрлөх, ашиг олох эрхийг зөрчсөнөөрөө хор уршиг нь илэрч байна. Гэм буруутай этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулсанаараа хор уршиг арилж байна гэж үзсэн. Мөн энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдолдоо заавар, журам гараагүй, хурлаар орох асуудлыг нарийвчлан тусгаагүй гэж дурдсан. Хурлаар ороод татгалзаж шийдвэр гарсан атал “Банч транс” ХХК-ийн тээврийн хэрэгслүүдэд зөвшөөрөл олгосон мэтээр бүртгэсэн үйл баримт хавтас хэрэгт тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдсан гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ш.Б нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13.1 Төрийн жинхэнэ алба хаагч нь дараах үүргийг хүлээнэ 13.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13.1.3 эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг  сахиж, төрийн байгууллага алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7.1 Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Үйл ажиллагааны зарчим:

6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.

6.З. Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.

6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.

6.5. Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ гэснийг,

Ажлын байрны тодорхойлолтын Б. Чиг үүргийн 1. Ажлын байрны зорилгод заасан “Авто тээврийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулах, улс хоорондын ачаа, зорчигч тээвэр, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр болон шуудан, жуулчин тээврийн үйлчилгээний хяналт, хөдөлгөөний шуурхай зохицуулалт, салбарын хөрөнгө оруулалт, төлөвлөлт, маркетингийг хэрэгжүүлэх,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2. Ажилтан нь хууль дээдлэх зарчмаас гадна ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

2.3.1 Шударга, зарчимч байх зарчмын хүрээнд -зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, шударга бус байдалтай үл эвлэрэн, өөртөө болон бусдад зарчимч шаардлага тавьж ажиллах;

2.3.2. Хараат бус ил тод байх зарчмын хүрээнд -албан үүргээ биелүүлэхдээ үйл ажиллагаандаа зөвхөн хууль тогтоомжийг баримтлан ажиллах;

2.3.3. Ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмын хүрээнд -төр, байгууллагын эрх ашгийг дээдлэн, аливаа гадны нөлөөллөөс ангид байх;

2.3.7. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд -төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах;

3.1. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтан нь албан үүргээ биелүүлэхдээ дараах ёс зүйн хэм, хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.1.1 Албан үүргээ биелүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Авто тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль, дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах;

 3.1.2.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын болон ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх;

3.1.7. Байгууллагын эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;

3.1.8. Ажилтны буруутай үйлдэл эс үйлдлээс бусдын эрх ашиг хохирох, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх:

3.1.10. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаваргүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

3.1.12.Танил тал найз нөхөд, гэр бүл, төрөл садны хүмүүс, тэдний ажиллаж байгаа байгууллага ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахгүй байх,

3.1.14 Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

4.1 Албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглах, бусдад давуу байдал олгох, тэрхүү давуу байдлаас өөрт шан харамж авах нөхцөлийг бий болгох, бусдыг дарамтлах, гүтгэх;

4.5.Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садны хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглах гэснийг,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 4.1. Үйлдвэрийн газар нь дараах үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнд:

4.1.6.Улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч, ачаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, мэдээллээр хангах;

 4.1.11. Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг судлан, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах, дүгнэлтийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумын засаг даргад хүргүүлэх; гэж заасныг тус тус зөрчиж,

Албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж буюу Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар ороогүй, гэрээ байгуулаагүй “Таван толгой шин” ХХК-ийн 382 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 198 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 374 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 1 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, “Хероесвин” ХХК-ийн 9 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, “Мөнх төгөл од” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 3 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орсон боловч “С” зөвшөөрөл авах зөвшөөрөл өгөөгүй “Банч транс” ХХК-ийн 32 тээврийн хэрэгслийн мэдээллийг буюу нийт 4 компанийн 1032 тээврийн хэрэгслийн мэдээллийг тус тус “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н “ЕРР” цахим мэдээллийн системд өөрийн удирдлага доор ажилладаг мэргэжилтэн Э.Цолмонд өөрийн эрхийг өгч Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдсэн мэтээр бүртгүүлсэн,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “ЕRР” цахим мэдээллийн системд бүртгэсэн тээврийн хэрэгслүүдээс “Таван толгой шин” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 387 тээврийн хэрэгслийн, “Хероесвин” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 9 тээврийн хэрэгслийн, “Мөнх төгөл од” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 тээврийн хэрэгслийн, “Банч транс” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16 тээврийн хэрэгслийн буюу нийт 426 тээврийн хэрэгсэлд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас тус тус бичүүлж авсан,

“Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг авсан 426 хэрэгслээс “Тавантолгой шин” ХХК-ийн 379 тээврийн хэрэгсэл, “Хероесвин” ХХК-ийн 8 тээврийн хэрэгсэл, “Мөнх төгөл од” ХХК-ийн 17 тээврийн хэрэгсэл, “Банч транс” ХХК-ийн 17 тээврийн хэрэгсэл буюу 421 тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нүүрс тээвэрлэн нэвтэрсэн ба нэвтрэх олгож, “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Мөнх төгөл од” ХХК, “Банч транс” ХХК-иудад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Автотээврийн Үндэсний төвийн ERP системийн өгөгдлийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, хүснэгтүүд /1хх 28-43/, Ш.Б нь тус үйлдвэрийн газрын дэд захирлаар ажилладаг болохыг тодорхойлсон “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 4-400 дугаартай тодорхойлолт /1хх 122/, олон улсын тээвэр хийх автомашины зорчим “С” төрлийн зөвшөөрлийн бичиг авахад тавигдах шаардлага /1хх 176-179/, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /1хх 180-187/, хилээр гарсан, орсон машинуудыг харуулсан СД бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 114-210/,  Мөрдөгчийн магадлагаа /5хх 63/ зэрэг нотлох баримтууд болон,  

Гэрч Б.Эрдэнэбаярын “...2017 оны зун шиг санагдаж байна. Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод гэдэг газарт ажлаа хийдэг бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйл ажиллагаа явуулдаг Сан Хэ ХХК-ний захирал Ван намайг дуудаад “чи Виктори көүл транс ХХК-нд ажиллаж байгаагийн хувьд тодорхой хэмжээний хариуцлага болон ажил үүрэг хүлээх ёстой. Танай найз чинь Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Б юм байна. Чи найздаа хэлээд биржийн бичиг авах хэрэгтэй байна. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил рүү машинаа оруулж бүрдүүлэлт хийх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ ажлыг хийх хэрэг байгаа юм уу? Энэ ажлыг чинь хийдэг тусдаа өөр хүн байдаг биз дээ” гэж хэлсэн. Ван дарга “болохгүй байна. Чи найздаа хэлээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш.Б дарга руу их олон удаа залгасан боловч утсаа аваагүй юм. Тэгээд дахин нэг удаа залгасан чинь Ш.Б дарга утсаа авахаар нь Ван даргын хэлснийг хэлэхэд Ш.Б “болох байх, чи хүнийг явуулчихгүй юу даа” гэж хэлсэн. Би Ш.Бтай утсаар ярьж байх үедээ Ван даргын өрөөнд байсан бөгөөд Ш.Бтай утсаар ярьчихаад Ш.Бы хэлсэн зүйлийг Ван даргад хэлсэн. ...Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хоёр хилээр дамжин гарахад зөвшөөрлийн бичиг хэрэгтэй. Тухайн бичгийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог. Энэ бичиг зөвхөн хилээр гарах л зорилготой. Миний бодлоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас түр хугацаагаар Монголд ажил хийж байгаад буцаж орох нөхцөлтэйгээр орсон байх гэж бодож байна. Тэр үед нүүрс ачсан машин Монгол талд нүүрсээ буулгахаа больсон байсан. Уурхайгаас шууд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гардаг болсон байсан. Тийм учраас бичиг авах шаардлага гарсан байх гэж бодож байна. ...Сан Хэ ХХК-ний доор Виктори көүл транс ХХК байдаг юм шиг байгаа юм. Хятад хүмүүс тэгж яриад байдаг. Виктори көүл транс ХХК-ний доор Мон-Форд ХХК, Тавантолгой шин ХХК, Херосвин ХХК, Иткар ХХК, Их Хүрэн Хар ХХК-ниуд байдаг. Дээрх компаниудыг хариуцан ажилладаг ерөнхий захирал нь Ана гэдэг нэртэй хятад хүн байдаг. ...” /1хх 50-53/,

гэрч Г.Эдонтуяагийн “...2017 оны 6 дугаар сар хүртэл Автотээврийн үндэсний төвтэй Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг бол миний бие хөөцөлдөж хариуцаж, материалыг нь бэлдэж байсан. “С” зөвшөөрлийн бичиг авах материалыг би бэлддэггүй. Намайг Автотээврийн үндэсний төвтэй Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг хийсний дараа “С” зөвшөөрөл авах ажил хийгддэг. Намайг жирэмсний амралтаа авсны дараа Тээвэр хариуцсан дэд захирал Урьхан миний бүх ажлыг хариуцаж авч үлдсэн. Тиймээс намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад Урьхан, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг хариуцаж үлдсэн. ...” /1хх 57-58/,

гэрч Э.Цолмонгийн “...Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл авсан компаниудын авто машинуудыг программд шивж оруулдаг. Программд шивж оруулсан машинууд хил дээрээс зөвшөөрлийн бичиг хэвлүүлж авч болдог. Уг бичгийг хилийн шалгагч нарт үзүүлж хил гардаг. Тухайн программд авто машин шивж оруулах эрхтэй хүн Гэрэл-Од бид хоёр байдаг. Манай хэлтэст Гэрэл-Од бид хоёр программд орох эрхтэй. Хэлтийн дарга Д.Батбаяр программд авто машин шивж оруулах эрхгүй. Ер нь программыг Өсөхбаяр гэж мэргэжилтэн хариуцан ажилладаг. Буруу шивэлт хийгдсэн, гэрээ дуусгавар болсон, гэрээ түдгэлзсэн, тээврийн хэрэгсэл тухайн компаниас хасагдсан байх юм бол программаас мэдээллийг устгадаг. ...Дээрх тээврийн хэрэгслийн 484 чирэгч, 471 чиргүүл байсан. Чирэгч болон чиргүүлийн мэдээллийг шүүж үзэхэд 96 ширхэг нь чирэгч, 95 чиргүүл давхацсан. 484 чирэгчээс давхацсан тээврийн хэрэгслийг хасахад 384 тээврийн хэрэгсэл нь хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичиг авсан байна. Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийх “С” зөвшөөрөл аваагүй 4 /0696УНЧ, 0593УНР, 2777УНГ, 3436ӨМҮ/тээврийн хэрэгсэл байна. Авто тээврийн үндэсний төвөөс чиргүүлүүдэд “С” зөвшөөрөл өгдөггүй. Харин чиргүүлийн мэдээллийг санд бүртгэж авдаг.

“Таван толгой шин” ХХК-ний 484 тээврийн хэрэгсэл нь “С” зөвшөөрөл авахдаа ажлын хэсгийн хурлаар ороогүй. Албан хүсэлт өгөөгүй, өмнөх гэрээ нь дээрээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Тийм болохоор дээрх машинууд нь тухайн үед авсан “С” зөвшөөрөл хүчингүй гэж үзэх ёстой. Ер нь бол би “Тавантолгой шин” ХХК, “Хероесвин” ХХК, “Банч транс” ХХК, “Их хурд хүч” ХХК, “Мөнхтөгөл од” ХХК-ниудыг хариуцсан мэргэжилтэн. ...2017 онд “Их хурд хүч” ХХК нь Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээ байгуулсан. Танайхаас өгсөн албан бичгээр тус компани 132 чирэгчийн мэдээлэл ирсэн. Үүнээс 131 тээврийн хэрэгсэл нь “С” зөвшөөрлийн бичиг авсан. Харин 9093 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэл аваагүй. “Их хурд хүч” ХХК нь мөн адил ажпын хэсгийн хурлаар оролгүй “С” зөвшөөрөл авсан. “Банч транс” ХХК нь хэзээнээс “С” зөвшөөрөл авч байсан талаар мэдэхгүй байна. Ямар байсан тус компани нь 16 чирэгч, 16 чиргүүлийн мэдээлэл байсан. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 16 тээврийн хэрэгсэл нэмүүлэх хүсэлт ирүүлсэн байдаг.

Гэвч ажлын хэсгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хүсэлтийг нь татгалзсан боловч 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “С” зөвшөөрөл авсан байсан. “С” зөвшөөрөл нь өөрөө үнэт цаасан бөгөөд “С” зөвшөөрөл нь 99.000 төгрөгийн үнэтэй. Хэрэв “С” зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд санхүү дээр өр үүсэх заавал төлсөн байх ёстой. ...2017 оны байдлаар аж ахуйн нэгж холбогдох материалаа манай байгууллагад өгдөг. Өмнө энэ талаар хангалттай мэдүүлсэн. Аж ахуйн нэгж нь захирлын тушаалаар батлагдсан Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хурлаар ордог. Ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэсэн тохиолдолд гэрээ байгуулж, нэмэлт өөрчлөлт оруулдаг. Тэгээд аж ахуйн нэгж нь боомтын тээвэр зохицуулагчаас хил нэвтрэх “С” зөвшөөрөл авдаг. Аж ахуйн нэгж “С” зөвшөөрөл авахдаа компаний танилцуулга, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн жолооны үнэмлэх болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар кемф засварын газрын өөрийн өмчлөл болон түрээсийн гэрээ зэргийг өгөх ёстой “ЕRР” программанд ажлын хэсгийн хурлын шийдвэрийг үндэслэж тээврийн хэрэгслийн мэдээллийг шивж оруулдаг. Харин устгах нь аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг үндэслэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан программаас усгадаг байсан. ...Дээрх тээврийн хэрэгслийн 484 чирэгч, 471 чиргүүл байсан.

Чирэгч болон чиргүүлийн мэдээллийг шүүж үзэхэд 96 чирэгч, 95 чиргүүл давхардсан. 484 чирэгчээс давхардсан тээврийн хэрэгслийг хасахад 388 чирэгч байна. Үүнээс 384 тээврийн хэрэгсэл нь хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичиг авсан байна. ...Тус аж ахуй нэгж нь 132 чирэгчийн мэдээлэл оруулсан байсан. Үүнэээс 131 тээврийн хэрэгсэл нь “С” зөвшөөрлийн бичиг авсан. Харин 9093 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэл аваагүй. “Их хурд хүч” ХХК нь мөн адил ажлын хэсгийн хурлаар оролгүй “С” зөвшөөрөл авсан. “Их хурд хүч” ХХК-нийн тээврийн хэрэгслийн мэдээлэл нь давхардаагүй байсан. ...” /1хх 59-61, 62-64, 65-66, 2хх 249-250, 4хх 165-166/,

гэрч Д.Өсөхбаярын “...Систем рүү орж мэдээлэл харах эрхтэй хүн болохоор байгууллагын захирлууд, тээврийн мэргэжилтнүүд манай хэлтсийн 3 мэргэжилтэн үзэх эрхтэй. Мэдээлэл оруулах эрхтэй мэргэжилтэн гэхээр Гэрэлт-Од, Цолмон нар иргэд, аж ахуйн нэгжүүдийн авто машины мэдээллийг шивэх эрхтэй. Харин устгах эрхтэй мэргэжилтэн нь Отгонсар гэж мэргэжилтэн байдаг. Гэрэлт-Од, Цолмон нар оны дараагаар мэдээллийн санд мэдээлэл оруулах эрхтэй болсон. Дэд захирал Ш.Б дарга 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл бүртгэх системд буюу программаас гэрээний хугацаа дууссан тээврийн хэрэгслүүдийг устга гэж үүрэг өгсөн. Мэдээллийн санд аж ахуйн нэгжийн мэдээлэл харагддаг. Тийм болохоор тээврийн хэрэгслүүдийг гэрээ бүртгэлийн системээс хассан. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл бүртгэх системд буюу программ нь 2015 оноос эхэлж Автотээврийн үндэсний төв ашиглаж эхэлсэн. Д.Батбаяр дарга болохоор тус хэлтийн дарга болоод Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл бүртгэх системд буюу программын шивэх, хасах эрхтэй болсон. Дэд захирал Б 2017 оны 7 дугаар сард программ руу мэдээлэл хийх, хасах эрхтэй болсон. Наранцэцэг нь өмнө Цолмон, Гэрэлт-Од нарын ажлыг хийж байсан. Отгонсар бүртгэх, устгах эрхтэй болсон. Д.Батбаяр, Б захирал хоёр хоорондоо маргалдсан сураг байсан. Б тухайн үед бүх хүмүүсийн бүртгэх эрхийг хаа гэж үүрэг өгсөн. Тэгээд бүх хүмүүсийн эрхийг хаагаад Цолмон, Гэрэлт-Од хоёрт бүртгэх эрх, Отгонсард устгах эрхийг нь хийж өгсөн.

Миний сонсож байснаар Б дарга гэрээ байгуулаагүй тээврийн хэрэгслийг бүртгээд байна гэж Д.Батбаяр, Отгонсар нар ярьж байсан. Өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. Д.Батбаяр, Ш.Б нар нь гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжүүдийг шууд бүртгээд байна уу гэдэг гэрээг нь харах хэрэгтэй. ...Дэд захирал Ш.Б /ERP/ руу орох мэдээлэл устгах, засах эрх 2017 онд байсан. Харин сүүлд тус программ руу орж мэдээлэл засах, шивэх эрхийг нь хассан. Харин одоо бол мэдээлэл харах л эрх байгаа. ...” /1хх 67-69, 70-71/,

гэрч Д.Равдандоржийн “...Миний сонссоноор Хятад талын захирал Ван, Төмөрөө нар Улаанбаатар хотод ирчихсэн Ш.Б захиралтай уулзана гээд 2017 оны намар явж байсан гэж сонсогдсон. Энэ Ван, Төмөрөө нар л ийм зүйл хийлгэсэн байх. Тус хоёр компанийн машин дээр “С” зөвшөөрөл авах ажил яригдаж байсан. Над руу бол хандаж надтай холбогдож яриагүй. Миний хувьд Урьхан захиралд манай корпараци маш олон машинтай болсон, дээр нь нийгмийн даатгал төлсөн жолоочийн тоо хүрэхгүй байгаа тул Авто тээврийн үндэсний төвөөс “С” зөвшөөрөл олгоход хэцүү ш дээ гэж хэлж байсан. Би энэ хоёр компанид “С” зөвшөөрөл авах ажилд оролцоогүй. Ван, Төмөрөө нар Монголд, Улаанбаатар хотод ирээд зөвшөөрлөө авчихсан байна гэж дараа нь сонсож байсан. ... Манай компанийн Урьхан даргатай хэлтэс бол бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж Авто тээврийн үндэсний төв рүү өгдөг. Хууль бус “С” зөвшөөрөл авах ажлыг бол Монгол талаас хариуцаад Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтан нартай уулзаад явах хүн байхгүй. Бид нарыг ч авч хэлэлцэхгүй. Хууль бусаар шууд “С” зөвшөөрөл гаргуулж авахаар бол тэр Хятад захирлууд болох Ван, Төмөрөө нар өөрсдөө ирчихсэн Авто тээврийн үндэсний төвөөр дарга нартай нь уулзаад явж байна гэж сонсогддог байсан. ...Би яг ямар ажил хийлгээд хэдэн төгрөг өгсөн талаар бол мэдэхгүй. Миний хувьд гүйцэтгэх захирал гээд нэг хүн энд байж байхад надтай шууд харьцдаггүй, надад мэдэгдэхгүйгээр Ван, Төмөрөө нар Монголд ирээд Авто тээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан нартай уулзаад явж байна гэж сонсогдож байсан. Би зүгээр ирж уулзаагүй мэдээж ажил бүтээх гэж л уулзсан байх гэж бодож байна. Хууль ёсны ажил байсан бол надтай холбогдоод надаар хийлгэх, эсвэл доод албан тушаалтан нараар хийлгэх ёстой байсан. Тэгтэл хэнд ч мэдэгдэхгүй дарга нартай ирж уулзаад явсан байдаг. ...Олон улсын ачаа тээвэр хийх “С” зөвшөөрлийг манай компаний мэргэжилтэн Г.Эдонтуяа, Мөнхдөл нар хууль ёсны дагуу авдаг байсан. Харин сүүлд асуудал гарсан сурагтай байсан. 2017 онд Олон улсын ачаа тээвэр хийх “С” зөвшөөрөл Авто тээврийн үндэсний төвөөс манай компанид гарахгүй байж байгаад сүүлд Ван, Төмөрөө нар орж Олон улсын ачаа тээвэр хийх “С” зөвшөөрлийг хөөцөлдсөн чинь зөвшөөрөл гарсан. ...2017 онд Ван, Төмөрөө нар ирчихээд дахин Монголд орж ирээгүй. Мөн дээрээс нь Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Батбаярыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэхэд л гараад явсан. Тэгэхээр нь би Төмөрөөтэй утсаар яриад чи юу хийчихээд явсан талаар асуухад дахиж Монголд орж ирэхгүй юм чинь гээд уурлаад байсан. Ван, Төмөрөө нар дахиж Монголд ирээгүй. ...” /1хх 75-76, 77-78/,

гэрч Б.Урьханы “...2010 оноос 2017 оны 5 дугаар сар хүртэл бол миний хариуцсан хэлтэс Таван толгой шин ХХК, Монпорд ХХК, ИТА КАР ХХК, Их хүрэн хар ХХК, Хероесвин ХХК-иудын олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах ажлыг хариуцаад бичиг баримтыг нь бүрдүүлээд Автотээврийн үндэсний төвд өгөөд бичиг баримт бүрэн бол комиссын хурлаар ороод шийдвэрлэгддэг байсан. Тэгтэл 2017 оны 5 дугаар сараас Автотээврийн үндэсний төвөөс нүүрс тээврийн хилийн ачаалал их машины урт цуваа үүссэн дахин “С” зөвшөөрөл олгохгүй гэсэн хариуг манай ажилтан Одонтуяад өгсөн. Би зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Цолмон, Отгонсар нартай утсаар холбогдож асуухад мөн л шинээр машин нэмэхгүй Гашуун сухайтын хил дээр очер дараалал ихсээд байгаа шинээр машин нэмэхгүй гэсэн шаардлагыг дарга нар тавьсан гэж надад хэлсэн. Тэгсэн Хятад талын захирлууд болох Ван жи жин, Жан тэй жун нар над руу утсаар яриад “шинээр нэмэгдэж байгаа машинууддаа зөвшөөрөл ав” гэдэг шаардлагыг надад тавьсан. Би хариуд нь “Автотээврийн үндэсний төвөөс шинээр машин нэмэхгүй гэсэн шаардлага тавиад байгаа” гэхэд Ван жи жин захирал “за тэгвэл чи орхичих, би өөрөө хөөцөлдье” гэж надад хэлсэн. Ингээд Ван жи жин захирал, 2017 оны 8-9 дүгээр сарын үед Улаанбаатар хотод ирж цөөхөн хоноод явахдаа надтай уулзаад намайг нэг хүн Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Бтай уулзуулж өгнө гэсэн болох байх гээд явсан. Ингээд Ван жи жин захирал ирээд явснаас хэд хоногийн дараа Жан тэй жун /Төмөрөө/ над руу утсаар яриад “Тавантолгой шин ХХК, Хероесвин ХХК-иудын 200 гаран машины замын барьцаа мөнгийг төв компаниас нэхэмжлээд төлөөдөх” гэсэн. Тэгэхээр нь би ““С” зөвшөөрөл нь гарсан юм уу” гэхэд “гарсан” гэж надад хэлсэн. Ингээд би “Таван толгой шин” ХХК, “Хероесвин” ХХК-ийн нэр дээр шинээр бүртгэгдсэн 200 гаран тээврийн хэрэгслийн зам ашиглалтын барьцааны мөнгийг төв компаниас нэхэмжлэлээр авч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

 Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрөл олгохгүй гээд байхад Ван жи жин захирал Улаанбаатар хотод ирээд яаж зөвшөөрөл авсныг би мэдэхгүй байна. Надад хэрхэн, яаж, ямар аргаар “С” зөвшөөрөл авснаа хэлээгүй. ... Ван жи жин захирал ирээд явсны дараа л гэнэт машинуудын зөвшөөрөл гараад эхэлсэн. Яаж зөвшөөрөл авсан талаар бол мэдэхгүй байна. 2017 оны 7 дугаар сараас хойш шинээр зөвшөөрөл олгохгүй гэж бол надад болон манай ажилтан Одонтуяа нарт хэлж байсан. Тэгсэн Хятад талын дарга нар ирээд явсны дараа зөвшөөрөл гараад эхэлсэн. ... 2017 оны 5 дугаар сараас хойш зөвшөөрөл авах гээд байсан 450 машины материал бүрдсэн байсан. Монгол талыг хариуцсан гүйцэтгэх захирал Өвөр монгол Мөнхөө гэж залуу 2017 оны 9 дүгээр сард надаас материал нь бүрдсэн 450 машины дүгнэлтийн хуудас, жолоочийн бичиг баримтын хуулбар, машины гэрчилгээний хуулбар зэргийг авсан. Үүнээс хойш 2017 оны 10 дугаар сард дахиад 200 гаран машины дүгнэлтийн хуудас бэлдүүлж авсан. 2017 оны 11 дүгээр сард 418 машины дүгнэлтийн хуудас бэлдээдэх гэхээр нь жолоочийн бичиг баримт байхгүй тул болохгүй гээд бэлдэж өгөөгүй. ...” /1хх 79-80/,

гэрч Н.Отгонсарын “...Автотээврийн үндэсний төвийн ачаа тээврийн тасгийн даргаар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дарга болохоосоо өмнө тус тасагт ахлах мэргэжилтэн байсан. Манай тасаг Улс хоорондын ачаа тээвэр, тээвэр, Улс хоорондын ачаа тээврийг зохион байгуулах чиглэлийг хариуцан ажилладаг. 3ам тээврийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тушаалаар Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээ гэх тушаалын хавсралтаар ажлын хэсэг болон бүрдүүлэх материалын жагсаалтаар бичиг баримтыг баталсан. Аж ахуйн нэгжүүд доорхи баримтуудыг бүрдүүлж байж Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг авдаг. Аж ахуйн нэгжүүд “С” зөвшөөрөл авахдаа баримтуудаа манай байгууллагын бичиг хэргээр дамжуулдаг бөгөөд ирсэн бичиг баримтыг удирдлагууд хариуцсан хэлтэст цохож шилжүүлдэг. Дараад нь хариуцсан мэргэжилтэнүүд нь ирсэн баримтыг нь шалгаж үзээд ажлын хэсгийн хуралд оруулдаг. Хурлаар “С” зөвшөөрөл өгөх, өгөхгүй гэдгийг шийддэг. Хурлаар дэмжигдсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг байсан. Энэ үйл явдал 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “С” зөвшөөрлийг Автотээврийн үндэсний төвөөс ингэж олгодог байсан. Харин 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гэрээ байгуулахаа больсон. Аж ахуйн нэгжээс шаардаж байгаа материалууд нь бүгд Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагын дагуу материал бүрдүүлж Автотээврийн үндэсний төвд өгдөг байгаа.

1. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.

2. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны танилцуулга.

3. Удирдах болон инженер, техникийн ажилтны анкет, мэргэжлийн дипломын хуулбар.

4. Тээвэрлэлтийн маршрут, чиглэлийг тодорхойлсон зураг, түүнийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар.

5. МИS 4598-2011 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагыг хангасан байх.

  1. Ачаа илгээгч, эсхүл хүлээн авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ.

7. МИS 6278-2011 Хүнд даацийн автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлагыг хангасан байх:

8. Тээврийн хэрэгсэл бүр дээр Автотээврийн Хяналтын Улсын байцаагчийн шалгах хуудас гаргуулсан байх.

  1. Тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар.
  2. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар.

11 .Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах зориулалтын засвар, үйлчилгээний байгууламж, тээвэрлэлтийг гүйцэтгэх жолооч, бусад ажилчдыг байршуулах зориулалт бүхий өөрийн, эсхүл түрээсийн байртай эсэх талаарх танилцуулга

12. Авто зам ашиглах гэрээ, эсхүл батлагдсан маршрутын дагуу шороон замаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тээвэрлэлтээс хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан баримт,

13. Шаардлагатай бол тээвэрлэлт гүйцэтгэх гадаадаас авах ажиллах хүчний тоо, эрх бүхий байгууллагаас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

14. Тээврийн хэрэгсэл бүр дээр тогтоох төхөөрөмж суурилуулж, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системд холбогдсон байх. ...Давхар бүртгэсэн тээврийн хэрэгсэл дээр нэг доор хоёр удаа “С” зөвшөөрөл авах боломжгүй. Нэг тээврийн хэрэгсэл дээр нэг л удаа 90 хоногоор “С” зөвшөөрөл олгодог. ...” /1хх 84-87, 4хх 169-170/,

гэрч Р.Мөнхбаярын “...Виктори көүл транс” ХХК-ний доод талд буюу охин компани гээд 5 аж “ахуйн нэгж байдаг. “Тавантолгой шин” ХХК нь “Виктори көүл транс” ХХК-ний охин компани юм. Дээрх компаниуд Улс хоорондын тээвэр хийдэг бөгөөд би компаниудын тээвэр хариуцсан дэд захирал юм. “Тавантолгой шин” ХХК-ний гүйцэтгэх захирал нь Равдандорж гэдэг хүн байдаг. Ер нь бол Равдандорж хариуцан ажиллаж байдаг. Ерөнхий захирал нь Хятад хүн байдаг байх. ...Жан тэй Жун, Ван Жин Жин нар нь БНХАУ-аас орж ирэхдээ Авто тээврийн үндэсний төвийн дарга нартай уулзмаар байна гэж надтай уулзсан. Жан тэй Жун, Ван Жин Жин нарыг хэзээ Монгол Улсад орж ирсэн талаар санахгүй байна. Дараад нь би тус төвийн дарга нараас Ш.Бтай ажил хэргийн холбоотой гэж хэлээд Ш.Бтай утсаар яриад манай хятад талын захирлууд уулзмаар байна гэж хэлэхэд завгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жан тэй жун буюу Төмөрөө гэгчид Ш.Бы утсыг нь өгсөн. Дараад нь юу болсон талаар мэдэхгүй байна. Тэд нар хоорондоо уулзсан эсэх талаар мэдэхгүй байна. ...Тухайн үед олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл Авто тээврийн үндэсний төвөөс гарахгүй байсан. Тэгээд бас хил дээр дараалал их байсан. Тийм учраас л Жан тэй Жун, Ван Жин Жин нар Монгол Улсад орж ирсэн байх. Миний хариуцсан ажил жолооч нарыг л хариуцан ажилладаг. ...” /1хх 88-90, 91-93/,

гэрч О.Оюунгэрэлийн “...Ер нь бол тушаахгүйгээр Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авна гэсэн ойлголт байхгүй. “С” зөвшөөрөл нь өөрөө үнэт цаас учраас манай байгууллага дээр буюу санхүүд авлага үүссэн гэсэн үг юм. Ямар ч байсан манай байгууллагад одоогийн нэр дурдсан аж ахуйн нэгж өр авлага үүсээгүй байна. ...” /3хх 102-104/,

яллагдагч Ш.Бы “...найздаа туслах гээд Авто тээврийн үндэсний төвийн /ERP/ бүртгэлийн системд өөрийнхөө эрхээр шивж оруулсан юм. Эрдэнэбаяр өөрийнхөө ажилладаг аж ахуйн нэгжийн 300 орчим тээврийн хэрэгсэл оруулаад өгөөч гэж гуйсан. ...Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан тэй Жун, Ван Жин Жин нарыг танихгүй. Харин дээрх хүмүүстэй нэг удаа уулзаж байсан. Бид нар Блү скайя дотор уулзаж байсан. Эрдэнэбаяр ах Мөнхбаяр манай компаний хятад талын хоёр захирал уулзъя гэж асуулгасан байхаар нь би уулзсан. Өмнө би уулзъя гэж хэлэхээр нь уулзаагүй юм. Манай хоёр захирал удахгүй буцах гээд байгаа юм гэж хэлэхээр нь уулзсан. Жан тэй Жун, Ван Жин Жин нар нь надтай уулзаад манай компанийг дэмжээд өгөөрэй гэж гуйсан. Өөр нээх их юм яриагүй. Тухайн үед би ажилтай байсан болохоор гараад явсан. ...Надад ямар ч мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. ...” /1хх 115-119/ гэсэн мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ш.Быг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ш.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ш.Бы нь “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Түүнчлэн, Ш.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь “...“урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. ...” гэсэн Эрүүгийн хуулийн тайлбарт нийцжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ш.Бд 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Бы өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр нар “...анхан шатны шүүхээс Ш.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.  

Учир нь, Ш.Бы үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Быг цагаатгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бы өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бы өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батхуяг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Н.Б

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ