| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч О.М******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн О.М*******д холбогдох эрүүгийн 2515000000083 дугаартай, 304/2025/0090/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т******* овогт О*******ын М*******, Булган аймгийн ******* сумд 1991 оны 10 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Харгал 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хивс нэхэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрэгтэй, 34 настай
урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2515000000083 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.М******* нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2025/ЗШ/02 дугаартай дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.70 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багийн нутагт 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 19 цагийн орчим улсын дугааргүй, “” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2.Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 2 дахь тал/,
3. Гэрч Б.Г*******ын өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр оройн 19 цагийн үед эргүүл хяналт шалгалт хийж байхад О.М******* маркийн мотоцикл жолоодон хөдөлгөөнд оролцож байсан. Тэгээд иргэн О.М*******ийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь ******* сумын цагдаагийн хэсэг дээр авч ирэн согтуурал шалгах Alcotest-6820 багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.70 хувь гарсан. ...Иргэн О.М*******ийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
4.Гэрч Б.Ц*******ын өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр О.М*******ийн гэрт ороход 2.5 граммын “Нийслэл” нэртэй пиво уугаад байж байсан. Би айлын байшин барьж байсан болохоор удалгүй гэрээс нь гараад явсан. Маргааш нь над руу утсаар яриад “таныг манай гэрээс явсны дараа орой нь дэлгүүр лүү пиво авах гэж мотоциклтой согтуу явж байгаад цагдаад баригдчихлаа” гэж хэлж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр О.М******* эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ байсан. Өөр хүн байгаагүй. ...О.М******* пиво ууж байсан гэхдээ хэр их согтолттой байсныг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
5.Гэрч А.Э*******ын өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхөр О.М******* өглөө гэрээс гараад явсан. Тухайн өдөр гэртээ ирэхдээ 2.5 граммын “Нийслэл” нэртэй пиво авч ирсэн. Гэртээ ганцаараа авч ирсэн пиво ууж байгаад орой мотоциклоо асаагаад дэлгүүрээс пиво авна гээд явсан. Тэгээд гэртээ ирэхдээ явган орж ирсэн би “чи яасан” гэж асуухад “мотоциклтой согтуу явж байгаад цагдаад шалгуулаад баригдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ унтаад өгсөн. ...Мотоциклийг манай нөхөр хүнээс авч байсан. О.М*******ийн эзэмшлийн мотоцикл. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
6.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
7.Согтуурал хэмжих драгер багажид үзлэг хийсэн тэмдэглэлд “...Drager Alcotest-6820 загварын, 002012 гэрчилгээний дугаартай согтуурал хэмжих багаж ... Стандарт хэмжил зүйн газрын Шалгалт тохируулгын хэлтэс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл баталгаажсан, ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /хавтаст хэргийн 22-24, 27 дахь тал/,
8.Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
9.О.М*******ийн согтуурал шалгасан тэмдэглэлд “...үлээлгэхэд 1.70 хувь согтолттой байв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дахь тал/,
10.Зөрчлийн 2415001169 дугаартай хэргийн хуулбарт “...Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2025/ЗШ/02 дугаартай “Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар зөрчилд Т******* овогт О*******ын М*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. шийтгэвэр ...” хуулбарууд /хавтаст хэргийн 35-49 дэх тал/,
11.Булган аймгийн ******* сумын Жаргалант багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 56 дугаартай “...******* сумын Жаргалант багт 2024 онд урт нь 1050 м өргөн нь 6 м бетон зам хийсэн байна. ЗДТГ-ийн хойд талбайгаас Баянборын 1 дугаар гудамжны төгсгөл хүртэл хийгдсэн нь үнэн болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
12.Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай “...О******* овогтой М******* /ГЙ91100117/ нь Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багт 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын дугааргүй “” маркийн мотоциклийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна. ...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 62-66 дахь тал/,
13.Яллагдагч О.М*******ийн “...тогтоолтой уншиж танилцлаа. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч О.М******* нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2025/ЗШ/02 дугаартай дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.70 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багийн нутагт 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 19 цагийн орчим улсын дугааргүй, “” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон.
Эрх бүхий албан тушаалтан Ү.Алтанхуягийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн согтуурал шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч О.М*******ийн цусанд 1.70% промилли спирт илэрсэн бөгөөд согтолтын хөнгөн зэрэгт хамаарахаар байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.
Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч О.М*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул О.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.М******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 52-62 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, зөрчлийн хэргийн материал, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.М******* нь Булган аймгийн ******* сумын Харгал 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хивс нэхэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч О.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуу мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.М******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.М*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******* овогт О*******ын М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******д оногдуулсан 2.800.000 /хоёр сая найман зуу мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М*******д сануулсугай.
5.Шүүгдэгч О.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ