| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0095/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч С.Мө*******т нарыг оролцуулан
Б******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай х*******н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.Мө*******тад холбогдох эрүүгийн 2515000150018 дугаартай, 304/2025/0095/Э индекстэй хэргийг Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б*******у овогт С*******н Мө*******т, Улаанбаатар хотод 1972 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, Б******* аймаг Б******* сум 4 дүгээр баг Зүүн түрүү тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, “Т*******” ХХК-ны туслан гүйцэтгэгч “Ю*******” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг
урьд Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай *******н 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий *******н 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 52 настай, эрэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Мө*******т нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20-21 цагийн орчимд Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг Рашаант зүүн түрүү 13 дугаар гудамж тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч А.Т*******г, бэр эгч Ш.Н*******х нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчоос дахин архи нэхэн уурлаж, хэрүүл, маргаан хийж, архи өгсөнгүй гэх шалтгаанаар ширээн дээр байсан “” нэртэй 0.7 литрийн архины шилийг авч түүн рүү шидэн толгойн хэсэгт нь оносны улмаас “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай *******н 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000150018 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Мө*******т нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20-21 цагийн орчимд Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг Рашаант зүүн түрүү 13 дугаар гудамж тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч А.Т*******г, бэр эгч Ш.Н*******х нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчоос дахин архи нэхэн архи өгсөнгүй гэх шалтгаанаар ширээн дээр байсан “” нэртэй 0.7 литрийн архины шилийг авч түүн рүү эрүүл мэндэд нь “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай *******н 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мө*******тийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2.С.Мө*******тийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар шалгахад 2.78% гэж заасан талаарх мөрдөгчийн тэмдэглэл / хавтаст хэргийн 04 дэх тал/,
3.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 05-09 дэх тал/,
4.Хохирогч А.Т*******гийн өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөр болох Мө*******т бид хоёр Зүүн түрүү тоотод гэртээ байж байхад гаднаас 17 цагийн үед Н*******х эгч 1 шил 0.75 граммын “” нэртэй архи, 1 том пивотой орж ирээд бид 3 хувааж уугаад манай нөхөр болох Мө*******т нэлээд согтсон байсан. Тэгээд манай нөхөр Мө*******т надаас архи нэхээд байхаар би “одоо дэлгүүр хаасан байгаа” гэсэн чинь архи нэхээд ерөөсөө болохгүй байхаар нь би “хацар руу нь алгадсан чинь” ширээн дээр байсан. “” нэртэй архины шил аваад толгойны ар хэсэг рүү шидээд толгой хагалсан, цус нь тогтохгүй болохоор нь Н*******х эгч түргэн дуудсан, удалгүй түргэн ирээд манайг авч явж эмнэлэг дээр ирж 3 оёдол тавиад цус тогтоох тариа хийгээд явуулсан. ...Манай нөхөр болох Мө*******т архи уугаад нэлээд согтсон болохоор надаас архи нэхээд байсан болохоор би “авч өгөхгүй одоо болно” гэсэн чинь ширээн дээр байсан архины шил аваад шидсэн чинь миний толгой ар хэсэгт оноод хагалж 3 оёдол тавьсан. ...Тухайн үед Н*******х эгч манай нөхөр Мө*******т бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. ...Мө*******т архи уучихсан нэлээд согтуу байсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” Мөн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн “...Би Мө*******ттай гэр бүл болоод 16 жил болж байна. Манай нөхөр хөдөө уул уурхайн ажил хийдэг тул 14 хоног гэртээ амраад, тэгээд ажилдаа явдаг. Харин би зундаа хөдөө мал, малладаг ба өвөлдөө аймгийн төвд байж хүүхдүүдээ хичээл сургуульд явуулдаг. Манай нөхөр байнга архи уугаад байдаггүй ч гэсэн амраад ирэхдээ хааяа нэг архи уухаараа ширүүн, уур уцаартай зан авир гаргаад байдаг. Намайг байнга зодож, хэрүүл маргаан үүсгээд байдаг зүйл байхгүй. Хэрвээ гэрт хэрүүл хийгээд агсам тавиад байх юм бол би цагдаа дуудаад өгчихдөг юм. Гэрт согтуу байх үедээ агсам тавих бүрд нь би цагдаа дуудаад өгчихдөг тул цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа байх гэж бодож байна. Бид хоёрыг гэр бүл болсон цаг хугацаанд манай нөхөр миний биед 2 удаа халдаж, гар хүрч байсан. Харин өөр бусдаар гар хүрч байгаагүй ба хэрүүл, маргаан хийгээд уур уцаартай байгаад байхаар нь би цагдаад дуудлага өгчихдөг байсан юм. Надад хоёр удаа гар хүрч байсан нь 2017 болон 2023 онуудад юм. 2017 онд надад гар хүрч миний биед хөнгөн зэргийн гэмтэл гараад шүүхээр орж ял авч байсан. Мөн 2023 онд шүүхээр орж баривчилгаанд явж байсан ...Би Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. ...Манай нөхөр надаас уучлалт гуйж, бид хоёр учир зүйгээ олсон. Миний эмчилгээнд шаардлагатай бүх зүйлийг манай нөхөр авч өгсөн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 41-42 дахь тал/,
5.Гэрч Ш.Н*******хын өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Зүүн түрүүнд манай нөхрийн дүү болох Мө*******тийнд очсон юм. Тухайн үед гэрт Мө*******т эхнэр Т*******гтай байсан. Би авч явсан 1 шил “” нэртэй архи, 1 том пиво өгсөн юм. Тэгээд бид 3 уусан Мө*******т архинаас нэлээд уусан. Т*******г бид 2 пиво уусан, Мө*******т “архи дуусчихлаа дахин 1 шил архи авъя” гээд Тунгалгад хэлсэн чинь “одоо дэлгүүр хаасан байгаа, одоо архиар яах гээд байгаа юм” гэсэн чинь Мө*******т уурлаад байсан болохоор нь Т*******г “хацар руу нь нэг удаа алагдсан” чинь Мө*******т ширээн дээр байсан “” нэртэй архины шилийг аваад шидсэн. Т*******гийн толгойг оноод хагалсан, цус нь тогтохгүй болохоор нь би түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд үзээд эмнэлэг явж оёулахгүй бол болохгүй юм байна гээд Т*******гийг эмнэлэг аваад явсан. “...Мө*******т нь манай талийгаач нөхрийн дүү байгаа юм. ...Мө*******т, Т*******г бид 3 байсан. Өөр хүмүүс байгаагүй. ...Бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Т*******гийг нөхөр нь болох Мө*******т нь архи нэхээд “” нэртэй архины шил аваад шидсэн чинь Т*******гийн толгойны ар хэсэгт оноод хагалсан. Би түргэн дуудаж өгсөн.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
6.Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай: “...А.Т*******гийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
7.Шинжээч эмч Э.Даваажаргалын “...Би А.Т*******гийн эрүүл мэндийн хохирлын зэрэг тогтоох шинжилгээг хийсэн. ...Тухайн хүний биед зулайд гэмтэл шарх үүссэн байсан ба тус гэмтэл толгойн зулайн дагзтай нийлэх хэсэгт үүссэн байсан. ...Тухайн архины шилний суурь, ёроол хэсгээр цохигдоход дээрх шарх гэмтэл үүснэ. Мөн тус архины шил суурь, ёроол хэсэг нь ир ирмэгтэй зүйл гэх тодотголд хамаарна..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
8.Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Т*******г нь нийт 96,386 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна. ...Би Б******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа хүний хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдсан нийт зардлыг нэхэмжилж байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Т*******г, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд, гэрч Ш.Н*******х нарын өгсөн мэдүүлэг, Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч С.Мө*******т нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20-21 цагийн орчимд Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг Рашаант зүүн түрүү 13 дугаар гудамж тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч А.Т*******г, бэр эгч Ш.Н*******х нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчоос дахин архи нэхэн архи өгсөнгүй гэх шалтгаанаар ширээн дээр байсан “” нэртэй 0.7 литрийн архины шилийг авч түүн рүү эрүүл мэндэд нь “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай *******н 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Мө*******тийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Тодруулбал, гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.
Мөн С.Мө*******т нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч А.Т*******г нь шүүгдэгч С.Мө*******ттай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Мө*******тийг бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий *******н 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Мө*******тийг Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай *******н 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Мө*******тийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч А.Т*******г мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Мө*******тийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин иргэний нэхэмжлэгч / Б.Ариунболд/ Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал 96.386 төгрөгийг шүүгдэгч С.Мө*******таас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын с*******н 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Мө*******тийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий *******н 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Мө*******тийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий *******н 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.Мө*******тийг Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч С.Мө*******тийг Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 71-75, 80-86 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоол, Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Мө*******т нь Б******* аймаг Б******* сум 4 дүгээр баг Зүүн түрүү тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, “Т*******” ХХК-ны туслан гүйцэтгэгч “Ю*******” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мө*******тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Мө*******т нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “” /AGAR/ гэх бичиглэлтэй 0.7 литрийн савлагаатай гадна хэсэг бага зэрэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хоосон архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б*******у овогт С*******н Мө*******тийг Эрүүгийн хуулийн тусгай *******н 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай *******н 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мө*******тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мө*******тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч С.Мө*******т нь хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “” /AGAR/ гэх бичиглэлтэй 0.7 литрийн савлагаатай гадна хэсэг бага зэрэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хоосон архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мө*******таас иргэний нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан /Б.Ариунболд/-д учирсан 96.386 /ерэн зургаан мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын с*******н 100900020080 тоот дансанд олгосугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ