| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Г.Х*******, М.М******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М******* нарт холбогдох эрүүгийн 2415003090*******6 дугаартай, 304/2025/0080/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О******* овогт Г*******ийн Х******* Д******* аймгийн Х******* гол суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, Б...... аймгийн Т....... сумын ...... дугаар баг Ц......., ....... тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, хилийн алба эрх зүйч, ар талын ажилтан мэргэжилтэй, Б........ аймгийн Т........... сумын Х.......... цэргийн .......... дугаар ангид шуурхай жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 28 настай, эрэгтэй /РД:ЖЙ98**************19/.
Монгол Улсын иргэн, Ц овогт Мгийн М******* Д******* аймгийн Ч суманд ....... оны .... дугаар сарын ......-ны өдөр төрсөн, Б....... аймгийн Т......... сумын ...... дугаар баг Ц........... ........ тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 23 настай, эмэгтэй /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Х******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багийн нутаг байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.М*******ыг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч М.М******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ байхдаа нөхөр Г.Х******* нь түүнийг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж, биед нь халдаж зодох үед харилцан маргалдаж, улмаар биед халдаж харилцан зодолдсоны улмаас Г.Х*******гийн биед 2 бугалганд шарх, 2 бугалга, хэвлийд цус хуралт, 2 хацар, 2 бугалгат зулгаралт, хамрын таславчны муруйлт гэмтэл бүхий гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415003090*******6 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Х******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багийн нутаг байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.М*******ыг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч М.М******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б....... аймгийн Т.......... сумын Ж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ байхдаа нөхөр Г.Х******* нь түүнийг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж, биед нь халдаж зодох үед харилцан маргалдаж, улмаар биед халдаж харилцан зодолдсоны улмаас Г.Х*******гийн биед 2 бугалганд шарх, 2 бугалга, хэвлийд цус хуралт, 2 хацар, 2 бугалгат зулгаралт, хамрын таславчны муруйлт гэмтэл бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.М******* хохирогчоор өгсөн: “...Би Булган аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажпаас гарах өргөдлөө өгсөн юм. Намайг ажпаас гарч өөр ажилд орох гэж байгаатай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр намайг гаргажөгөх гэж хүлээн авалт зохион байгуулсан. Би тухайн үед хүлээн авалтад явахдаа нөхөр Х*******гийн хамт очсон. Бид нар цэцэрлэгийн урлаг зааланд хоол унД идэж сууж байгаад 12 цагийн орчим гарсан. Цэцэрлэгээс гараад нөхөр бид хоёр хамт ажиллаж байсан Б, М болон Б эгчийн нөхөр Цн гэдэг ахаар машинаа бариулаад гэртээ хүргүүлсэн. Гэрийн гадаа ирээд Цн ах Б эгч хоёр гэртээ харьж амарлаа гээд яваад М эгч, нөхөр бид гурав гэртээ орсон. Манай нөхөр Х******* гэртээ ороод яасныг нь мэдэхгүй гэнэтхэн над РУУ уурлаад “чи янхан шүү дээ, танай гэрийнхэн чинь бүгдээрээ салсан болохоор чи надаас салах гээд байгаа юм уу” гээд намайг зодсон. Намайг зодож байхад надтай хамт ажиллаж байсан М эгч салгах гэж оролдоод дийлээгүй ба би зодуулж байхдаа гэрээсээ гарч зугтах гэтэл хаалга цоожилсон болохоор гарч чадаагүй. Би тухайн үед нөхөртөө миний нүүр хэсэг рүү битгий цохиоч гэж гуйсан боловч тоогоогүй. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гэж ноцолдож байх үедээ нөхөр Х*******гийн нүүрийг маажсан байсан мөн зүүн талын мөр хэсэгт хазсан байсан. Би нөхөртөө зодуулж биедээ гэмтэл авсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би ямар ч байсан гомдолтой хуулийн дагуу шалгуулна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-21, 23-24, 1*******-*******7 дахь тал/,
4. Гэрч Б.Э өгсөн: “...Цэцэрлэгт багш хийж байсан М******* ажлаасаа гарсан гээд ажилчдаа хүлээж авна гээд оройны 18-19 цагийн хооронд Цэцэрлэгийн зааланд ширээ засаад дуудсан. Бид нар үдэлтийн арга хэмжээ хийгээд архи, пиво уусан. Шөнийн 00 цаг орчимд тараад М*******ын гэр нь манай гэрийн ард байдаг болохоор Х*******, М******* бид гурав хамт гэр лүүгээ явсан. Цэцэрлэгээс гарахдаа замдаа тэр хоёр маргалдаад байсан. Маргалдаж байхыг нь сонсоход М*******ыг хүнтэй хардаад маргаан эхэлсэн. Тэгээд бид гурав Х*******гийн гэрт нь очсон удалгүй Х*******, М******* хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод эхэлсэн. Х******* М*******ын нүд, бие рүү нь цохиод М******* Х*******г эсэргүүцэж маажсан. Би тэр хоёрын дундуур салгасан М******* бид хоёр гэрээс гараад зугтаасан. Хашааны хажууд суугаад бид хоёр юм ярьж байхад Х******* ирээд эхнэрийгээ ямар аймар болгоцон юм бэ уучлаарай М*******оо хоёулаа гэртээ оръё гээд та харьж амар гээд тэгээд би гэр лүүгээ орсон. Тухайн үед Х*******, м******* нар нь хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Т сумын Б цэцэрлэгээс шөнийн 23 цаг орчимд би Г.Х*******, М.М******* нарын хамт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны шөнийн 23 цаг ******* минутын орчимд очсон. Гэртээ ороод Г.Х******* нь эхнэр М.М*******ыг ажлын Д гэх хүнтэй чи зүгээргүй хоорондоо явалддаг надад нотлох баримт байгаа гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгэхэд М.М******* нь тийм зүйл байхгүй юу яриад байгаа гээд хоорондоо хэрүүл хийсэн. Тэгээд байж байснаа Г.Х******* гэнэт М.М*******ын нүд рүү нь цохиод хоёр нүд нь хөхөрч эхэлсэн. Би тэр хоёр зууралдаад байхаар нь дундуур нь орж салгасан. М.М*******ыг Г.Х******* цохисны улмаас биеэ хамгаалах гэж Г.Х*******гийн нүүрийг маажиж хазсан. 1эгээд бид хоёр гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40, 121-122 дахь тал/,
5. Гэрч Н.Бгийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 14-нд манай ажлын эмэгтэй М.М******* нь цэцэрлэгт ажиллаж байгаад ажлаасаа гараад цэргийн ангид ажилд орж нөхөртэйгээ нэг байгууллагад ажиллах гэж байгаа гээд ажлын хамт олноо хүлээн авна гээд цэцэрлэгийн зааланд ширээ заассан байсан. 19 цагийн үед эхлээд тухайн үед архи пиво уусан шөнийн 00 цаг хүртэл сууж байгаад тарсан. Би Г.Х*******, М.М*******, Б.Э нарын хамт Г.Х*******гийн гэр лүү хамт явсан. Хамт явж байхад Г.Х******* эхнэр М.М*******ыг хардаад уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дахь тал/,
6. Гэрч Б.Гын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны 23 цаг 50 минутад иргэн М.М******* манай нөхөр намайг цохиж зодоод байна гэж дуудлага ирсэн. 11 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө дуудлагын дагуу Т сумын Ж 5 дугаар баг Х хотхонд очиход гэрийнх нь хаалга цоожтой байсан тэгээд хаалгыг нь тогшиж Г.Х******* хаалга тайлж өгсөн. М.М*******ын хоёр нүд нь хавдсан доошоо хараад байхаар нь юу болсон талаар асуухад манай нөхөр Г.Х******* нь надтай хэрүүл маргаан хийж цохиж зодсон гэж хэлсэн. Тухайн үед М.М*******, Г.Х******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Х*******гийн хохирогчоор өгсөн: “...Манай эхнэр М.М******* нь Т сумын багшийн ажил эрхэлж байсан, би хилийн цэргийн 0286-р ангид шуурхай жижүүрийн албанд ажилладаг болохоор надтай нэг газар ажиллах санаатай ажлаасаа гарах өргөдлөө өгсөн байсан. 2024оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас гарах тушаал нь гарсан байсан. Тэр орой манай эхнэр М.М******* ажлаасаа гарч байгаа юм чинь хамт олондоо ширээ засаж үдэлт хийнэ гээд Цэцэрлэгийн урлаг зааланд хүмүүс ширээ засаад байж байсан. Тэр орой нь цэцэрлэг рүү орохдоо эхнэр М.М*******д “манай ажпынхан спорт зааланд 19 цагт тоглоно хоёулаа нээх удахгүй жоохон сууж байгаад заал руу явна шүү” гээд хэлэхэд эхнэр М.М******* “заа тэгнэ” гэж хэлсэн. Тэгээд оройн 18 цаг өнгөрч байхад эхэлсэн. Тухайн үед байгууллагаас нь Агар нэртэй 0.75 гр архи 1 шил, Сэнгүр нэртэй 0.5 гр лаазтай пиво 24 ширхэг гаргаж ирээд бөөнөөрөө ууж эхэлсэн. Оройны 22 цагийн үед эхнэрээ “гэр лүүгээ явъя гэсэн чинь байж байгаад явъя би согтоод байна, уух юм дуусаж байна чи архинд яваад ир” гэж хэлэхээр нь би дэлгүүр явж 3 шил Агар гэх нэртэй архи авчирч ажпын хамт олонтой нь бүгдээрээ уусан. Тэр үед цэцэрлэгт ажилладаг гэх Дтай манай эхнэр М.М******* тэврэлдээд байхаар нь надад хардах сэтгэл төрсөн. Шөнийн 00 цагт өнгөрч байхад эхнэр М.М*******ыг одоо гэр лүүгээ явъя гээд аваад гарахад өвдгөөрөө унаад өгсөн. Тэгээд машиндаа эхнэрээ суулгаад М гэх хүнтэй бид гурав манай гэр лүү хамт явсан. Манай гэр лүү эхнэр М.М*******, М бид гурав орсон. Би гэртээ ороод эхнэр лүүгээ “чи хүний эхнэр байж яагаад Дыг тэврээд байгаад байгаа юм” гэж уурласан. Тэгэхэд би ажпын хамт олонтойгоо яах нь ямар хамаатай юм гээд над РУУ уурлаад дайрахад нь би баруун гараараа түлхсэн чинь зүүн нүд рүү оносон эхнэр М.М******* газар сөхрөөд унахад нь орон дээр тэврээд хэвтүүлэхэд зүүн гарын булчин хэсгээс хазаад баруун гарын булчин хацар хэсгээс баруун гараараа маажиж хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би өвдсөндөө босоод түлхэхдээ зүүн тохойгоороо баруун нүд рүү нь тохойлдсон. Манай гэрт хамт ирсэн М гэх хүн одоо болио залуу хүмүүс байж гэж хэлээд М.М*******ыг аваад явсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад эхнэрээсээ уучлалт гуйгаад гэр лүүгээ хамт хоёулаа ороод бие биенийгээ ийм болгочихлоо шд ээ гээд байж байхад хаалга хүн тогшоод цагдаа ирээд намайг аваад явсан. Тэгээд манай эхнэр цагдаад өргөдөл гаргасан. Манай эхнэр М.М******* миний зүүн гарын бугалга хэсгийг хазсан. Баруун гар болон зүүн хацар хэсгийг маажсан, хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай гэр бүл болоод 6 жил болж байна дундаасаа 1 хүүхэдтэй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31-32 дахь тал/,
8. Гэрч Б.Э өгсөн: “...Цэцэрлэгт багш хийж байсан М******* ажпаасаа гарсан гээд ажилчдаа хүлээж авна гээд оройны 18-19 цагийн хооронд Цэцэрлэгийн зааланд ширээ засаад дуудсан. Бид нар үдэлтийн арга хэмжээ хийгээд архи, пиво уусан. Шөнийн 00 цаг орчимд тараад М*******ын гэр нь манай гэрийн ард байдаг болохоор Х*******, М******* бид гурав хамт гэр лүүгээ явсан. Цэцэрлэгээс гарахдаа замдаа тэр хоёр маргалдаад байсан. Маргалдаж байхыг нь сонсоход М*******ыг хүнтэй хардаад маргаан эхэлсэн. Тэгээд бид гурав Х*******гийн гэрт нь очсон удалгүй Х*******, М******* хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод эхэлсэн. Х******* М*******ын нүд, бие рүү нь цохиод М******* Х*******г эсэргүүцэж маажсан. Би тэр хоёрын дундуур салгасан М******* бид хоёр гэрээс гараад зугтаасан. Хашааны хажууд суугаад бид хоёр юм ярьж байхад Х******* ирээд эхнэрийгээ ямар аймар болгоцон юм бэ уучлаарай М*******оо хоёулаа гэртээ оръё гээд та харьж амар гээд тэгээд би гэр лүүгээ орсон. Тухайн үед Х*******, М******* нар нь хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М.М*******ын хоёр нүд рүү нь Г.Х******* цохиод хөхөрч, эхэлсэн байсан. Г.Х*******гийн нүүр нь маажсан уйлаасан байсан өөр зүйлийг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 121-122 дахь тал/,
9. Гэрч Б.Гын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны 23 цаг 50 минтанд иргэн М.М******* манай нөхөр намайг цохиж зодоод байна гэж дуудлага ирсэн. 11 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө дуудлагын дагуу Т сумын Ж 5 дугаар баг Х хотхонд очиход гэрийнх нь хаалга цоожтой байсан тэгээд хаалгыг нь тогшиж Г.Х******* хаалга тайлж өгсөн. М.М*******ын хоёр нүд нь хавдсан доошоо хараад байхаар нь юу болсон талаар асуухад манай нөхөр Г.Х******* нь надтай хэрүүл маргаан хийж цохиж зодсон гэж хэлсэн. Тухайн үед М.М*******, Г.Х******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М******* нь нөхөр Г.Х******* намайг цохиж зодсон болохоор биеэ хамгаалж нүүрийг нь маажиж хазсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
*******.Иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч М.М******* нь нийт 1,780,000 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн, хохирогч Г.Х******* нь нийт 168,315 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдсан нийт зардлыг нэхэмжилж байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
11.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 382 дугаартай “...Магадлуулагч М.М*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, тархи доргилт, 11,21,22,23,53,85-р шүдний холбоосны гэмтэл, 2 нүдний зовхинд хаван, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, 2 нүдний салс, баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хоёроос дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, тархи доргилт, 11,21,22,23,53,85-р шүдний холбоосны гэмтэл, 2 нүдний зовхинд хаван, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, 2 нүдний салсны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дэх тал/
12. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1 дугаартай “...Г.Х*******гийн биед 2 бугалганд шарх, 2 бугалга, хэвлийд цус хуралт, 2 хацар, 2 бугалгат зулгаралт, хамрын таславчны муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх, хазагдах механизмаар үүснэ.Тогтоогдсон гэмтлийн 2 бугалганд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, 2 бугалга, хэвлийд цус хуралт, 2 хацар, 2 бугалгат зулгаралт, хамрын таславчны муруйлт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2024 оны 11 сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
13. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7 дугаартай “...М.М*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхи, 2 нүдний салст, 11, 22, 21, 23, 53, 85 дугаар шүдний холбоосны гэмтэл, 2 нүдний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, 2 гарын бугалга, 2 өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хамрын таславчын мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлэлээр цохигдох механизмаар үүснэ. зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхи, 2 нүдний салст, 11, 21, 22, 23, 53, 85 дугаар шүдний холбоосны гэмтэл, 2 нүдний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь тус бүр болон нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. 2 гарын бугалга, 2 өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. хамрын таславчын мурийлт гэмтэл нь архаг өвчний шалтгаантай тул эрүүл мэндийн хохирлын зэрэг тогтоохгүй. Олон улсын стандартын байгууллага /180/ буюу дэлхийн шүдний эмч нарын холбооны /FDI/ систэмээр 11,21,22, 23 дугаар гэж тэмдэглэсэн нь байнгийн шүдийг, 53, 85 дугаар гэж тэмдэглэсэн нь сүүн шүдийг заажээ. Дээрх шүднүүд нь гэмтлийн гаралтай хөдөлгөөн, сулралд оржээ. Магадлуулагчын биед тогтоогдсон гэмтэлд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоох журмын 2.6.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 168-172 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Н, шүүгдэгч Г.Х*******, М.М*******, гэрч Б.Э, Н.Б, Б.Г нарын өгсөн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1, 7, 382 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Г.Х******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багийн нутаг байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.М*******ыг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч М.М******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ байхдаа нөхөр Г.Х******* нь түүнийг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж, биед нь халдаж зодох үед харилцан маргалдаж, улмаар биед халдаж харилцан зодолдсоны улмаас Г.Х*******гийн биед 2 бугалганд шарх, 2 бугалга, хэвлийд цус хуралт, 2 хацар, 2 бугалгат зулгаралт, хамрын таславчны муруйлт гэмтэл бүхий гэмтэл учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Хохирогч М.М******* нь шүүгдэгч Г.Х*******г, хохирогч Г.Х******* нь шүүгдэгч М.М*******ыг зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч Б.Э, Н.Б, Б.Г нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1 дугаартай “...Г.Х*******гийн биед 2 бугалганд шарх, 2 бугалга, хэвлийд цус хуралт, 2 хацар, 2 бугалгат зулгаралт, хамрын таславчны муруйлт гэмтэл,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7 дугаартай “...М.М*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхи, 2 нүдний салст, 11, 22, 21, 23, 53, 85 дугаар шүдний холбоосны гэмтэл, 2 нүдний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, 2 гарын бугалга, 2 өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хамрын таславчын мурийлт гэмтэл,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 382 дугаартай “...Магадлуулагч М.М*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, тархи доргилт, 11,21,22,23,53,85-р шүдний холбоосны гэмтэл, 2 нүдний зовхинд хаван, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, 2 нүдний салс, баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэлүүд нь хууль зүйн хувьд хөнгөн хохирол гэж ойлгоно.
Шүүгдэгч Г.Х*******, М.М******* нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх, татагдах үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.
Мөн Г.Х*******, М.М******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х*******, М.М******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Х******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Х*******, М.М******* нар нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Х*******, М.М******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Г.Х******* 1,780,000 төгрөг, шүүгдэгч М.М******* нь 168,315 төгрөг тус тус төлж барагдуулсан болох нь ХААН БАНК-ний шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Х*******, М.М******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Х*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Х*******, М.М******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын санал,
Шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Г.Х*******г улсын яллагчийн санал гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 85-96, 2*******-209 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Х******* нь Булган аймгийн Т сумын 5 дугаар баг Цахирын 19 тоотод оршин суух бүртгэлтэй, хилийн алба эрх зүйч, ар талын ажилтан мэргэжилтэй, Булган аймгийн Т сумын Хилийн цэргийн 0286 дугаар ангид шуурхай жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч М.М******* нь Булган аймгийн Т сумын 5 дугаар баг Цахирын 19 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х*******, М.М******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Х*******, М.М******* нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.******* дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О******* овогт Г*******ийн Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц овогт Мгийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х*******г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.Х*******, М.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х*******, М.М******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ