Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Э.Н******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Н*******ад холбогдох эрүүгийн 25150013*******14 дугаартай, 304/2025/0115/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******* овогт Э*******ын Н*******, Булган аймгийн С******* суманд 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Булган сумын 5 дугаар баг М*******ын гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 35 настай, эрэгтэй, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Н******* нь Булган аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж, эрүүгийн ******* дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгах явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “хохирол нөхөн төлнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.О*******ыг хуурч 2025 оны 02 дугаар сарын эхээр бэлэн 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн тоот дансанд 500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Мөн хууль сахиулагчаар ажиллаж байх хугацаандаа 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хэсгийн байцаагчийн албан өрөөнд эрүүгийн ******* дугаартай хэрэгт хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогч Г.Эт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, дахин мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 25150013*******14 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н******* нь Булган аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж, эрүүгийн ******* дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгах явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “хохирол нөхөн төлнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.О*******ыг хуурч 2025 оны 02 дугаар сарын эхээр бэлэн 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн тоот дансанд 500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Мөн хууль сахиулагчаар ажиллаж байх хугацаандаа 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хэсгийн байцаагчийн албан өрөөнд эрүүгийн ******* дугаартай хэрэгт хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогч Г.Эт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, дахин мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч О.О*******, гэрч Г.Э, Х.Батжаргал, Б.Батмөнх, Н.Даваасүрэн нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай захирамж, Хаан банкны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаартай “... тоот данс эзэмшигч нь Э*******ын Н*******, ...5270659003 тоот данс эзэмшигч нь Отгонбаярын О******* ...” гэсэн албан бичиг, тухайн 2 дансны хуулганууд, хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Хас банкны 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 31/184 дугаартай “...Э.Н******* нь 5004084892 тоот данс эзэмшдэг ...” гэсэн албан бичиг, тухайн дансны хуулга, Э.Н*******ын эзэмшлийн Хаан банкны тоот харилцах дансны хуулганд үзлэг хийсэн “...Хас банкны 5004084892 дугаартай харилцах данснаас 1,200,000 төгрөгийн орлого орсон байх ба үүнээс хойш ямар нэг байдлаар бэлэн мөнгөөр зарлага гаргаагүй байв.” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Э.Н*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд  заасан  албан тушаалын байдлаа ашиглаж “Залилах” гэмт хэргийг,  

Мөн  хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагчаар ажиллаж байхдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Э.Н******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч О.О******* 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг А хэсгийн 2-10 тоотод оршин суух бүртгэлтэй, Хангуул овогт Отгонбаярын О******* /РД:ГЮ97031712/-т олгож шийдвэрлэлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Э.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр тус тус торгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулын ялыг  нэмж нэгтэн нийт эдлэх торгуулын ялыг  15.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.500.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Н*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр тус тус торгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулын ялыг 15.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.500.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Ш******* овогт Э*******ын Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад албан тушаалын байдлаа ашиглаж  “Залилах” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч  “Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Н*******ыг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000  /арван сая/ төгрөгөөр,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 /таван мянган таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулын ялыг нэмж нэгтэн нийт эдлэх торгуулын ялыг 15.500 /арван таван мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.500.000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н*******ад оногдуулсан 15.500.000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

5.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Н*******ад сануулсугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н*******аас хохирогч О.О******* 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг А хэсгийн 2-10 тоотод оршин суух бүртгэлтэй, Хангуул овогт Отгонбаярын О******* /РД:ГЮ97031712/-т олгосугай.

8. Шүүгдэгч Э.Н*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н*******ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ