| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/03952/И |
| Дугаар | 102/ШШ2022/03103 |
| Огноо | 2022-09-16 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/03103
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:... байранд байрлах, регистр .., И...газар,
Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., А... овогт А...ийн Б...,
Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., Н... овогт Х...ын Б...,
Нэхэмжлэлийн шаардлага:17 980 106 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..., П.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
/Хариуцагч нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И...газар нь А.Б..., Х.Б... нарт холбогдуулан 17 980 106 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Тус байгууллагын Эрүүл мэнд сэргээн засах албаны санхүүгийн дансанд дараах авлага бүртгэлтэй байна.
Үүнд:Е... ХХК 2010 оны 3 сарын 31-нд 198 000 төгрөг, ... телевиз- 2015 оны 8 сарын 12-нд 200 000 төгрөг, Г.Б...-2014 он 149 635 төгрөг, Г.Б....-2015 он 2 757 248 төгрөг, Э.Б...-2006 он 449 828,17 төгрөг, Б... ХМХА-2013 он 80 000 төгрөг, Д...-2016 он 93 000 төгрөг, Е... ХХК-2011 он 280 260 төгрөг, Ж....ХХК-2005 он 758 490,71 төгрөг, М...-2009 он 4 996 875,16 төгрөг, Н...-2009 он 207 100 төгрөг, Н.Ө...-2015 он 349 469 төгрөг, С....-2009 он 1368 600 төгрөг, Т...-2009 он 226 449,99 төгрөг, Х... барилгын гүйцэтгэгч 2005 он 830 818 төгрөг, Х..... ХХК-2005 он 1 592 480 төгрөг, Ц... газар-2013 он 319 000 төгрөг, алдсан хөрөнгө-2 193 400 төгрөг, Л.У...-2017 он 622 352 төгрөг, Б.Ч...-2008 он 188 400 төгрөг, Ш...-2016 он 118 700 төгрөг тус тус санхүүд авлагаар бүртгэлтэй нийт 21 971 680,03 төгрөгийн авлага бүртгэлтэй байна.
Г....албаны санхүүгийн бүртгэлд-Б.Б...ын нэр дээр 2012 онд бүртгэгдсэн 2 097 300 төгрөг, О.Ж.... 2011 оны авлага 197 716,41 төгрөг, Б.М.... 2014 оны 477 971 төгрөг, Д.Т... 2010 оны 200 333 төгрөг, Л.Ш... 2007 оны 564 484,02 төгрөг, ... яамны 2006 оны авлага 38 934 663,25 төгрөг нийт 42 472 467,68 төгрөгийн авлага бүртгэлтэй байна.
Б....ын санхүүгийн авлагад-У.... ХНН нэр дээр 2 379 588 төгрөгийн авлага тус тус бүртгэлтэй байна.
Иймд дээрх гурван санхүүд нийт 66 823 735,71 төгрөгийг авлагаас хасах шаардлагатай байх тул шийдвэрлэж өгнө үү, тухайн үед хариуцан ажиллаж байсан хүмүүс нь ажлаасаа гарсан байгаа гэв.
Хариуцагч А.Б... хариу тайлбартаа:Би И...газраас гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, тухайн үед хариуцан ажиллаж байсан нягтлан бодогч биш болно.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Б... хариу тайлбартаа:Би И...газраас гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, тухайн үед хариуцан ажиллаж байгаагүй болно.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.М..., Г.Д..., П.Б... нарт олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Үндэсний аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар албан шаардлага, Н...албаны хугацаа хэтэрсэн авлагын жагсаалтууд, Б.... ОУНБ-ын хугацаа хэтэрсэн авлагын баримтыг шүүхэд өгсөн./хх 2, 3, 4, 5, 15, 16/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Тус байгууллагын Э... албаны санхүүгийн дансанд 21 971 680,03 төгрөгийн, Г....ын албаны санхүүгийн дансанд 42 472 467,68 төгрөгийн, Б.... санхүүгийн дансанд 2 379 588 төгрөгийн авлага тус тус бүртгэлтэй байна.
Иймд дээрх гурван санхүүгийн нийт 66 823 735,71 төгрөгийг авлагаас хасах шаардлагатай байх тул шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Тухайн үед хариуцан ажиллаж байгаагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.
Үндэсний аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Албан шаардлага”-д ....-ын харьяа .....ын санхүүгийн тайлангийн аудитаар 20 807 806 төгрөгийн авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, ажиллаагүй байна гэжээ.
Дээрх шаардлагад дурдсан 2005-2017 оны хооронд үүссэн гэх ....ын санхүүгийн тайланд бүртгэгдсэн 20 807 806 төгрөгийг нягтлан бодогч А.Б..., Х.Б... нараас ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллагын Г... Ш....ын албаны санхүүд 42 472 467 төгрөгийн, Б....ын санхүүд 2 379 588 төгрөгийн авлага үүссэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар хариуцагч нарын үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагад дээрх авлага үүссэн болох баримтаар нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь санхүүгийн 66 823 735 төгрөгийг авлагаас хасах шаардлагатай гэх үндэслэлээр хариуцагч нараас шаардаж байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан А.Б..., Х.Б... нараас 66 823 735 /жаран зургаан сая найман зуун хорин гурван мянга долоон зуун гучин таван/ төгрөг гаргуулах И...газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН