Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Н.Э******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э*******т холбогдох эрүүгийн 2515000000076 дугаартай, 304/2025/0085/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А******* овогт Н*******ын Э*******, .......... аймгийн ............ суманд ........ оны ..... дүгээр сарын ........-ны өдөр төрсөн, ......... аймгийн ........... сумын .......... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 46 настай, эрэгтэй, /рд: *******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э******* нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/254 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй байхад, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь заалтад заасан Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000000076 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Э******* нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/254 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй байхад, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь заалтад заасан Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Гэрч Н.Н*******ын өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед Х******* сумын 1 дүгээр баг Бургил гэх газраас найз Бы гэрээс Бтай хамт мотоциклтой гараад Х******* сумын 1 дүгээр баг Уст хавчир анга гэх нэртэй газарт Бынд морь авахаар ирсэн. Тэгээд би урьд орой нь Быд ууж байгаад үлдсэн Хараа нэртэй 0.75 литрийн хагас шил архийг гаргаж ирээд Б, Э******* бид 3 хувааж уусан.Тэгсэн Б Э*******т виза картаа өгөөд та 2 миний мотоциклд бензин хийгээд дэлгүүр ороод 1 шил архи аваад ир гэж хэлсэн.Тэгэхээр нь бид 2 зөвшөөрөөд 10 цагийн үед Бы мотоциклийг Э******* бариад бид 2 сумын төв орж "Сод монгол" шатахуун түгээхээс бензин хийгээд сумын төвийн ард байдаг Н гэх айлд очиж хоол хийлгүүлж идээд 12 цагийн үед гэрээсээ цагаан тариа авахаар сумын төв рүү орж гэртээ ирээд мотоциклоо хашаандаа оруулаад хашааны хаалга хаах гэтэл сумын замын цагдаа Ц ирээд манай найз Э*******ыг та архи уусан үедээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон байна, таны согтолтыг шалгана гэж хэлээд замын цагдаагийн пост руу бид хоёрыг авч яваад Э*******ыг үлээлгэхэд 2.97%-тай гарсан. Тэгээд мотоциклийг түр саатуулсан. Бынд Э*******, Б 2 л байсан. Тухайн үед би мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй. Харин Э******* нь мотоцикл жолоодоод яваад байсан....” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

2. Гэрч П.Бын өгсөн: “…2025 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед манайд Э******* бид 2 байхад Б, Н******* нар Бы мотоциклтой морь авахаар ирсэн. Тэгээд Н******* Хараа нэртэй 0.75 литрийн хагас шил архийг гаргаж ирээд Б, Э******* 3 хувааж уусан. Тэгээд Б Э*******т виза картаа өгөөд та 2 сумын төв ороод миний мотоциклын бензин хийгээд дэлгүүр ороод 1 шил архи аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгсэн Э*******, Н******* 2 ирэхгүй удаад байхаар нь өдөр Б мотоцикл болон виза картаа олж авна гэж хэлээд араас нь явсан.Тэр өдөр дахин энэ хүмүүс манайд ирээгүй юм. Манайхаас энэ 2 явахдаа Э******* Бы мотоциклийг жолоодоод Н******* ард нь суугаад явсан. Бы мотоцикл улаан өнгийн ******* БУН улсын дугаартай “*******” маркийн мотоцикл байсан. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний орой Э******* манайд сумын төвөөс согтуу ирсэн.Тэгээд бид 2 Быд очиж Н*******, Б хоёртой 1 шил архи хувааж уугаад манайд 23 цагийн үед ирж хоносон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

3. Гэрч Н.Бы өгсөн: “...Би Н*******ын хамт 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед өөрийнхөө мотоциклтой морь авахаар Бынд ирсэн. Тэгээд Н******* Хараа нэртэй 0.75 литрийн хагас шил архийг гаргаж ирээд Э*******, Н******* бид 3 хувааж уусан. Тэгээд архи дуусахаар нь би Э*******т виза картаа өгөөд та 2 сумын төв ороод миний мотоциклд бензин хийгээд дэлгүүр ороод 1 шил архи аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгсэн Э*******, Н******* 2 ирэхгүй удаад байхаар нь өдөр би мотоцикл болон виза картаа олж авахаар араас нь сумын төв ороход Э******* нь миний мотоциклийг цагдаад хураалгасан байсан. Энэ 2 сумын төв явахдаа Э******* миний мотоциклийг жолоодоод Н******* ард нь суугаад явсан. Миний мотоцикл улаан өнгийн ******* ******* улсын дугаартай “*******” маркийн мотоцикл байгаа юм. Н*******ын ах Нармандах гэх хүний нэр дээр байдаг. Би 2024 оны 11 дүгээр сард 2.500.000 төгрөгөөр авсан. Одоо 500.000 төгрөг нь дутуу байгаа болохоор би өөр дээрээ нэрийг нь шилжүүлж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

4. Гэрч Б.Цын өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбадоржийн хамт Хутаг- Өндөр сумын 1 дүгээр баг сумын төвд үүрэг гүйцэтгэж байх үед мотоциклтой 2 хүн мотоциклоосоо уначих гээд явж байсан. Тэгэхээр нь араас нь очиж шалгахад ******* ******* улсын дугаартай “*******” маркийн мотоцикпийг иргэн Н.Э******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэгээд би Э*******ыг замын цагдаагийн кобан байранд авч ирээд согтуурал хэмжих багажаар согтолтын зэргийг шалгахад 2.97 хувьтай гарахаар нь мотоциклийг түр саатуулж согтуурал шалгах тэмдэглэл үйдсэн юм. Намайг шалгахад Н.Нармандах гэх хүний нэр дээр байсан. Э******* гэх хүнтэй хамт явсан Н******* нь энэ “*******” маркийн мотоцикл миний мотоцикл байгаа юм. Би тухайн үед улсын дугаар авахдаа ах Нармандахын нэр дээр аваад Б гэх хүнд зарсан гэж хэлж байсан. Би иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэхийг шалгахдаа албанд ашиглаж байгаа согтуурал хэмжих Alcotest-7510 загварын, 002014 гэрчилгээний дугаартай согтуурал хэмжих багажаар согтуурлыг хэмждэг. Манай албанд ашиглаж байгаа Alcotest-7510 загварын согтуурал хэмжих багаж нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл стандарт хэмжилтээр баталгаажсан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

5. Гэрч Т.Нгийн өгсөн: “…Э******* нь манай нутгийн хүн байгаа юм. Миний хуурай дүү. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед Эрдэнэ- Очир, Н******* 2 манайд ирээд цай ууж хоол идээд явсан. Э*******, Н******* 2 архи уучихсан манайд ирсэн. Манайд Э*******, Н******* 2 архи уусан зүйл байхгүй. Тухайн үед Э*******, Н******* 2 мотоциклтой явж байна гэж хэлсэн. Би мотоциклийг нь тухайн үед хараагүй гэртээ байсан. Би 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед Э*******ынд очиход гэртээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

6. Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаартай магадлагаа болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Н.Э******* нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/254 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй байхад, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь заалтад заасан Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Н.Э******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба  2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан  согтуурал шалгах багажаар шалгахад 2.97% промилли спирт илэрсэн согтуу болох нь тогтоогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Н.Э*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Н.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Э******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Н.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 63-73 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Булган аймгийн Х******* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/159 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Н.Э******* нь Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн “Хавчир ангагэх газар оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Н.Э******* нь тусгайлан гаргах саналгүй гэсэн.  

Шүүх шүүгдэгч Н.Э*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

         Шүүгдэгч Н.Э*******т шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Э*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А******* овогт Н*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Н.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ