Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/01082

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/01082

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******* ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-т холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,499,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь т холбогдуулан 7499100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... би ийн хүсэлтээр 2020 оны 2 сард 1,000,000 төгрөг, 2020 оны 4 сарын 24-нд 3,494,100 төгрөг, 4 сарын 23-нд Хаан банкнаас 5,700,000 төгрөгийг 1,600,000 төгрөгийн хүүтэй, нийт 11,794,100 төгрөгийг ...ББСБ-д байгаа машин маань хураагдах гээд байна 2020 оны 8 сард буцааж өгнө... гэж т зээлсэн. 51230586 гэсэн -ын данс руу шилжүүлэн хийсэн. Үүнээс хойш нь 2020 оны 9 сарын 2-нд 150,000 төгрөг, 9 сарын 25-нд 900,000 төгрөг, 10 сарын 5-нд 15,000 төгрөг, 11 сарын 28-нд 250,000, 2021 оны 2 сарын 2-нд 300,000 төгрөг, 4 сарын 27-нд 300,000 төгрөг, 6 сарын 21-нд 3,000,000 төгрөг нийт 4,295,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш өрөө огт барагдуулаагүй, байнга хэл амаар доромжилдог. Нэхэмжлэлд бичсэн 2020 оны 02 сард зээлсэн 1 сая төгрөг дээр баримтгүй учир авахгүй байж болно. Бид хоёр хамтран амьдарч байсан. Одоо өөс нийт 7,499,100 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэж тайлбарласан.

 

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: ...*******аас миний бие мөнгө зээлэх хүсэлт огт гаргаж байгаагүй учраас нэг ч төгрөг зээлж аваагүй. Харин миний машин ББСБ-д барьцаанд байсан нь үнэн. Би гадагшаа явах болсон тул надад мөнгөний хэрэг гарсан. Тухайн үед машинаа зарж худалдах болсон. ******* надад мөнгө байгаа тийм учраас би авна гээд ББСБ-аас асуухад зээлийн үлдэгдэл нь 9,162,000 төгрөг байсныг шилжүүлж төлсөн. Энэ мөнгийг ******* сайн дураараа төлсөн. ******* цагдаагийн газарт өргөдөл гаргаж тэр үед цагдаа дээр байхад нь бэлэн гурван сая төгрөгийг өгсөн. Иймээс *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкин дахь хадгаламжийн дансны хуулга, Хаан банкин дахь дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...би тэй хамтран амьдарч байхдаа түүний хүсэлтээр 2020 оны 2 сард 1,000,000 төгрөг, 2020 оны 4 сарын 24-нд 3,494,100 төгрөг, 4 сарын 23-нд Хаан банкнаас 5,700,000 төгрөг авч 1,600,000 төгрөгийн хүүтэй зээлж, нийт 11,794,100 төгрөгийг түүний машин барьцаалж зээл авсан байсан Банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлж өрийг нь дарсан. Үүнээс хойш нь 2020 оны 9 сарын 2-нд 150,000 төгрөг, 9 сарын 25-нд 900,000 төгрөг, 10 сарын 5-нд 15,000 төгрөг, 11 сарын 28-нд 250,000, 2021 оны 2 сарын 2-нд 300,000 төгрөг, 4 сарын 27-нд 300,000 төгрөг, 6 сарын 21-нд 3,000,000 төгрөг нийт 4,295,000 төгрөг өгсөн. Иймд өөс нийт 7,499,100 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ....*******аас миний бие мөнгө зээлэх хүсэлт огт гаргаж байгаагүй учраас нэг ч төгрөг зээлж аваагүй. Харин миний машин ББСБ-д барьцаанд байсан нь үнэн. Би гадагшаа явах болсон тул надад мөнгөний хэрэг гарч машинаа зарж худалдах болсон. ******* надад мөнгө байгаа гээд ББСБ-аас асуухад зээлийн үлдэгдэл нь 9,162,000 төгрөг байсныг ******* төлсөн. Машинаа ав гэхээр авахгүй болохоор нь би мөнгийг нь буцааж бүгдийг төлсөн... гэж няцаасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг төлж барагдуулахаар 9,094,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын дансанд шилжүүлж зээлсэн, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг зээлсэн мөнгөнөөсөө 4295000 төгрөгийг буцааж төлсөн гэсэн ба тэрээр хариуцагчид зээлсэн мөнгөний хүүнд 1600000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаарддлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 2 сард хариуцагчид 1,000,000 төгрөг зээлсэн гэж нэхэмжилсэн боловч уг шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар, татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

5. Иймд нэхэмжлэгчийн зээлсэн 9,094,000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 4,295,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч өөс 4,799,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,700,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,936 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч өөс улсын тэмдэгтийн хураамж 91734 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ******* /РД:*******/-өөс 4,799,000 /дөрвөн сая долоон зуун ерэн ес мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,700,100 /хоёр сая долоон зуун мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,936 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч өөс улсын тэмдэгтийн хураамж 91,734 /ерэн нэг мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ