| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01203/И |
| Дугаар | 142/ШШ2022/01102 |
| Огноо | 2022-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2022/01102
| 2022 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2022/01102 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* тоот тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 4,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч: *******,
Иргэдийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 4550000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* нь миний хүү болох , бэр хамт ирж надтай уулзан, хашаа байшингаа зараад 10,000,000 төгрөг өгөх юм бол би таныг түрээсийн байр болох Аз хотхонд оруулаад өгч чадна гэж ярьсан. Би тухайн үед хүү, бэр хоёртойгоо ярилцан Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоот 2 өвлийн байшинтай 1 хашаа, өөрийн зээ хүү нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зураагийн 16-17 тоотод хашаа байшинг зарж, нийт 22,734,800 төгрөгийг Хаан банкны дугаарын дансанд, найз болох Хаан банкны дугаарын дансанд тус тус шилжүүлсэн. ******* нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан. гэм буруутай холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2022/ШЦТ/205 дугаар тогтоол гарч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. гэм буруутай үйлдлийн улмаас бид өвлийн байшинтай 2 тусдаа хашаа байшингаа зарж, би болон миний хүү гийн гэр бүл, зээ хүү болох нар нь орох оронгүй болсны улмаас Орхон аймаг, Баян-Өндөр сум, , тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг түрээсийн сарын төлбөр 650,000 төгрөгөөр нийт 7 сарын хугацаатай 4,550,000 төгрөгөөр түрээсэлж, гэрээ байгуулж мөнгийг бүрэн төлсөн. Иймд ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үр дагавар үүдэн манай талд гарах ёсгүй зардал гарсан буюу тодорхой хэмжээний гэм хор үүссэн тул түрээсийн зардал болох 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.
2.Хариуцагч ******* хариу тайлбартаа: ...Миний бие ******* гэдэг хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулна. Миний бие ганц бие өрх толгойлж, хүүхэдтэйгээ цуг байр түрээслэж амьдардаг, саяхан ажилд орсон, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа тул түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй байна... гэв.
3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ... хохирогч тал нь эрсдэлтэйг нь мэдсээр байж залилуулсан учир эрсдэл хүлээх, хариуцагч тал мөн түрээсийн зардлыг хуваалцах гэсэн дүгнэлттэй байна... гэв.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээ, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч ******* нь түрээсийн байранд оруулж өгнө хэмээн намайг хуурч мэхлэн өвлийн байшинтай 2 тусдаа хашаа байшинг минь заруулснаас үүдэн би болон миний хүү гийн гэр бүл, зээ хүү болох нар нь орох оронгүй болсон бөгөөд бид одоог хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын ийн 4-14-29 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг сарын 650,000 төгрөгөөр нийт 7 сарын хугацаатайгаар түрээслэж, түрээсийн төлбөрт 4,550,000 төгрөг төлсөн. Иймд гэм буруутай үйлдлийн улмаас манай талаас гарах ёсгүй зардал болох байрны түрээсийн төлбөрт 4,550,000 төгрөг гарсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
2.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ....Миний бие ******* гэдэг хүнд учруулсан үндсэн хохирлоо төлж барагдуулна, ганц бие өрх толгойлж, хүүхэдтэйгээ цуг байр түрээслэж амьдардаг, саяхан ажилд орсон, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа тул түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй байна... гэж тайлбарласан.
3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн , *******, нараас нийт 22,734,800 төгрөгийг залилан авсан, энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн болох нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч буюу нэхэмжлэгч ******* нь өөрийн хүүхдүүдийн хамт орон гэргүй болсны улмаас байр түрээслэн амьдарч, түрээсийн төлбөрт 4,550,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа, энэ талаар зохигч маргахгүй байна.
5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
6. Хариуцагч түрээсийн байранд оруулж өгнө гэж хэлсэн илт хууль бус үгэнд итгэж, сайн дураар мөнгөө шилжүүлсэн үйлдэлд нэхэмжлэгч мөн буруутай байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж заасныг харгалзан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Уянгаас 4,550,000 төгрөгийн 50 хувь 2,275,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,275,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 51,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Уянгаас 2,275,000 /хоёр сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,275,000 /хоёр төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,750 /наян долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 51,350 /тавин нэгэн мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХИШИГДАВАА
Ц.ДАГИЙМАА