| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0086/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Г.Т******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т*******т холбогдох эрүүгийн 2515000000082 дугаартай, 304/2025/0086/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Г*******ын Т*******, ........ аймгийн ...... суманд ....... оны ...... дугаар сарын .......-ны өдөр төрсөн, ........ аймгийн ........ сумын ........ дугаар баг, Х*******ы х******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн т амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 23 настай, эрэгтэй, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Т******* нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Э” зоогийн газрын гадаа Э.Э*******ын зүүн хөл рүү өшиглөж хавирч унагаасан үйлдлийн улмаас, хохирогч Э.Э*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол стай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000000082 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Т******* нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Э” зоогийн газрын гадаа Э.Э*******ын зүүн хөл рүү өшиглөж хавирч унагаасан үйлдлийн улмаас, хохирогч Э.Э*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол стай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Т*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч Э.Э*******ын өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж 4 дүгээр багт байдаг аатны ах Х******* ахын гэрийн гаднаас мотоциклоо унаад хөдлөх гэж байхад У******* ах ирээд чи намайг Бгийн дэлгүүр рүү хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би У******* ахыг Бгийн дэлгүүрт хүргэж өгсөн. Б ахын дэлгүүрт ороод ноолуур ямар үнэтэй авч байгаа юм бэ? гэж асуусан. Тэгээд би гэр лүүгээ явах гээд Бгийн дэлгүүрийн гадна мотоциклынхоо хажууд сууж байхад манай Дашинчилэн сумын Төө гэх залуу машинаасаа бууж ирээд хэрэлдэж маргалдаагүй ямар нэгэн шалтгаангүйгээр хүрч ирээд миний зүүн хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд юу ч хэлэлгүй машиндаа суугаад яваад өгсөн. Төөг миний хөл рүү хоёр удаа өшиглөсний дараа миний хөл гишгэж болохгүй би явж чадахгүй дэлгүүрийн гадаа 1 цаг гаруй хугацаанд суусан. Удалгүй тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн чинь Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвөөс Л, У гэдэг эмч нар ирээд миний зүүн хөлийн гутлыг тайлж үзээд хөл чинь хугарсан байна яаралтай Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Удалгүй Б ах Э дэлгүүрээс гарч ирээд ах нь чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд Б ах намайг манай гэрт хүргэж өгөх гээд хөдлөх гэж байхад Манай ах Б, У******* ахтай т ирээд намайг т өргөж Б ахын машинд суулгаад Дашинчилэн сумын 4 дүгээр багт байдаг манай аавын гадаа хүргэж ирсэн удалгүй Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Б эрүүл мэндийн төвийн жолооч П ахын т манай гадаа ирсэн. Тэгээд надад сувилагч Б эгч өвчин намдаах тариа хийж өгсөн. Б эгч Улаанбаатар хот руу явж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Удалгүй манай сумын Г гэдэг ах ирээд би ээж хоёр хүүхдийн таар Г ахтай Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод шууд гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлсэн чинь тухай өдрийн жижүүр эмч нь таны зүүн талын хөл шилбэ хэсгээрээ хоёр хугарсан байна гэж хэлээд намайг хэвтэн эмчлүүлэх шарлагатай гээд хэвтүүлсэн. Тэгээд би эмчилгээ хийлгэж байгаад хоёр хоногийн дараа хөлөндөө т суулгах мэс ажилбарт ороод гурав хоног хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Баянхошуунд байдаг гэртээ хоёр хоночихоод Улаанбаатар Дашинчилэнгийн хооронд таксинд явдаг Б ахын машинд сууж Булган аймгийн Дашинчилэн сум 4 дүгээр багт байдаг аавындаа ирсэн. Одоо би Дашинчилэн сумынхаа эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа миний хугарсан хөл одоог хүртэл гишгэж болохгүй хөндүүр байгаа. Би Төөтэй уулзаж миний эмчилгээний зардлыг өгчих мөн цаашид эмчилгээ хийлгэх зардал болох 3 сая төгрөгийг өгчих тэгээд би гомдол саналгүй хоорондоо тохиролцъё гэсэн боловч өгөхгүй байгаа болохоор болсон үйл явдлыг цагдаад мэдэгдэж гомдол гаргаж байна. Булган аймгийн Дашинчилэн сумын төв 4 дүгээр багт Бгийн дэлгүүрийн гадна 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед Төө миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсний улмаас миний зүүн хөлийн шилбэний яс хугарсан түүний дараа би Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлийн шилбэ хэсгээр хоёр удаа хугарсан гэх оноштой хоёр хоног хэвтэн эмчлүүлж байгаад мэс ажилбар буюу хагалгаанд орсон. Улаанбаатар хотоос ирснийхээ дараа сумынхаа Эрүүл мэндийн төвд хяналтад байгаа. Нэг жилийн дараа зүүн хөлний хагалгаанд дахиж орж төмрөө авхуулна. Одоо би суга таягтай муухан явж байгаа таяггүй явж чадахгүй байна. Ер нь хөл хөндүүрлэж янгинаж өвдөж байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
2. Гэрч Г.Бийн өгсөн: “…Манай нөхөр Г.Т******* бид хоёр 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт 3 дугаар багаас гэрээсээ машиндаа газ хийх гээд 11 цагийн үед Дашинчилэн сумын төв ороод сумын төв дээгүүр ажлаа амжуулаад буцаж хөдөө гэр лүүгээ явахаас өмнө хүнсний дэлгүүрээс юм аваад засмал замын ард байдаг Э цайны газрын гадаа ноолуурын үнэ асуух гээд очсон чинь урьд зогсоол дээр нь Э.Э******* ах нэг ахтай т мотоциклынхоо хажууд зогсож байсан. Э.Э******* ах Т*******ыг хөөш нааш ир гээд дуудсан Т******* яасан бэ ахаа гээд очсон тэгээд тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Би жирэмсэн болохоор машинаасаа буугаагүй. Тэр хоёрын маргалдаж байхыг харсан. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад Э.Э******* газар уначих шиг болсон. Тэгээд манай нөхөр Т******* дэлгүүр ороод ноолуурын үнэ асуугаад буцаж гарч ирсэн. Энэ үед Э******* газар хэвтчихсэн босч чадахгүй байсан. Тэгэхээр нь би юу? болов гээд машинаасаа буугаад Э******* ах дээр очтол хөл өвдөөд байна хугарчих шиг боллоо гээд хэвтээд байсан. Тэгээд Т******* очоод зүгээр үү ахаа гэж асуухад т явж байсан ах наадах чинь зүгээрээ би аваад явчихна гэхээр нь бид хоёр хөдөө мал харах хүнгүй малаа эзгүй орхичхоод ирсэн болохоор яараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
3. Гэрч Ж.Бийн өгсөн: “...Намайг Булган аймгийн Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр жижүүрийн ээлжтэй байх үед Эрүүл мэндийн төвд дуудлага өгсний дагуу эхлээд их эмч Д.Цэрэнл эмч очсон. Тэгээд Э.Э******* намайг хэл амаар доромжлох гээд байна очоод үзээдхээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрүүл мэндийн төвийн жолооч Пүрэвсүрэнтэй Э.Э*******ын байсан гэх цайны газрын гадаа очиход Б гэх хүн би Э.Э*******ыг сая гэрт нь хүргэж өгөөд ирлээ гэсэн. Тэгэхээр нь жолооч бид хоёр Э.Э*******ын гэрт нь очиход Э.Э******* хашааныхаа гадна хэвтэж байсан. Тэгээд би хөлийг нь үзэхэд хугарсан байдалтай байсан учраас би өвчин намдаах тариа хийж өгчхөөд Э.Э******* болон ар гэрийнхэнд нь яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
4. Гэрч Д.Цэрэнлын өгсөн: “…Булган аймгийн Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байж байтал Дашинчилэн сумын төв Сүүж 4 дүгээр баг Э зоогийн газрын гадна Дашинчилэн сумын иргэн Э.Э******* нь босч чадахгүй байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд уг дуудлагын дагуу очиход Э.Э******* нь газар хэвтсэн байдалтай миний хөл хугарчихсан байна гэж хэлээд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Би Э.Э*******ын биед үзлэг хийгээд зүүн хөлийг нь үзэхэд зүүн хөлийн шилбэ яс нь хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
5. Гэрч Н.Бын өгсөн: “…Би өөрийн эзэмшлийн Э зоогийн газарт ноолуур аваад сууж байхад Э.Э******* нь гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай зоогийн газарт орж ирсэн ноолуур ямар үнэтэй байгаа юм бэ? гэж асуусан би 130 мянган төгрөгөөр авч байгаа гэж хэлсэн. Э*******ын өвөрт архи, пиво харагдсан манай зоогийн газраас архи согтууруулах ундааны зүйл худалдаж аваагүй удалгүй гараад явсан. Э*******ыг гараад удаагүй байхад манай сумын Т******* гэх залуу орж ирээд надад 2 кг орчим ноолуур өгөөд гараад явсан. Би зоогийн газартаа сууж байсан удалгүй гадагшаа малдаа явах гээд гарахад Э******* нь манай зоогийн газрын гадна зогсоолын урд талд хэвтэж байсан. Би очоод юу болсон талаар асуухад Э******* нь миний хөл хугарчихлаа гээд хэвтээд байсан. Тэгэхээр нь би сумынхаа цагдаад мэдэгдсэн бас Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвөөс дуудлагаар Цэрэнл эмч ирж үзсэн чинь Э******* нь үзүүлэхгүй гээд эмчийн үгэнд орохгүй байсан. Дуудлагаар ирсэн эмч Э*******ыг үзчихээд хөл нь хугарсан байна даруй явж хөлний зураг авхуулах шаардлагатай гэж хэлсэн. Удалгүй Э*******ын ах бол Б нь манай Э зоогийн газрын гадаа Э*******ыг бэртсэн гэх газар ирсэн. Би Э*******ыг ах Бтай нь т өөрийн машинаараа гэрт нь хүргэж өгсөн. Намайг Э*******ыг гэрт нь хүргэж өгөхөд Э*******ын ээж ганцаараа байсан. Э******* намайг зоогийн газраас гараад очиход Т******* гэх залуу миний хөлийг өшиглөчхөөд явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0725/5913 дугаартай "... 1.Э.Э*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуурын ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал,
7. Яллагдагч Г.Т*******ын өгсөн: “... 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр цагийг нь санахгүй байна сумын төврүү тээврийн хэрэгсэлдээ бинзен авах гээд орсон ба төв орж ирсэн ба Э дэлгүүр орох гээд гадна ирж зогссон ба намайг машинаас буухад Э******* ах дэлгүүрийн гадна Мөнх-У******* ахтай цуг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Тэгээд намайг Э******* ах дуудсан ба тухайн үед бид хоёр бага зэрэг маргалдсан ба надтай барилцаж аваад салахгүй байхаар нь би баруун хөлөөрөө Э******* ахын зүүн хөлний шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөж буюу хавирч унагаасан. Тэгээд би дэлгүүр орчихоод гарч ирээд Э******* ах хөл хугарчихлаа гэж байсан ба тэгэхээр нь ахаа та гайгүй юу гэсэн чинь цуг явж байсан Мөнх-У******* гэх ах болон Б ах намайг яваа гайгүй гэж хэлээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт ааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Г.Т******* нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Э” зоогийн газрын гадаа Э.Э*******ын зүүн хөл рүү өшиглөж хавирч унагаасан үйлдлийн улмаас, хохирогч Э.Э*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол стай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.
Хохирогч Э.Э******* нь шүүгдэгч Г.Т*******ыг зүүн хөл рүү өшиглөж гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч Г.Б, Ж.Б, Д.Цэрэнл, Н.Б нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн № ЕГ0725/5913 дугаартай дүгнэлтэнд “...Э.Э*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуурын ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Т*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид аардаг болно.
Г.Т*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол стай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн Г.Т******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг усарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг стай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Т*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд стай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол стай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар гаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт ааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол стай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Т******* нь хохирогч Э.Э*******т 3,500,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Т*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол стай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 75-81 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Т******* нь Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар баг, Доргоно гэх газар оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн т амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Г.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн тодорхой хувийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Г*******ын Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол стай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т*******ыг 1200 /мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохи ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т*******т сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохи тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ