Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 136/шш2022/00015

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суух, Д овогт Д.Н(РД:)-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. 1987 оны 10 дугаар сараас Хиаман цех-д, 1988 онд тус үйлдвэрийн Тосны цех-д шилжин ажиллаж байсан. Хүсэлт гаргагч нь сургуульд суралцах болж 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөх болсон. Тухайн үед ажиллаж байсан залуусыг сургуульд сургах, цаашид сурч боловсрох талаар байгууллагын чиглэлд ирдэг байсан учраас Анагаахын сургуульд суралцуулахаар ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед аймгийн Мах боловсруулах үйлдвэрт хүсэлт гаргагчтай хамт Ш.М, Д.Огэх мэт үйлдвэрийн олон ажилчид хамт ажиллаж байсан. Ш.М нь хамт ажиллах хугацаандаа тус үйлдвэрт засвар тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан. ... Иймд хүсэлт гаргагчийг 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, оршин суугаа хаягын лавлагаа /хх-3/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 16-ны 148 тоот Ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 120 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 226 тоот Шагнаж урамшуулах тухай, тушаалууд /хх-4-8/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-9, 10/, хүсэлт гаргагчаас З.Ат 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-11/, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/834 тоот албан бичиг /хх-12/, Дорнын говь ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/206 тоот тодорхойлолт /хх-13/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Оийн бичсэн ... 1987 оноос 1990 оны хооронд иргэн Д.Д.Нтэй хамт Мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт /хх-16/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ш.Мын бичсэн 1987 оноос 1990 оны хооронд иргэн Д.Д.Нтэй хамт Мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-19/, хүсэлт гаргагчийн 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нээгдсэн 306073 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-32-34/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.О, Ш.М нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ннь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэр-т 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ннь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэр-т 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь:

- Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 16-ны 148 тоот Ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 120 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 226 тоот Шагнаж урамшуулах тухай, тушаалууд /хх-4-8/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-9, 10/, хүсэлт гаргагчаас З.Ат 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-11/, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/834 тоот албан бичиг /хх-12/, Дорнын говь ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/206 тоот тодорхойлолт /хх-13/, хүсэлт гаргагчийн 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нээгдсэн 306073 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-32-34/,

Гэрч Д.Оийн шүүхэд мэдүүлсэн: ....Д.Н нь намайг үйлдвэрт ажиллаж байхад 1987 оны 09 дүгээр сард Мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр ажилд орсон. Удалгүй Мах боловсруулах үйлдвэр-ийн Хиамын цехэд нормчноор шилжин ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сарын дундуур буюу намайг ажлаас чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнө анагаахын сургуульд сургахаар ажлаас нь чөлөөлж байсан санагдаж байна. Сургуулиа төгсөн ирээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. гэх мэдүүлэг /хх-28, 29/,

Гэрч Ш.Мын шүүхэд мэдүүлсэн: ...Д.Ннь намайг үйлдвэрт ажиллаж байхад 1987 оны 09 дүгээр сарын эхээр Мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр ажилд орж байсан санагдаж байна. 1987 ондоо Мах боловсруулах үйлдвэр-ийн Хиамын /Тосон/ цехэд нормчноор шилжин ажилласан. 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үед ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан нь дарга удирдлагууд Д.Н анагаахын сургуульд сургахаар ажлаас нь чөлөөлж байсан. гэх мэдүүлэг /хх-30, 31/ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэр-т 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д овогт Д.Н(РД:*)-ийг Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэр-т 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ