| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2021/00357/И |
| Дугаар | 136/шш2022/00016 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 136/шш2022/00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суух, Е овогт Т.Ч (РД:)-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Ч/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Чнь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян Цэргийн худалдааны трестэд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэрт дээрх тушаалд засвар орсон учраас тухайн үеийн ажилласан жил тогтоогдох боломжгүй болоод байгаа юм. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 1976 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3/, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7197 тоот Ажилласан жилийн архивын магадалгаа /хх-4/, Иргэн Ц.Г, Д.Бнарын тодорхойлолт /хх-5-12/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-13, 14/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 443 тоот Архивын тодорхойлолт /хх-15/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Г, Д.Бнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Чнь Зүүнбаянгийн Цэргийн худалдааны трест-д 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Чнь Зүүнбаянгийн Цэргийн худалдааны трест-д 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь:
- 1976 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3/, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7197 тоот Ажилласан жилийн архивын магадалгаа /хх-4/, Иргэн Ц.Г, Д.Бнарын тодорхойлолт /хх-5-12/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-13, 14/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 443 тоот Архивын тодорхойлолт /хх-15/,
Гэрч Д.Бын шүүхэд мэдүүлсэн: .....Т.Чнь 1981 онд цэргийн албанаас халагдан ирээд Цэргийн худалдааны худалдааны трестэд жолоочоор ажилд орон 1983 оны 04 дүгээр сарыг дуустал ажилласан. Т.Чнь үүргийн худалдаа наймаа хийн хөдөө сумдаар явдаг ажилтай байсан. Дорноговь аймгийн Худалдааны трест нь 1980 онд Цэргийн худалдааны трест нэртэй болж нэршил нь өөрчлөгдсөн. гэх мэдүүлэг /хх-22, 23/,
Гэрч Ц.Гын шүүхэд мэдүүлсэн: ...Т.Чнь 1981 оноос 1983 оны хавар хүртэл Батлан хамгаалах яамны Цэргийн худалдааны харьяа Цэргийн худалдааны трестэд жолоочоор ажиллаж байсан. 1983 оноос Зэвсэгт хүчний 135 дугаар ангид шилжин ажилласан. гэх мэдүүлэг /хх-24, 25/ болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Т.Чыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Зүүнбаянгийн Цэргийн худалдааны трест-д 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Ч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Е овогт Т.Ч (РД:ЕП60040711)-ыг Зүүнбаянгийн Цэргийн худалдааны трест-д 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Ч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ