Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 136/шш2022/00040

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** оршин суух, Г овогт Р.М(РД:)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар багт 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл малчнаар 6 жил 6 сарын хугацаанд ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт тамга, тэмдэг дараагүй хүчингүй гээд улсад ажилласан жилийг тооцох боломжгүй байгаа юм. Иймд намайг Дорноговь аймгийн Мандах суманд малчнаар ажилласан 6 жил 6 сарыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн төв архивын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн а/1341 тоот Архивын лавлагаа /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-5, 6/, Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/532 тоот Тодорхойлолт /хх-7/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 112 дугаар сарын 06-ны өдрийн 446 тоот Цалингийн тодорхойлолт /хх-8/, мөн 2021 оны 12 дугаар сарын 116-ны өдрийн 481 тоот Тодорхойлолт /хх-9/, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 68 тоот Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Социализмын зам ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот Цэрэгт явсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалууд /хх-10, 11/, Хүсэлт гаргагчийн 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12-15/, мөн 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээгдсэн 846889 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-16/, хүсэлт гаргагчийг Илгээлтийн эзэн малчид залуучуудын улсын 2 дугаар чуулга уулзалт-д урьсан 1987 оны урилга /хх-17/, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн илгээлтийн бичиг /хх-18/, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 0100565 дугаартай Малчны үнэмлэх /хх-19/, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-22-23/, иргэн Б.Б, Р.Өнарын тодорхойлолт, бусад баримт бичиг /хх-24-40/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Б, Р.Өнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.М нь Дорноговь аймгийн мандах сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.М нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан болох нь:

- Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн төв архивын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн а/1341 тоот Архивын лавлагаа /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-5, 6/, Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/532 тоот Тодорхойлолт /хх-7/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 112 дугаар сарын 06-ны өдрийн 446 тоот Цалингийн тодорхойлолт /хх-8/, мөн 2021 оны 12 дугаар сарын 116-ны өдрийн 481 тоот Тодорхойлолт /хх-9/, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 68 тоот Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Социализмын зам ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот Цэрэгт явсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалууд /хх-10, 11/, Хүсэлт гаргагчийн 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12-15/, мөн 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээгдсэн 846889 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-16/, хүсэлт гаргагчийг Илгээлтийн эзэн малчид залуучуудын улсын 2 дугаар чуулга уулзалт-д урьсан 1987 оны урилга /хх-17/, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн илгээлтийн бичиг /хх-18/, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 0100565 дугаартай Малчны үнэмлэх /хх-19/, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-22-23/,

- Гэрч Р.Өийн шүүхэд мэдүүлсэн: ... Мнь 1986 онд Мандах сумын 8 дугаар анги төгсөөд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр илгээлт аваад Мандах сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр ажилд орон 1992 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. 1992 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдан ирээд одоог хүртэл мал маллаж байна. гэх мэдүүлэг /хх-47, 48/,

- Гэрч Б.Бны шүүхэд мэдүүлсэн: ...Мнь 1986 онд Мандах сумын 8 дугаар анги төгсөөд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр илгээлт аваад Мандах сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр ажилд орон 1992 оны намар хүртэл ажилласан. 1992 оны намар цэргийн албанд татагдаж байсан. гэх мэдүүлэг /хх-49, 50/ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Р.Мыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Р.Маас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г овогт Р.М(РД:)-ыг Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Р.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ