| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0189/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/205 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Бадрахын Хд холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаарааа, А аймгийн Т сумын У багийн ... баг, ... дугаар гудамжны .. тоот оршин суух бүртгэлтэй, У хотын С дүүргийн *** дүгээр хороо, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, У овогт Б.Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 06 дугаар сарын 10-аас 11-ний хооронд А аймгийн Э сумын ** дугаар баг, Б хорооллын урд талд Б.Ж-ын эзэмшлийн ****** улсын дугаартай Аксио маркийн тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Б.Ж-ын Iphone-11 загварын гар утсыг хулгайлан авч 624,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн ********* тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Ж.А-гийн өгсөн:
“...Би Х гэх хүнээс саяхан аяфон маркийн гар утас худалдан авсан байгаа. Энэ хүнийг яагаад мэдээд байна вэ гэхээр би өөрийн ************ дугаарын дансаар ********* дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлж худалдан авсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутын үед би А аймгийн Э сумын захын урдаас мах худалдаж авахаар зогсож байтал нэг залуу ирээд та гар утас авах уу? Аяфон 12 маркийн гар утас байна гэж хэлээд гар утсыг надад асаагаад сим байхгүй байгаа гэж хэлээд түгжээг тайлаад дэлгэцийг нээж харуулсан. Дэлгэц дээр нь ямар зураг байсныг одоо санахгүй байна. Цэнхэр өнгийн хүрээтэй байсан санагдаад байна. Тэр залуу энэ утсыг 250.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь энэ яг чиний утас бол би 100.000 төгрөгөөр авна гэтэл би Ц суманд байдаг, шатахууны мөнгө хүрэхгүй байна. Та авчих гэхээр нь 100.000 төгрөгийг өөрийн 1******** дугаарын дансаар ********* дугаарын данс руу шилжүүлсэн. Дансны эзэмшигч нь Х гэж гарч ирсэн. Тэгээд энэ симгүй утсыг барьж байгаад өөрийн нагац дүү Э руу 16 цагийн үед залгаад би нэг утас авлаа чи энэ утсыг оролдоод надад ашиглахыг заагаад өг гэтэл Э ирээд аяклөүд /icloud/-ийг нь мэдэхгүй байна. Та хулгайн утас авчхаагүй биз гэж хэлээд яваад өгсөн. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед би зах дээр мах худалдан авах өөрийн ажлыг хийж байтал Тансаг трейд ХХК-ийн урд явж байгаад нөгөөх Х гэх залуутай таараад миний дүү дахиад нэг код хэрэг болдог юм байна. Энэ кодыг нь хийгээд өг гэтэл тэгье тэгье гэж хэлээд энэ бол миний утас шүү эгчээ гээд оролдоод байхаар нь өөрийн дүү Эд нөгөөх залууг олчихлоо гэж хэлээд дуудтал дүү маань ирсэн. Тэр залуу аяклөүд /icloud/ кодыг гаргаж өгч чадахгүй болохоор нь Этай хамт Цагдаа руу очих талаар ярьж байтал Х би бие засах хэрэгтэй байна. Та намайг дагаад буучих би зугтахгүй гэж хэлээд буусан. Машинаас буугаад Х алга болсон. Дахин уулзаж чадаагүй. Түүний дараа Э энэ утсыг эзэнд нь олж өгөх хэрэгтэй юм байна гээд утсан дээрх дугаар руу нь залгаад байсан. Би энэ үед машины гадаа байж байсан. Би яг 100.000 төгрөгөөр авсан. Э намайг 250,000 төгрөгөөр худалдан авсан гэж бодсон байна. Би анх 250,000 төгрөгөөс доош яриад авсан гэж хэлж байсныг шууд утгаар нь ойлгосон байна. Энэ утсыг аяфон 12 маркийн гар утас гэж бодож авсан. Х ч надад тэгж хэлсэн. Би утасны маркийг сайн мэддэггүй хүн байгаа. Шар өнгөтэй ар талдаа 2 камертай байсан. Би дээрх гар утсыг аваад нэг ч оролдож үзээгүй байгаа. Код нь 2506 байсан. Энийг сайн санаж байна. Би өөрийн худалдан авсан 100,000 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна. Энэ утас яг одоо надад байна. Үүнийг эзэнд нь хүлээлгэн өгмөөр байна. Би харвал танина...”гэх мэдүүлэг, /хх-ийн 7-9 дүгээр тал/
*Гэрч Б.Ж-ын өгсөн:
“...2024 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Ж руу залгатал одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Өдрийн 12 цаг өнгөрч байхад Ж орж ирээд би утсаа хаячих шиг боллоо. Миний утасны гэр нь байна. Утас нь алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэнтэй байсан талаар асуухад би таныг залгахад өөрийн найз Х-тай хамт байж байгаад машиндаа унтаж байсан. Намайг сэрэхэд Х байхгүй, миний гар утас байхгүй болсон байна гэж хэлсэн. Тиймээс би “Чи утсаа алдчихсан юм биш үү? Найз чинь чамд хэлэхгүйгээр утсыг чинь аваад явсан юм биш үү” гэж дүүдээ хэлтэл би харин өөрийн гар утсаа Х-д алдчихлаа гэр нь Б хорооллын дээд талд байдаг гэж хэлсэн. Тэгээд У хотод барилгын ажил хийхээр 14 цагийн автобусанд суугаад явсан. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 06 минутын үед ********** дугаарын утаснаас манай дүү Х /З.Ж/ руу залгаад энэ утас Ж гэх хүний утас мөн үү гээд залгасан байсан. Тиймээс энэ хүнийг Х надтай холбож өгсөн. Би ******** дугаарын утас руу залгаад энэ Ж буюу Ж-ын утас мөн байгаа, утсаа алдчихсан юм гээд хэлтэл Х гэх хүнийг таних уу? Энэ хүн надад уг утсыг 250.000 төгрөгөөр зарсан бөгөөд би ******** дугаарын дансанд мөнгө хийтэл гүйгээд явсан гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Г.Эгийн өгсөн:
“...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед миний эгч А над руу залгаад нэг хүнд шатахууны мөнгө хэрэгтэй гэж хэлээд гар утас зарах гээд явж байхаар нь би худалдан авсан юм. Чи өмнөх эзнийх нь icloud хаягийг оролдоод өг гэсэн. Тиймээс би утсыг нь очоод үзтэл аяфон 11 маркийн шаргал өнгийн гар утас байсан. Тэгээд би энэ чинь хулгайн утас юм биш өмнөх эзний мэдээллийг нь энэ хүн мэдэхгүй бол энийг ашиглах хэцүү зүгээр утсаар ярих л үүрэгтэй болж байна гэж хэлээд яваад өгсөн. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний нагац эгч А залгаад нөгөөх залууг чинь олчихлоо захын урд талд хүрээд ир гэхээр явж очтол А эгч 160 см өндөртэй, бор царайтай Х гэх залуутай хамт байсан. Тиймээс би энэ утасны icloud хаягийг нь гаргаад өг гэтэл оролдож үзээд чадахгүй байсан. Надад өөрийнх нь утас биш юм шиг л санагдсан. Тиймээс би Цагдаагийн байгууллагад хандах талаар хэлтэл тэг, тэг энэ миний утас байгаа би бие засчихмаар байна гэж хэлээд та нар дагаж бууж болно гэхээр нь машиндаа сууж байтал дээрх залуу дахин бидэн дээр ирэлгүй алга болсон. Хадгалсан дугаар дээрээс нь хайлт хийтэл Миний хөөрхөн дүү гэж хадгалсан ********* дугаар руу ******** дугаарын утсаар залгаад Ж гэх icloud хаягтай байсан болохоор Ж гэж хүнийг таних уу гэтэл нэг охин утсаа аваад энэ утсыг хаясан байгаа энэ дугаар руу манай эгч залгана гэсэн. Удалгүй ******** дугаарын утсаар миний утас руу эмэгтэй хүн залгаад манай дүү утсаа алдсан байгаа энийг яаж олж авсан бэ? гэхээр нь уг утсыг 250.000 төгрөгөөр авсан талаараа хэлсэн. Удалгүй Цагдаагийн байгууллагаас над руу залгасан..." гэх мэдүүлэг,/хх-ийн 17-18 дугаар тал/,
*Хохирогч Б.Ж-ын өгсөн:
“...Хэсэг унтаад 06 дугаар сарын 10-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед би машиндаа ганцаараа сэрсэн ба Х байхгүй байсан. Тухайн үед миний эзэмшлийн Iphone 11 загварын шар өнгийн гар утас байхгүй байсан. Би унтах үедээ машины дунд талын хайрцаганд хийсэн байсан ба сэрээд утсаа авах гэтэл байхгүй гэр нь байсан. Тэгээд би гэртээ очоод ээж Дашиймаагийн гар утсаар өөрийн ****** гэх дугаар луу залгатал холбогдох боломжгүй гэж байсан. Би тухайн үед Х авчихлаа гэж бодсон... Тухайн үед Х миний гар утсыг зүс таних хүнд 100,000 төгрөгөөр зарсан байна гэж манай эгч хэлсэн. Тэгээд миний гар утсыг авсан гэх зүс таних хүнээс миний гар утсыг буцаан авсан. Одоо энэ гар утсыг манай эгч Ж ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-48 дугаар тал/,
*Хохирогч Б.Ж-ын дахин өгсөн:
“...Би сэтгэцэд учирсан хор уршгийн хүсэлт гаргахгүй. Шаардлага байхгүй. Би Улаанбаатар хот руу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн төвөөс өдрийн 14 цагийн автобусаар явсан” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 88-90 дүгээр тал/,
*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн АЦ-24-128 дугаар бүхий “Шинжилгээний объектын 2024 оны 06 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 624,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 30-34 дүгээр тал/,
*Яллагдагч Б.Х-ы өгсөн:
“...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 129-130 дугаар тал/,
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 2 дугаар тал/,
*Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/73 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 97-118 дугаар тал/,
*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын 10-аас 11-ний хооронд А аймгийн Э сумын 5 дугаар баг, Б хорооллын урд талд Б.Ж-ын эзэмшлийн ****** улсын дугаартай Аксио маркийн тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Б.Ж-ын Iphone-11 загварын гар утсыг хулгайлан авч 624,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Х үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Ж-ын “...Хэсэг унтаад 06 дугаар сарын 10-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед би машиндаа ганцаараа сэрсэн ба Х байхгүй байсан. Тухайн үед миний эзэмшлийн Iphone-11 загварын шар өнгийн гар утас байхгүй байсан. Би унтах үедээ машины дунд талын хайрцагт хийсэн байсан ба сэрээд утсаа авах гэтэл байхгүй гэр нь байсан. Тэгээд би гэртээ очоод ээж Д-гийн гар утсаар өөрийн ********** гэх дугаар луу залгатал холбогдох боломжгүй гэж байсан. Би тухайн үед Х авчихлаа гэж бодсон... Тухайн үед Х миний гар утсыг зүс таних хүнд 100,000 төгрөгөөр зарсан байна гэж манай эгч хэлсэн. Тэгээд миний гар утсыг авсан гэх зүс таних хүнээс миний гар утсыг буцаан авсан. Одоо энэ гар утсыг манай эгч Ж ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Жын “Би сэтгэцэд учирсан хор уршгийн хүсэлт гаргахгүй. Шаардлага байхгүй. Би У хот руу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн төвөөс өдрийн 14 цагийн автобусаар явсан” гэх дахин мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.А-гийн өгсөн: “...Би Х гэх хүнээс саяхан аяфон маркийн гар утас худалдан авсан байгаа. Энэ хүнийг яагаад мэдээд байна вэ гэхээр би өөрийн ********** дугаарын дансаар ********** дугаарын данс суу 100,000 төгрөг шилжүүлж худалдан авсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутын үед би А аймгийн Э сумын захын урдаас мах худалдаж авахаар зогсож байтал нэг залуу ирээд та гар утас авах уу? Аяфон 12 маркийн гар утас байна гэж хэлээд гар утсыг надад асаагаад сим байхгүй байгаа гэж хэлээд түгжээг тайлаад дэлгэцийг нээж харуулсан. Дэлгэц дээр нь ямар зураг байсныг одоо санахгүй байна. Цэнхэр өнгийн хүрээтэй байсан санагдаад байна. Тэр залуу энэ утсыг 250.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь энэ яг чиний утас бол би 100.000 төгрөгөөр авна гэтэл би Ц суманд байдаг, шатахууны мөнгө хүрэхгүй байна. Та авчих гэхээр нь 100.000 төгрөгийг өөрийн ********* дугаарын дансаар ******** дугаарын данс руу шилжүүлсэн. Дансны эзэмшигч нь Х гэж гарч ирсэн. Тэгээд энэ симгүй утсыг барьж байгаад өөрийн нагац дүү Э руу 16 цагийн үед залгаад би нэг утас авлаа чи энэ утсыг оролдоод надад ашиглахыг заагаад өг гэтэл Э ирээд аяклөүд /icloud/-ийг нь мэдэхгүй байна. Та хулгайн утас авчхаагүй биз гэж хэлээд яваад өгсөн. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед би зах дээр мах худалдан авах өөрийн ажлыг хийж байтал Тансаг трейд ХХК-ийн урд явж байгаад нөгөөх Х гэх залуутай таараад миний дүү дахиад нэг код хэрэг болдог юм байна. Энэ кодыг нь хийгээд өг гэтэл тэгье тэгье гэж хэлээд энэ бол миний утас шүү эгчээ гээд оролдоод байхаар нь өөрийн дүү Эд нөгөөх залууг олчихлоо гэж хэлээд дуудтал дүү маань ирсэн. Тэр залуу аяклөүд /icloud/ кодыг гаргаж өгч чадахгүй болохоор нь Этай хамт Цагдаа руу очих талаар ярьж байтал Х би бие засах хэрэгтэй байна. Та намайг дагаад буучих би зугтахгүй гэж хэлээд буусан. Машинаас буугаад Х алга болсон. Дахин уулзаж чадаагүй. Түүний дараа Э энэ утсыг эзэнд нь олж өгөх хэрэгтэй юм байна гээд утсан дээрх дугаар руу нь залгаад байсан. Би энэ үед машины гадаа байж байсан. Би яг 100.000 төгрөгөөр авсан. Э намайг 250,000 төгрөгөөр худалдан авсан гэж бодсон байна. Би анх 250,000 төгрөгөөс доош яриад авсан гэж хэлж байсныг шууд утгаар нь ойлгосон байна. Энэ утсыг аяфон 12 маркийн гар утас гэж бодож авсан. Х ч надад тэгж хэлсэн. Би утасны маркийг сайн мэддэггүй хүн байгаа. Шар өнгөтэй ар талдаа 2 камертай байсан. Би дээрх гар утсыг аваад нэг ч оролдож үзээгүй байгаа. Код нь 2506 байсан. Энийг сайн санаж байна. Би өөрийн худалдан авсан 100,000 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна. Энэ утас яг одоо надад байна. Үүнийг эзэнд нь хүлээлгэн өгмөөр байна. Би харвал танина...”гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Ж руу залгатал одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Өдрийн 12 цаг өнгөрч байхад Ж орж ирээд би утсаа хаячих шиг боллоо. Миний утасны гэр нь байна. Утас нь алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэнтэй байсан талаар асуухад би таныг залгахад өөрийн найз Хтай хамт байж байгаад машиндаа унтаж байсан. Намайг сэрэхэд Х байхгүй, миний гар утас байхгүй болсон байна гэж хэлсэн. Тиймээс би “Чи утсаа алдчихсан юм биш үү? Найз чинь чамд хэлэхгүйгээр утсыг чинь аваад явсан юм биш үү” гэж дүүдээ хэлтэл би харин өөрийн гар утсаа Х-д алдчихлаа гэр нь Б хорооллын дээд талд байдаг гэж хэлсэн. Тэгээд У хотод барилгын ажил хийхээр 14 цагийн автобусанд суугаад явсан. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 06 минутын үед ******** дугаарын утаснаас манай дүү Х /З.Ж/ руу залгаад энэ утас Ж гэх хүний утас мөн үү гээд залгасан байсан. Тиймээс энэ хүнийг Х надтай холбож өгсөн. Би ********** дугаарын утас руу залгаад энэ Ж буюу Ж-ын утас мөн байгаа, утсаа алдчихсан юм гээд хэлтэл Х гэх хүнийг таних уу? Энэ хүн надад уг утсыг 250.000 төгрөгөөр зарсан бөгөөд би ********** дугаарын дансанд мөнгө хийтэл гүйгээд явсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Э-гийн өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед миний эгч А над руу залгаад нэг хүнд шатахууны мөнгө хэрэгтэй гэж хэлээд гар утас зарах гээд явж байхаар нь би худалдан авсан юм. Чи өмнөх эзнийх нь icloud хаягийг оролдоод өг гэсэн. Тиймээс би утсыг нь очоод үзтэл аяфон 11 маркийн шаргал өнгийн гар утас байсан. Тэгээд би энэ чинь хулгайн утас юм биш өмнөх эзний мэдээллийг нь энэ хүн мэдэхгүй бол энийг ашиглах хэцүү зүгээр утсаар ярих л үүрэгтэй болж байна гэж хэлээд яваад өгсөн. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний нагац эгч А залгаад нөгөөх залууг чинь олчихлоо захын урд талд хүрээд ир гэхээр явж очтол А эгч 160 см өндөртэй, бор царайтай Х гэх залуутай хамт байсан. Тиймээс би энэ утасны icloud хаягийг нь гаргаад өг гэтэл оролдож үзээд чадахгүй байсан. Надад өөрийнх нь утас биш юм шиг л санагдсан. Тиймээс би Цагдаагийн байгууллагад хандах талаар хэлтэл тэг, тэг энэ миний утас байгаа би бие засчихмаар байна гэж хэлээд та нар дагаж бууж болно гэхээр нь машиндаа сууж байтал дээрх залуу дахин бидэн дээр ирэлгүй алга болсон. Хадгалсан дугаар дээрээс нь хайлт хийтэл Миний хөөрхөн дүү гэж хадгалсан ******* дугаар руу ****** дугаарын утсаар залгаад Ж гэх icloud хаягтай байсан болохоор Ж гэж хүнийг таних уу гэтэл нэг охин утсаа аваад энэ утсыг хаясан байгаа энэ дугаар руу манай эгч залгана гэсэн. Удалгүй ****** дугаарын утсаар миний утас руу эмэгтэй хүн залгаад манай дүү утсаа алдсан байгаа энийг яаж олж авсан бэ? гэхээр нь уг утсыг 250.000 төгрөгөөр авсан талаараа хэлсэн. Удалгүй Цагдаагийн байгууллагаас над руу залгасан..." гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн АЦ-24-128 дугаар бүхий “Шинжилгээний объектын 2024 оны 06 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 624,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х-ы бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-т 624,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба утас буюу хохирлыг шүүгдэгч нь буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Х нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин сууж байгаа У хотын С дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг 6 сарын хугацаагаар хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг хүлээлгэх ял шийтгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б-ын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Х-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа У хот, С дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг 6/зургаа/ сарын хугацаагаар хориглож эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг хүлээлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Х-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Х-аас 100,000/ нэг зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А аймгийн Э сумын 5 дугаар баг, Н-гийн 3-17 тоотод оршин суух Б овгийн Ж.А-д олгож, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН