Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00004/И |
Дугаар | 136/шш2022/00041 |
Огноо | 2022-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 136/шш2022/00041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, **** оршин суух, Г овогт Р.Ө (РД:)-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар багт 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 он хүртэл малчнаар 10 жил 9 сарын хугацаанд ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт хүчингүй, цалин бодсон хоног, тушаал тамга байхгүй тул ажилласан ажилласан жилийг тооцох боломжгүй байгаа юм. Иймд намайг Социализмын зам нэгдэлд малчнаар 10 жил 9 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, хүсэлт гаргагчийн огноо дугааргүй, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-6/, мөн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-8/, мөн огноо дугааргүй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9/, 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээгдсэн 846551 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /-10-11/, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн 228091 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12/, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-13/, Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/531 тоот Тодорхойлолт /хх-14/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 465 тоот Тодорхойлолт мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 48 тоот Цалингийн тодорхойлолт /хх-15, 16/, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам ХК-ийн 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 тоот Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай /хх-17/, мөн Социализмын зам нэгдлийн 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 108 тоот Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай /хх-18/, иргэн Б.Б, Р.Мнарын тодорхойлолт, бусад баримт бичиг /хх-20-32/, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 0100547 дугаартай Малчны үнэмлэх /хх-33/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-34, 35/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Б, Р.Мнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ө нь Дорноговь аймгийн мандах сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр, Социализмын зам ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Ө нь Дорноговь аймгийн мандах сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр, Социализмын зам ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор ажиллаж байсан болох нь:
- Хүсэлт гаргагчийн огноо дугааргүй, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-6/, мөн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-8/, мөн огноо дугааргүй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9/, 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээгдсэн 846551 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /-10-11/, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн 228091 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12/, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-13/, Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/531 тоот Тодорхойлолт /хх-14/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 465 тоот Тодорхойлолт мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 48 тоот Цалингийн тодорхойлолт /хх-15, 16/, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам ХК-ийн 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 тоот Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай /хх-17/, мөн Социализмын зам нэгдлийн 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 108 тоот Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай /хх-18/, иргэн Б.Б, Р.Мнарын тодорхойлолт, бусад баримт бичиг /хх-20-32/, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 0100547 дугаартай Малчны үнэмлэх /хх-33/,
- Гэрч Р.Мын шүүхэд мэдүүлсэн: ... Р.Ө нь миний төрсөн ах юм. Бид эхээс 9-үүлээ. Өлзийдүүрэн ах 4 дүгээр анги төгссөн. 4 дүгээр ангиа төгсөөд аав ээжийн хамт мал малласан. Насанд хүрээд нэгдэлд албан ёсоор малчин болсон. Өөрөөр хэлбэл 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 он хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. 1990 онд Социализмын зам нэгдэл нь татан буугдаж Социализмын зам ХК болж нэршил нь өөрчлөгдөж байсан. Би 1996 онд Мандах сумаас Даланжаргалан сум руу шилжин амьдарсан. Ах Өлзийдүүрэн нь 1997 оны намар Даланжаргалан сум руу шилжин очсон. гэх мэдүүлэг /хх-42, 43/,
- Гэрч Б.Бны шүүхэд мэдүүлсэн: ...Р.Ө 1985 оны 04 дүгээр сараас 1997 он хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. гэх мэдүүлэг /хх-44, 45/ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Р.Өг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн мандах сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр, Социализмын зам ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Р.Өгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г овогт Р.Ө (РД:)-г Дорноговь аймгийн мандах сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр, Социализмын зам ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Р.Өгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ