Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: А.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.П-дхолбогдох эрүүгийн ******** тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ц сумын Зам зуур ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт А аймгийн Ц сумын Б багийн Г оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 286 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 500,000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт А.П

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.П нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө А аймгийн Ц сумын Т багийн Ц хорооллын 107 тоот иргэн Д.Ш-н гэрт иргэн Б.А-тэй шоронгийн талаар ярилаа, чи ямар том юм бэ гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дух, зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хураа, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доор ялтаслаг цусан хураа, зүүн ухархайн гадна ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

-мөн 2025 оны 01 дүгээр сарын эхээр А аймгийн Э сумын **** дүгээр баг Б 51-01 тоотод байх хохирогч Б.Ж-гийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Ж-г утасны дуудлага хийхэд утсаа аваагүй, хүүхдээ уулзуулахгүй байна гэх шалтгааны улмаас уурлаж, Б.Ж-гийн эзэмшлийн байшингийн 2 вакум цонхыг хагалж, байшин доторх гэрийн стенкен тавилга, 3 модон хаалга, хөшиг тогтоогч, сүүн гэрэл, паалантай гоожуур зэргийг тус тус эвдэлж, устгасны улмаас хохирогчид 2,088,480 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Шүүгдэгч А.П-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

               

           *Эрүүгийн ******** тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

1. Шүүгдэгч А.П нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө А аймгийн Ц сумын Т багийн Ц хорооллын *** тоот иргэн Д.Ш-н гэрт иргэн Б.А-тэй шоронгийн талаар ярилаа, чи ямар том юм бэ гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дух, зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хураа, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доор ялтаслаг цусан хураа, зүүн ухархайн гадна ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна.Үүнд:

 

           *Хохирогч Б.А-ийн өгсөн:

             “...Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед өөрийн найз А-н гэрт очсон ба өдөр хамт байсан. Өдөр 14 цагт гаднаас П, Н нар гаднаас мотоциклынхоо банкийг эвдэнэ гээд түлхүүр асууж орж ирсэн ба орой 20 цаг болтол А, П, Н нар юм ярьж суусан. Харин би А-н байшингийн нөгөө өрөөнд сууж байсан юм. Тэгээд тэд нар А-н байшингаас гарч мотоциклынхоо банкийг эвдчихээд 20 цаг 30 минутад орж ирсэн ба орж ирсэн үеэс эхлэн П бөөнөөрөө уух уу” гэхэд А гэртээ байсан архиа гаргаж ирээд бүгд хувааж уусан. Би шөнө 00 цаг хүртэл ууснаа санаж байна. Харин түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Учир нь би тасарчихсан байсан юм. Тэгээд би шөнө 04 цагийн үед А-н гэрээс гараад О гэх хүний гэрт очсон. Тэгээд би гэрлийг нь асаагаад толинд өөрийгөө хартал нүүр, нүд хавдчихсан, уруул сэтэрчихсэн байсан. Тэгэхээр нь би О-ын гэрт унтаад өглөө 09 цагийн үед А руу залгаад болсон асуудлын талаар асуухад миний биед учирсан гэмтлийг П учруулсан. Чи П-тай юм яриад маргаж байсныг чинь харсан. Гэхдээ зодуулсан эсэх талаар харж чадаагүй. Гэртээ орж ирээд та 2-ыг салгасан гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

               *Хохирогч Б.А-ийн дахин өгсөн:

                “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Миний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардал болох 6,600,000 төгрөг гаргуулж авмаар байна.” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 100 дугаар тал/,

 

*Гэрч Ц.Н-гийн өгсөн:

“...Би тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Ц суманд байх найз Ш-д байхад манай найз П нь утсаар яриад “хаана байна уулзах гэсэн юм” гэхээр нь Ш-нд байна гэхэд ирж уулзаад П, А, Ш бид дөрөв юм ярьж сууж байгаад Ш-н гэрт байсан 2.5 литрийн Сэрүүн гэх пиво 8 ширхэг, Солонгос архи болох Сөжү нэртэй архинаас ууж хоорондоо юм ярилцаж инээж хөөрч нэг нэгнээрээ тоглож байхад би нойл орчоод ороод ирэхэд А, П хоёр хоорондоо зодоон хийсэн байсан. ... Би ямар асуудлаас болж зодоон болсныг мэдэхгүй байна. Цуг суугаад юм ууж байхад ямар нэгэн маргаж хэрэлдсэн зүйл байгаагүй. Юу болсон талаар асууж тодруулахад найз Ш энэ хоёр юм ярьж байгаад А шоронгийн талаар яриад хоорондоо маргалдаж зодоон болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

*Гэрч Д.Ш-н өгсөн:

“...Би тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр найз А, Н хоёртой өдрөөс авхуулаад орой болтол Ц сумын төв буюу Ц хорооллын 107 тоот гэртээ байхад найз П 21 цагийн үед манайд орж ирээд юм ярьж сууж байгаад тэр гурав архи согтууруулах ундааны зүйл болох 2.5 литрийн Сэрүүн, Нийслэл, Сөжү зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн би тухайн үед уухгүй гээд байж байтал манай найз Г нь машины шатахуун дууссан байна хүрээд ирээч гээд очиж колонк руу түрж өгчхөөд 23 цагийн үед гэртээ иртэл А, П, Н 3 нэлээн халсан А, П хоёр тэврэлдэн их л найз нөхдийн яриа үүсгэж байсан. Удалгүй А өнөөдөр би та нартай зодолдоход маргааш нь араа даах чадвартай Х суманд байх шоронгийн талаар ярьж эхлэн П-тай маргалдаж сөргөцөлдөж сууж байгаад П нь А-ийг 3-4 удаа толгой хэсэгт гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа боль гээд болиулсан. Тэр хоёр эхэндээ их л найз нөхөд шиг юм ярьж байхад А нь би өнөөдөр орой та нартай зодоо хийхэд араа маргааш нь даагаад явчхаж чадна шорон орон ярьж эхэлснээс болж уг зодоон үүсэж П нь “чи яасан том юм, шорон орон яриад” гээд суудал дээрээ нэг нэгнээ тэвэрч сууж байгаад П А хоёр зодолдож эхэлсэн тэгэхээр нь салгаад удаагүй байхад П, А хоёр маргалдсаар байсан тэгээд намайг хойд өрөөнд ороод ирэхийн хооронд П А-ийг миний харснаар толгой хэсэгт ахиад 2-3 цохиод авсан тухайн үед Н гадаа утсаар ярьж байхаар нь дуудан энэ хоёр хоорондоо зодолдоод байна гээд гэртээ орж ирээд П-ыг манайхаас гар зайл гэх мэтээр хөөн гаргаад явуулсан энэ асуудал болж өнгөрөхөд шөнийн 02 цаг болсон байсан. Тэгээд би Н А бид гурав унтахаар болж А-ийг унт гээд ор засаж өгөөд хэвтүүлээд гэрлээ унтраан хэвтэн хэсэг унтсаны дараа юм түжигнэж хүн яваад байх шиг байхаар гэрлээ асаатал А боссон юм ирээд байхаар нь “чи юу ирээд байгаа юм унт” гээд хэлтэл “заа” гээд хэвтсэн тэгээд өглөө босоод харахад гараад явсан байсан. П нь Аийн толгой хэсэгт миний харснаар 6-7 удаа гараараа цохисон өөр хөлөөрөө буюу юм барьж цохисон асуудал байхгүй Аийн зүүн нүд хөхөрч хавдсан дээд уруул нь цус бага зэрэг гоожсон байсан. А нь ахиж хэрүүл маргаан үүсгэж надтай болон Нтай хэрүүл маргаан үүсгэж муудалцсан зүйл байхгүй. Өглөө над руу залгаж юу болсон бэ нүүр нүд ам хавдсан байна гэж асуухад би болсон асуудыг хэлж чи хаана байна. Зүгээр үү гэхэд би О ахынд ирээд хоночхож хувцас авч ирээд өгөөч гэхээр нь аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/,

 

*Гэрч Э.О-ын өгсөн:

“...Тухайн шөнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө буюу 04 цагийн үед А нь манайд үүрийн 4 цагийн үед орж ирж хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 08-09-ний шөнө манай нөхөр О нь гэртээ байгаагүй хөдөө гэртээ байсан. Энэ асуудлын талаар мэдээгүй дараа нь мэдсэн. ...Аийн нүүр нүд нь хавдсан дээд уруул сэтэрч цус гарсан гэмээр царай зүстэй орж ирсэн тэгээд би юу болов хаанаас ирэв гэхэд юм ярихгүй шууд өөрөө ор засаад унтаад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,

*Гэрч Б.Ц-ийн өгсөн:

...Миний төрсөн дүү А нь 2024 оны 11 сүгээр сарын 08-09-ний шилжих шөнө бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэдгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн. Тэгээд миний төрсөн дүү А нь А аймгийн Нэгсэн эмнэлэгт үзүүлж харуулж толгойн зураг авхуултал гавлын яс цөмөрсөн цус хуралттай гээд яаралтайгаар У хот руу явж эмчилгээнд буюу гавлын ясны цөмөрхийн нөхөлт хийлгэж хагалгаанд орсон. Мөн зүүн нүд хөхөрч хавдсан хамар нь мурьсан дээд уруул нь сэтэрч биедээ гэмтэл авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

*Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өгсөн:

...Би Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Б.А нь 2024 оны 11 дүгээр 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 10 удаа нийт 3,413,315 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Дээрх 1 хүний нийт 3,413,315 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ******* тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 106-107 дугаар тал/,

*Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 545 дугаартай “1. Б.А-ийн биед зүүн дух, зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн ухархайн гадна ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-14 дүгээр тал/,

*Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан ...А миний бие Ц сумын Т багт зүс таних хүнд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө зодуулж биедээ гэмтэл авсан гэх өргөдөл /хх-ийн 2 дугаар тал/,

*Яллагдагч А.Пын өгсөн:

“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 94-95 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч А.П 2025 оны 01 дүгээр сарын эхээр А аймгийн Э сумын 4 дүгээр баг Б 51-01 тоотод байх хохирогч Б.Ж-гийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Ж-г утасны дуудлага хийхэд утсаа аваагүй, хүүхдээ уулзуулахгүй байна гэх шалтгааны улмаас уурлаж, Б.Ж-гийн эзэмшлийн байшингийн 2 вакум цонхыг хагалж, байшин доторх гэрийн стенкен тавилга, 3 модон хаалга, хөшиг тогтоогч, сүүн гэрэл, паалантай гоожуур зэргийг тус тус эвдэлж, устгасны улмаас хохирогчид 2,088,480 төгрөгийг хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна.Үүнд:

*Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан өргөдөл /хх-ийн 117 дугаар тал/,

*Хэргийн газарт үзлэг хийсэн ... Хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн Э сумын **** дүгээр баг, Б 51-01 тоотод байх хашаа байх .... урагшаа харсан 5 вакум цонхтой, уг цонхнуудыг хагалсан байдалтай байв. ...баруун талаас 2, 3 дахь цонхны гадна хамгаалалт унаж, байшин түшүүлж тавьсан байна... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 128-131 дүгээр тал/,

* Хохирогч Б.Ж-гийн өгсөн:

... Би А аймгийн Т сумын Х багийн М гэх газарт ээж, дүү, хүүгийн хамт амьдардаг. А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б-н 51-01 тоотод байрлах хашаа байшинг 2024 оны 05 дугаар сард худалдан авч байсан. Тухайн үед 2024 оны 12 дугаар сарын сүүлээр хашааны гадна Птай таараад хамт байшин руу орсон. Гэрийн хаалгыг П түлхүүрээр онгойлгож орсон. Тэгээд тухайн шөнө хамт хоноод өглөө нь П явахдаа гэрийн түлхүүрийг аваад явчихсан байсан. Тэгээд би Птай утсаар ярихад энд байна, би аваад явсан байна гэж ярьсан. Тэрнээс миний гараас булааж авсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-147 дугаар тал/,

*Хохирогч Б.Ж-гийн дахин өгсөн:

... тухайн байшинд байсан эд зүйлс нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. ... бид хамт амьдарч байгаагүй. Манай хөдөө гэрт л ирдэг байсан. 2024 онд ажилд орсноос хойш манайхаар ирэхээ больсон. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргуулахгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр тал/,

*Гэрч Л.Д-ын өгсөн:

... Би яг өдрийг нь санахгүй байна. Шөнө их дуу чимээ гараад байхаар нь мод буулгаж байна гэж бодсон. Тэгээд маргааш өглөө нь хашааны дээгүүр харахад бүх цонхыг нь хагалаад хамгаалалт төмрийг нь унагаасан байхаар нь би байшингийн эзэнд нь утсаар хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 173-174 дүгээр тал/,

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээч Ц.Т-лын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ25-43 дугаартай /эд зүйлийн үнэлгээг 2,088,480 төгрөгөөр үнэлсэн/ гэсэн дүгнэлт /хх-ийн 161-167 дугаар тал/,

*Яллагдагч А.П-ын өгсөн:

... 2025 оны 01 дүгээр сарын эхээр би өөрийн эхнэр хүүхэд аймгийн төвд байгаа гэж сонсоод уулзахаар ирсэн. Гэртээ байхгүй байсан өөрт байсан түлхүүрээр эхнэр Б.Ж-гийн гэрийг онгойлгож орсон намайг ороход гэрт нь хүн байхгүй байсан. Би гэрт ороод гал түлээд гэрийг нь дулаацуулаад байж байгаад утсаар залгасан нэлээд олон удаа залгасан утсаа авахгүй байж байгаад нэг авахдаа миний хаана юу хийж явах чамд ямар ч хамаа байхгүй, чи ингэж байхаар үхээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нэг найзтайгаа би эхнэрийнхээ байшинд ирсэн байна гэж ярьсан чинь танай эхнэр чамаас салсан гээд манай нэг таньдаг залуутай хамт явж байсан хамт амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд би эхнэр Ж-гийн байшингийн дотор тавилга болон цонхыг хагалж гэмтээгээд тэндээсээ гарч Ц суманд байх гэртээ харьсан. ...2 вакум цонх хагалсан, стенк тавилга эвдсэн сүүн гэрэл хагалсан мөн гэрийн хаалгыг эвдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 184-185 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

       Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.П нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө А аймгийн Ц сумын Т багийн Ц хорооллын 107 тоот иргэн Д.Ш-н гэрт иргэн Б.А-тэй шоронгийн талаар ярилаа, чи ямар том юм бэ гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дух, зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хураа, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доор ялтаслаг цусан хураа, зүүн ухархайн гадна ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

-мөн 2025 оны 01 дүгээр сарын эхээр А аймгийн Э сумын *** дүгээр баг Б-н 51-01 тоотод байх хохирогч Б.Ж-гийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Ж-г утасны дуудлага хийхэд утсаа аваагүй, хүүхдээ уулзуулахгүй байна гэх шалтгааны улмаас уурлаж, Б.Ж-гийн эзэмшлийн байшингийн 2 вакум цонхыг хагалж, байшин доторх гэрийн стенкен тавилга, 3 модон хаалга, хөшиг тогтоогч, сүүн гэрэл, паалантай гоожуур зэргийг тус тус эвдэлж, устгасны улмаас хохирогчид 2,088,480 төгрөгийг хохирол учруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч А.П нь дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь хохирогч Б.А-ийн өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед өөрийн найз А-н гэрт очсон ба өдөр хамт байсан. Өдөр 14 цагт гаднаас П, Н нар гаднаас мотоциклынхоо банкийг эвдэнэ гээд түлхүүр асууж орж ирсэн ба орой 20 цаг болтол А, П, Н нар юм ярьж суусан. Харин би А-н байшингийн нөгөө өрөөнд сууж байсан юм. Тэгээд тэд нар Ан байшингаас гарч мотоциклынхоо банкийг эвдчихээд 20 цаг 30 минутад орж ирсэн ба орж ирсэн үеэс эхлэн П бөөнөөрөө уух уу” гэхэд А гэртээ байсан архиа гаргаж ирээд бүгд хувааж уусан. Би шөнө 00 цаг хүртэл ууснаа санаж байна. Харин түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Учир нь би тасарчихсан байсан юм. Тэгээд би шөнө 04 цагийн үед Ан гэрээс гараад Одбаяр гэх хүний гэрт очсон. Тэгээд би гэрлийг нь асаагаад толинд өөрийгөө хартал нүүр, нүд хавдчихсан, уруул сэтэрчихсэн байсан. Тэгэхээр нь би Одбаярын гэрт унтаад өглөө 09 цагийн үед А руу залгаад болсон асуудлын талаар асуухад миний биед учирсан гэмтлийг П учруулсан. Чи Птай юм яриад маргаж байсныг чинь харсан. Гэхдээ зодуулсан эсэх талаар харж чадаагүй. Гэртээ орж ирээд та 2-ыг салгасан гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Аийн дахин өгсөн: ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Миний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардал болох 6,600,000 төгрөг гаргуулж авмаар байна.” гэсэн дахин мэдүүлэг, гэрч Ц.Нгийн өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Цэнхэр суманд байх найз Шагайнд байхад манай найз П нь утсаар яриад “хаана байна уулзах гэсэн юм” гэхээр нь Шагайнд байна гэхэд ирж уулзаад П, А, Шагай бид дөрөв юм ярьж сууж байгаад Шагайн гэрт байсан 2.5 литрийн Сэрүүн гэх пиво 8 ширхэг, Солонгос архи болох Сөжү нэртэй архинаас ууж хоорондоо юм ярилцаж инээж хөөрч нэг нэгнээрээ тоглож байхад би нойл орчоод ороод ирэхэд А, П хоёр хоорондоо зодоон хийсэн байсан. ... Би ямар асуудлаас болж зодоон болсныг мэдэхгүй байна. Цуг суугаад юм ууж байхад ямар нэгэн маргаж хэрэлдсэн зүйл байгаагүй. Юу болсон талаар асууж тодруулахад найз Шагай энэ хоёр юм ярьж байгаад А шоронгийн талаар яриад хоорондоо маргалдаж зодоон болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ш-н өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр найз А, Н хоёртой өдрөөс авхуулаад орой болтол Ц сумын төв буюу Ц хорооллын 107 тоот гэртээ байхад найз П 21 цагийн үед манайд орж ирээд юм ярьж сууж байгаад тэр гурав архи согтууруулах ундааны зүйл болох 2.5 литрийн Сэрүүн, Нийслэл, Сөжү зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн би тухайн үед уухгүй гээд байж байтал манай найз Г нь машины шатахуун дууссан байна хүрээд ирээч гээд очиж колонк руу түрж өгчхөөд 23 цагийн үед гэртээ иртэл А, П, Н 3 нэлээн халсан А, П хоёр тэврэлдэн их л найз нөхдийн яриа үүсгэж байсан. Удалгүй А өнөөдөр би та нартай зодолдоход маргааш нь араа даах чадвартай Х суманд байх шоронгийн талаар ярьж эхлэн П-тай маргалдаж сөргөцөлдөж сууж байгаад П нь А-ийг 3-4 удаа толгой хэсэгт гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа боль гээд болиулсан. Тэр хоёр эхэндээ их л найз нөхөд шиг юм ярьж байхад А нь би өнөөдөр орой та нартай зодоо хийхэд араа маргааш нь даагаад явчхаж чадна шорон орон ярьж эхэлснээс болж уг зодоон үүсэж П нь “чи яасан том юм, шорон орон яриад” гээд суудал дээрээ нэг нэгнээ тэвэрч сууж байгаад П А хоёр зодолдож эхэлсэн тэгэхээр нь салгаад удаагүй байхад П, А хоёр маргалдсаар байсан тэгээд намайг хойд өрөөнд ороод ирэхийн хооронд П А-ийг миний харснаар толгой хэсэгт ахиад 2-3 цохиод авсан тухайн үед Н гадаа утсаар ярьж байхаар нь дуудан энэ хоёр хоорондоо зодолдоод байна гээд гэртээ орж ирээд Пыг манайхаас гар зайл гэх мэтээр хөөн гаргаад явуулсан энэ асуудал болж өнгөрөхөд шөнийн 02 цаг болсон байсан. Тэгээд би Н А бид гурав унтахаар болж А-ийг унт гээд ор засаж өгөөд хэвтүүлээд гэрлээ унтраан хэвтэн хэсэг унтсаны дараа юм түжигнэж хүн яваад байх шиг байхаар гэрлээ асаатал А боссон юм ирээд байхаар нь “чи юу ирээд байгаа юм унт” гээд хэлтэл “заа” гээд хэвтсэн тэгээд өглөө босоод харахад гараад явсан байсан. П нь А-ийн толгой хэсэгт миний харснаар 6-7 удаа гараараа цохисон өөр хөлөөрөө буюу юм барьж цохисон асуудал байхгүй Аийн зүүн нүд хөхөрч хавдсан дээд уруул нь цус бага зэрэг гоожсон байсан. А нь ахиж хэрүүл маргаан үүсгэж надтай болон Н-тай хэрүүл маргаан үүсгэж муудалцсан зүйл байхгүй. Өглөө над руу залгаж юу болсон бэ нүүр нүд ам хавдсан байна гэж асуухад би болсон асуудыг хэлж чи хаана байна. Зүгээр үү гэхэд би О ахынд ирээд хоночхож хувцас авч ирээд өгөөч гэхээр нь аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.О-ын өгсөн: “...Тухайн шөнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө буюу 04 цагийн үед А нь манайд үүрийн 4 цагийн үед орж ирж хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 08-09-ний шөнө манай нөхөр О нь гэртээ байгаагүй хөдөө гэртээ байсан. Энэ асуудлын талаар мэдээгүй дараа нь мэдсэн. ...Аийн нүүр нүд нь хавдсан дээд уруул сэтэрч цус гарсан гэмээр царай зүстэй орж ирсэн тэгээд би юу болов хаанаас ирэв гэхэд юм ярихгүй шууд өөрөө ор засаад унтаад өгсөн.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ц-ийн өгсөн: ...Миний төрсөн дүү А нь 2024 оны 11 сүгээр сарын 08-09-ний шилжих шөнө бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэдгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн. Тэгээд миний төрсөн дүү А нь А аймгийн Нэгсэн эмнэлэгт үзүүлж харуулж толгойн зураг авхуултал гавлын яс цөмөрсөн цус хуралттай гээд яаралтайгаар У хот руу явж эмчилгээнд буюу гавлын ясны цөмөрхийн нөхөлт хийлгэж хагалгаанд орсон. Мөн зүүн нүд хөхөрч хавдсан хамар нь мурьсан дээд уруул нь сэтэрч биедээ гэмтэл авсан.” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өгсөн: ...Би Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Б.А нь 2024 оны 11 дүгээр 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 10 удаа нийт 3,413,315 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Дээрх 1 хүний нийт 3,413,315 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ****** тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 545 дугаартай “1. Б.Аийн биед зүүн дух, зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн ухархайн гадна ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн ... Хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн Э сумын **** дүгээр баг, Б-н 51-01 тоотод байх хашаа байх .... урагшаа харсан 5 вакум цонхтой, уг цонхнуудыг хагалсан байдалтай байв. ...баруун талаас 2, 3 дахь цонхны гадна хамгаалалт унаж, байшин түшүүлж тавьсан байна... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Ж-гийн өгсөн: ... Би А аймгийн Т сумын Х багийн М гэх газарт ээж, дүү, хүүгийн хамт амьдардаг. А аймгийн Э сумын *** дүгээр баг, Б-н ****** тоотод байрлах хашаа байшинг 2024 оны 05 дугаар сард худалдан авч байсан. Тухайн үед 2024 оны 12 дугаар сарын сүүлээр хашааны гадна П-тай таараад хамт байшин руу орсон. Гэрийн хаалгыг П түлхүүрээр онгойлгож орсон. Тэгээд тухайн шөнө хамт хоноод өглөө нь П явахдаа гэрийн түлхүүрийг аваад явчихсан байсан. Тэгээд би П-тай утсаар ярихад энд байна, би аваад явсан байна гэж ярьсан. Тэрнээс миний гараас булааж авсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Ж-гийн дахин өгсөн: ... тухайн байшинд байсан эд зүйлс нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. ... бид хамт амьдарч байгаагүй. Манай хөдөө гэрт л ирдэг байсан. 2024 онд ажилд орсноос хойш манайхаар ирэхээ больсон. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргуулахгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг, гэрч Л.Д-ын өгсөн: ... Би яг өдрийг нь санахгүй байна. Шөнө их дуу чимээ гараад байхаар нь мод буулгаж байна гэж бодсон. Тэгээд маргааш өглөө нь хашааны дээгүүр харахад бүх цонхыг нь хагалаад хамгаалалт төмрийг нь унагаасан байхаар нь би байшингийн эзэнд нь утсаар хэлсэн гэсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээч Ц.Т-ын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай /эд зүйлийн үнэлгээг 2,088,480 төгрөгөөр үнэлсэн/ гэсэн дүгнэлт, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч А.П-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.П нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө А аймгийн Ц сумын Тамир багийн Цахиур хорооллын 107 тоот иргэн Д.Ш-н гэрт иргэн Б.А-тэй шоронгийн талаар ярилаа, чи ямар том юм бэ гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дух, зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хураа, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доор ялтаслаг цусан хураа, зүүн ухархайн гадна ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

-мөн 2025 оны 01 дүгээр сарын эхээр А аймгийн Э сумын *** дүгээр баг Б-н ***** тоотод байх хохирогч Б.Ж-гийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Ж-г утасны дуудлага хийхэд утсаа аваагүй, хүүхдээ уулзуулахгүй байна гэх шалтгааны улмаас уурлаж, Б.Ж-гийн эзэмшлийн байшингийн 2 вакум цонхыг хагалж, байшин доторх гэрийн стенкен тавилга, 3 модон хаалга, хөшиг тогтоогч, сүүн гэрэл, паалантай гоожуур зэргийг тус тус эвдэлж, устгасны улмаас хохирогчид 2,088,480 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

А аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.П-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 2,088,480 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч Б.Ж-д гэмт хэргийн улмаас 2,088,480 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч болон шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Б.А гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 3,413,315 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь шүүгдэгч А.П-ын үйлдэлтэй шалтгаантай холбоотой байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэлийг хангаж, хохирогч Б.А-ийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөр буюу 3,543,315 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч А.П-аар нөхөн төлүүлэх зүйтэй байна.

 

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Пыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 3 удаа үйлдсэнг   эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн  оногдуулах нөхцөл байдалд гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчийг гурван гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэж,    шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Аийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

 

            2. Шүүгдэгч А.П-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10,900/арван мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,900,000/арван сая есөн зуун/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь шүүхээс оногдуулсан 10,900/арван мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,900,000/арван сая есөн зуун/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           6. Шүүгдэгч А.П-д оногдуулан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-аас 3,413,315 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.  

 

            8. Шүүгдэгч А.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын талаар зардлыг баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН