Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00028/И |
Дугаар | 136/шш2022/00042 |
Огноо | 2022-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 136/шш2022/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, **** сум, **** багт оршин суух, Н овогт Ч.Ц (РД:)-ын хүсэлттэй,
Цэргийн алба хаасан байдлыг тогтоойлгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ц миний бие 1982 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдан ирээд мөн сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. Одоо ч гэсэн сумынхаа 2 дугаар багт хувиараа мал маллан амьдарч байна. Одоо малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хугацаат цэргийн алба хаасны лавлагаа дутуу, цэргийн батлахаа үрэгдүүлсэн тул хугацаат цэргийн алба хаасан хугацааг тооцох боломжгүй болоод байна. Миний бие ажиллаж байсан байдлаа тус шүүхээр шийдвэрлүүлж байсан. Иймд намайг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08/883 тоот Лавлагаа /хх-3/, хүсэлт гаргагчийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4, 5/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 108, 109 тоот Цалингийн тодорхойлолт /хх-6, 7/, хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хааж байх үеийн фото зураг /хх-8/, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2021/00307 дугаартай хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр /хх-9, 10/, иргэн Д.Ч, Д.Д нарын тодорхойлолт, баримт бичиг /хх-11-17/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-18, 19/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр М.С, Д.Ч нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Ц нь 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0202 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0202 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь:
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08/883 тоот Лавлагаа /хх-3/, хүсэлт гаргагчийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4, 5/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 108, 109 тоот Цалингийн тодорхойлолт /хх-6, 7/, хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хааж байх үеийн фото зураг /хх-8/, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2021/00307 дугаартай хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр /хх-9, 10/,
- Гэрч М.Сийн шүүхэд мэдүүлсэн: ... Ч.Ц нь надтай хамт нэгдүгээр ангид элсэн суралцаж байсан ба 4 дүгээр ангиасаа хөдөө мал дээр гарсан. Би 8 дугаар анги төгссөн. Бид Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байгаад 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл сумаас цэргийн албанд татагдсан ба Эрдэнэт хотод 0202 дугаар ангид мөн хамт хуваарилагдан алба хааж байгаад 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанаас хамт халагдан ирж байсан. гэх мэдүүлэг /хх-26, 27/,
- Гэрч Д.Чын шүүхэд мэдүүлсэн: ...Ч.Ц бид 2 1985 оны 06 дугаар сард Дорноговь аймгаас цэргийн албанд татагдан 0202 дугаар ангид 1988 оны 06 дугаар сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан. гэх мэдүүлэг /хх-28, 29/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ч.Цыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0202 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Цаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н овогт Ч.Ц (РД:)-ыг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0202 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ