Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 136/шш2022/00043

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суух, Б овогт М.Г (РД:)-ийн хүсэлттэй,

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н Маам овогтой Гминий бие нь Б.Т2003 онд нэг гэрт орж хамтран амьдраад 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Түвшинбат төрсөн. Энэ хугацаанд гэр бүлийн баталгаагүй байсан. Нөхөр Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан. Иймд Б.Тыг хүү Түвшинбатын хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, хүү Г.Тын 4401000215 тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, талийгаач Б.Т4401000170 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, Агатова өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 тоот Тодорхойлолт /хх-5/, Сайншанд сумын 2 дүгээр багийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны 3/16 тоот Тодорхойлолт /хх-6/, иргэн Ч.Б, Т.Онарын нарын тодорхойлолт /хх-7-10/, аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын 229016 тоот тодорхойлолт /хх-11/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.Б, Т.Онарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь Б овогт Г.Т/РД: /-ыг Харчин овогт Б.Т/РД: /-ын төрсөн хүү мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б овогт Г.Т/РД: /-ыг Х овогт Б.Т/РД: /-ын төрсөн хүү мөн болох нь:

- Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, хүү Г.Тын 4401000215 тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, талийгаач Б.Т4401000170 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, Агатова өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 тоот Тодорхойлолт /хх-5/, Сайншанд сумын 2 дүгээр багийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны 3/16 тоот Тодорхойлолт /хх-6/, аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын 229016 тоот тодорхойлолт /хх-11/,

- Гэрч Т.Оы шүүхэд мэдүүлсэн: ... М.Г нь 2003 онд Б.Т гэх хүнтэй танилцан ханилан суусан. Б.Т, Гнарын дундаас 20017 онд төрсөн Түвшинбат гэх хүү байдаг. Одоо 4 настай хүүхэд байгаа. Ханилан суухдаа Гнь 2 дагавар хүүхэдтэй байсан. Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 27 өдөр өвчний улмаас нас барсан. /элэгний өвчтэй байсан/... гэх мэдүүлэг /хх-20, 21/,

- Гэрч Ч.Бийн шүүхэд мэдүүлсэн: ...М.Г нь Б.Т нар нь ханилан суугаад 19 жил болж байна гэж ярьж байсан. Ер нь 2002, 2003 оны үед л суусан. Миний хүү Б.Т нь 2021 оны 10 дугаар сард нас барсан. Б.Т нь М.Гтэй ханилан суухаас өмнө нь өөр нэг эмэгтэйтэй ханилан сууж байсан. /анхны эхнэр нь хүүхэд төрүүлээгүй/ М.Гтэй ханилан суугаад 2017 онд Түвшинбат гэх хүү төрүүлсэн... гэх мэдүүлэг /хх-22, 23/ болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б овогт Г.Т/РД: /-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.7 дахь хэсэгт зааснаар / овогт Б.ТРД: /-ын төрсөн хүү мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Хүсэлт гаргагч М.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.7 дахь хэсэгт зааснаар Б овогт Г.Т/РД: / нь /Х овогт Б.ТРД: /-ын төрсөн хүү мөн болохыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч М.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ