Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Жаргалан даргалж,

          Улсын яллагч: М.Г

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

           Шүүгдэгч: Г.М

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар А аймгйн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.М-т холбогдох эрүүгийн ****** дугаар хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт А аймгийн Б сумын Х багийн, Ц гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь А аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.М

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Мнь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А аймгийн Ч сумаас Э сумын төв рүү явах замд автомашин дотор, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Д багийн Ц хороололд байх өөрийн бага гэртээ 09 настай буюу бага насны хүүхэд болох Ч.Ч-г бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан түүний цээживч рүү гараа хийж, 2 хөхийг илэх, мөн бэлэг эрхтнийг дотуур хувцасны гадна талаас илэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

Мөн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед А аймгийн Б сумын Х багийн Ц гэх газарт хонины бэлчээр дээр, 2023 оны 07 дугаар сарын 22, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө А аймгийн Б сумын Х багийн Ц гэх газарт байх өөрийн гэртээ, 2024 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө А аймгийн Б сумын Д багийн Ц хороололд С.Ч-ын гэрт 13 настай буюу бага насны хүүхэд болох Ч.Ц-г бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан түүний цээживч рүү  гараа хийж 2 хөхийг илэх, базах,мөн бэлэг эрхтнийг илэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           Эрүүгийн ****** тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

         

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овогт Г-гийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр  хохирогч нарын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.  Шүүгдэгч Б овогт Г-гийн М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгйн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН