Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00054/И |
Дугаар | 136/шш2022/00070 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 136/шш2022/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** оршин суух, И овогт Б.Д(РД:)-гийн хүсэлттэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1998 оноос 2000 онд нийгмийн даатгалын сайн дурын төлөлт хийхдээ тухайн үед аав болох Гэндэнсүрэнгийн Дгэж нээлгэн төлсөн. Гэтэл миний бие нь иргэний үнэмлэх авахдаа ээж Бовоглосон байдаг. Тэтгэвэрт гарах гэтэл овог нэрийн зөрүүтэй байгаа. Гэндэнсүрэнгийн Дгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Буянтогтохын Дмөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-3/, 182733 дугаартай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4-7/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх-8/, Дундговь аймгийн Баянжаргалын сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 58 тоот албан бичиг /хх-9/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08/578 тоот албан бичиг /хх-10/, Хүсэлт гаргагчийн Малчин даатгуулагчийн архивын лавлагаа /хх-11, 12/, иргэн Б.Н, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт /хх-13-16/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-17, 18/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Н, Б.Б нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь 182733 дугаартай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь 182733 дугаартай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-3/, 182733 дугаартай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4-7/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх-8/, Дундговь аймгийн Баянжаргалын сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 58 тоот албан бичиг /хх-9/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08/578 тоот албан бичиг /хх-10/, Хүсэлт гаргагчийн Малчин даатгуулагчийн архивын лавлагаа /хх-11, 12/,
- Гэрч Б.Нны шүүхэд мэдүүлсэн: ... Би эхээс 8-уулаа төрсөн. Дэгч нь айлын том хүүхэд юм. Эгч Да, ах Дэ2 нь Г гэх хүний хүүхэд юм. Д, Днар нь өөрийн аав Т гэх овгоор овоглодог. Д, Б, Б, Ннар нь С гэдэг хүний хүүхдүүд юм. Ах Б нь аав С овоглодог. Б, Н Д 3 нь ээж Б овоглодог. Бид жижиг суманд төрж өссөн учир тухайн үеийн дарга болон удирдлагууд бидний тус бүрийн эцгийг мэддэг байсан учир бичиг баримт олгох, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг дээр янз бүрээр овоглож бичсэн байдгийн нэг нь эгч Дэлгэрмаагийн нийгмийн даатгалын дэвтрийг нээхдээ эцэг Г овоглож нээсэн байсан. гэх мэдүүлэг /хх-24, 25/,
- Гэрч Б.Бийн шүүхэд мэдүүлсэн: ...Би эхээс 8-уулаа төрсөн. Д, Д, Д, Д, Д, Б, Б, Нгэх 8 хүүхдийг ээж Буянтогтох төрүүлсэн. Д, Д нар нь Г гэх хүний хүүхэд гэж ярьдаг боловч Дэгч эх Б, Д ах Г гэх овгоор овоглодог, Д, Д нар нь Т гэх хүний хүүхэд учир Т гэж овоглодог. Д, Б Б, Ннар нь Сүх гэх хүний хүүхдүүд гэдэг боловч Бахаас бусад нь эх Бовоглодог. Бнь Сүх гэх овгоор овоглодог. Бид Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрж өссөн. Баянжаргалан сумын хүмүүс маань нэгнийгээ таньдаг байсан учир тухайн үеийн дарга болон удирдлагууд бидний тус бүрийн эцгийг мэддэг байсан учир бичиг баримт олгох, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг дээр янз бүрээр овоглож бичсэн байдгийн нэг нь эгч Д нийгмийн даатгалын дэвтрийг нээхдээ эцэг Г овоглож нээсэн байсан. гэх мэдүүлэг /хх-26, 27/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Дг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар 182733 дугаартай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И овогт Б.Д(РД:)-г 182733 дугаартай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ