Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00071

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суух, Б овогт М.П (РД:)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Хажуу улааны эмийн санд 1985 оноос 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 4 жилийн хугацаанд ажиллаж байсан. Ажиллаж байх үеийн хугацааны тушаал, цалингийн хүснэгт архиваас олдохгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгох боломжгүй байгаа юм. Иймд намайг Хажуу улааны аптект шил угаагчаар 4 жил ажилласан нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичиг /хх-3/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 42 тоот Архивын тодорхойлолт /хх-4/, 085461 дугаартай 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5, 6/, иргэн Ж.Б, Т.Бнарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-13/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-14, 15/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 85 тоот Архивын тодорхойлолт /хх-25/, Хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-26/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.Б, Т.Бнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.П нь Хажуу улааны эмийн санд 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шил угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч М.П нь Хажуу улааны эмийн санд 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шил угаагчаар ажиллаж байсан болох нь:

- Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичиг /хх-3/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 42 тоот Архивын тодорхойлолт /хх-4/, 085461 дугаартай 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5, 6/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 85 тоот Архивын тодорхойлолт /хх-25/, Хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-26/,

- Гэрч Т.Бн шүүхэд мэдүүлсэн: ... Намайг Хажуу улааны эмийн санд эрхлэгчээр ажиллаж байхад М.П нь 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тус эмийн санд шил угаагчаар ажил орон 1989 оны 7 дугаар сарыг дуустал байх /санахгүй байна./ ямартай ч наадам өнгөрөөгөөд Дорноговь аймгийн Анагаахын сургуульд сурахаар ажлаасаа гараад явж байсан. гэх мэдүүлэг /хх-21, 22/,

- Гэрч Ж.Бн шүүхэд мэдүүлсэн: ...М.П нь намайг Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байхад Хажуу улааны эмийн санд 1985 оны 01 дүгээр сарын эхээр шил угаагч, туслахын ажилд орон 1989 оны 07 дугаар сарын 20-д хүртэл ажилласан. Ажлаас гарсан шалтгаан нь Дорноговь аймгийн төв рүү Анагаахын сургуульд сурахаар явсан. гэх мэдүүлэг /хх-23, 24/ болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч М.Пыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хажуу улааны эмийн санд 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шил угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Паас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт М.П (РД:)-ыг Хажуу улааны эмийн санд 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шил угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Паас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ