Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00072

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, *** сум, *** оршин суух, Х овогт Д.Ө /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Л.Г1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Гтай анх 1993 онд танилцсан. Уг оноос эхлэн мал маллаж хамтран амьдарч эхэлсэн. 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү м, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин М, 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү М, 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү М нар төрсөн. Бид хоёр 1993 оноос хойш өдийг хүртэл мал маллан хамтран амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас Дорноговь аймаг, Мандах сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот албан бичиг /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Л.Гиргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, хүү Г.М, Г.м, Г.М, охин охин Г.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-8/, 2014, 2015-2019, 2021, 2022 онуудын хүн амын өрхийн бүртгэлийн хуулбар /хх-9-15/, Л.Г2018-2021 оны малын А данс /хх-16, 17/, Гэр бүлийн фото зураг /хх-18, 19, 31/, С.Т, М.Мнарын тодорхойлолт /хх-20-23/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-24, 25/, 1998, 2005, 2006, 2015-2022 онуудын хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-39-50/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр С.Т, Ц.Д, Л.Гнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ө нь Л.Г1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Ө нь Л.Г1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болох нь:

- Дорноговь аймаг, Мандах сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот албан бичиг /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Л.Гиргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Г. М, Г.М, Г.М, Г.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-8/, 2014, 2015-2019, 2021, 2022 онуудын хүн амын өрхийн бүртгэлийн хуулбар /хх-9-15/, Л.Г2018-2021 оны малын А данс /хх-16, 17/, Гэр бүлийн фото зураг /хх-18, 19, 31/, С.Т, М.Мнарын тодорхойлолт /хх-20-23/, 1998, 2005, 2006, 2015-2022 онуудын хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-39-50/,

- Гэрч С.Тн шүүхэд мэдүүлсэн: ... Би 1990 онд Мандах суманд төрж өссөн ба хөдөө мал маллан амьдардаг байсан. Намайг мэдээ орсон цагаас буюу 1994, 1995 оны үед аавын төрсөн дүү болох Ганчулуугийнх, манайхтай айллан Мандах сумын 3 дугаар багийн нутаг Төгрөгийн 2 хад гэх газар 2 гэрээрээ айллан амьдардаг байсан. Ганчулуу ах болон Өэгч нарын дундаас 1994 хүү м, 1996 охин М, 2005 онд М, 2011 онд хүү М нар төрсөн. Хүүхдүүд нь бүгдээрээ аав Ганчулуугаар овоглодог. Ганчулуу ахынх одоо Мандах сумын төвөөс зүүн урд зүгт 50 км орчим Будар гэх газар нутагладаг. Одоо 2 бага хүүхэд нь Ганчулуу болон Өнартай хамт нэг өрхөд амьдардаг, 2 том хүүхэд нь айл гэр болон тусдаа гарсан. гэх мэдүүлэг /хх-32, 33/,

- Гэрч Ц.Дн шүүхэд мэдүүлсэн: ...Би 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. Өнь миний 3 дахь хүүхэд юм. Ө1975 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Мандах сумын хүн эмнэлэгт төрсөн. Мандах сумын сургуулийн 8 дугаар ангийг 1990 онд төгсөөд хөдөө гарч мал маллан амьдарсан. 1993 онд Мандах сумын малчин Лоёо гэх хүний Ганчулуу гэх хүүтэй ханилан гэр бүл болсон. Айл гэр болоод 1994 онд хүү м, 1996 охин М, 2005 онд М, 2011 онд хүү М нар төрсөн. Одоо том 2 хүүхэд нь айл гэр болон тусдаа гарсан. гэх мэдүүлэг /хх-35, 36/,

-Гэрч Л.Гшүүхэд мэдүүлсэн ... Д.Ө нь айлын 3 дахь охин нь юм. Би Ө 1992 оны намар танилцан дотносож, 1993 оны 01 дүгээр сараас нэг гэрт орон хамтран амьдарч эхнэр нөхөр болсон. Бидний дундаас 1994 хүү м, 1996 онд охин М, 2005 онд хүү М, 2011 хүү М нарыг төрсөн. Бид 1993 оны 01 дүгээр сараас одоог хүртэл хамтран амьдарч байна. 1993 оноос 1997 он хүртэл Социализмын зам ХК-д тэмээчнээр ажиллаж байгаад, 1997 оноос хойш одоог хүртэл хувиараа мал маллан амьдарч байна... гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Өийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар Л.Г1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Өээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х овогт Д.Ө /РД: /-ийг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл О овогт Л.Гхамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Өээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ