Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2022/00531

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2022/00531

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Г овгийн Б.Э

М овогт Ө.Б нарт холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4,951,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов. Хариуцагч Б.Э, Ө.Б нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХК ББСБ ХХК нь 4,951,780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1 Нэхэмжлэгч ХК ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Э 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №18/017 тоот зээлийн, Б-18/007 тоот барьцааны гэрээнүүдээр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байршилтай газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн №0006***** дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 400 мкв талбайтай, нэгж талбарын 651300**** дугаарт бүртгэлтэй газар, мөн хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00053**** дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай 48 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн V-011800**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хамтад хуулийн дагуу нь барьцаалж /Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн/ 3,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлээс 855,176 төгрөг, үндсэн хүүнд 418,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 581,545 төгрөг, нийт 1,855,176 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сард нэмэгдүүлсэн хүүнд 100,000 төгрөгийн төлөлт хийсэн. Бид зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргээ хавсралтанд заасан хуваарийн дагуу төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж мэдэгдэл бичгээр хүргүүлж байсан боловч хариуцагч нар зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, харилцан тохиролцолд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Э-гаас үндсэн зээл 2,144,824 төгрөг, үндсэн хүү 2,627,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,871 төгрөг, нийт 4,951,780 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.2. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э миний бие ХК ББСБ ХХК-ний надаас 4,951,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ мөнгийг би өөрөө аваагүй, тухайн үед Архангай аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгт ажилладаг Ө.Б-д зээлж авч өгсөн. Намайг ингэж зээл авч өгч байгааг ХК ББСБ ХХК-ний ажилчид нь бүгд мэдэж байсан. Би зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгийг нь тэр үед Б-д шууд өгсөн. ХК-ын ажилчид Б-тай холбоотой байдаг үргэлж утсаар ярьж, Б төлбөрийг хийж байсан гэжээ.

 

1.3. Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Жаргалант сумын уугуул иргэн Ө.Б миний бие нь Б.Э эгчийн төрсөн дүү Б.О-ын эхнэр Э эгч уг зээлийг манай нөхөр О-г наймаа хийж өр зээлээсээ салаарай гэж авч өгөхөд нь манай нөхөр эгчийн /Э/ байшинд засвар хийж байсан учир чи хамт очоод аваад ир би юм хийж байя гэж хэлээд хамт явуулж би мөнгийг нь дансанд хийлгүүлж авч байсан /нөхөр О-ын/ ингээд зарах зүйлс авч нөхөр бид хамт явцгааж ашиг олж чадах юмгүй 2, 3 оюутны төлбөрийн боломжтой үедээ цөөхөн ч болов ганц хоёр удаа хийж явсаар өнөөдөр хүртэл явсан, бид олон янзын мөнгө олох наймаа хийж унаж босож, хүнд олон тооны малын мах алдаж, банкны болон хувь хүний өр ихтэй болж, идэх хоолноосоо хасаж байж үр хүүхдүүдээ сургууль соёлыг төгсгөсөн. Тухайн үед хамрах хугацаанд нөхөр О-ын хийж байсан бизнес дампуурч 5 хүүхэд, нөхөр бид миний цалингаас өөр орлогогүй хэцүү байдалд байсан. Э эгч бидний байдлыг мэдэж байсан учир энэ зээлийг авч өгч тусалсан. Бид энэ хугацаанд төлөхгүй гэж нэг ч удаа хэлж ярьж байгаагүй, ямар ч байсан төлнө гэж хэлж байсан. Бид Э эгчид хамааралгүйгээр үндсэн 2,100,000 төгрөгийг ямар ч маргаангүй хугацаа, хуваарийг тохиролцон төлж барагдуулна. 2,627,085 төгрөгийн хүүг хасаж өгч туслах боломж байна уу гэжээ.

 

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Төв шуудан үйлчилгээний байранд байрлах “ХК” ББСБ-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №18/*** тоот зээлийн, Б-18/*** тоот барьцааны гэрээнүүдээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 400 мкв талбайтай, нэгж талбарын 65130**** дугаарт бүртгэлтэй газар, мөн хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00053**** дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай 48 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн V-01180**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хамтад хуулийн дагуу нь барьцаалж дээрх зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн. Нэхэмжлэгч хариуцагч тал нь харилцаж тохиролцож 3,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлээс 855,176 төгрөг, үндсэн хүүнд 418,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 581,545 төгрөг, нийт 1,855,176 төгрөг төлсөн. Хамгийн сүүлийн байдлаар буюу 2021 оны 11 дүгээр сард нэмэгдүүлсэн хүүнд 100.000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргээ огт биелүүлээгүй. Нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж мэдэгдэл бичгээр хүргүүлж байсан боловч хариуцагч нар зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч байгууллагад хариуцагч Б.Э нь тухайн зээлийг Ө.Б гэх хүнд авч өгсөн талаараа хэлдэг, тухайн хүнийг хамтран хариуцагчаар татаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсны дагуу шүүх хүсэлтийг хүлээн аваад Ө.Б-г хамтран хариуцагчаар татсан. Ийм учраас иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ө.Б-г тогтоож нэхэмжлэлийн үндсэн шаардлага үндсэн зээл 2,144,824 төгрөг, үндсэн хүү 2,627,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,871 төгрөг, нийт 4,951,780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү, шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг мөн хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

1.5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь энэ үүргийн гүйцэтгэлийг би биелүүлэх үүрэггүй, зээлийг гэрээг би байгуулсан хэдий ч тухайн мөнгийг бодитойгоор аваад ашигласан хүн нь Ө.Б, иймд Ө.Б хариуцаж төлөх ёстой гэсэн тайлбарыг өгдөг. Ө.Б-г хамтран хариуцагчаар татаад нэхэмжлэлийг гардуулахад Ө.Б нь би энэ асуудлыг хариуцна, Б.Э гуайн ямар ч оролцоогүйгээр дангаараа хариуцаж төлнө гэсэн тайлбарыг өгдөг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр үүргийн гүйцэтгэлийг хангах хүн нь Ө.Б юм байна гэдэг нь харагддаг. Ерөнхийд нь хамтран хариуцуулаад шийдэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

2. Нэхэмжлэгч байгууллагаас зээл төлөлтийн дансны хуулга, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18/017 дугаартай зээлийн гэрээ, зээлдэгчийн зээл эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б-18/007 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлдэгчийн анкет, барьцаалбар, Б.Э-ийн эзэмшлийн 00071****, 00061**** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б.Э-ийн 00053**** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  ХК ББСБ ХХК-ны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХК ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 2,144,824 төгрөг, зээлийн хүү 2,627,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,871 төгрөг, нийт 4,951,780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 4,951,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч Б.Э 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №18/017 тоот зээлийн, Б-18/007 тоот барьцааны гэрээнүүдээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хаягт байршилтай газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн №00061*** дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 400 мкв талбайтай, нэгж талбарын 651300**** дугаарт бүртгэлтэй газар, мөн хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00053**** дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай 48 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн V-011800**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хамтад хуулийн дагуу нь барьцаалж /Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн/ 3,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Бид зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргээ хавсралтанд заасан хуваарийн дагуу төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж мэдэгдэл бичгээр хүргүүлж байсан боловч хариуцагч нар зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, харилцан тохиролцолд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Эгаас үндсэн зээл 2,144,824 төгрөг, үндсэн хүү 2,627,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,871 төгрөг, нийт 4,951,780 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нар доорхи үндэслэлээр тайлбараа гаргасан. Үүнд:

   ... Б.Э миний бие ХК ББСБ ХХК-ний надаас 4,951,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ мөнгийг би өөрөө аваагүй, тухайн үед Архангай аймгийн Жаргалант суманд ажилладаг Ө.Б-д зээлж авч өгсөн. Архангай аймгийн Жаргалант сумын уугуул иргэн Ө.Б миний бие нь Б.Э эгчийн төрсөн дүү Б.О-ын эхнэр учир Э эгч уг зээлийг манай нөхөр О-ыг наймаа хийж өр зээлээсээ салаарай гэж авч өгөхөд нь манай нөхөр эгчийн /Э/ байшинд засвар хийж байсан учир чи хамт очоод аваад ир би юм хийж байя гэж хэлээд хамт явуулж би мөнгийг дансанд хийлгүүлж авч байсан /нөхөр О/ ингээд зарах зүйлс авч нөхөр бид хамт явцгааж ашиг олж чадах юмгүй 2, 3 оюутны төлбөрийн боломжтой үедээ цөөхөн ч болов ганц хоёр удаа хийж явсаар өнөөдөр хүртэл явсан, бид олон янзын мөнгө олох наймаа хийж унаж босож, хүнд олон тооны малын мах алдаж, банкны болон хувь хүний өр ихтэй болж, идэх хоолноосоо хасаж байж үр хүүхдүүдээ сургууль соёлыг төгсгөсөн. Бид Э эгчид хамааралгүйгээр үндсэн 2,100,000 төгрөгийг ямар ч маргаангүй хугацаа, хуваарийг тохиролцсон төлж хохирлыг барагдуулна. 2,627,085 төгрөгийн хүүг хасаж өгч туслах боломж байна уу гэжээ.

 

4. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч ХК ББСБ ХХК-с 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр  18/01 дугаартай гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй, 3.000.000 төгрөг зээл авчээ. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18/00 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан 18/01 дугаартай зээлийн гэрээ, Б-18/00 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх талаар” харилцан тохиролцох талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан бөгөөд нэхэмжлэгч “ХК ББСБ”, хариуцагч Б.Э нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн гэрээний үнийн дүн болох 3.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь уг зээлийн  төлбөрийг 12 сарын хугацаанд төлөхөөр гэрээний гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон, нэмэлт зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч ХК ББСБ, хариуцагч Б.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,  452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн. Хариуцагч Ө.Б нь 2,627,085 төгрөгийн хүүг хасах хүсэлтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн боловч нэхэмжлэгч байгууллага хүүг нэхэмжилсэн шаардлагаа дэмжсэн болно.

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч ХК ББСБ ХХК төлөгдөөгүй үндсэн зээл 2,144,824 төгрөг, үндсэн хүү 2,627,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,871 төгрөг, нийт 4,951,780 төгрөгийг хариуцагч хариуцагч Б.Э, Ө.Б нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Э, Ө.Б нарын зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг гэрээнд тусгайлан заагаагүй, тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасныг баримтлан төлбөрийг хариуцагч Б.Э, Ө.Б нарт хамтад хариуцуулж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Б.Э, Ө.Б нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгджээ. Гэвч хариуцагч Б.Э, Ө.Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр ирүүлээгүй болно.

          5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч ХК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,178 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Ө.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 94,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-т  заасныг баримтлан хариуцагч Б.Э, Ө.Б нараас үндсэн зээл 2,144,824 төгрөг, үндсэн хүү 2,627,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,871 төгрөг, нийт 4,951,780 /дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХК ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ХК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,178 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Ө.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 94,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН