Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00073

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** оршин суух, Ж овогт Ц.Б (РД:)-ийн хүсэлттэй,

Ц.Цнас барсан гэж зарлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б нь Ц.Цнас барсан гэж зарлуулахаар хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа: Миний төрсөн ах Ц.Ц. Бид эцэг эхээс 8-уулаа бөгөөд Цогзолмаагийн ууган хүү болон 1957 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн.

- ... Ц.Ц нь 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон.

-Манай ах ээжтэй маань нэг хаягт бүртгэлтэй байсан. Ээж дээр ирж очоод явдаг байсан. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1986 оноос хүнтэй суугаад хамт амьдарч байх хугацаандаа дундаасаа 6 хүүхэд төрүүлсэн, дагавар 1 хүүхэд нийт 7 хүүхэдтэй.

- Миний бие цагдаагийн байгууллагад 2017 онд ахыгаа сураггүй алга болсон талаар шалгуулахаар хандаж, Цагдаагийн байгууллага 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 191900283 дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн боловч одоог хүртэл үр дүн гараагүй байна.

-Ц.Цахын хувьд нэг газартаа тогтож амьдардаггүй хаана ч хамаагүй хэдий ч хугацаагаар яваад алга болно. Манай ах бага боловсролтой, ухаан санаа эрүүл хүн байсан. ...Хатанбулаг суманд гүйдэг Дамба нэртэй . ...бид нар яваад өгөхөөр нь тухайн үед хайгаагүй. Ер нь лэнсээдүү амьдралтай хүн байсан. Тухайлбал манай гэрт байх хугацаандаа усанд явна гэж гараад худаг дээр усны саваа орхиод... Мандах сум руу замын унаанд гуйж суугаад яваад өгдөг. Бид нар энэ байдалтай нь эвлэрчихсэн, сураг ажиг тавиад байдаггүй болчихсон байсан. 2012 оны 06 сард алга болсон хүнийг 2017 оны 09 дүгээр сард мэдсэн.

-Шүүхэд нас барсанд тооцуулах болсон шалтгаан нь ээжтэй хамт амьдардаг гэх хаягаас хасалт хийлгэж, нас барсан тохиолдолд гэрчилгээ авч хүүхдүүдэд нь тэтгэмж олгуулахаар хөөцөлдөх зэрэг шаардлага гарч байна.

Иймд төрсөн ах Ц.Цнас барсан гэж л шийдүүлэхийг хүсч байна гэв.

Хүсэлт гаргагчаас: Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот албан бичиг /хх-2/, хүсэлт гаргагч болон Ц.Циргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Хүсэлт гаргагч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-4/, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 191900283 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-5/, 2019 онд цагдаагийн хошууч Я.Г, Ч.Э, Ц.Ш, М.Э, Ц.Б, Х.Ц, Л.Д, Г.Жнараас авсан гэрчийн мэдүүлэг /хх-6-18/, Цагдаагийн дэслэгч Э.Г иргэн Т., Н.Б, Ж.Ц, Ц.Х, Х.Ц, Ц.Ц, Ц.Т, Ц.А, Б.Э, Ц.С нараас авсан гэрчийн мэдүүлэг /хх-19-36/, зэрэг нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж, цуглуулж, гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.Б, Т.Б нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б нь Ц.Цнас барсан гэж зарлуулахаар хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/өөрийн мэдээлэл/ Ж овогт Ц.Цнь 1957 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, Дорноговь аймгийн Мандах сумын 3-р баг /Өехий/-т оршин суудаг, ам бүл 2, эх Ц хамт 1986 он хүртэл амьдарсан, тухайн хаягт бүртгэлтэй боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 тоот албан бичгээр /хх-58/,

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 191900283 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-5/ гарсан.

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 34-2/387 тоот Ц.ЦАСАБ санд бүртгэлтэй байгаа гэх албан бичиг /хх-56/,

191900283 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт авагдсан гэрч Ч.Э, Ц.Ш, М.Э, Ц.Б, Х.Ц, Л.Д, Г.Ж нараас авсан гэрчийн мэдүүлэг /хх-6-18/, Цагдаагийн дэслэгч Э.Г иргэн Т.С, Н.Б, Ж.Ц, Ц.Х, Х.Ц, Ц.Ц, Ц.Т, Ц.А, Б.Э, Ц.С нарын мэдүүлэг /хх-19-36/,

Гэрч Ц.Н шүүхэд мэдүүлсэн ...Би Ц.Ц4 дэх хүүхэд юм. Аавынхаа талаар сайн мэдэхгүй. Аавтайгаа хамгийн сүүлд 2008 онд уулзаж байсан. Тэр үед би Сайншандад сурдаг байсан ба амралтаараа очиход ирсэн байсан. Бага дүү маань 2008 онд төрж байсан. Аав ер нь гэрээсээ гараад хаашаа ч хамаагүй явчихдаг хүн байсан. Аавынхаа талаар ээжээсээ ч асууж байгаагүй, хаашаа явдаг байсныг нь ч мэдэхгүй. Аав одоо хаана байгаа нь ч мэдэгдэхгүй алга болсон. Хамгийн сүүлд 2012 оны 06 дугаар сард л гэрээсээ гарч явсан гэсэн гэх мэдүүлэг /хх-45, 46/,

Гэрч Х.Ц шүүхэд мэдүүлсэн ...Би Ц.Цтай 1987 оноос хойш 2012 он хүртэл Хатанбулаг суманд амьдарч байсан. 2019 оноос Сайншанд суманд амьдарч байна. Ц ханилан суугаад *** гэх 7 хүүхэд төрүүлсэн. Бага хүүхэд Маргад-Эрдэнэ нь одоо 13 настай, Хүрэл-Эрдэнэ 36 настай. Ц.Цбид Хатанбулаг суманд мал маллан амьдардаг байсан. Ц.Цнь 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өглөөний 05 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тэр өдөр Эргэл хайрхны тахилга болсон болохоор тахилгад явсан гэж бодож байтал тэр чигээрээ сураггүй алга болсон. Ц.Цнь хаашаа явж байгаа талаараа хэнд ч хэлдэггүй, гэрээсээ гараад таг чиг алга болж байгаад л нэг л өдөр ороод ирдэг байсан. Гэрээсээ гараад 8 жил болж байсан тохиолдол ч байдаг, багадаа 2, 3 сар таг болж байсан... гэх мэдүүлэг /хх-47- 49/, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Сонирхогч этгээд Ц.Б нь Ц.Цгэх эд хөрөнгө байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт зааснаар Ц.Цнас барсан гэж зарлаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь Ц.Ц оршин суугаа газраасаа алга болсон буюу 2012 оны 6-р сараас хойш 5 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон..., амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа ба хүсэлт гаргагч Ц.Б түүнийг нас барсан гэж зарлуулахаар хүсэлт гаргасан байна.

Иргэний хуулийн 24 дугээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийг нас барсан өдөр гэж үзнэ гэж заасныг дурдъя.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт нас барсан гэж зарлагдсан этгээд эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдсон бол шүүх урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно гэж заажээ.

Ц.Ц нь эргэж ирэх болон түүний байгаа газар нь тогтоогдвол энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх учрыг тайлбарлая.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт зааснаар Ж овогт Ц.Б (РД:)-ийн хүсэлтээр Ж овогт Ц.Ц (РД: /-ыг нас барсан гэж зарласугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Хүсэлт гаргагч Ц.Б нь Ц.Ц гэх эд хөрөнгө байхгүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан согтгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ