Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 136/шш2022/00082

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, **** сум, **** оршин суух, Х овогт Ц.Н (РД:)-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1982 оноос 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 жил 11 хоногийн хугацаанд барилгын бригадад барилгачнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт тушаал нь байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт 1998 оноос өмнөх бичилт учир нотлох баримт болж чадахгүй байгаа тул 3 жил ажилласныг тогтоож өгнө үү. Миний бие нь 1991 оноос одоог хүртэл малчин байгаа болно. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин байсан ба 2, 10, 11, 12 дугаар саруудад малчнаар ажилласан хоног байхгүй байгаа тул тухайн саруудыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 269726 дугаартай 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3, 33/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 84 тоот Цалингийн тодорхойлолт /хх-4/, Батлан хамгаалах яам, Балан хамгаалахын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1166 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-5/, 98904 тоот малчны үнэмлэхийн хуулбар /хх-6, 22/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 419 тоот Архивын лавлагаа /хх-7/, Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 64 тоот Нэмэгдэл олгох тухай, 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 22 тоот Илгээлтийн хүүхдүүдийг ажилд томилох тухай тушаалууд /хх-8, 9/, хүсэлт гаргагчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-10/, иргэн Х.М, Л.Бнарын тодорхойлолт, бусад баримтууд /хх-11-19/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-20, 21/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Х.М, Л.Бнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын бригадын барилгачнаар, Шинэ-Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын бригадын барилгачнаар, Шинэ-Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

- 269726 дугаартай 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3, 33/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 84 тоот Цалингийн тодорхойлолт /хх-4/, Батлан хамгаалах яам, Балан хамгаалахын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1166 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-5/, 98904 тоот малчны үнэмлэхийн хуулбар /хх-6, 22/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 419 тоот Архивын лавлагаа /хх-7/, Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 64 тоот Нэмэгдэл олгох тухай, 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 22 тоот Илгээлтийн хүүхдүүдийг ажилд томилох тухай тушаалууд /хх-8, 9/, хүсэлт гаргагчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-10/,

Гэрч Х.Мын шүүхэд мэдүүлсэн: ...Ц.Н нь 1982 оны 06 дугаар сард Хатанбулаг сумын 8 дугаар ангийг төгсөөд Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд барилгын бригадад туслах ажилтнаар ажилд орон 1985 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 1985 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж 1988 оны 06 дугаар сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдан ирээд хувиараа мал малласан. гэх мэдүүлэг /хх-28, 29/,

Гэрч Л.Б шүүхэд мэдүүлсэн: ...Ц.Н нь 1982 оны 06 дугаар сард Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар ажилд орон 1985 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 1985 оны 06 дугаар сараас 1988 оны 06 дугаар сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдан ирээд Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн барилгын бригадад ажилд орсон. 1991 оноос 1993 он хүртэл малчнаар ажиллаж байсан. /Бага мал малласан гэв/ 1993 онд нэгдэл татан буугдсан. Би 1991 онд тэтгэвэрт гарсан ч гэсэн сумандаа амьдарсан. Ямартай ч нэгдэл татан буугдах хүртэл ажиллаж байсныг нь мэдэж байна. гэх мэдүүлэг /хх-30, 31/ болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ц.Нг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын бригадын барилгачнаар, Шинэ-Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х овогт Ц.Н (РД:)-г Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын бригадын барилгачнаар, Шинэ-Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ