Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 136/шш2022/00083

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суух, И овогт Т.Д (РД:)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл барилгачин, 1985 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Зараа багийн эмчилгээ тэжээлийн цехийн жолооч, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Саруул зам нэгдэлд жолоочоор, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Цагаан дэлийн эмчилгээ тэжээлийн цехийн жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, аймгийн архивт зарим тушаал, цалин хөлсний баримт байхгүй зэргээс болж улсад ажилласан байдлаа тогтоож чадахгүй байгаа юм. Иймд намайг Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 81 тоот Архивын тодорхойлолт /хх-3/, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 60 тоот Цалингийн тодорхойлолт /хх-3, 4/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 67 тоот Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1985 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 47 тоот Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1984 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 59 тоот Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар /хх-5-8/, иргэн Б.М, Ц.Цэндсүрэн нарын тодорхойлолт бусад баримт бичгүүд /хх-9-17/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-18, 19/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.М, Ж.Цнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Д нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачин, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

- Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 81 тоот Архивын тодорхойлолт /хх-3/, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 60 тоот Цалингийн тодорхойлолт /хх-3, 4/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 67 тоот Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1985 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 47 тоот Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1984 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 59 тоот Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар /хх-5-8/,

Гэрч Б.Мын шүүхэд мэдүүлсэн: ...Т.Д нь 1981 оноос 1984 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймагт хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдан ирээд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сараас 1985 оны 07 дугаар сарыг барилгачин, Цэрэгт алба хаах жолооны курст суралцсан юм билээ. 1985 оны 07 дугаар сараас 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Зараа багийн эмчилгээ тэжээлийн цехийн жолоочоор, Газ-53 барьдаг байсан, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Саруул зам нэгдэлд жолоочоор, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Цагаан дэлийн эмчилгээ тэжээлийн цехийн жолоочоор ажиллаж байсан. Эхнэр Гантуяа нь Алтанширээ сумын Цагаан дэл багт малын эмчээр ажилладаг байсан ба Даваажав, Гантуяа нар нь хөдөөгүүр хамтдаа явдаг байсан. гэх мэдүүлэг /хх-23, 24/,

- Гэрч Ж.Цшүүхэд мэдүүлсэн: ...Т.Д нь 1984 онд цэргийн албанаас халагдан ирээд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сараас 1985 оны 07 дугаар сарыг хүртэл барилгын бригадад барилгачин, 1985 оны 07 дугаар сараас 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Зараа багийн эмчилгээ тэжээлийн цехийн жолоочоор, Газ-53 барьдаг байсан, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Саруул зам нэгдэлд жолоочоор, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Цагаан дэлийн эмчилгээ тэжээлийн цехийн жолоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг /хх-28, 29/ болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Т.Дыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Даас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И овогт Т.Д (РД:)-ыг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Даас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ