Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн  шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Д.Н*******, Б.Б*******, тэдний өмгөөлөгч Б.Дагважанцан /цахимаар/  нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н*******, Б.Б******* нарт холбогдох эрүүгийн 2515000970118 дугаартай, 304/2025/0140/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Б*******, Булган аймгийн ******* суманд 1996 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн *******  сумын 2 дугаар баг, Хүрэмт гэх газар оршин бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 29 настай, эрэгтэй /*******/.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Н*******, Булган аймгийн ******* суманд 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн *******  сумын 2 дугаар баг, Хүрэмт гэх газар оршин бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 37 настай, эрэгтэй  РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нар нь бүлэглэж, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт байх Уийн гэрт  хохирогч С.Чыг согтуу байх үед яллагдагч Б.Б******* нь “ээжийг элэг барилаа” гэх шалтгаанаар хохирогч С.Чын бие эрүүл мэндэд халдан зодож  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000970118  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б*******  Д.Н******* нар нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт байх Уийн гэрт  хохирогч С.Чыг согтуу байх үед яллагдагч Б.Б******* нь “ээжийг элэг барилаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Б.Б*******, Д.Н******* нар нь бүлэглэн хохирогч С.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг,

3.Хохирогч С.Чын өгсөн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг Б.Б******* учруулсан. Б.Б******* намайг гэрт орж ирээд миний баруун талын хацар шанаа хэсэг рүү өшиглөөд авсан уг өшиглөлтөөс болоод миний баруун нүдний зовхи, хоёр нүд хөхөрч хавдсан. Ингээд намайг ээжийнхээ байшингаас гаргаад өөрийнхөө гэрт оруулаад газарт унагаад нүүр баруун хацар шанаа хэсэг рүү хөлөөрөө дэвссэн уг дэвэлтээс болоод миний хамар хөхөрч хавдсан, мөн баруун хөлийн гуя хэсэгт нэг удаа хөлөөрөө дэвссэн... Д.Н******* нь намайг айхтар зодож цохисон зүйл байхгүй. Миний нуруу хавирга хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн баруун хөл рүү дэвссэн. Өөр намайг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

4.Гэрч Э.ын өгсөн: “...С.Чын хамрын таславч баруун тийш мурийлттай хуучин гэмтэл байсан.Харин духны баруун дээд хэсгээр хаван нэвчдэстэй шинэ гэмтэл байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

5.Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ,, нарын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ОРХ0525/022 дугаартай “1.Шинжээч эмч Б.Энхбатын гаргасан 2025.03.24-ний өдрийн №132 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. С.ЧУЛУУНБААТАР-н биед баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, баруун өвдөгт зулгаралт, хоёр нүдний ухархайн дотор ханан хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурилт тогтолдлоо. Баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах т хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дух, баруун өвдөгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5. Баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, баруун өвдөгт зулгаралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь хуучин гэмтлүүд байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

6.Иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн: “...Хохирогч С.Ч нь эрүүл мэндийн даатгалын сангаас 53.900 төгрөгийн тусламж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

7.Гэрч Б.Уийн өгсөн: “...Би Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ганцаараа байж байтал үдээс хойш манай гэрт нутгийн зүс таних С.Ч гэх хүн мотоциклтой ирсэн юм. Тухайн үед мал төллөж байсан учраас С. Ч надад хурга, ишиг тавьж өгөх ажилд тус болсон юм. Тухайн өдөр манай хүү Б******* адуундаа явсан байсан ингээд оройхон болоод малаа хотлуулж янзлаад гэрт орсон. Би гэрт байсан нэг шил Хараа нэртэй 0,5 литрийн архи Чт гаргаж өгсөн. Уг архийг Ч бид хоёр хувааж уусан. Архи уугаад дуусах гэж байтал гаднаас манай хүү Б*******, нутгийн зүс таних Н******* гэх залуугийн хамт ирсэн. Манай хүү Б******* гэрт орж ирээд Чыг та манай гэрт юу хийж байгаа юм бэ ээжид архи өгсөн юм уу? гэж уурлаад Чын баруун хацар шанаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Ингээд Б*******, Ч, Н******* нар зууралцаад гэрээс гарсан тухайн үед би архи уусан байсан болохоор тухайн хүмүүсийг гэрээс гарсны дараа унтаад өгсөн ийм л зүйл болсон...”   гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Ч, иргэний нэхэмжлэгч Б., гэрч Б.У нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ,, нарын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ОРХ0525/022 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Б.Б*******  Д.Н******* нар нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт байх Уийн гэрт  хохирогч С.Чыг согтуу байх үед яллагдагч Б.Б******* нь “ээжийг элэг барилаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Б.Б*******, Д.Н******* нар нь бүлэглэн хохирогч С.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нарын үйлдлийн улмаас хохирогч С.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан  болох нь  тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Мөн шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нар нь хохирогч С.Чын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н*******  нар хохирогч С.Чын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан  бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******, Д.Н*******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н*******  нар нь гэм буруугийн талаар маргаагүй оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н*******  нь хохирогч С.Чт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 5.500.000 төгрөгийг төлсөн хохирогч гомдол саналгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Түүнчлэн  нэр бүхий хоёр шүүгдэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн тул Б.Б*******, Д.Н******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500,000 төгрөгөөр торгох саналыг,

Шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нар нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тус 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь тэдний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Мөнхбаярын хувьд хавтаст хэргийн 100-103 дугаар талд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн *******  сумын 2 дугаар баг, Хүрэмт гэх газар оршин бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Н*******гийн хувьд хавтаст хэргийн 105, 107-  дугаар талд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Н******* нь Булган аймгийн *******  сумын 2 дугаар баг, Хүрэмт гэх газар оршин бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******, ******* овогт *******ийн Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* Д.Н*******  нарыг тус тус  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр  /зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* Д.Н******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.Б*******, Д.Н******* нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ