Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 136/шш2022/00086

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** оршин суух, Б овогт С.Л /РД: /-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Лнь эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2006 онд О.А Хэнтий аймгийн Галшар суманд танилцаад цаашид хамтран амьдрахаар тохиролцож хүү Л.Б 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, охин 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр А.А, 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Л.Б, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Л.Онар төрсөн. Эдгээр хүүхдүүд нь О.Ахүүхдүүд мөн болно. О.Ань 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өөр нас барсан тул дээрх хүүхдүүдийн төрсөн эцэг болох О.Ахүүхдүүдийн эцгээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд дээрх хүүхдүүдийн эцгээр О.Атогтоолгохоор нэхэмжлэл гаргав. гэжээ.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 2301000193 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-3/, 0406147 дугаартай Л.Бтөрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, 0000788067 дугаартай А.Атөрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, 2301000118 дугаартай Л.Отөрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, 4419000026 дугаартай Л.Бын төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, 4419530001521 дугаартай Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-8-9/, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21230101000166 дугаартай О.Аиргэний үнэмлэхийн лавлагаа /хх-10/, Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаартай тодорхойлолт /хх-11/, Л.Б, А.А, Л.Б, Л.О2021 оны 06 дугаар сарын 2-нд Иххэт сумын Нүдэн гэдэг газар авахуулсан зураг гэх тайлбартай гэрэл зураг /хх12/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх13/, улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн даалгавар /хх14/, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл /хх-15/, Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/65 дугаартай тодорхойлолт /хх-47/, Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай тодорхойлолт /хх-48/, 1127698 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-49-52/, 0152073 дугаартай тэтгэврийн олголтын дэвтрийн хуулбар /хх-53-57/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх С.Б, О.У, Л.Б нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Лнь эцэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Лнь өөрийн хүүхэд болох Л.Б, А.А, Л.Б, Л.Онарын төрсөн эцэг нь О.Амөн гэх тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Дайчин овогт Огийн А нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас баржээ/хх-3/.

Нэхэмжлэгч С.Лнь О.А 2006-2021 он хүртэл хамтын амьдартай байсан бөгөөд Л.Б, А.А, Л.Б, Л.Онь О.А хүүдэд мөн болох талаар гэрч С.Б 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ...2006 оноос эхлээд гэр бүл болсон. Тэгээд 2006 оны 10 дугаар сард том хүү Билгүүнбаатар, охин Анхцэцэг, дунд хүү Баярбаатар, бага хүү Отгонбаатар нар төрсөн. Мөн С.Лнь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2 дугаар одон авсан. Манай хүргэн болох А нь адуучин тэмцээнд ордог байсан... 2006 оны намар хуримаа Архангайд хийж байсан. Тухайн 4 хүүхэд Аын хүүхдүүд мөн. гэж, гэрч Х.О 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд С.Л, О.А нь 2005 онд Хэнтий аймгийн Галшар суманд мал маллан хамтран амьдарч байсан. Тэдний дундаас 4 хүүхэд төрсөн. 3 хүү, 1 охинтой юм. Том хүү Б 16 настай, А 9 настай, Б 7 настай, О 1 настай найман сартай. Эдгээр хүүхдүүдийн төрсөн эцэг нь А мөн юм. гэж, насанд хүрээгүй гэрч Л.Б 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ...Миний төрсөн эцэг А юм. Ээж дүү нараа төрсөн цагаас нь эхлэн хамт амьдарч байгаа. гэж мэдүүлэн гэрчилж байна.

Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд С.Л, О.А эр эмийн харилцаатай байсан гэж дүгнэх нь зүйтэй.

Мөн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А эцгийг А гэж овоглосон болох нь 0000788067 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Мөн Л.Б, А.А, Л.Б, Л.О2021 оны 06 дугаар сарын 2-нд Иххэт сумын Нүдэн гэдэг газар авахуулсан зураг гэх тайлбартай гэрэл зураг /хх12/, Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаартай Дайчин овогт Огийн А нь тус багийн Нүдэн хэмээх газар 2006-2021 он хүртэл эхнэр С.Лдөрвөн хүүхдийн хамт мал маллаж аж төрж байсан нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолтоор О.А, С.Л, Л.Б, А.А, Л.Б, Л.Онарыг Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нүдэн гэх газар хамт оршин суудаг болох нь нотлогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Л.Б, А.А, Л.Б, Л.Онарын төрсөн эцэг нь Дайчин овогт О.А мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.Л улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар Л.Б /РД: /, А.А /РД:/ /, Л.Б /РД: /, Л.О/РД: / нарын төрсөн эцэг нь Д овогт О.А /РД: / мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА