Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/127

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхб,

шүүгдэгч М.О******* нарыг оролцуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О*******т холбогдох эрүүгийн 2315002790037 дугаартай хэргийг 304/2025/00123/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

М Улсын иргэн, ....... оны ....... дүгээр сарын .....-ний өдөр ....... аймгийн ....... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гинжит дугуйт машины механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... аймгийн ........ сумын ............ тосгоны ........... задгай гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х******* Б******* овогт М*******гийн О******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч М.О******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын гүүрний орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Хюндай Робенс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж зэргийг ашиглан хууль бусаар 52.6587 грамм алт олборлосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315002790037 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх шүүгдэгч М.О*******ыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын гүүрний орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Хюндай Робенс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж зэргийг ашиглан хууль бусаар 52.6587 грамм алт олборлосон үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

М.О******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын гүүрний орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Хюндай Робенс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж зэргийг ашиглан хууль бусаар 52.6587 грамм алт олборлосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О*******ын өгсөн: “Миний хувьд гэм буруутай үйлдэл болох алт олборлосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Техник хэрэгсэл ашигласан гэх 45,000,000 төгрөгийг төлнө гэхээр надад үнэхээр хэцүү байна. Сүүлийн 2 жил би тогтсон ажил хийж орлого олсон зүйл байхгүй. Ажилд орох гэхээр л дуудаад байдаг учраас тогтсон ажилд орох боломжгүй байсан. Дандаа туслах ажил хийсэн. Техник хэрэгсэл ашигласан 45,000,000 төгрөгийг төлөхөөс бусад зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

2.Иргэний нэхэмжлэгч Б.Б*******гийн өгсөн: “...“...”Э и” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахаар холбогдох үзлэг шинжилгээ хийхэд 4,000,000 төгрөгийн ажлын хөлс гарсан. Энэ ажлын хөлсийг хэн нэгэн надад төлөөгүй байгаа бөгөөд холбоотой баримтыг би гаргаж өгсөн. Шинжилгээ хийсэн ажлын хөлс болох 4,000,000 төгрөгийг хариуцвал зохих этгээдээс гаргуулан авмаар байна. Өөр гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

3.Иргэний нэхэмжлэгч Г.П*******гийн өгсөн: “О******* надад "Булган аймгийн Бүрэгхангай суманд нэг хүнтэй хамтарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар ярилцаж тохирсон юм. Та надад түрээсийн техник оло өгөөч ажиллаад үзмээр байна" гэхээр нь би түүнд өөрийн эзэмшлийн Хюндай Робекс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаватор болон тухайн үед танилын найз Боо гэх залуугийн эзэмшил байж байгаад би сүүлд нь худалдаж авсан алт угаах автомат төхөөрөмж, мөн манай холын хамаатан болох Б*******лын 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж зэргийг түрээслэхээр О*******т олж өгсөн. Би өөрийнхөө нэр дээр О*******тай түрээсийн гэрээ байгуулсан боловч тухайн үед ашиг олоогүй учраас түрээс гэхээр зүйл аваагүй. Экскаваторыг би анх 2020 онд хүнээс авах өр, авлагадаа оруулаад дээрээс нь мөнгө нэмж өгөөд худалдаж авч байсан бөгөөд яг хэдээр авсан гэдгээ торхой санахгүй байна. Ингэж авч байх үед би өөрөө бичиг баримтгүй явсан болохоор өөрийн төрсөн эх Лын бичиг баримтыг ашиглан тухайн хүнээс нэр дээр нь шилжүүлэн авч байсан. Манай ээжийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Ямар нэг маргаан байхгүй учраас оо болтол ээжийнхээ нэрээс өөр рүүгээ шилжүүлэн аваагүй боловч би уг экскаваторыг оо болтол эзэмшиж ашиглаж байсан. Манай ээж огт ашиглаж байгаагүй.

Алт угаах автомат төхөөрөмжийг Архангайн харьяат Боо гэх танилаасаа мөн л мөнгөнийхөө авлагад оруулан худалдаж авч байсан. 3-4 сая төгрөгт бож авч байсан санагдаж байна. Түүнийг нь засаж янзлаад ашиглах гэж байсан боловч ажил болгож чадаагүй байсаар төмрийн хогонд кг-аар бож зарсан. 1-2 сая орчим төгрөгөөр зарсан санагдаж байна.

125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмжийг Өвөрхангай аймагт оршин суудаг хамаатан Б******* байдаг. ...Би тухайн үед нь хууль бусаар ашигт малтмал олборлохоор эдгээр төхөөрөмжийг ашиглаж байсан эсэхийг нь мэдээгүй. О******* надаас анх асуухдаа нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй хүнтэй хамтарч ажиллах гэж байгаа гээд түрээсийн техник асуусан болохоор би хуулийн дагуу гэж ойлгосон. Надад Хюндай Робекс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаватор, алт угаах автомат төхөөрөмжтэй холбоотой ямар нэг гомдол санал байхгүй, хохирол, төлбөр нэхэмжлэх шаардлага байхгүй. Төхөөрөмжийг тухайн үед нь буцаан авсан учраас гомдол, нэхэмжлэл байхгүй. Ер нь иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага ч байхгүй гэж бож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176-179 дэх тал/,

4.Иргэний нэхэмжлэгч Б.Б*******олын өгсөн: “...ОСА-165К загварын 165 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж миний эзэмшлийнх байгаа юм. Би оогоор бол ашиглахгүй байгаа. Би 2024 онд фейсбүүк дээр зар тав******* Улаанбаатар хотоос нэг хүн ирээд 18.000.000 төгрөгөөр зарсан оо хаана байгаа талаар мэдэхгүй. ...Би тус цахилгаан үүсгүүрийг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхдаа 2023 онд ломбард ажиллуулдаг нэг хүнээс нэрийг нь санахгүй байна тэр хүнээс 16.000.000 төгрөгөөр авч байсан. ...Тухайн үед Томоогийн П******* нь юман дээр ажиллах гэж байгаа ашиглаж үзээдэхье гээд 2023 оны 07 дугаар сарын эхээр надаас сарын 7 саяыг өгнө гээд түрээсэлж авч явсан. Тэгээд 20-д хоногийн дараа шалгалт шүүлэг бөөн юм болсон ажиллаагүй гээд буцааж өгч байсан. ӨСА-165К загварын 165 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмжтэй холбоотой надад санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

5. Гэрч Б.Жгийн өгсөг “ ...Би он, сарыг нь оо санахгүй байна. 2023 оны зун хуурай дүү болох Пийн хамт Улаанбаатар хотоос баруун аймгийн тээвэр явдаг драгон дээрээс унаанд суугаад “Сов” гэх газар ирж буухад О******* тосож аваад тэндээ байшинтай айлд очиж хоносон. Өглөө нь О*******ын машинд суугаад Птой гурвуулаа гагнуур хийх газраа ирсэн. Би урьд өмнө нь О*******ыг огт таньдаггүй байсан. “цөөхөн хэд хоногийн гагнуурын ажил байна” гэсэн зарын дагуу холбогдон очсон. ...О******* цагаан өнгийн “карина” маркийн тээврийн хэрэгслээр П бид хоёрыг авч явсан. Бид хоёрыг очих 1 усан буу, цахилгаан үүсгүүр /генератор/ мөн хойд талд буюу 300-400 метрийн зайд 2 том экскаватор, зуун хойд талд 100 орчим метрийн зайд 1 жижиг экскаватор байсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй. ...Тухайн техник хэрэгслүүд нь зогсонги байдалтай үйл ажиллагаа явуулаагүй байсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй. Би тухайн техник хэрэгсэл хэнийх болох талаар мэдээгүй. Би 4 өдөр гагнуур хийх хугацаанд тухайн газар олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явагдаагүй. Намайг очсоноос хойш 5 дахь өдөр нь “техник хэрэгслээ шалгана” гээд П бид хоёрыг “Сов” гэх газар байрлуулж байсан байшиндаа хүргэж өгчхөөд яваад өгсөн. Маргааш өглөө нь бид хоёрыг каринатай хүн ирж авсан. Гагнуур хийж байсан газраа ирэхэд О******* усан буугаараа хойд талд 100 орчим метрийн зайд байсан жижиг экскаваторыг авч ирэн шороо угааж байсан. Усан буу, жижиг экскаваторыг О*******ынх гэж бсон. Мөн тэнд байсан цахилгаан үүсгүүр /генератор/ О*******ынх болов уу гэж бсон. Би очсоноосоо хойш 4 хоног гагнуур хийхдээ тухайн цахилгаан үүсгүүр /генератор/-ийг ашигласан. ... Нэмж өөр техник хэрэгсэл ирээгүй, би хэзээ, яаж, хэн тухайн техник хэрэгслийг авч ирсэн талаар мэдэхгүй. ...Би О*******ын надаар гагнуур хийлгэхээр авч очсон газрын ойр орчим үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаар огт хараагүй. Усан буу байрлуулсан газрын хажууд байх овоолготой хуучин шороо байсныг О******* өөрийн жижиг экскаватороор усан буу руугаа хийж байсан. Өөр газраас ямар нэгэн байдлаар намайг байх хугацаанд шороо авч ирсэн зүйл байхгүй. Тухайн газрын замаар 2 вш явж байсан. Тухайн 2 вшийг хаанаас, хааш нь шороо зөөж байсан талаар бол мэдэхгүй. Дээрх 2 вш хаанаас хэзээ ирсэн талаар би мэдэхгүй. О*******ын П бид хоёроор ажил хийлгэж байсан газар вш ирээгүй. ...Намайг анх очих хуучин ухагдсан байдалтай газар байсан. Мөн намайг байх хугацаанд ямар нэгэн байдлаар газрын хөрс хэвлийг ухаж олборлолт явуулаагүй, усан бууны хажууд байсан хуучин овоолготой шороог О******* усан буунд хийж угаасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дахь тал/,

6.Гэрч Н.Өын өгсөн: “...Бүрэгхангай суманд Байгаль орчны ажил хийхээсээ өмнө “Б м” ХХК руу ажилдаа явах үед буюу 2019 оны орчим л уг газар эвдэгдсэн байдалтай байдаг байсан. Өмнө нь олон удаа янз бүрийн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн гэж сонсож байсан. Яг хэрхэн эвдэгдсэн талаар нарийн мэдэхгүй байна. Эвдэгдсэн гэдэг нь уг газарт энд тэндгүй ухаж нүх үүсэж, нүхэнд нь ус тогтсон байдалтай. Мөн ухаж нүхнээс үүссэн овоолго шороо энд тэндгүй үүссэн байдалтай талбай байсан. Энэ талбайн 2022 оны 03 дугаар сард сумын үйл ажиллагаанд ашигладаг дроноор авсан хэд хэдэн зураг байдаг юм. Түүнийг гарган өгнө. Эвдрэл болох ухаж нүх, овоолго шороо хэзээ хэрхэн үүссэн бэ? эдгээр эвдрэлийг хэн хэрхэн үүсгэсэн талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Анх ажил авах үед буюу 2022 онд л ийм байдалтай байсан. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр сумын 100 жилийн ой тохиосон бөгөөд бэлтгэл ажилтай байсан. 2023 оны 06, 07 сард оогийн “М н " ХХК-ийн дүйцүүлэн нөхөн сэргээлт хийсэн газарт газрын хэвлийд халдаж хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар мэдээлэл надад ирээгүй. ...Энэ газарт миний мэдэхээр ашигт малтмал олборлох чиглэлээр хуулийн дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тийм болохоор уг талбайг хүлээн авсан талаарх ямар нэг акт баримт бичиг байхгүй. Харин ухагдсан талбайд үүссэн овоолго шороог нь дахин боловсруулж, угааж алтыг нь ялгах хууль бус үйл ажиллагаа явуулаад байдаг” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

7.Гэрч Т.Бийн өгсөн: “...1-р талбайн хувьд шороон гадаргуун талбай өөрчлөгдсөн эсэхийг техникийн хүчин чадлын улмаас тогтоох боломжгүй байна. Илэрхий өөрчлөлт орсон гэхээр буюу татаж авсан мэдээллийн зургаас харахад хотгор, гүдгэрийн хувьд илэрхий өөрчлөлт орсон гэхээр зүйл харагдахгүй байна. Харин усан гадаргуугийн хувьд 4, 5 сард төв хэсгээрээ байсан бол 6, 7 сард усан гадаргуу нэлэнхийдээ багасаж үгүй болсон харагдаж байна. Энэ нь цаг уурын нөхцөл байдал буюу хяналттай холбоотой эсвэл өөр хүчин зүйлийн улмаас өөрчлөгдсөн эсэхийг тогтоож хэлэх боломжгүй байна. 7-р сард усан гадаргуу баруун урд, зүүн хойд хэсэгт усан гадаргуу шилжсэн байна. Голын хэсэгт усан гадаргуугүй болсон. Харин энэ талбайн эзлэхүүн буюу гүн рүү ухаж өөрчлөгдсөн эсэхийг техникийн хүчин чадлын улмаас тогтоох боломжгүй байна. 2-р талбайн хувьд 2023 оны 04-р сараас 07 сарын 14 хүртэлх хугацаанд шороон гадарга, усан гадаргын хувьд ямар нэг өөрчлөлт гараагүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

8. Шинжээч Б.Б*******гийн “...Мөрдөгчийн тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 06 өдөр мөрдөгчийн тогтоолыг хүлээн авч тогтоолын дагуу 10 дугаар сарын 10-ны өдөр тогто заасан солбицол цэг бүхий газарт очиж хэмжилт үзлэг хийсэн. Энэ үзлэг шинжилгээг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг солбицол бүхий газарт очих 1-р талбай нь нэлээн гүн ухагдсан байдалтай, 2-р талбай нь хойд хэсгээрээ түрж тэгшилсэн байдалтай талбай байсан. Миний хохирол тооцсон талбай нь мөрдөгчийн тогтоолоор өгөгдсөн солбицол цэг бүхий талбайгаас илүү гарсан байгаа. Учир нь уг солбицол цэг бүхий талбайд дроноор хийсэн хэмжилтийн зураглалаас боловсруулалт хийх явцад солбицол бүхий талбайд хамаарагдахаар илүү гарч эвдэгдсэн ул мөр ажиглагдсан тул тухайн ул мөрийн дагуу шинжилгээ хийж хохирлын хэмжээг тооцсон. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлангийн 5-р хуудсанд байгаа боловсруулалт хийсэн зураглалд тэмдэглэгдсэн цэгүүд нь хохирол тооцсон талбайн хүрээ юм. Үүнийг солбицлын цэг гэж ойлгож болохгүй.

Миний 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр торхойлогдсон дээрх талбайн болон эзлэхүүний хэмжээ нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогто тусгагдсан солбицол цэгийн эзлэхүүн, талбайгаас арай их байгаа. Учир нь дээр дурдсанчлан тогтоолоор өгөгдсөн солбилцлоос арай илүү хэмжээтэй талбайд үзлэг шинжилгээ хийгдэж дээрх талбай, эзлэхүүн тогтоогдсон  юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-д Хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохи хохирлын нийт хэмжээг тооцохдоо: Хууль бус олборлосон ашигт малтмалын хэмжээ /кг, эсвэл тн/-г ашигт малтмалын зах зээлийн үнэ ханш /төг/- аар үржүүлж нөхөн сэргээлт хийх ажлын зардал /төг/-ыг нэмэгдүүлж тооцно гэсний дагуу тооцож гаргасан. Хиймэл дагуулын зурган мэдээлэл нь цаг хугацаа, огноо торхой байдаг тул дээрх мэдээлэл үнэн зөв байдаг. Иймд уг талбай өмнө нь эвдэгдсэн байх боломжтой" гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 109-110-р тал/,

9. Э.Гэрч З.Пийн өгсөн “...Ж бид 2 Драгон төв дээрээс замын унаанд сууж уг газарт явж очсон. Бид 2-ын хамт ямар нэг өөр техник хэрэгсэл очоогүй. Бид 2-ыг анх очих гагнуур хийсэн газарт нийтдээ 3 ширхэг экскаватор байсан боловч бид 2-г гагнуур хийж байхад огт ажиллаж харагдаагүй. Мөн бид 2- ын гагнасан алт угаадаг гэх төхөөрөмж, цахилгаан үүсгүүр байсан. Эдгээрийг яг хэнийх гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед уг газарт О******* гэдэг хүн л байсан болохоор тэр хүнийх л юм байх гэж бсон. Бид 2-ыг очсоноос хойш ямар нэг техник хэрэгсэл нэмж авч ирээгүй. Анх очих дээр хэлсэн 3 экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж байсан. Намайг анх очих уг газарт вш огт байгаагүй. Харин хойд зүгт 1 км орчимд байрлаж байсан газраас нааш, цаашаа явж байгаа зарим нэг машин, техник, вш нь бид нарын байрлаж байсан газрын хажуугаар явж өнгөрдөг байсан. Тухайн үед тэдгээрийн аль нэг нь болох вшнууд л бид нарын байрлаж байсан газраар дайрч өнгөрч байсныг хэлсэн байх. Ковш ирэхдээ ямар нэг шороо зөөж авч ирж байгаагүй. Миний харснаар бид нарын гагнуур хийсэн газрын ойр орчмоос вш газар, газрын хэвлийгээс шороо ухаж гарган угаах төхөөрөмжид хийгээгүй. Ж бид 2-ыг уг газарт байх хугацаанд нэг ч удаа угаах төхөөрөмжийг ажиллуулж шороо угааж байгаагүй. Бид 2 очо уг газраас өөр газар буюу Сов гэдэг газар хонож өглөө эсвэл өдөр нь уг газарт очиж байсан. 3-4 өдөр гагнуураа бараг хийж дуусгаад маргааш нь буцахаар боло Сов орж хоночхо маргааш өдөр нь ирээд бага сага жаахан ажлаа гүйцээгээд, төхөөрөмжөө шалгаж үзчихээд шууд буцахаар уг газар ирэхэд О******* нь өмнөх орой юм уу эсвэл тухайн өглөө ч юм уу бид 2-ын гагнасан алт угаах төхөөрөмжөө шалгахаар ажиллуулсан л гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бид 2-ыг байхгүй байхад шороо угаасан юм байна гэж ойлгосон юм. Яг угааж байхыг нь өөрийн нүдээр хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211-214 дэх тал/,

10. Ю.Гэрч Д.Оюунбын өгсөн“...Тухайн үед хэргийн газрын үзлэгийн хийх явцад М.О*******ын хариуцан ажиллаж байсан гэх газарт овоолго шороон дээр Hyundai Robex3000LC-7А загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж, алт угаах автомат төхөөрөмж зэрэг машин механизм байсан. Уг овоолгоос доошоо буугаад до талд нь 2 ширхэг экскаватор байрлуулсан байсан. Ашигт малтмал хууль бусаар олборлосон эсэх үйлдлийг бүрэн шалгаж тогтоох зорилгоор алт угаах автомат төхөөрөмжийн шлиц буюу алтны агууламж бүхий баяжмалтай шороог хадгалдаг цоожтой хэсгийг нээлгэж үзэх гэтэл О******* нээж өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байсан. О*******ыг өөрийг нь байлцуулан цоожийг нээж доторхыг үзэхэд усаар буудаж ялгаран тухайн саванд үлдсэн алтны агууламжтай байж болзошгүй шороотой байсныг үзлэгийн тэмдэглэлд - тусгаж, гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулсан. Тэгээд уг шороонд алт байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлага үүссэн тул тухайн шорооноос алтыг ялган авах туршлага, чадвартай хүмүүсийг тухайн газрын ойр орчмоос буюу Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3-р баг /Сов/-оос хайж 2 эрэгтэй хүнийг олсон. Тухайн хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох боломжтой боловч өөрсдийн нэр бусад мэдээллийг өгөхгүй, ямар нэг баримт бичиг дээр гарын үсэг зурж чадахгүй гэдэг шаардлага тавьсан. Сайн дурын үндсэн дээр О******* нарын дэргэд уг шороог усаар угаах технологи буюу устай түмпэнд зайлж ялган авсны дараагаар О*******ыг дагуулан Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3-р багт очиж ашигт малтмал худалдан авах тусгай зөвшөөрөл бүхий иргэний тусламжтайгаар нийт ялгасан алтны жинг урьдчилсан байдлаар тогтоож эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр баримтжуулсан. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

11.Шаргал өнгийн металл эд зүйлийг жинлүүлсэн “...жинлүүлэхэд 52,66 грамм болов. ...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 70-р дах тал/,

12. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Дын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3426 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл гол элементийн найрлагад алт-/Аu 97.208%/, төмөр-/Fe 0.829%/, мөнгө-/Аg 0.687%/, кали-/Са-0.545%/ зэрэг элементүүдийн агууламжтай байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь 52.6587 грамм жинтэй байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

13. Шүүх шинжилгээний газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2254 дугаартай “...97.208 хувийн агууламжтай 52.6587 грамм алтыг М б 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10,867,052.97 төгрөгөөр /арван сая найман зуун жаран долоо мянга тавин хоёр мянга төгрөг ерэн долоо мөнгө/ худалдан авах ханштай байна. ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/,

14. Элогийн Цагдаагийн албаны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12-4/1263 дугаартай “М б”-д 52.6587 грамм алтыг хадгалуулсан албан бичиг, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хүлээн авсан акт /2 дугаар хавтаст хэргийн 162-164 дэх тал/

15.2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын болон тээврийн хэрэгсэл, алтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44- 62 дахь тал/,

16.2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газрын дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 63-69 дэх тал/,

17.“Э и” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “...БОУЭЭЗ-н хохирол тооцсон ажлын хөлс 4,000,000 “ гэсэн нэхэмжлэх /2 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал/,

18. Яллагдагч М.О*******ын өгсөн“...2023 оны 05 сарын орчим уг асуудлыг эргэж санаад түүнтэй эргэж холбогдсон чинь “Бүрэгхангай суманд зөвшөөрлийг нь хөөцөлдөж байгаа нэг газар байгаа юм. Уг газрыг өмнө нь ашиглаж байсан бөгөөд оо уг газрыг нөхөн сэргээх зорилгоор үлдсэн металлыг нь ялгаж аваад түүгээрээ нөхөн сэргээх ажил хийх юм. Түүн дээр хамтарч ажиллах уу" гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч түүний хамт тухайн үедээ уг газарт нь очиж үзсэн. Б зөвшөөрлийг нь хариуцаад, би бусад асуудлыг нь хариуцаж уг газарт үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиро уг үйл ажиллагаанд зарцуулах зардал олох гэж нутагтаа очо эхнэрийн хамаатан П*******тэй уулзаж техник тоног төхөөрөмжийн туслалцаа авахаар болсон. Түүнд өөрт нь уг тоног төхөөрөмж байгаагүй бөгөөд хүнээс дамжуулан надад олж өгөхөөр болсон бөгөөд уг газрын ажил жигдрээд, үнэхээр ашигтай байж чадахаар бол тусална гэсэн юм. Эхний ээлжид 1 экскаватор, 1 цахилгаан үүсгүүр, 1 усан буу олж өгөхөөр боло жигдрээд ирэхээр нь үлдсэн хэрэгтэй төхөөрөмжийг нь олж өгнө гэсэн. Эдгээр техник тоног төхөөрөмжийг П******* ахаар дамжуулан бусад хүмүүсээс авсан. Хэн гэдэг ямар хүнээс авсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Ажиллаж эхлээд 1-2 сарын дараагаас ашиг олж эхлэхээрээ түрээсийг нь өгч эхлээрэй гэж П******* ах хэлсэн.

Б надад "Би зөвшөөрлөө хөөцөлдөөд Булган аймагт явж байна. Чи очих газраа мэдэж байгаа юм чинь техник тоног төхөөрөмжөө бэлдээд авч очо бэлтгэл ажлаа хангаад байж бай. Зөвшөөрөл гармагц ажлаа хийхгүй бол оройтох нь гээд байна" гэхээр нь би 2023 оны 07 сарын эхээр хөлсний машин дээр 1 экскаватор 1 цахилгаан үүсгүүр, 1 усан бууг ачаад, ойр зуурын гагнуурын ажил хийлгэхээр Ж, П гэх хүмүүсийн зараар олж аваад 3-уулаа Бүрэгхангай суманд байх Бы хамт очиж байсан газар очсон. Анх очих уг газрын зэргэлдээ ямар нэг уурхай, үйл ажиллагаа явагдаагүй байсан бөгөөд нэлээн зайтай хойд зүгт нэг уурхай ажиллаж байх шиг байсан. Шөнө очо ойролцоо явж байсан вшийг гуйж байгаад техник хэрэгслээ уг газартаа буулгаад маргаашаас нь бид 3 усан бууг угсарч ойр зуурын гагнуурын ажил хийж усан бууг ажиллуулахад бэлэн болгосон боловч усан бууг хэвийн ажиллаж, ашиглаж болохоор байна уу гэдгийг нь шалгах шаардлагатай байсан. Би Б руу залгаж "бичиг баримт, зөвшөөрөл чинь болж байна уу би бэлэн болчхо байна. Усан буугаа угсраад дууссан ажиллагаа нь хэвийн эсэхийг шалгаад энэ хавиасаа овоолсон шорооноос угаагаад шалгаж байж болох уу" гэсэн чинь "зөвшөөрөл арай гараагүй байна түр зуурдаа ямар нэг үйл ажиллагаа явуулаад хэрэггүй байж бай" гэж надад хэлсэн. Түүнээс нь хойш би нэг хоног хүлээсэн бөгөөд авсан зээл, хөлсөлсөн хүн, техник зэрэгтээ санаа зово мөн уг газраас алт гарах эсэхийг нь үзэхгүй бол болохгүй гэж богдо байхаар нь усан буу угсарсан газрынхаа ойр орчимд байсан хуучин овоолго шороонуудаас экскаватороо өөрөө барьж усан буундаа шороо хийж угааж үзсэн. Анх очих уг газар нь өмнө нь хөрсийг нь эргүүлээд энд тэнд овоолго шороо үүссэн газар байсан болохоор нь тэдгээр шороонуудаас экскаватороороо зөөж усан буундаа хийж угаасан. Усан буу нь өөрөө автоматаар угаадаг чадалтай болохоор би ганцаараа уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэгээд үдээс өмнө угаасан шорооноос ялгарсан алтыг авч өөрийн авч очсон жингээр жинлэж үзэхэд 14 грамм алт гарахаар нь усан буугаа хэр зэрэг алтаа барьж үлдэж чадаж байгааг нь үзэх гэж буцааж шороотой хамт буундаа хийж үзэхээр болсон. Тэгээд 14 грамм алтаа шороотой хамт хийгээд дах******* усан буугаа ажиллуулаад байж байтал цагдаа нар ирж шалгасан. Анх ирж шалгасан цагдаа нар болон нэмэлтээр ирсэн цагдаа нар өөрсдөө угааж ялгаагүй. Би усан буу болон техник байрлуулсан газраас огт хоогүй. Харин тэдгээр цагдаа нар ойр орчмоос бололтой 2 энгийн хүнийг шорооноос алтыг ялгуулахаар, 2 вшийг бид нарын техник хэрэгслийг татаж гаргуулахаар авч ирсэн. Тэгээд 2 хүнээр шороог угаалгаж байтал ус хүрэлцэхгүй угаах боломжгүй болсон учраас 1 вш дээр нь алт баригч резинүүдийг ачиж гол дөхүүлэн тэндээ нөгөө 2 танихгүй эрэгтэйгээр угаалгаж алтыг ялгуулан авсан. Ялгасан алтыг цагдаа нарын хамт Сов гэх газарт очиж нэг хүний жингээр жинлүүлсэн, би оролцсон боловч тухайн үед гарын үсэг зураагүй. Би 2023 оны 07 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын гүүрний орчим Hyundai robex 3000LC-7А загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж, алт угаах автомат төхөөрөмж гэсэн 3 ширхэг техник хэрэгсэл ашигласан. Би өөрийн эхнэрийн талын холын хамаатан болох П*******тэй уулзаж өөртөө экскаватор, алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр түрээслэх хэрэгтэй байгаа талаараа хэлтэл тэрээр надад Hyundai robex 3000LC-7А загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж, алт угаах автомат төхөөрөмжийг түрээслүүлэхээр олж өгсөн юм. Эдгээрийг хэний эзэмшил, өмч гэдгийг нь би мэдэхгүй байна. Дээрх 3 техникээс өөр тоног төхөөрөмж техник хэрэгсэл ашиглаагүй. Уг газраас ашигт малтмал олборлож, ашиглах үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн үед Б авахаар хөөцөлдөж байсан бөгөөд уг зөвшөөрөл нь гараагүй байхад би шороо угаах үйл ажиллагаа явуулсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 156-161 дэх тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, техникт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, алтанд үзлэг хийсэн тэмдэглэл түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Дээрх үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон техникт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, алтанд үзлэг хийсэн тэмдэглэл болон иргэний нэхэмжлэгч Т.П*******, Б.Б*******ол нарын мэдүүлэг, гэрч Б.Жамъансүрэн, Б.Ч, Н.Ө, Т.Б нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч М.О*******ыг хууль бусаар алт олборлосон гэмт хэрэг үйлдсэн болохыг гэрчилж мэдүүлсэн тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.

Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “М Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохи ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Ашигт малтмал хууль бусаар олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.

Шүүгдэгч М.О******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын гүүрний орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Хюндай Робенс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж зэргийг ашиглан хууль бусаар 52.6587 грамм алт олборлосон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж труулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч, яллагдагч нараас  мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж үнэлж, дүгнэсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нийт 45728 метр куб 4.57 га талбайтай, 58328.16 метр куб эзлэхүүнтэй нүх үүсэж байгаль орчинд учруулсан элоги-эдийн засгийн хохирлын хэмжээ нийт 346,526,568 төгрөг үүнээс ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан элоги-эдийн засгийн хохирлын хэмжээ 227,847,459 төгрөг байна гэж дүгнэлт гаргасан боловч гэрч нарын мэдүүлгээр тус 4.57 га талбай нь 2019 оны орчим ухагдаж, эвдэгдсэн байсан газар байсан ба шинжээч нь уг талбайн хохирол тооцохдоо мөрдөгчийн тогтоолоор өгөгдсөн солбицол цэг бүхий талбайгаас илүү гаргаж тооцсон, шүүгдэгч М.О******* нь урд нь эвдэгдсэн байсан, овоолго шорооноос алт олборлосон тул түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль элогид учирсан хохиролгүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Б*******д “Э и” ХХК-ийн 2023 оны 11 дүээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс 4,000,000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч М.О*******аас 4,000,000 төгрөгийг гаргуулж  “Э и” ХХК-нд олгох нь зүйтэй байна. 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.О*******ыг хууль бусаар аль олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5,600 (таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохи түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохи түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч М.О*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 52,6587 грамм алтыг орлого болгож, түүний гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник буюу иргэний нэхэмжлэгч Т.П*******гийн эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр Хюндай Робенс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаваторын үнэ 25,000,000 төгрөг, тог гаргагч дизель генераторын үнэ 7,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б*******олын 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмжийн үнэ 13,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Харин уг хэрэгт Прокурорын 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоолоор 52.66 грамм шар өнгийн алтыг эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон байна.

Иргэний нэхэмжлэгч Э.Я24.2ийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн “Булган аймгийн Прокурорын зөвшөөрлөөр хураан авсан алт нь иргэн Э.Яийн өмчлөлийн хөрөнгө тул түүнийг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож, ...алтыг түүнд буцаан олгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй, хэргийг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарт хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэлд “...411.5 грамм шаргал өнгийн металлыг эд мөрийн баримтаар хураан авав” гэсэн байх боловч прокурор болон мөрдөгчийн тогтоолоор М.О*******т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар уг алтыг тогтоож хураан аваагүй харин Элогийн Цагдаагийн албаны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12-4/1263 дугаартай “М б”-д 52.6587 грамм алтыг хадгалуулсан албан бичиг, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хүлээн авсан акт үйлдэж хэрэгт хавсаргасан бөгөөд 404.6 грамм гэх алтыг “М б”-д хүлээлгэн өгч хадгалуулсан талаарх баримт байхгүй болохыг дурдах зүйтэй гэж үзлээ. 

  Харин Төв аймгийн Прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар албан бичгээр “...Цагдаагийн газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47/02-1-944 дугаар албан тоотоор “225 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16-5/777 дугаарын албан бичгийн хүрээнд гомдол мэдээллийн бүртгэлээр 0691 дугаарт бүртгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх хариуг Цагдаагийн Ерий газар, Элогийн цагдаагийн албаны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16-5/777 дугаар “...М бны эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 403,50 гр жинтэй алтыг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шалгаж хариуг ирүүлнэ үү” гэсэн албан тоот ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийг шүүгдэгч М.О*******аас гаргуулж Э и ХХК-нд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, иргэний нэхэмжлэгч Т.П*******, Б.Б*******ол нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* б******* овогт М*******гийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.О******* нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 52,6587 грамм алт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Робенс 3000ЛС-7А /Hyundai Robex 3000LC-7A/ загварын экскаваторын үнэ 25,000,000 төгрөг, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмжийн үнэ 13,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг тус тус улсын орлог оруулсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийг шүүгдэгч М.О*******аас гаргуулж “Э и” ХХК-нд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Т.П*******, Б.Б*******ол нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохи тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ