Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

2025       07          24                                         2025/ШЦТ/128

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч С.Ө******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ө*******т холбогдох эрүүгийн 2515001290110 дугаартай, 3*******/2025/0122/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт С*******ын Ө*******, Т******* аймгийн Ө******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, Б......... аймгийн Г сумын А 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 41 настай, эрэгтэй, /РД:НР84**************77/.

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ө******* нь 2025 оны ******* дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим Булган аймгийн Г сумын Х 6 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Н.Бг “хэнээр хүргүүлж ирж байгаа юм” гэж хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохисны улмаас “зүүн нүдний доод зовхи, алим, зүүн хацар эрүү, баруун хацар шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515001290110 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Ө******* нь 2025 оны ******* дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим Булган аймгийн Г сумын Х 6 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Н.Бг “хэнээр хүргүүлж ирж байгаа юм” гэж хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохисны улмаас “зүүн нүдний доод зовхи, алим, зүүн хацар эрүү, баруун хацар шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ .

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн з*******, нэмж ярих зүйлгүй гэв.

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Бгийн өгсөн: “...Би 2025 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа буугаад манай ээжийн төрсөн дүү болох Т гэх ахаараа гэртэй хүргүүлээд 18 цаг 10 минутын үед иртэл манай нөхөр болох Ө******* “хэнээр хүргүүлж ирж байгаа юм” гээд уурласан. Тэгээд би Т ахаар хүргүүлж ирлээ гэтэл “чи яасан их Т ахаар хүргүүлж ирдэг пизда вэ” гэсэн. Тэгэхээр нь би “зайл” гээд хэлсэн чинь шууд босож ирээд хөл боолн гар луу цохиод гараараа миний хөл гараас базаад зодсон. ...Тухайн өдөр Ө******* архи уугаагүй байсан. ...Ө******* намайг зодсон асуудлаар 2 удаа цагдаад шалгагдаж байсан. Булган аймагт баривчилгаанд явж байсан. Хэзээ гэдгийг бол санахгүй байна 2021 онд байхаа. ...Тухайн үед Ө******* намайг зодоход гэрт манай бага 2 хүүхэд болон Ө******* бид 4 үүлээ байсан. ...Ө******* гараараа миний толгой болон шанаа хэсэгт 4-5 удаа цохисон гар болон хөлийг маань базаад хөхрүүлсэн. ...Би Ө*******ын биед ерөөсөө халдаж цохиогүй зайл гэх үг бол хэлсэн. ...Надад сэтгэл санаанд учирсан хохирол гаргуулах шаардлагагүй. ...Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Харин Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт толгойны зураг авахуулаад тэр өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...Ө*******ыг цагдаад мэдэгдсэн гэсэн чинь Улаанбаатар хот яваад өгсөн саяхан нэг ирээд дахиад цагдаад хэлтэл буцаад яваад хот руу зутгасан байсан. Улаанбаатар хотод таксинд яваад Чингэлтэй дүүрэгт Оюунцэцэг гэх төрсөн эгчийндээ байгаад байгаа гэсэн. ...Би Ө*******т гомдолтой байна тухайн хэргийг хуулийн дагуу явж шүүхээр шийдүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

Мөн 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн “...Ө******* намайг ажлын газрын эрэгтэй хүн болгонтой байнга харддаг. Би тухайн хүмүүсийн нэрийг хэлмээргүй байна. Мөн зүгээр эрэгтэй хүмүүстэй юм яриулдаггүй, хардаад байдаг. Байнга нийгмээс тусгаарлаж ажлын газрын амралт зугаалга болохоор явуулдаггүй. Байнга янхан, банзал гэх зэргээр доромжлоод байгаа нь дарамттай байдаг. Би ямар нэгэн хүнтэй явдаггүй. Манай гэрийн гадаа машины мөр гарсан байхад “хэн ирсэн юм, яасан юм чи” гээд хэрүүл хийдэг. ...Надад сэтгэл санаанд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

3. Иргэний нэхэмжлэгч Б.Чийн өгсөн: “...Н.Б нь 2025 оны ******* дүгээр сарын 09-ний өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2 удаагийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Нийт мөнгөн дүн нь 2*******,510 төгрөг байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4. Гэрч Ж.Тгийн өгсөн мэдүүлэг: “...Би Бтай Г сумын Х 6 дугаар багт буюу сумын т*******д зүүн эгнээ гэх газар 18 цаг 20 минутын үед таараад гэрийнх нь гадаа буулгаад явсан. ...Бг урьд өмнө нөхөртөө зодуулж байсан талаар мэдэхгүй, харин өнөөдөр Б над руу залгаад “цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөч” гэхээр нь зодуулсан талаар мэдсэн. ...Ө******* уул нь архи дарс уулаа гэж сонсогдож байгаагүй урьд өмнө эхнэртээ гар хүрч байсан талаар сонсоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-24 дэх тал/,

5.Гэрч Агийн өгсөн мэдүүлэг: “...Б бид 2 Г сумын Эрүүл мэндийн т*******д хамт ажилладаг. Мөн 10 жилдээ хамт сурч байсан сайн найзууд байгаа юм. ...Би Бг нөхөр болох Ө*******т зодуулсан талаар тухайн хэрэг болсон өдрийн маргааш өглөө нь мэдсэн. Гар нь гэмтсэн нүд нь улайсан цус хурсан байдалтай байсан. Би тэгээд юу болсон, яасан талаар асуухад “манай нөхөр намайг өчигдөр хардаад зодсон” гэж байсан. Бгийн нөхөр болох Ө******* ер нь байнга эхнэрээ хардаж манай найз Бг удаа дараа зодож байсан. Яг хэзээ зодсон талаар санахгүй байна. Ямар ч байсан хэдэн жилийн өмнө аймаг руу баривчилгаанд явж байсан. Бгийн ажлыг нь хүртэл тайван хийлгэдэггүй байнга залгаад дарамтлаад “хурдан ир” гэх зэргээр халдаж байдаг хүн байгаа юм. Уул нь Ө******* нь байнга архи уугаад байдаг хүн бол биш. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

7.Гэрч С.Өийн өгсөн мэдүүлэг: “ ...Ө******* гэх залуу манай сумын иргэн байгаа юм. ...Би Ө*******ын зан байдлын талаар сайн мэдэхгүй хааяа шагай харваад явж байдаг архи дарс уугаад сумын т*******өөр яваад байдаггүй. Эхнэр болох Бг байнга хардаад зодоод байдаг сураг байсан. Ямар ч байсан гэр бүл хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн бүртгэл судалгаанд байгаа өөр мэдэх зүйл бол алга. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

8.Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаартай: “...Н.Бгийн биед зүүн нүдний доод зовхи, алим, зүүн хацар эрүү, баруун хацар шанаа, зүүн бугалга, зүүн тал, зүүн гуя, зүүн хонгонд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчилэлээр цохигдох механизмаар үүснэ. Тогтоогдсон зүүн нүдний доод зовхи, алим, зүүн хацар эрүү, баруун хацар шанаанд цус хуралт гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Зүүн бугалга, зүүн дал, зүүн гуя, зүүн хонгонд цус, хуралт, духанд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтэлд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд 2025 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/

9.Булган аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10/66 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

10.Хохирогч Н.Бгийн Булган аймгийн Цагдаагийн газрын Г сумын цагдаагийн хэсэгт бичгээр гаргасан “...сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгохгүй. ...” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/

11.Хохирогч Н.Бд хийсэн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 57-61 дэх тал/

12.Яллагдагч С.Ө*******ын өгсөн мэдүүлэг: “...Би тухайн тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийн гэм бурууг хүлээн з*******шөөрч байна. ...Би тухайн үед архи уугаагүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Б, шүүгдэгч С.Ө*******, гэрч Ж.Т, гэрч Ж.А, гэрч С.Ө,  нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч С.Ө******* нь 2025 оны ******* дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим Булган аймгийн Г сумын Х 6 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Н.Бг “хэнээр хүргүүлж ирж байгаа юм” гэж хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохисны улмаас “зүүн нүдний доод зовхи, алим, зүүн хацар эрүү, баруун хацар шанаанд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Н.Б нь  шүүгдэгч С.Ө******* зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч Ж.А гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 150 дугаартай “...Н.Бгийн биед зүүн нүдний доод зовхи, алим, зүүн хацар эрүү, баруун хацар шанаа, зүүн бугалга, зүүн дал, зүүн гуя, зүүн хонгонд цус хуралт, духанд зулгаралт зэргийг хууль зүйн хувьд  хөнгөн хохирол гэж ойлгоно.

Шүүгдэгч С.Ө*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бгийн биед учирсан хөнгөн гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүссэн болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан.

С.Ө*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн С.Ө******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Ө*******ыг бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин  шүүгдэгч С.Ө*******аас 2*******,510 төгрөгийг гаргуулж, Иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан /100900020080 тоот данс/-д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Ө*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч С.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэнэ гэж заасан байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний хувийн байдал буюу 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, одоогоор хохирогч гэр бүлдээ анхаарал тавихгүй, өөрийн орлогоор гэр бүлдээ анхаарал тавьж хүүхдүүддээ зохих хэрэглээгээр хангаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Урьд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч С.Ө*******ын өгсөн: Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 64-77 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Булган аймгийн Г сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Ө******* нь Булган аймгийн Г сумын А 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Ө******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баян суудал овогт С*******ын Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ө*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч С.Ө******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө*******аас 2*******,510 /хоёр зуун хорин гурван мянга таван зуун арав/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс з*******шөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ