Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 136/шш2022/00093

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын **** оршин суух, Б овогт Б.Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Э нь 1967 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний бичиг баримтууд бүгд Б.Эбайдаг боловч Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд ажиллаж байсан. 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тушаалд Бумын Энхтуул гэж бичигдсэн бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл баримт бичигт нэр зөрүүтэй бичигдсэнээс болоод миний ажилласан жил хасагдаж тооцох болоод байгаа учир миний баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Миний бие Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр ажиллаж байсан. Тухайн ажиллаж байсан хугацааны тушаалуудад миний овог, нэр солигдож тушаал маань гарсан. Намайг Б.Эгэдэг боловч бага байхад аав, ээж маань өхөөрдөж Туул, Туулайхай гэх нэрээр гаргасан байсан. Миний иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бусад бичиг баримтуудад Б.Эгэж бичигдсэн байдаг. Иймд одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тушаалууд маань Б.Эгэж гарсан учраас тухайн хугацааны ажилласан жилийг тогтоох боломжгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 002559 дугаартай 173774 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-3/, 0357701 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4-5/, 145519 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-7/, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-8/, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-9/, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-10/, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-11/, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар /хх-12/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-13-14/, гэрч Ч.Ариунгоогийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-15/, тодорхойлолт /хх-16/, гэрч Б.Батсэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17/, тодорхойлолт /хх-18/, гэрч Ц.Сын тодорхойлолт /хх-25/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-26/, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-27/, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-28/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-35/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ц.С, Ч.А нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энь Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай Ажилд томилох тухай, 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1983 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай Ажлаас чөлөөл, ажилд томилох тухай, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай Зарим хүмүүсийн ажилд өөрчлөх тухай тушаалын жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд ажиллаж байхад дээрх тушаалуудад миний нэрийг Б.Э гэж буруу бичсэн бөгөөд миний тушаал мөн гэх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э нь Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 03 дугаар сарны 04-ний өдөр нээгдсэн 145519 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Эгийн хөдөлмөрийн дэвтрийн 4 дүгээр талын 1 дэх хэсэгт Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар тушаалаар Айраг сумын Оч нэгдлийн зочид буудлын гуанзанд цэвэрлэгчээр томилогдон ажиллуулав. гэж, 2 дахь хэсэгт Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаар тушаалаар Айраг сумын Оч нэгдлийн зочид буудлын гуанзны цэвэрлэгчийн ажлаас чөлөөлж, хадлангийн тогоочоор ажиллуулав. гэж, 6 дахь талын 1 дэх хэсэгт Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар тушаалаар Айраг сумын Оч нэгдлийн хадлангийн ажил дууссан тул хадлангийн тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв. гэж, 8 дахь талын 1 дэх хэсэгт Айраг сумын Оч нэгдлийн даргын 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаалаар Айраг сумын Оч нэгдэл, клубийн цэвэрлэгчээс чөлөөлж зочид буудлын үйлчлэгчээр томилон ажиллуулав. гэж, 2 дахь хэсэгт Айраг сумын Оч нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай тушаалаар Айраг сум Оч нэгдлийн зочид буудлын үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж сумын АДХГЗахиргааны мэдэлд шилжүүлэв. гэж тус тус тэмдэглэжээ/хх6-9/.

Нэхэмжлэгч Б.Эгийн Хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн дээрх тушаалуудын огноо, тушаалын дугаар, ажиллаж эхэлсэн өдөр зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Б.Э тушаалын огноо, дугаар, ажиллаж эхэлсэн өдөртэй таарч байна.

Мөн гэрч Ц.С нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд Б.Э 1983 оны 06 дугаар сард илгээлтээр Айраг сумын Оч нэгдэлд ирээд туслах аж ахуйг хийдэг байсан...Тухайн үед Б.Эгэдэг албан ёсны нэртэй байсан. Харин хамт ажиллаж басан бид нар авгайлаад Туул гэж дууддаг байсан юм. Тэгээд л тухайн үеийн ажилтан буруу бичиж тушаалаа гаргасан байх даа гэв. Э гэдэг нэртэй ажилтан байдаггүй байсан. гэх мэдүүлгийг өгч нэхэмжлэгч Б.Эгийн тайлбарыг гэрчилж байна.

Гэрч Ч.А2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд Яг тухайн үеийг бол сайн мэдэхгүй... Хадам ээж маань өөрөө Айраг суманд ажиллаж амьдарч байсан талаараа ярьдаг. гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байгаагүй, хэргийн талаарх мэдээллийг Б.Эгаас авсан болохоо мэдүүлэгтээ дурдсан байх тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай Ажилд томилох тухай, 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1983 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай Ажлаас чөлөөл, ажилд томилох тухай, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай Зарим хүмүүсийн ажилд өөрчлөх тухай тушаалын жинхэнэ эзэмшигчээр Б.Эг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Б.Э /РД:/-г Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай Ажилд томилох тухай, 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1983 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай Ажлаас чөлөөл, ажилд томилох тухай, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай Зарим хүмүүсийн ажилд өөрчлөх тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА