Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд н*******ттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Х.Б******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б*******д холбогдох эрүүгийн 2515001560124 дугаартай, 3*******/2025/0126/Э индекстэй хэргийг 2025 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* овогт Х*******гийн Б*******, Б....... аймгийн Х******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт оршин суух, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 58 настай, эрэгтэй, /РД:ГН67**************31/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ээс 02-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт байх С гол гардаг хөвдөг гүүрэн дээр иргэн Т.О, Г.Н, Б.С нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, иргэн Б.Стай “чи миний гурван хонийг авсан, гуч болгож өгөөрэй” гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэж, энэ байдлыг хориглож, болиулах шаардлага тавьсан хохирогч Т.Отай маргалдаж баруун хөлийг нь өчиж дарсан үйлдлийн улмаас хохирогч Т.Оын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515001560124 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ээс 02-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт байх С гол гардаг хөвдөг гүүрэн дээр иргэн Т.О, Г.Н, Б.С нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, иргэн Б.Стай “чи миний гурван хонийг авсан, гуч болгож өгөөрэй” гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэж, энэ байдлыг хориглож, болиулах шаардлага тавьсан хохирогч Т.Отай маргалдаж баруун хөлийг нь өчиж дарсан үйлдлийн улмаас хохирогч Т.Оын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б*******гийн өгсөн: 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сумын төв орчихоод хөдөө гэр лүүгээ явж байсан. Бярвааз дээр Т.Отай таарсан. Өвөрт маань 1 шил архи байсан. Талыг нь ганцаараа уучихаад үлдсэн архиа өвөртөө хийгээд явж байхад өвөрт чинь юу байгаа юм гээд бид 2 архийг маань хувааж уусан. Хохирогч Т.О би төв рүү архинд явж байна гээд бярваазны эзэн Нтай хамт явж 1 литрийн архи нэг шилийг, 0.75 литрийн архи 2 шилийг авч ирсэн. Тэрийг нь уугаад нэлээн согтсон. С гэх хүн надаас 3 хонь хулгайлж аваад Булган аймгийн Баян-Агт сумын бааранд өгсөн. Би Архангай аймгийн Хайрхан сумаас хүнээр 20 хургатай хонь туулгаж байх үед мал тууж байсан хүнийг согтоогоод 3 хонийг минь авч бааранд өгсөн. Одоогоос бараг 20 жилийн өмнө. Би тэрнээс хойш юу ч яриагүй. Тэр С гэх нөхөр дэлгүүрийн эзэн хүүхэнтэй суугаад одоо амьдрал их сайхан болчихсон. Тэгэхээр нь би Ст хэлсэн. 3 хонь маань 30 болсон байх олон жил боллоо, одоо чи өгнө шүү гээд тоглож хэлсэн. Хохирогч Т.О эхнэр нь Сын дүү нь. Та одоо хөгширчихсөн юм чинь одоо нэг барилдъя гээд байсан. Би өмнө нь барилдаж байсан болохоор согтохоороо хөгшин залуугүй нэг барилдъя гэдэг хүн. Тэгээд барилдаж байгаад унахдаа хөлийг нь нугалж хөшөөд дарж унасан. Тэгээд орилоод унахаар нь би мэдсэн. Энэ хөл нь эвгүй болчихлоо гэхдээ зөөлөн эдийн гэмтэл байх гэж бодсон. С намайг ахаа одоо болно гээд татсан. Би цаашаа гол гараад гэртээ харьсан. Би маргааш өглөө нь босоод хөл нь яасан бол гэж санаа зовоод очиж асууя гээд гэрийнхэндээ хэлээд гэрт нь очиход согтуу байсан. Тэгэхээр нь би нэг шил авч өгөөд хамт уугаад эмнэлэг рүү авч явсан. Өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм авч өгсөн. Ах нь үүрээд бид 2 хамт эмнэлэг рүү очсон. Тэр эмнэлэг Булган аймаг руу яв гэсэн. Би 100,000 төгрөг өгөөд бензин хийгээд Булган орж үзүүлээд ир гэж хэлсэн. Ах нь аваад Булган руу ирсэн. Тэр хооронд би хүний хөл гэмтээчихлээ гэж санаа зовж жаахан гутраад архи уусан. Архи уугаад утас цэнэггүй болоод унтарсан. Баян-Агт суманд байдаг эгч нь Улаанбаатар явна гэхээр нь над руу 2-3 удаа залгаад утсаа авахгүй, тоохгүй байна гэж бодоод Баян-Агт сумын цагдаад өгсөн байсан. Х******* суманд байдаг төрсөн ах Ж нь хохино та 2 өөрсдөө архи ууж байгаад ийм боллоо гэж хэлсэн. Хохирогч өөрөө малаа хаяж яваад архи уусан. Эхнэр нь ч гэсэн хохино чи үхэрт явна гэж хэлээд алга болчихоод гэж байсан. Би тухайн үед анзаараагүй. 2 согтуу хүн харилцан ийм зүйл болсон. Хохирогчтой бол би харьцаагүй. Стай өмнө нь надаас авсан 3 хонийг авна гээд муудсан гээд Баян-Агт сумын цагдаад хэлсэн. Санаандгүй байдлаар тоглоом нь шоглоом болоод ийм зүйл болчихлоо гэхэд мэд*******лийн санд орсон болохоор өнгөрсөн гэж хэлсэн. Уг нь тухайн үед би өөрөө айхтар танхайраад хүн гэмтээчихсэн биш болохоор эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэхээр нь эмзэглэж байсан. Би уг нь барилдмаар аядсан. О та бол одоо хөгширсөн би таныг дорно давна гээд ярьж байсан. Би согтуу хүн дарж унасан. Түүнээс гар хөлөөрөө цохиж зодсон зүйл ерөөсөө байхгүй. Уг нь бид 2 хуурай ах дүү гэж явдаг. Таарсан газраа нийлээд хамт уучихдаг. Би өчигдөр бас өөрт нь хэлсэн. Шүүх рүү чи заавал хамт явна шүү чи өөрөө болсон зүйлээ хэлээрэй гэхэд би анхнаасаа л гомдолгүй гэсэн юм чинь явахгүй гэсэн. Тэгэхээр нь би хоёулаа хамт очъё гэхэд за гэж хэлсэн. Хэн хэнийх нь буруу байсан. Би ч гэсэн амьдралаараа хохирч байна. Чи эрүүл мэндээрээ хохирч байна гэж хэлсэн. Өглөө би авах гээд машинтай очиход хүүхэд харах хүн байхгүй. Араас нь очно гэж хэлсэн тэгээд ирсэнгүй. Би Саас өрөө нэхэж байхад чи дундуур орсон чиний ч буруу байгаа гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр ирсэнгүй. Ийм л зүйл болсон. Энэ хэрэг үүсээд бичигдээд явахаар их ноцтой зүйл болдог юм байна. Би хөлийг нь ингэж гэмтээчихнэ гэж бодоогүй. Угаасаа зөндөө л ноцолдож байдаг. Би тамирчин байсан болохоор хөл гараа дандаа л гэмтээж байдаг. Би уг нь барилдсан гэж бодсон чинь жаахан буруу бодсон юм шиг байна. Би хөгширсөн хойноо ийм хэрэгт холбогдсондоо санаа зовж байна. Эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэргийн шинжтэй гээд их мөнгө төлөхөөр гарч ирсэн. Би амьдралын боломж тааруу, амьдрах төдий л хүрдэг. Нэг ач охинтой, тэр маань би муутай. 24 настай хүү маань найз охинтой болж байх шиг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ мөнгийг төлөхөд хүнд байна. Түүнээс бусад хариуцлагаа хүлээнэ. Нэгэнт ийм зүйл болсон. Ганцхан эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлөхөд санхүүгийн хувьд надад хүнд байна. Би Бямбацогтыг энэ хэрэг дээр их хөөцөлдсөн байх гэж бодож байна. Би ахмад хүний хувьд Бямбацогтод хэлчихдэг юм. Өмнө нь ч гэсэн намайг хилс хэрэгт гүтгэж байсан. Тэрийг нь би хэлж байсан. Бямбацогт түүн дээр их зүйл бодсон байх. Түүнээс Баян-Агт сумын цагдаа залуу бол их сайн залуу байна лээ. Энэ бол тийм ноцтой зүйл биш гэхдээ мэд*******лийн санд орчихсон. Ямар ч аргагүй болчихоод байна гэж хэлсэн. Би Бямбацогтыг хэсгийн даргын хувьд шахсан байх гэж бодож байна. Түүнээс 2 согтуу хүн барилдсан. Би согтуудаа танхайраад байгаа зүйл биш. Ийм л зүйл болсон. Барьц аваад унахдаа хөлийг нь дараад унасан. Хажууд байсан ганц гэрч нь С. Өөр хэн ч байгаагүй. Н гэх бярваазны эзэн хол байсан. С бас хэлсэн байдаг. Та 2 тоглоод ч байгаа юм шиг, хоорондоо ноцолдоод байсан гэж хэлдэг. Тоглоом маань шоглоом болчихлоо гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч Т.Оын өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 01-ний орой Х******* сумын Т******* баг дээр байдаг бирвааз буюу С гол гардаг завин дээр очсон. Б******* гэдэг хүн голын цаанаас халамцуу нэг шилний тал архи өвөртөлсөн ирсэн. Тэгээд нөгөө архийг нь Н ах бид гурав хувааж уугаад байж байсан С гээд залуу өвөлжөөрүүгээ явж байгаа гээд ирээд явсан. Тэгээд Н бид хоёр сумын төв ороод 3 шилтэй 0.75 хараа архи 2, 0.5-тай хараа архи 1 авсан. Нийт 3 шил архи авсан. Тэгээд Н бид хоёр буцаад бирваазан дээр ирсэн чинь С ирж таараад Б*******, Н, С бид дөрөв хувааж уугаад байж байсан чинь Б******* ах Сыг элдэв шидээр хэлээд байхаар нь та чинь настай хүн байж гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгсэн чинь Б******* гэнэт босож ирээд намайг өчөөд орсон. Тэгээд би баруун хөлөө өчүүлсэн учраас босож чадахгүй байсан. Тэгээд орилсон чинь С ирээд Б*******г авсан. Саар сумын төв хүргүүлсэн. Улаанбаатар хор орж ЭМ Би Жи эмнэлэгт хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байна....” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

2. Хохирогч Т.Оын дахин өгсөн: “…надад нэмж ярих зүйл байхгүй. Б******* гэдэг хүн миний эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

3. Гэрч Т.Пын өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн эгч Т.Ж миний гар утас руу залгаад төрсөн дүү Т.Оыг хөл дээрээ явж чадахгүй байна гэхээр нь би яваад очсон чинь Т.Ж эгчийн гэрт дүү Т.О шалан дээр нь хэвтэж байсан. Тэгээд байж байсан чинь Х******* сумын Т******* багийн иргэн Х.Б******* гэдэг хүн ирээд бид хоёр архи ууж байгаад ялихгүй зүйлээс болж муудалцаад би Т.Отай ноцолдож байгаад би хөлийг нь гэмтээсэн юм шиг байна гэж байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхээр болоод Х******* сумын эмнэлэг дээр очсон чинь Булган аймаг явж зураг авхуулах шаардлагатай байна гэж хэлээд би дүү Т.Оыг аваад Булган аймаг ороод эмнэлэгт зургийг нь авхуулсан чинь яс бол хугараагүй байна. Өөр гэмтлийг нь сайн мэдэхгүй байна гээд Орхон аймаг орж үзүүлсэн чинь чагтан холбоос тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд Орхон аймгаас Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гээд Гэмтлийн эмнэлэг орсон чинь оочир дараалал их байна. Манай эмнэлгийн салбар дээр очоод үзүүл гээд Улаанбаатар хотын 11 дүгээр хороололд байдаг эмнэлэгт очоод үзүүл гээд явуулсан. Тэгээд хүлээн авахын эмч нь үзээд имраа хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгээд манай эмнэлэгт имран хийлгэх цаг байхгүй. Хамгийн ойрхон манай урд талд эмнэлэгт имран хийн гээд нэрийг нь сайн мэдэхгүй эмнэлэг ороод имран хийлгэсэн. Тэгээд буцаад эмнэлэг дээрээ очсон чинь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үзнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь бүтэхгүй юм байна гэж бодоод иймэрхүү гэмтэл дээр эмчилгээ хийдэг газар байна уу? гэж хайсан чинь 3 дугаар эмнэлгийн хажууд ТОП АЗ гэдэг эмнэлэг байсан. Тэгэхээр нь очоод уулзсэн чинь 5 сая орчим төгрөг болох байх гэж хэлсэн. Тэгсэн чинь хажуухан талд ЭМ БИ ЖИ эмнэлэг дээр очоод уулзсан чинь хагалгаа хийж болно гээд багцаагаар 3 сая төгрөгийн хагалгаа хийлгэсэн. Тэгээд манай дүү Т.О өчигдөр шөнө буюу 2025 оны 05 дугаар сарын 21-нд Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт С голын цаад талд байдаг Тэрэм гэдэг газарт гэртэй ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дахь тал/,

4. Гэрч Т.Жгийн өгсөн: “…2025 оны 05 дугаар сарын 02-ны өглөө манай гэрт төрсөн Т.О хөл дээрээ явж чадахгүй мөлхөж орж ирсэн. Тэгээд би хөлөө яасан юм гэж хэлсэн чинь Х.Б******* гэдэг хүн Сүхээнээг хэл амаар доромжлоод байхаар нь би муудалцсан чинь бөх хүн чинь миний хөлийг өчөөд дарсан гэж хэлсэн. Тэгээд би төрсөн дүү Т.Пүрэвдавгыг дуудаад эмнэлэг явуулсан. Тухайн Х.Б******* манай гэрт ирээд эмнэлэг авч явах гэж байна гэсэн чинь хамт явах уу? гээд явсан. Тэгээд дараа нь Б*******д зардал мөнгө их гарах юм байна шүү гэсэн чинь тоохгүй байсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

5. Гэрч Сын өгсөн: “…2025 оны 05 дугаар сарын 01-ний 20 цагийн орчим Булган аймгийн Х******* сумын Т******* багт байдаг С гол гардаг бирвазаар  банз ачаад Ац гэдэг газарт байдаг өвөлжөөндөө банз буулгах гээд голоор гарах гэтэл О, Б******* хоёр архи ууцан халамцуу байж байсан. Харин Н гээд бирвааз ажиллуулдаг хүн эрүүл байсан. Тэгээд банзаа буулгачихаад буцаад бирваазан дээр ирсэн чинь Н, О хоёр байхгүй байсан. Харин Б******* Нгийн гэрт унтаж байсан. Б******* ах надтай хамт голын зах орсон чинь Н, О хоёр сумын төв орж архи аваад ирлээ гээд 0.5-тай архи авч ирсэн. Уг архиа ууж сууж байсан чинь Б*******, О хоёр маргалдаад байгаа юм уу? тоглоод байгаа гэдэг нь мэдэгдэхгүй байсан чинь Б*******, О хоёр ноцолдоод орсон. Тэгээд удалгүй О аваарай намайг аллаа гээд хашигчаад унахаар нь би яваад очсон чинь Б*******, Оын дээр гарсан байсан. Тэгэхээр би Б*******гийн хувцаснаас нь татаад босгоод ирсэн чинь О миний хөл хугарчлаа гэсэн. Би уурлаад ганц шил архи ууж чадахгүй юм байна гээд би Б******* ахыг гол гаргаж өгөөд Оыг аваад сумын төв орж ирээд хаана буух юм гэсэн чинь Даваа гэдэг айлын гадаа буусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

6. Гэрч Г.Нгийн өгсөн "... 2025 оны 05 дугаар сарын 01-ний орой Булган аймгийн Х******* сумын Т******* багт байдаг С гол гардаг бирвазаа ажиллуулаад байж байсан чинь О, Б******* хоёр яаг ирж таараад Б******* нэг шилтэй архи өврөөсөө гаргаж ирээд бид гурав хувааж уугаад сууж байсан чинь С гээд залуу өвөлжөө рүүгээ явж байгаа гээд ирээд явсан. Тэгээд дахиж архи уух гээд байхаар нь О бид хоёр мотоциклтой сумын төв ороод 0.75-тай хараа архи 2, 0.5-тай хараа архи аваад буцаад бирваазан дээр ирсэн чинь С ирж таараад Б*******, С, О бид дөрөв хувааж ууж байсан чинь Б*******, С агсам тавих гээд байхаар нь О та нас намбатай хүн байж болиоч гэсэн чинь Б******* босож ирээд Оыг дараад унасан. Тэгээд удалгүй муухай аваарай гээд орилоод байхаар нь С очиж Б*******г татаж босгосон чинь О хөл хугалаад хаячихлаа гээд байсан....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал,

7. Иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэгийн өгсөн:  “...Т.От 7,3*******,060 төгрөгийн зардал гаргаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

8. Шинжээч эмч Э.Даваажаргалын өгсөн: “...1. Т.Оын биед шаант ясны дээд гадны булууны бяцрал, урд чагтан холбоос хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосын суналт, дотор холбогч шөрмөсний урагдал, popliteus tendor шөрмөсний суналт, дотор саран жийргэвчийн арын эвэрт урагдалт, тойгны дээд, доод хөндийн шингэн хуралт, vastus lateralis, vastus medialis, semimebranosus, vastus lateralis, tibialis anterior булчинд зөөлөн эдэд няцрал, баруун нүдэнд бүдэг ягаан өнгийн цус хуралт гэмтэл урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал нөхөх, залгах мэс засал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр цохих, дарах, шахах механизмаар үүссэн шинэ гэмтэл байна.

3. Тогтоогдсон:-шаант ясны дээд гадны булууны бяцрал, урд чагтан холбоо хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, дотор холбогч шөрмөсний урагдал, popliteus tendon шөрмөсний суналт, дотор саран жийргэвчийн арын эвэрт урагдалт, тойгны дээд, доод хөндийд шингэн хуралт гэмтэл нь тус бүр болон нийлээд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Vastus lateralis, vastus medialis, semimebranosus, vastus lateralis, tibialis anterior булчинд зөөлөн эдэд няцрал, баруун нүдэнд бүдэг ягаан өнгийн цус хуралт гэмтэл нь тус бүр болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.

4. Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтлүүд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-т хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. Иймд дээрх гэмтлүүд бүгд хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-56 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ээс 02-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт байх С гол гардаг хөвдөг гүүрэн дээр иргэн Т.О, Г.Н, Б.С нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, иргэн Б.Стай “чи миний гурван хонийг авсан, гуч болгож өгөөрэй” гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэж, энэ байдлыг хориглож, болиулах шаардлага тавьсан хохирогч Т.Отай маргалдаж баруун хөлийг нь өчиж дарсан үйлдлийн улмаас хохирогч Т.Оын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

Хохирогч Т.О нь  шүүгдэгч Х.Б*******гийн баруун хөлийг нь өчиж гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч Т.Па, Т.Ж, Б.С, Г.Н нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №БУЛ*******25/166 дугаартай дүгнэлтэнд “...Т.Оын биед шаант ясны дээд гадны булууны бяцрал, урд чагтан холбоос шөрмөсний урагдал, popliteus tendon шөрмөсний суналт, дотор саран жийргэвчийн арын эвэрт урагдалт, тойгны дээд, доод хөндийд шингэн хуралт, vastus lateralis, vastus medialis, semimebranosus, vastus lateralis, tibialis antetiot булчинд зөөлөн эдэд няцрал, баруун нүдэнд бүдэг ягаан ангийн цус хуралт гэмтэл урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал нөхөх, залгах мэс засал тогтоогдсон,  хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Б*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Х.Б*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Х.Б******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Б*******гийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь хохирогч Т.От 3,000,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.

Түүнчлэн Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.Оын эмчилгээний зардал учирсан 7,3*******,060 төгрөгийг шүүгдэгч Х.Б*******гээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн /100900020080 тоот данс/ олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүл*******гэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Б*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүл*******гэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүл*******гэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 90-99 дүгээр талд авагдсан жолоочийн лавлагаа, мэд*******эл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.Б******* нь Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт оршин суух, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүхээр хэлэлцэгдсэн болон улсын яллагчийн зүгээс шүүхэд судлагдсан нотлох баримтуудын хүрээнд дараах гэмт хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ээс 02-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Х******* сумын Т******* 4 дүгээр багт байх С гол гардаг хөвдөг гүүрэн дээр иргэн Т.О, Г.Н, Б.С нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, иргэн Б.Стай “чи миний гурван хонийг авсан, гуч болгож өгөөрэй” гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэж, энэ байдлыг хориглож, болиулах шаардлага тавьсан хохирогч Т.Отай маргалдаж баруун хөлийг нь өчиж дарсан үйлдлийн улмаас хохирогч Т.Оын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.Шүүгдэгч Х.Б******* нь гэрч Стай хүрүүл маргааны шинжтэй зүйл ярьсан. Өөрөөр хэлбэл Ст чи миний 3 хонийг хулгайлсан 30 болгож өгөөрэй гээд маргаан үүсгэсэн. Хохирогч Т.Оын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан. Булган аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч Даваажаргал дүгнэлтдээ тусгасан байна. Шүүгдэгч Х.Б*******гийн хууль бус буюу Т.Оын хөлийг дарж унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед шаант ясны дээд гадна булууны бяцралт, урд чагтан холбоо хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоо суналт, дотор холбох шүрмэсний урагдал, шүрмэсний суналт, дотор саран жийргэвчний арын ивэрт урагдал, тойгны дээд доод хөндийд шингэн хуралт бүхий гэмтэл учирсан энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байна. Харин булчин зөөлөн эдийн няцрал, баруун нүдэнд үүссэн цус хуралт бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарахыг шинжээч эмч дүгнэлтээрээ тодорхой тогтоож. Энэ талаар шинжээч эмч дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаж мэдүүлэг өгсөн. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн мэдүүлгийн хуудасны дугаарыг дурдаж танилцуулсан. Аливаа үйлдэл үйл ажиллагаа бол тухайн хүний ухамсарт үйл ажиллагааны түвшинд хийгддэг. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед шүүгдэгч Х.Б******* хэдийгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийгөө удирдах, хяна чадвартай байсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж хэлсэн. Хохирогч гэрч нарийн мэдүүлэгт бид нийтдээ 3 шил архи уусан гэхдээ ухаанаа алдталаа согтсон зүйл байгаагүй гэдгээ илэрхийлдэг. Энэ нөхцөл байдлаас харахад зохих хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс ямар нэгэн байдлаар уурлах бухимдах зэрэг нөхцөл байдал бие биеийнхээ биед халдсан үйлдлийн улмаас бусдын биед хохирол хор уршиг учрах боломжтойг бүрэн ухамсарлаж мэдсэн. Тухайн хохирол хор уршгийг түүний хөлийг дарж унасан үйлдлийн улмаас бодит хохирол хор уршиг учирсан болох нь хэргийн материалд нотлогдож тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Х.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол хор уршгийн хувьд 3,000,000 төгрөгийг хохирогч Т.От өгсөн. Гэхдээ хохирогч Т.Оын ахаар нь дамжин өөрт нь очсон. Т.О цааш нь эмчилгээндээ зарцуулсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэдгийг хавтаст хэргийн 11-12 дугаар талд илэрхийлж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь яг эмчилгээндээ зарцуулагдсан уу гэдгийг өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж нотолсон зүйл байхгүй учраас хохиролтой холбоотой асуудал, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр өөр байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэний нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адилхан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцож байгаа субъект. Иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэг нь Эрүүл мэндийн даатгалыг төлөөлж 7,3*******,060 төгрөгийг нэхэмжилж байна гэдэг боловч нотлох баримт бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцлага бүхий субъект нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй байхад бид нотлох баримтаа бүрдүүлж өг гэж шаардах боломжгүй. Яагаад гэвэл нэгэнт хэргийн материал бүрдэж шүүхэд шилжүүлэх саналтай ирчихсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хохирол хор уршгийн асуудал дээр хохирогчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ийм учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа 7,3*******,060 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй талаар дурдах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх шүүгдэгч Х.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгтэй тэнцэх хэмжээний буюу, 1,200,000 төгрөгөөр торгох шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* овогт Х*******гийн Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******г 12000 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б*******д сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******гээс 7,3*******,060 /долоон сая гурван зуун долоо мянга жаран/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ