Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2022/00049/И |
Дугаар | 136/шш2022/00095 |
Огноо | 2022-03-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 136/шш2022/00095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Д овогт Д.Ч /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 11 сарын хугацаанд ажиллаж байсан. Ажилд орсон, гарсан тушаал олдоогүйн улмаас улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд манаачаар 11 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн 1983 оноос 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оноос 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход худалдаа бэлтгэлийн ангийн архив шатсан учраас дээрх бүх материал үрэгдэж дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Худалдаа бэлтгэлийн ангид дээрх хугацаанд буюу 11 сарын ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 169224 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай албан бичиг /хх-4, 20/, гэрч Ж.Өтодорхойлолт /хх-5/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, Д.Бтодорхойлолт /хх-8/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-11/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-12/, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт /хх-13/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Б гэрчээр асуусан байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Чын 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн 169224 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дахь талын 1 дүгээрт БХ-ын даргын 7-р сарын 20-ны өдрийн 21 дүгээр тушаалаар 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс тус суманд Х.Б ангид манаачаар авч ажиллуулсан. гэж, 2 дугаарт ХБ-ын даргын 06 сарын 2-ны 19 дүгээр тушаалаар 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс өөрийнх нь хүсэлтээр ХБА-ийн манаачаас чөлөөлөв. гэж тэмдэглэсэн нь түүнийг дээрх хугацаанд тус байгууллагад ажиллаж байсныг нотолж байна.
Мөн гэрч Д.Б2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд Би 1983 оны 09 дүгээр сараас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор орж 1991 он хүртэл ажилласан. Тухайн анги дампуурах хүртэл нь ажилласан. Ер нь хүүхэд байхаас нь эхлээд танина. Бид хоёр нэг сургуульд хамт байдаг байсан. ...Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Худалдаа бэлтгэлийн ангид намайг жолоочоор очиход манаач хийж байсан. Яг хэзээ халагдсаныг нь тодорхой мэдэхгүй байна. гэж мэдүүлэн Д.Чтай хамт Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан талаар гэрчилж байна.
Д.Бадрах нь 1983 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Худалдаа бэлтгэлийн ангид буюу нэхэмжлэгч Д.Чтай хамт ажиллаж байсан нь түүний 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нээгдсэн Хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна/хх-10/.
Нэхэмжлэгч Д.Ч нь Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орсон, гарсан тушаал өөрт нь байхгүй, архиваас олдохгүй байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай Тус архивд Хөвсгөл сумын худалдаа бэлтгэлийн ангийн баримт архивд шилжиж ирээгүй тул Д.Чхолбогдох лавлагаа гараагүй болно. гэх, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай Тус архивт Хөвсгөл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн архивын баримт шилжиж ирээгүй тул Д.Чхолбогдох лавлагааг гаргах боломжгүй болно. гэх тодорхойлолтоор Д.Чын тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр Д.Чыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Чын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогт Д.Ч /РД: /-ыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА