| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/139 |
| Огноо | 2025-06-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/139
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч О.Д*******, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа
хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд /цахим/ нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д*******эд холбогдох эрүүгийн 2515002*******40264 дугаартай, *******04/2025/01*******4/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Б..... аймгийн Б........ суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын ******* дугаар баг В хэсгийн 4-9 тоотод оршин суух, урьд өмнө 1 удаагийн ял шийтгэлтэй, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б******* овогт О*******ы Д******* /РД:ГЮ95*******0416/.
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.С*******ын биед халдан зодож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр согтуугаар, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Хөрөө рам 1-106 тоотод оршин суух иргэн М.Ш*******тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт галын хайчаар 2 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515002*******40264 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.С*******ын биед халдан зодож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр согтуугаар, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Хөрөө рам 1-106 тоотод оршин суух иргэн М.Ш*******тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт галын хайчаар 2 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ .
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д******* өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн тухайд:
1.Хохирогч Д.С*******: “...2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр би найз Мтай гэрийнхээ ойролцоо хээр сууж байтал Х гэх залуу машинтай ирээд бид хэдтэй очиж ганц нэг шил архи уугаач гэж хэлээд, бид хоёр өөрсдийн машинтай Хаш-Эрдэнийн машины ард талаас дагаад явахад Гандангийн урд талын голын гармын урд талд хээр очиж зогссон. Тухайн газарт очиход Ц болон Д******* хоёр архи уусан байдалтай байсан ба Д******* өвдгөө тэврээд газарт суучихсан унтаж байсан. Тэгээд Х дэлгүүр лүү яваад нэг шил нн шилтэй 0.75 литрийн архи авч ирээд бид нар хувааж уусан. Тухайн архийг уугаад дуусаж байтал Мы эхнэр ирээд чи согтуу машин унаж явна гэж байхгүй гэж хэлээд машиныг нь унаад Мыг аваад явсан. Мөн тухайн газарт байсан тал шил архийг хувааж уусан. Би сүүлийн хоёр жил архи уугаагүй байсан тул тухайн үед нэлээд согтсон. Тэгээд тухайн үеийн үйл явдлыг одоо санахад Д******* сэргээд босож яваад шээчхээд миний хажуу талд суух гэж байна гэж бодтол, намайг шууд нүүр хэсэг рүү өшиглөөд би ухаан алдчихсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан юм. .. Би Д******* гэж хүний биед халдаж зодсон зүйл байхгүй. Харин Д******* нь миний биед халдаж гэмтэл учруулсан. Би тухайн газарт очихдоо биедээ ямар нэг гэмтэлгүй очсон юм. Би Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн орны мөнгө 200,000 төгрөг болсон. Мөн эм тарианд 200,000 төгрөг орчим болж байна. О.Д******* нь эмчилгээний болон сэтгэл санаанд хохирол төлбөр болох 1*******,000,000 төгрөгийг өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-*******1, *******4-*******5 дахь тал/,
2. Гэрч Д.Бгийн: “...2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Гандан хийдийн урд голын ойролцоо манай нөхөр С*******, Дүвжид гэдэг залууд зодуулж тархины битүү гэмтэл, хамар ясны хугарал, хацар ясны цөмөрсөн хугарал, нүдний ухархайн гэмтэл авч ухаангүй байхад нь 19 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд намайг очиход түргэн тусламж ирсэн. Хажууд нь Ц, Хашаа, Дүвжид нар байсан ба манай нөхрийг тусламж авч явсан. Тухайн үед Ц, Хашаа хоёр надад хэлэхдээ бид хоёр дэлгүүр ороод ирсэн чинь Соронзон ахыг Дүвжид зодсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Одоо дээрх гэмтлүүд хэвээрээ үргэлжлүүлэн Улаанбаатар хотод хагалгаануудад орох шаардлагатай гэсэн, нүүр амны хавдар буусан ч хөхөрч няцарсан хэвээрээ байгаа, тухайн үедээ бол хүн танихааргүй болтол нь зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
*******. Гэрч Ж.Цийн: “...2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр Аз нэртэй дэлгүүр лүү гурил авах гээд мотоциклтой явж байтал Гандангийн ойролцоо Д******* болон Х нартай таарсан юм. Тэр хоёр Хаш-Эрдэнийн приус *******0 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд Х нь ахтай ойрд уулзаагүй юм байна, хэсэг юм ярьж сууя гэж хэлээд бид гурав Гандангийн голын гармын цаад талд гарч хээр суусан. Тухайн газарт очоод Х нь машинаасаа экспорт нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд тойруулсан юм. Би зүрх муутай учир архи уухаа больчихсон тул өгсөн архийг нь амсаад өгч байсан. Төгөөд бид гурав сууж байтал С******* болон М хоёр Мы машинтай ирсэн. Тэгээд бид тав сууж байтал Мы эхнэр нэг машинтай ирээд Мыг архи уучхаад одоо чи машин барьж асуудал орох гэж байна гэж хэлээд Мыг машинтай аваад явчихсан. Тэгээд бид дөрөв үлдээд юм ярьж сууж байгаад би тэр хэдэд хандаж дэлгүүр орж гурил авчихаад ирье гээд алхтал, Х би ч гэсэн дэлгүүр орж тамхи авна гээд бид хоёр Аз дэлгүүр лүү алхаж яваад дэлгүүрээс би гурил аваад, Х тамхи авчихаад иртэл Д******* газар завилаад суучихсан. Харин С******* газарт хэвтэж байсан. Тэгээд С******* намайг гэрт хүргээд өгөөч гээд босоод ирэхэд нь нүүрийг нь хартал зодуулчихсан байсан. Тэгэхээр нь би яачихсан юм бэ гэтэл Д******* гай юм аа гээд уйлаад суугаад байсан. Тэгээд би эхнэр лүү гээ залгаж С*******ын эхнэр Бгийн утасны дугаарыг аваад Б луу залгаж С*******ыг ирж авахгүй бол зодуулчихсан, хэцүү байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд, араас нь С*******ын эхнэр, хүүхэд хоёр нь ирээд С*******ыг эмнэлэг рүү аваад явсан... бид нар дээр ирэхдээ бие нь эрүүл саруул зүгээр байсан. Ил харагдах ямар нэг бэртэл, гэмтэл байгаагүй. Харин Х бид хоёрыг дэлгүүр яваад ирэхэд зодуулчихсан нүүр нь тэр чигтээ хавдаж, хөхөрсөн цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
4.Гэрч М.Аын: “...Б.С******* гэх тухайн өдрийн 19 цаг 50 минутад 10*******-аас хүргэгдэн ирэхээр нь биеийн байдлыг үзэж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Б.С******* гэх хүний биеийн байдлыг үзэхэд нүүр хэсэг нь нэлэнхийдээ хөхөрч хавдаж уруул хэсгийн дотор хэсэг нь хөхөрч язарсан мөн баруун гарын шууны хэсэгт хөхөрсөн байдалтай байсныг яаралтай оношилгоо шинжилгээ хийж гэмтлийн тасагт хэвтүүлсэн... нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
5.Гэрч Х.Хаш-Эрдэнийн: “ ...Би 2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр Булган аймгийн Булган сумын Гандангийн урдуур урсдаг голын гармын цаана, Ц, Д*******, С******* нарын хамтаар гадаа архи уугаад сууж байсан ба уух архи уусан учраас Ц ах бид хоёр ойролцоо байх Гандангийн дэлгүүр орж Экс нэртэй 0.75 грамтай архийг худалдан аваад буцаж ирэхэд Соронзон ах нүүр хэсэгтээ цохиулсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар Д*******ээс асуухад Соронзон эхлээд намайг 2 удаа цохисон, тэгэхээр нь би зугтааж гүйж байгаад буцаж ирээд цохчихсон гэж хэлсэн ба яг хаашаа нь яаж цохисон талаар хэлээгүй. Ингээд байж байхад С******* ахын эхнэр Б болон хүүхэд Жавзаа 2 ирсэн. Удалгүй эмнэлгийн машин ирээд Соронзон ахыг аваад явсан мөн цагдаа ирээд Дэвжидийг аваад явсан...Миний харснаар нүүр нь хөхөрсөн, цус гарсан байдалтай байсан. Д*******ийн биед бол ямар нэгэн бэртэл гэмтэл гэх зүйл харагдаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6******* дахь тал/
6.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн “Н.С*******ын биед баруун гайморын хөндий, баруун хацар яс, хамар яс, таславч, тагнай яс, баруун нүдний ухархайн хугарал, баруун талын суурийн урд хана, зүүн 2-р хавирганы хугарал, дээд үүдэн 11, 12-р шүдний булгаралт, доод үүдэн *******1, 41-р шүдний сулрал, дээд доод уруулын язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, уруулын баруун дээд хэсэг, баруун гарын шуунд цус хуралт, нүүр овойж хавдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Баруун талын суурийн хөндийн урд ханын хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
Баруун хацар яс, тагнай яс, баруун гайморын хөндийн урд, ар ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Зүүн 2-р хавирга, баруун нүдний ухархайн хугарал, дээд үүдэн 11, 21-р шүдний булгаралт, доод үүдэн *******1, 41-р шүдний сулрал, дээд, доод уруулын язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, уруулын баруун дээд хэсэг, баруун гарын шуунд цус хуралт, нүүр овойж хавдсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.2.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Үүдэн 2 шүдний булгаралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Н.С*******ын биед хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 7*******-80 дахь тал/
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1169 дугаартай шинжээчийн “Дашням овогтой С*******ын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр үйлдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/
8. Яллагдагч О.Д*******ийн: “...Тэгээд нэг сэрэхэд С******* ах ирчихсэн байсан ба Ц ах, Х ах мотоциклтой дэлгүүр лүү нэг шил архи авчрахаар явсан юм. Би тухайн үед хальт сэргээд С******* ахтай юм ярьж байж байтал, С******* ах шууд миний зүүн талын эрүү хэсэг рүү цохиод авсан. Бид хоёрт уг нь хэрүүл, маргаан хийсэн зүйл байхгүй байсан С******* ах согтуу байсан болохоор тийм үйлдэл гаргасан байх. Тэгээд намайг цохичихоор нь би холдоод холоос яагаад байгаа юм бэ ахаа гэтэл чи наашаа хүрээд ир НӨАТ-ын нэг ширхэг цаас барьчихсан данс хараад өг гэхээр нь яваад очтол намайг дахин миний нүүрний зүүн тал руу гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь миний уур огцом хүрээд зүгээр байхад намайг цохисон болохоор гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохичихсон. Тухайн үед тэр үйл явдал хоромхон зуур болоод өнгөрсөн учир би яг хэдэн удаа нүүрнийх нь аль хэсэгт цохисноо мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10*******-104 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
1.Хохирогч М.Ш*******ын “Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1******* цагийн үед Булган сумын 2-р багт гэртээ Б, О*******бат нарын хамт архи уугаад сууж байтал Д*******, Цоодол гэх 2 залуу манайд согтуу ирээд Быг сууж байхад бос муу пизда минь гээд хэрүүл хийгээд эхлэхээр нь тухайн үедээ маргалдаад салцгаасан. Тэгээд орой нь намайг архи уугаад нэлээн муудчихсан байхад Д*******, Цоодол 2 дахиж ирээд бид нарыг ална гэх зэргээр дахиад маргалдаад эхэлсэн. Тэгээд намайг босоод ирсэн чинь Д******* зуухны хажууд байсан галын хайчаар миний толгой руу 2 удаа цохисон, миний толгойноос цус их гараад ухаан алдаад уначихсан. Энэ үед Б түргэн дуудаад намайг Нэгдсэн эмнэлэг дээр аваачаад 9 оёдол тавиулсан. Д******* ямар шалтгаанаар намайг цохиж зодох болсныг мэдэхгүй байна манай гэрт ирчхээд бид нарыг ална пизда нар минь гээд л байсан. Би Д*******ийг цохиж зодоогүй харин Б руу дайраад байхаар нь өмөөрөөд яах гээд байгаа юм гэж л хэрүүл хийсэн... Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215-217, 219 дэх тал/
2.Иргэний нэхэмжлэгч Б.Аын “М.Ш******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 96,*******86 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байна. Би Булган аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа хүний хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдсан нийт зардал болох 96,*******86 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төвлөрүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 221-222, 227-228 дахь тал/
*******.Гэрч М.Нгийн “Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 10*******-аас залгаад М.Ш******* зодуулсан байдалтай ирсэн байна эцэг, эх нь байна уу, ирэх хүн байна уу гэсэн. Тэгээд би өөрөө Нэгдсэн эмнэлэг дээр очиход төрсөн ах М.Ш******* яаралтай тусламжийн тасгийн өрөөнд толгойгоо оёулсан байсан. Толгойдоо 2 газар 9 оёдол тавиулж байсан. Тэгээд би хүлээн авахад ах М.Ш*******ын мэдээллийг өгөөд дагуулаад Цагдаагийн газар дээр ирсэн. Ш******* ахын нүүр нь хавдсан, толгой дагзны хэсэг дээр нь 2 газар гэмтсэн байсан. О.Д******* гэх хүнд зодуулсан гэж надад хэлсэн. Хамт архи уугаагүй, урдаас хариу үйлдэл хийгээгүй байхад шууд дайраад зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 2*******0-2*******1 дэх тал/
4.Гэрч Б.Бын “Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1******* цагийн үед Булган сумын 2-р баг Хөрөө рамд Ш******* ахын гэрт О*******бат бид ******* архи уугаад сууж байтал гаднаас Д*******, Цоодол гэдэг 2 ах ороод ирсэн. Тэгээд Д******* ах над руу дайраад бос пизда минь гээд хэрүүл хийгээд эхэлсэн чинь Ш******* ах намайг өмөөрөөд чи муу яагаад хүүхэд рүү томроод байгаа юм гээд Д******* ахтай маргалдсан юм. Тэгтэл Д*******, Цоодол ах нар гэрээс нь гараад явчихсан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад Ш******* ах бид хоёр сууж байтал гаднаас Д*******, Цоодол ах 2 дахиж орж ирээд Ш******* ах бид хоёртой маргалдаад ална шүү гээд дайраад байсан. Тэгтэл гаднаас О*******бат тамхинд яваад орж ирээд гал түлсэн энэ хооронд Ш******* ах уурлаад чи яах гээд хүн хүн рүү томроод дайраад байгаа юм гэж хэлээд босоод ирсэн Д******* ах зуухны дэргэдээс галын хайчаар Ш******* ахын толгой руу хажуу талаас нь удаа цохисон чинь толгойноос нь цус гараад шал руу уначихсан. Би шууд эмнэлэг рүү залгаад түргэн дуудсан, удалгүй түргэн ирээд Ш******* ахыг аваад эмнэлэг рүү явсан. Ш******* ах Д*******ийг цохиж зодоогүй, харин намайг өмөөрөөд чи яагаад хүн хүн томроод байгаа юм гээд хэрүүл хийгээд байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 2*******4-2*******5 дахь тал/
5.Гэрч Л.О*******батын “Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Булган сумын 2-р багт гэртэй найз Ш*******тай гэрт Б бид 2 архи ууж байгаад би дэлгүүр рүү тамхинд явчхаад ирсэн чинь Д*******, Цоодол гэх 2 залуу согтуу ирээд Ш*******, Б хоёртой маргалдаад байсан би гал түлчихээд эргээд харсан чинь Д******* зуухны хажууд байсан галын хайчийг аваад Ш*******ын толгой руу 2 удаа цохисон. Тэгтэл Ш*******ын толгойноос цус их гараад шал руу уначихсан тэгээд Д*******, Цоодол хоёр гэрээс нь гараад явчихсан Б 10*******-руу залгаад түргэн дуудсан удалгүй түргэн ирээд Ш*******ыг аваад явсан. Би Шаравжамжын гэрт үлдээд байж байтал цагдаа нар ирээд намайг цагдаа дээр аваачаад үлээлгэсэн. Ш******* гэх хүн миний найз байгаа юм. Д******* гэх залууг зүс л танина. Бид нар бүгдээрээ архи уучихсан согтуу байсан. Д******* Ш*******ын толгой руу 2 удаа галын хайчаар цохисон. Ш******* Д*******ийг толгой руу 2 удаа галын хайчаар цохисон. Ш******* Д*******ийг цохиж зодоогүй, харин Быг өмөөрөөд хэрүүл хийгээд байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 2*******8-2*******9 дэх тал/
6.Гэрч Л.Б “Би хүлээн авах дээр очиход толгой хагарч цус гарсан нэлээн их согтолттой *******0 орчим насны эрэгтэй хүн байсан. Ингээд толгойд үзлэг хийхэд толгой зүүн дээд хэсэгт, дагз хэсэгтээ хоёр газар хуйх язарсан шархтай цус их гарсан байсан. Тэгээд шархыг цэгцэлж цус тогтоож оёдол тавьсан. Хоёр шарханд нийт 9 оёдол тавьсан. Тэгээд боолт хийж зөвлөгөө өгөөд явуулсан. Намайг хүн хайчаар цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дахь тал/
7.Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн “М.Ш*******ын биед зулай дагзны нийлэх зааг баруун хэсэгт шарх, цээж, баруун бугалганд цус хуралт, баруун шагайн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. Шинэ гэмтэл байна.
Тогтоогдсон: Зулай дагзны нийлэх зааг баруун хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлыг хөнгөн зэрэг тогтоогдоно.
Цээж, баруун бугалганд цус хуралт, баруун шагайн зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.*******-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Магадлуулагч биед тогтоогдсон гэмтэл дээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх зулай дагзны нийлэх зааг баруун хэсэгт шарх, цээж, баруун бугалгад цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, баруун шагайн зөөлөн эдийн гэмтэл нь 1-******* хоног тус бүр үүссэн байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн *******-4 дэх тал/
8.Яллагдагч О.Д*******ийн “2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би найз Цоодолтой явж байхад М.Ш*******ийнд орж утасны дугаар авна гээд гэрт нь орсон. Би гадаа хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь гэрт нь ороход М.Ш*******, Э.Цоодол бас нэг залуу маргалдаад Ш******* Цоодолыг заамдаад зогсож байсан. Тэгэхээр нь Цоодолыг өмөөрөөд зуухны хажууд байсан галын хайчийг аваад Ш*******ийн толгой руу цохиод салгаад Цоодолыг аваад гараад явсан. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн *******-*******0 дахь тал/
9.Согтуурал шалгасан тэмдэглэл, галын хайчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 20*******-206, 208-210 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.С*******, шүүгдэгч О.Д*******, гэрч Д.Б, гэрч Ж.Ц, гэрч М.А, гэрч Х.Х, нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 269 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 1169 дугаартай дүгнэлт.
Хохирогч М.Ш*******, шүүгдэгч О.Д*******, гэрч Б.Бямба-Очир, гэрч Л.О*******бат, гэрч Л.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүх шинжилгэний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч О.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.С*******ын биед халдан зодож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр согтуугаар, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Хөрөө рам 1-106 тоотод оршин суух иргэн М.Ш*******тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт галын хайчаар 2 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Н.С******* нь шүүгдэгч О.Д******* зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч Д.Б, гэрч Х.Х нар, хохирогч М.Ш******* нь шүүгдэгч О.Д******* зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч Б.Б, гэрч Л.О*******бат гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 269 дугаартай “...Н.С*******ын биед баруун гайморын хөндий, баруун хацар яс, хамар яс, таславч, тагнай яс, баруун нүдний ухархайн хугарал, баруун талын суурийн урд хана, зүүн 2-р хавирганы хугарал, дээд үүдэн 11, 12-р шүдний булгаралт, доод үүдэн *******1, 41-р шүдний сулрал, дээд, доод уруулын язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, уруулын баруун дээд хэсэг, баруун гарын шуунд цус хуралт, нүүр овойж хавдсан гэмтлийг зэргийн хүнд зэрэг гэж ойлгоно.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 68 дугаартай “...М.Ш*******ын биед зулай дагзны нийлэх зааг баруун хэсэгт, шарх, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун шагайн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож гэмтлийн зэргийн хөнгөн зэрэг гэж ойлгоно.
Шүүгдэгч О.Д*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.С*******ын биед учирсан хүнд гэмтэл мохоо зүйлийн үйлчилэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр, мөн хохирогч М.Ш*******ын биед учирсан хөнгөн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчилэлээр цохигдох механизмаар үүссэн болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан.
О.Д*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.
Мөн О.Д******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч О.Д*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1******* дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ******* дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн, хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч О.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Н.С******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
Шүүгдэгч О.Д*******ийн гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Ш*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Н.С*******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч Д.С*******од шүүгдэгч О.Д*******ээс сэтгэл санаад учирсан хохирол төлбөр болон эмчилгээний зардалд 1*******,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, М.Ш******* нь шүүгдэгч О.Д******* нь миний багийн найз учир хохирол төлбөр нэхэмжлэхгүй санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.С*******ын эмчилгээнд 4,555,172 төгрөг, хохирогч М.Ш*******ын эмчилгээнд 96,*******86 төгрөгийн хохирол төлбөр учирсан нийт 4,651,558 төгрөгийг шүүгдэгч О.Д*******ээс нэхэмжилж байна.
Шүүгдэгч О.Д******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******61,558 төгрөг, мөн өдөр 4,*******0,000 төгрөг нийт 4,651,558 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн байна.
Иймд хохирогч Д.С*******, М.Ш******* нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 4,561.558 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч О.Д*******ийг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.
Харин хохирогч Н.С******* тус гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид зайлшгүй эмчилгээ шаардлагатай болбол уг зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх тухай саналыг түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүгдэгч О.Д*******, түүний өмгөөлөгч нар зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Д*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид завсарлага олгох боломжоор хангаж завсарласан. Шүүх хуралдаан завсарласан хугацаанд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч О.Д*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирогч нарт хохирол төлж барагдуулсан байдал, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлсөн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийх замаар дараах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүхэд илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1*******000 нэгжтэй хэмжээний буюу 1*******,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэх нийт 14,000,000 төгрөгөөр торгох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа: Гэм буруугийн шүүх хуралдааны явцад завсарлага авсан. Энэ хугацаанд О.Д******* нөхцөл боломжоо дайчилж өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугийн асуудлаар маргаагүйгээр шүүх хуралдааныг завсарлуулсан. О.Д*******ыг бусдын биед хөнгөн гэмтэл, хүнд гэмтэл учруулах гэм буруутай үйлдэлд түүнд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. О.Д*******ын хувийн байдалтай холбоотой түүний торгуулийн арга хэмжээ авах боломжтой нөхцөл байдлыг илэрхийлэхийн тулд малын а дансны баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулснаар хангагдана. Гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас маргаагүй, машинаа зарж, хашаа байшингаа барьцаалж хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. О.Д******* гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд гэр бүл, эдийн засагт хүндрэл үүсэж байгаа талаар болон бусадтай маргахгүй байх талаар ойлгосон байна. Торгох ялыг тухайн гэмт хэрэгт гэм буруутай этгээдийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулдаг. О.Д******* хийсэн хэрэгтээ гэмшиж хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах саналын дэмжиж байна. Торгох ялын хамгийн бага ялын оногдуулж өгнө үү. Шүүгдэгчид торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг ойлгуулсан. Торгох ялыг биелүүлэхийн тулд О.Д******* тодорхой хугацаа шаардлагатай байх тул Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Тусгайлсан саналгүй байна. Шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ял шийтгэл оногдуулах татгалзах зүйлгүй гэв.
Шүүгдэгч О.Д*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээж уучлалт гуйж байна. Бага насны 2 хүүхэдтэй. Дахиж ийм алдаа гаргахгүй тул нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1*******,000 /арван гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1*******,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 110-11******* дугаар талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Д******* нь Булган аймгийн Булган сумын ******* дугаар баг В хэсгийн 4-9 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө 1 удаагийн ял шийтгэлтэй, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан зэрэг байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 24 сарын хугацаанд буюу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч О.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 см урттай, төмөр хийцтэй хуучин галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт О*******ы Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ш*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С*******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1*******,000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1*******,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1*******000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1*******,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар торгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******эд шүүхээс оногдуулсан 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 /хорин дөрвөн/ сарын хугацаанд буюу 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хонр тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч О.Д******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Д.С******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний жр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 46 см урттай, төмөр хийцтэй хуучин галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ