Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Э.У,

түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ут холбогдох эрүүгийн 2515000310113 дугаартай, 304/2025/0126/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Б.... аймгийн Б******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт О******* аймгийн Б******* сумын Ц******* баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Эын У, /РД:ГБ82**************17/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.У нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р багийн Уньт багийн нутаг дэвсгэрт иргэдээс мал худалдаж авахаар явах үедээ, хамтран амьдрагч Т.Ятай хэрүүл маргаан хийж, улмаар хохирогч Т.Яын энгэрээс заамаж толгойн тус газарт давтамжтай үйлдлээр цохих, нүүрийг нь дарж машины салон мөргүүлэх татаж унаган хэвлий, цээжинд нь 2-3 удаа өшиглөх, хашраана гэх байдлаар машинаас буулгаж орхиж, явах зэргээр түүнийг цохиж зодон биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000310113 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.У нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р багийн Уньт багийн нутаг дэвсгэрт иргэдээс мал худалдаж авахаар явах үедээ, хамтран амьдрагч Т.Ятай хэрүүл маргаан хийж, улмаар хохирогч Т.Яын энгэрээс заамаж толгойн тус газарт давтамжтай үйлдлээр цохих, нүүрийг нь дарж машины салон мөргүүлэх татаж унаган хэвлий, цээжинд нь 2-3 удаа өшиглөх, хашраана гэх байдлаар машинаас буулгаж орхиж, явах зэргээр түүнийг цохиж зодон биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.У өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Үын “... Талийгаач 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн О******* суманд аав Далай, ээж Туул нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа О******* аймаг Б******* суманд цэцэрлэгээр хүмүүжиж улмаар 2002 онд 17 дугаар сургуульд 1 дүгээр ангид элсэн орж 2012 онд 10 дугаар ангиа төгсөөд үсчний сургалтад сууж төгссөн. Гэхдээ үсчингээр ажиллаж байгаагүй. Талийгаач дүү маань 3-14 насны 4 хүүхдүүдтэй. Талийгаач хувиараа хөдөөгөөр явж мал авч түүнийг зарж борлуулах ажил хийдэг байсан. Хүнтэй харилцаа их дөлгөөн бусадтай нийтэч тийм хүүхэд байсан юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 02-нд уулзсан.Тэгээд 03-ны өдөр хүүхдүүдийнх нь хичээл амарсан гээд би Булган аймгийн О******* суманд хөдөө мал дээр ээж, ах хоёр дээрээ ирсэн юм, тэрнээс хойш уулзаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр надтай утсаар ярьсан, тэгэхдээ Хутаг-Өндөр суманд айлд мал авахаар ирсэн гэж ярьсан... Талийгаач нь Э.Ууган- Очиртой хамт амьдраад 2 жил болж байна. Тэр хоёр дундаасаа хүүхэдгүй... Талийгаач болон Э.У нар хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийгээд байдаггүй. Би талийгаачтай 2021 оноос хойш хамт амьдарч байгаа намайг гэрт нь байх хугацаанд ерөөсөө хэрүүл зодоон хийж байгаагүй. Хоорондоо их эвтэй байдаг байсан... Манай талийгаач дүү болон Э.У хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй баяр ёслолын үеэр л ганц нэг удаа л архи уудаг. Архи уусны дараа ямар нэг зан араншин гаргаад байдаггүй хоол ундаа идэж уугаад л унтаад өгдөг байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 33-37-р тал/,

2. Гэрч П.Тын "...Бид нар Бы гэрт монгол архи уугаад ******* цагийн орчимд тэдний гэрээс хөдөлж У машин барьж Уын хажууд эхнэр нь сууж ******* настай дүү бид 2 хажууд нь суусан. Тэндээс хөдлөөд хэсэг явж байгаад “Төлбөрийн чулуутай гарам” гэх газрын ойролцоо явж байхад У эхнэртэйгээ мөнгөнөөс болж муудалцаж маргалдаж эхэлсэн. Тэгээд гэнэт хоорондоо үсдэлцэж заамдалцаж У эхнэрийнхээ энгэрээс заамдаж байгаад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж куртикнээс нь барьж байгаад нүүрэн хэсгээр нь машины урд салоныг дарж татаж байгаад хүчтэй мөргүүлсэн. Тэр үед эхнэр нь мөн адил Уын нүүр рүү нь цохиж самардаж зодолдсон. Намайг салгах гэж байхад эхнэрийнхээ дагз хэсгийг доош нь дарж байгаад толгойн орой дагз хэсэг рүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа маш хүчтэй цохсон. Би болон дүү бид 2 салгаж байгаад эхнэрийг нь татаад би байраа сольж дунд суусан үед маргалдсаар байгаад 2 талаас бие бие рүүгээ дайрч цохилцож эхэлсэн. Хэсэг явж байгаад урт даваа гэх газрын ойролцоо эхнэрээ буу пизда минь гэж харааж байгаад буулгаад хөдлөөд явахаар нь дүү бид 2 эхнэрээ аваач дээ энд хаядаг нь яаж байгаа юм гэхэд У жоохон хашраана гэж хэлээд явж байхад эхнэр нь айл чиглээд *******аж яваа харагдсан. У хэсэг явж байгаад буцаад эхнэр рүүргээ очоод хэрүүл хийгээд байсан, дүү бид 2 эхнэрийг нь машинд суулгаж хөдөлсөн. Хөдлөх үед эхнэр нь дүүгийн өвөр дэрээ сууж би дунд нь сууж хэсэг явсан. Тэндээс хөдлөөд тэр 2-ыг хэрүүл дуусахгүй бие бие рүүгээ асаж хэрэлдэж яваад харуй бүрий болохыг зэрэгцээ Нам даваа гэх газарт эхнэрээ буу гэж хэлэн буухгүй болохоор У машинаа зогсоож байгаад өөрөө бууж жолоочийн эсрэг талын хаалга онгойлгож байгаад дүү тэр 2-ыг татаж буулгаж гадаа зодоон болсон. Удалгүй дүү тэр 2-ыг салгаж машинд суулгаад хөдөлж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р баг Уньтад орж ирсэн. Уньтад орж ирээд "Хасаг 4" нэртэй дэлгүүрийн гадаа зогсоход эхнэр нь буугаад *******сан. Би тэр үед дэлгүүр орж тамхи болон 0.75 литрийн Хараа архи авсан. Намайг юм авч байхад У орж ирээд тамхи, ундаа 0.75 литрийн хараа аваад бид 2 дэлгүүрээс гарсан. Би Уньтад үлдлээ гэхэд У Б*******ай хөшөөний тэнд буудал авсан байгаа найзтайгаа очоод архи уугаач би өглөө эрт хүргээд өгье гэхээр нь би хамт явахаар болж машинд суухад эхнэр нь суусан байсан. Тэгээд Б*******ай хөшөөний ойролцоо "Долоон одой" нэртэй амралтын газарт ирээд дүү У бид 3 ороод 1 өөрөө авсан. Би бие засах гээд 00-ийн цаас аваад амралтын байшингийн зүүн урд хэсэгт сууж байхад Уын эхнэр амралтаас гараад зам руу ганцаараа *******аж явсан. Тэр үед У амралтын байшингаас гарч ирээд эхнэрээ хараад араас нь дуудаад гүйгээд очсон. Намайг бааж байхад очоод маргалдаад хоорондоо муудалцаж байгаад У эхнэрээ татаж унагаад хэвлий цээж хэсэг рүү нь 2- 3 удаа өшиглөж байхаар нь би сандарч гүйж очин тэр 2-ыг салгаад хоёр талдаа хөтлөөд амралтын газрын байшингийн 2 давхрын өрөөнд оруулсан. Эхнэр нь цонхон талын орон дээр утсаа оролдоод хэвтэж байсан.Хэсэг унтаж байгаад ам цангаж сэрээд доошоо бууж буудлын эзнээс цай гуйж уугаад байж байхад дүү дээрээс гүйж ирээд эгч эвгүй болчихсон байна гэж У ах хэлж байна гэхээр нь би дээшээ гарч харахад У эхнэрийнхээ дээр гараад цээжин дээр нь массаж хийж амьсгаагүй болчихсон байна гэж хэлэн иллэг хийж байсан Би юу? болов яав ийв гэхэд чамайг гарсны дараа эхнэрийнхээ өмдийг тайлсан чинь ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байна гээд бахираад би яана аа гэж хэлэн уйлаад байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 42-49-р тал/,

3. Насанд хүрээгүй гэрч П.Мын "... Тэгээд бид дөрөв тухайн айлаас хөдлөөд Хутаг-Өндөр сумын Уньт баг руу орж дэлгүүр орохоор болсон ба замдаа явж байхдаа ах У болон эгч Я нар нь хэрүүл хийгээд яваад байсан. Тухайн айлд хэрүүл хийснээс болж хэрэлдээд л, эвлэрэхгүй яваад байсан юм. Тэгээд замд явж байтал тэр хоёр хэрүүл хийгээд Я эгч У ахыг жолоо барьж явтал өшиглөсөн ба ах зөрүүлээд толгойн ар дагз хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Таа ах бид хоёр салгаад эгч Яыг голдоо суулгаад явсан юм. Тэгээд ч тэр хоёр чимээгүй болохгүй хэрүүл хийгээд л яваад байсан ба эгч Я нь хөлөө дээш нь гаргаж ирээд ахын жолооны үрүүл хэсэг болон урд талын салон руу нь өшиглөөд ахыг жолоо барьж байхад нь бие, толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгтэл У ах Я эгчийн нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд У ах уурлаад машинаа зогсоогоод хамгийн захад хаалган талд сууж байсан намайг буулгаад, дараа нь эгчийг татаж буулгаад газарт унагасан. Тухайн үед эгч машинаасаа татуулж унахдаа нүүрээрээ цасан дээр газарт унаад У ахад хандаж чи одоо яадаг болчихсон юм гээд ахыг цохиод авсан. Тэгтэл У ах уурлаад Я эгчийн гуя, бөгс орчмын хэсэг рүү нь өшиглөөд унагасан. Тэгээд У ах одоо зүгээр яваарай чи гээд машиндаа суучихаар нь Таа ах бид хоёр Я эгчийг машинд суулгаад цааш хөдөлсөн. Тухайн үед машинд суугаад тэр хоёр эвлэрэх шинжтэй байж байтал дахин хэрүүл маргаан хийж эхэлсэн ба Я эгч дахин хөлөөрөө машины урд талын с*******ины шил, салон зэрэг лүү өшиглөж эхэлсэн. Тэгтэл У ах машинаа зогсоогоод эгчийг дахин машинаас татаад буулгасан. Тэгээд газарт уначихсан байхад нь Я эгчийн зүүн талын гарын булчин хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн Тэгтэл Я эгч босож ирээд бас ахыг цохиод авсан ба У ах машиндаа суугаад эгчийг чинь хашраанаа гээд тэр газарт нь замын хажуу талд үлдээгээд хөдлөөд явсан... Амралтын газарт ирээд У ах болон Я эгч хоёр хоорондоо ямар нэг хэрүүл, маргаан,

4. Гэрч Бгийн “... Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р багийн нутагт "Долоон одой" нэртэй амралтын газрыг эхнэрийн хамт ажиллуулдаг 2025 оны 01 сарын 09-ний орой 22 цагийн орчимд О******* аймгаас мал мах худалдан авч байгаа зүс таних залуу, эхнэр дүүгийн хамт манай нутгийн Таа гэх залуутай цагаан өнгийн портер машинтай ирж зүс таних залуу болон Таа нар надтай уулзаж хонох өрөө аваад бор цай аваад өрөөндөө орсон. Би юм хийж байгаад ор хөнжпийн даавуу өгөхөөр гарахад хамт явсан эмэгтэй нь надтай мэндлээд өрөөндөө орсон. Би өөр хүнгүй байсан болохоор гэртэй орж ирээд амарсан. Харин шөнийн 02 цагийн үед Таа бууж ирээд цонх тогшоод хүйтэн юм ууя гэж хэлэн цай ууж байхад 2 давхарт хүмүүс пижигнээд хөлийн чимээ гараад удалгүй хамт явсан нөгөө хүү орж ирээд эгч сонин болчихлоо гэж хэлээд Таатай цуг орохоор нь би араас нь ороход нөгөө эмэгтэй өрөөний паартай цонхтой талын орон дээр дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Би судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд сумын цагдаа ирээд буцаж явж багийн эмчийг авчирч үзүүлэхэд нас барсан байсан. Манай амралтын газар нийтээрээ нам даралтын зуухаар өрөө болгон паараар халдаг. Нийт 120 метр кв-ийн халаах хүчин чадалтай. Тухайн хүмүүсийн байрласан өрөө 80x50 см-ийн хэмжээтэй цагаан паартай тухайн паараар халдаг... Манай паар маш сайн халдаг. Хүний гараар барихад гар нэлээн халж удаан барьж болохгүй хайрагдан түлэгдэх магадлалтай..." гэх мэдүүлэг, /хх-ийн 57-61-р тал/,

5. Гэрч Б.Шийн “... 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 21-22 цагийн үед мал мах авахаар явж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс нөгөө хүүгээ дагуулаад манай нутгийн Таа гэх залуутай хамт ирээд өрөө авъя гэж хэлэн түлхүүр авсан. Манайд орж ирэхдээ танихгүй залуу 1 хүүгийн хамт Таатай цуг өрөө рүү орсон. Хамт явсан эмэгтэй гаднаасаа шууд 2 давхар руу орсон. Би тухайн үед кино үзэж байгаад унтаад өгсөн. Шөнийн 02 цаг өнгөрч байхад Таа хаалга нүдээд хүйтэн юм байна уу? хатаж үхлээ гэж хэлэн ус ууж байхад 2 давхарт хүмүүс пижигнээд хөлийн чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би Таагаас хамт явсан хүмүүс чинь хоорондоо муудалцаж байгаа юм биш биз дээ гэж асууж байхад нөгөө хүүхэд гүйж орж ирээд эгч сонин болчихсон байна гэж хэлээд Тааг дагуулаад орсон Удалгүй манай нөхөр ороод тэр эмэгтэйг нас барсан байна гэдгийг мэдээд цагдаа дуудсан... Манайд ирсэн үедээ хоорондоо маргалдаж зодолдсон талаар мэдээгүй. Надад юм сонсогдоогүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 62-65-р тал/,

6. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай “...4.Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. Иймд дээрх гэмтлүүд бүгд хохирлын ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна., ...7.Амь хохирогчийн дээр тогтоогдсон гэмтлүүд нь амьд үедээ бөгөөд харилцан тэмцэлдсэний үр дүнд үүссэн байна., ...12.Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэх дүгнэлт,/хх-ийн 77-86-р тал/,

7. Шинжээч эмч Э.Даваажаргалын “... Талийгаачийн биед цээжний баруун арван нэг, арван хоёрдугаар хавирга шууд далд хугарал, хамрын яс мөгөөрсний далд хугарал, зүүн тийш мурийлт, баруун сарвууны ар гадаргуу, дунд ядам, чигчий хурууны түлэгдлийн 2-р зэргийн шарх, духны хуйхны дотор гадаргуу, зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, баруун дагзны хуйхны дотор гадаргуу, баруун талын гавлын шар хальс, зүүн чамархайн булчин, мөгөөрсөн хоолойн баруун уушгины дээд дэлбэнтэй холбогдох хальс, дэлүү өрцний холбоос. бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархай, нарийн гэдэсний чацархай, баруун чамархай, хоёр хөмсөгний гол, зүүн чамархай, зүүн далны доор, зүүн бугалга, зүүн тавхайн дээд гадаргуу, цээжний баруун ар гадаргуу, баруун шуу, баруун шилбэ, баруун тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, дух, 2 хөмсөгний дээр, хамрын нурууны баруун хажуу гадаргуу, эрүүний доод гадаргуу, хүзүүний зүүн гадаргуу. баруун бугалга, баруун шилбэ, баруун шагайнд зулгаралтууд гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байсан. Талийгаачийн биед учирсан Зүүн мөрний дээд гадаргууд 2x1.2 см ягаан өнгийн эдгэж буй, мөрний доод ар гадаргууд 1.7x2 см бор өнгийн нөсөө суусан эдгэж буй шарх нь хуучин гэмтэл байсан... Дээрх цээжний баруун арван нэг, арван хоёрдугаар хавирга шууд далд хугарал нь далны шугамаар үүссэн шууд хугарал байсан. 10,11,12 дугаар хавирганы дотор талд хавирга хоорондын булчин завсар хальсанд улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан. Дээрх гэмтэл нь сэхээн амьдруулах цээж шахах үед үүсэхгүй. Тухайн хугарал нь талийгаачийг амьд байх үед мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 126-127-р тал/

8. Гэрч Б.Шийн “...Тухайн хүмүүс нь манай хажуу талд нүүж ирсэн цаг хугацаанаас нь хойш анзаараад байхад Я архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэдэг болчихсон байсан. Би Ятай сүүлийн 10 орчим жил уулзаагүй байсан ба манай нөхөр найзыгаа хажуу талын газартаа буулгана гээд ирэх үед нь манай нөхрийн найз Уын эхнэр нь Я байсан юм. У нь манай хажууд байх үедээ лав архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээд байсан нь анзаарагдаагүй ер нь л байнгын ажил хийгээд явдаг хүн байсан. Харин Я бол байнга л архи уух хандлагатай байдаг ба гэртэй согтуу ирчхээд орилж, хашхираад байдаг байсан. Мөн Уыг ажил хийхээр явах үед нь гэртэй хүүхдүүдээ үлдээчхээд ганцаараа гараад архи уугаад явчихдаг байсан. Би байхгүй үед нь байнга л хүүхдүүдийг нь гэртэй оруулж ирж, хооллож ундалдаг байсан юм. Тухайн хүмүүс нь хоорондоо хэрүүл маргаан, зодоон цохион хийж байгаагүй. У нь ажил их хийдэг, мөнгө сайн олдог байсан ба бүх мөнгөө л эхнэртэй шууд өгчихдөг байсан. Харин Я нь тэр мөнгөөр нь архи уугаад гадуур явчихдаг байсан ба өвөл болчхоод байхад хүүхдүүддээ дулаан гутал ч авч өгөхгүй архи уугаад явж байсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,/хх-ийн 139-140-р тал/

9. Гэрч О.Батцэцэгийн “ ...Тухайн хүмүүс нь 2024 оны 10 дугаар сард манай хажуу талд бууж, хөрш болж амьдарснаас хойш тухайн хүмүүсийн амьдралыг багахан мэдсэн ба анзаарч харахад У нь амьдралын төлөө гэсэн идэвх чармайлттай залуу гэдэг нь шууд харагдаж байсан. Би У болон Я хоёртой 2024 оны 09 дүгээр сард самарт явсан ба самарт яваад олсон мөнгөөрөө У нь портер маркийн машин авсан. Тэгээд тэр машинаараа мал, маханд явах болсон. У нь архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээд байдаггүй. Ер нь машин барьдаг байсан болохоор архи уухгүй талдаа л хүн байсан. Харин Я нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл их, бага хэмжээгээр байнга хэрэглэх хандлагатай хүн гэдэг нь ажиглагдаж байсан. Уыг ажил хийхээр явсан үед нь Я нь гэрээсээ гараад архи уугаад явчихдаг байсан ба хоёр, гурван удаа архи уугаад хамт архи уусан хүмүүстээ зодуулчхаад ирсэн байсан. Би нэг удаа цагдаа болон эмнэлэг дуудсан ба тухайн үед Я нь би хэнд зодуулснаа мэдэхгүй байна, гомдол санал байхгүй гээд цагдааг явуулчихсан. Манай хажуу талд байх үедээ лав У нь Ятай маргалдаж, хоорондоо зодолдож байсан зүйл байхгүй. У, Я хоёр нь машин худалдаж авснаасаа хойш ихэнхдээ хөдөөгөөр явж мал, мах авах болсон ба хүүхдүүдээ гэртэй үлдээчхээд яваад өгдөг байсан. Манай эхнэр хүүхдүүдийг нь хооллож, ундалж байдаг байсан юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 141-144-р тал/

10. Гэрч П.Тгийн “... Одоогоос 10 орчим жилийн өмнө Утой танилцсанаас хойш ерөөсөө уулзаагүй олон жил болж байгаад 2025 оны эхээр манай нутгаар ирээд мал аваад явсан. Би яг өдрийг нь санахгүй байна. Гэхдээ 2025 оны 01 дүгээр сарын эхээр, дөнгөж шинэ он гараад ирсэн санагдаж байна. У нь надтай уулзахаасаа өмнөх өдөр нь манай төрсөн ах Тын гэрээр ороод гарсан байсан. Уыг ахын гэрт ирээд явсных нь дараа би мэдсэн ба манай гадаа портер маркийн машин ирчихсэн байсан. Тэгээд тэр машиныг явсны дараа оройхон Т ахаас ямар хүмүүс ирээд явсан бэ? гэтэл олон жилийн өмнө ченж Отгоогийн туслах хийгээд явдаг байсан У гэх залуу мал авахаар ирсэн гэж хэлсэн. Мөн У нь манай ах Тд айлууд малаа бэлэн мөнгөөр өгнө гэж байна, сумын төв ороод бэлэн мөнгө авчхаад маргааш ирж мал авна гэж ярьсан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь гэртэй байж байтал У нь цагаан өнгийн портер маркийн машинтай мөн өөрийн эхнэр болон эрэгтэй дүүгийн хамт ирсэн ба машиныхаа тэвшин дээр 20 орчим тооны ямаа голцуу бог аччихсан байсан. Тухайн өдөр өглөө эрт ирсэн санагдаж байна. Тэгээд би Утой уулзаад мэнд, ус мэдээд ойр зуурын юм яриад өнгөрсөн ба би үхрээ тэжээхээр гэрийн ажлаа хийгээд явсан. Харин У нь эхнэр, дүүгийн хамтаар мөн Т ахыг аваад манай гэрийн хойд талын модон дунд авсан мал гаргаж, төхөөрөхөөр явсан. Тухайн үед намайг зав байвал туслаад өгөөрэй гэж байсан ба би ажлаа дуусгаад тусална гэж хэлээд гэрийнхээ ажлыг хийж дуусгаад мал төхөөрөхөд нь тусалсан. Тэгээд тухайн хүмүүс нь малаа төхөөрч дуусаад манай ах Тын хамтаар мал зарна гэж байсан Б гэх айл руу малын үнэ, ханш судлахаар яваад оройдоо, харанхуй болсон үеэр ирсэн. Тэгээд тухайн хүмүүс Т ахын гэрт орсон ба би ч гэсэн гэрээсээ гараад Т ахын гэрт орсон. Мөн бид нар хэсэг зуур хөзөр тоглоод би гэртэй орсон. Мөн тухайн хүмүүс ярихдаа Б гэх айлаас өглөө эрт очиж мал авахаар боллоо, эртхэн явна гэж ярьж байсан. Мөн маргааш өглөө нь намайг босоод гэрийнхээ ажлыг хийж байтал тухайн хүмүүс босоод Т ахын гэрээс гарч ирээд Бы гэр лүү явах гэж байна, нэлээд хэдэн мал төхөөрөх тул чи очоод туслаад өгөөч, цалин өгнө гэж байсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүст хандаж та нар очоод малаа авч бай, би гэрийн ажлаа дуусгаад араас чинь яваад очъё гэж хэлээд тухайн хүмүүс Т ахын хамтаар явсан. Би тэгээд удалгүй араас нь Бы гэрт яваад очтол наймаа тохирсонгүй, болчихлоо гэж хэлхээр нь би буцаад гэртэй харьсан. Тэгээд хэд хоногийн дараа Уын эхнэрийг Уньтад байдаг 2 давхар буудалд нас барчихсан гэдгийг сонссон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 145-148-р тал/

11. Гэрч Б.Бы "... Би өдрийг нь бол сайн санахгүй байна. Ямар ч байсан 2025 оны 01 дүгээр сарын эхээр манай гэрт харанхуй болчихсон үеэр У нь ирээд явсан юм. Тухайн үед цагаан өнгийн портер маркийн машинтай ирсэн ба гэрийн гадаа ирээд хүн байна уу? гээд дуудаад байхаар нь би гэрээс гартал У ирчихсэн байсан ба машин дотор эхнэр нь, эрэгтэй дүү нь болон манай нутгийн Т гээд залуу нар хамт явж байсан. Тэгээд машинаасаа буулгүй, цонхоороо мэнд ус мэдээд, надаас мал зарах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би мал зарж болно, бэлэн мөнгөтэй ирээд өглөө ирээд наймаа тохироод аваад явахгүй юу? гэж хэлээд тухайн хүмүүс маргааш өглөө нь ирэхээр болоод буцаад явсан. Тэгээд маргааш өглөө нь У нь эхнэр, дүү болон манай нутгийн залуу Тын хамтаар манай гэрт ирсэн ба малын хашаанаас мал авахаар машин руугаа ачсан. Тэгээд малаа аччихаад үнэ хөлсөндөө тохирч чадалгүй наймаа хийхээ болиод малаа буулгасан. Тэгээд ярилцаж байгаад буцаад малаа зарахаар болж тохиролцоод, У нь мөнгөө шилжүүлэх гэсэн боловч өөр хүнээр мөнгө шилжүүлчих гээд утсаар яриад байсан. Тэгээд нөгөө хүн нь ч мөнгөө шилжүүлэхгүй байсан тул наймаа хийхээ болиод тухайн хүмүүс манай гэрээс явсан. Тухайн хүмүүс нь манайд ирээд нэлээд хэдэн цаг болсон санагдаж байна. Мөн манай гэрт 1.2 литрийн савтай монгол архи хувааж уучхаад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 149-153-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Яллагдагч Э.У нь /РДТБ82**************17/ 2025 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р баг Уньт багийн нутаг дэвсгэрт, иргэдээс мал худалдан авахаар явах үедээ, хамтран амьдрагч Т.Ятай хэрүүл маргаан хийж, улмаар хохирогч Т.Яын энгэрээс заамдаж толгойн тус газарт давтамжтай үйлдлээр цохих, нүүрийг нь дарж машины салон мөргүүлэх, татаж унаган хэвлий, цээжинд нь 2-3 удаа өшиглөх, хашраана гэх байдлаар машинаас буулгаж орхиж явах зэргээр түүнийг цохиж зодон биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

Амь хохирогч Т.Яын толгойн ар дагз хөл гуя хэсэгт өшиглөсөн, цохисон үйлдлийн улмаас хохирогч Т.Яын биед “...цээжний баруун арван нэг, арван хоёрдугаар хавирга шууд далд хугарал, хамрын яс мөгөөрсний далд хугарал, зүүн тийш мурийлт ...” цээжний баруун ар гадаргуу баруун шуу, баруун шилбэ, баруун тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, дух 2 хөмсөгний дээр, хамрын нурууны баруун хажуу гадаргуу, эрүүний доод гадаргуу, хүзүүний зүүн гадаргуу, баруун бугалга, баруун шилбэ, баруун шагайнд зулгаралт гэмтлүүд нь яллагдагч Э.Уын үйлдэлдтэй шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Э.Уын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Э.У нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заасан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг учруулсан хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг биш харин уг хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хуульчилжээ.

Шүүгдэгч Э.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Т.Яын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Э.Уыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Яын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед баруун арван нэг, арван хоёрдугаар хавирганы шууд далд хугарал, хамрын яс мөгөөрсний далд хугарал, зүүн тийш мурийлт, духны хуйхны дотор гадаргуу, зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, баруун дагзны хуйхны дотор гадаргуу, баруун талын гавлын шар хальс, зүүн чамархайн булчин, мөгөөрсөн хоолойн баруун уушгины дээд дэлбэнтэй холбогдох хальс, дэлүү өрцний холбоос, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархай, нарийн гэдэсний чацархай, баруун чамархай, хоёр хөмсөгний гол, зүүн чамархай, зүүн далны доор, зүүн бугалга, зүүн тавхайн дээд гадаргуу, цээжний баруун ар гадаргуу, баруун шуу, баруун шилбэ, баруун тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, дух, 2 хөмсөгний дээр, хамрын нурууны баруун хажуу гадаргуу, эрүүний доод гадаргуу, хүзүүний зүүн гадаргуу, баруун бугалга, баруун шилбэ, баруун шагайнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Э.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ү гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгч байх тул шүүгдэгч Э.Уыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 195-198 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.У нь О******* аймгийн Б******* сумын Ц******* баг ******* тоотод оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: Прокурорын гаргасан саналыг бүрэн дэмжиж байна. У нь анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан амь хохирогчийн зүгээс зүй бус үйлдэл гарсан гэдэг нь харагдаж байгаа. Энэ нөхцөл байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа. Шүүгдэгч нь амь хохирогчтой 1 жил гаран амьдарч байгаа. 1 жил гаруй өөрөөсөө гадна 4 ам бүлийг тэжээж байсан. Энэ хугацаанд портер авсан. Мөн Үад дундаасаа авсан машинаа өгсөн. Тухайн өдрийн гэмт хэрэг гарах шалтгаан нь хохирогчийн архи хэтрүүлснээс болсон байна гэж харж байна. У нь 60 гарсан ээжтэйгээ амьдардаг. Ээж нь хорт хавдартай эцсийн шатандаа орсон. Тэгэхээр Ут торгуулийн ял оногдуулах боломжгүй байна. Зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг дэмжиж байна.

Шүүх шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт Эын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******0.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн *******0.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ут сануулсугай.

5. Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ