| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
2025 08 19 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 2504000000152 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай,
урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 05 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн,
******* овгийн ******* ******* (РД:*******)
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсэгт мотоциклоо янзалж байхдаа ах тай том савлагаатай 2 пиво уучихаад мотоциклоо унаад гэр лүүгээ харихаар явж байхад Багануур дүүргийн 4 дүгээр хорооны автобусны буудлын замд цагдаа зогсоож шалгасан, би өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Би согтчихоороо тээврийн хэрэгсэл жолоодоод байдаг юм. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Надад мотоцикль жолоодох “А” эрхийн үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 8, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...Б.******* (РД:*******) нь эрх хасагдсан үедээ “*******” маркийн улсын дугааргүй мотоциклийг 2.51 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2, 4),
Жолоочийн лавлагаа, мэдээлэлд “******* овгийн ******* *******ын жолооны үнэмлэхний төлөв: 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан” гэжээ. (хх-ийн 13),
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор “******* овгийн ******* *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэжээ. (хх-н 23-24)
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны 2025/ХМШЗ/43 дугаартай шүүгчийн захирамжаар “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан ******* овгийн ******* *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 05 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 05 хоногийн хорих ялаар сольж эдүүлсүгэй” гэжээ (хх-ийн 51-54)
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор “******* овгийн ******* *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэжээ. (хх-ийн 81-86)
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ЦХШЗ/14 дугаартай шүүгчийн захирамжаар “Яллагдагч ******* овгийн ******* *******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд шилжүүлж, эрүүгийн 2504000000152 дугаартай хэрэгт холбогдуулан 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэжээ (хх-ийн 55-56)
Хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр “427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тоо бүртгэлийн ажилтнаас ******* овогтой хоригдол *******ыг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөв” гэжээ. (хх-ийн 69)
Ялын тооцооны лавлагаанд “******* овогтой хоригдол ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 04 сар 05 хоногийн хорих ял шийтгүүлсэн. Ялын тооцоо 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар биеэр 2 сар, бүгд 2 сар, үлдсэн 2 сар 05 хоног” гэжээ (хх-ийн 69-70)
Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 23-24, 81-86), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой (хх-ийн 12-18) баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ыг гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 6 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед согтуугаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 204 дүгээр постны замд “*******” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Багануур дүүргийн Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2, 4), Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан болохыг тогтоосон Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 23-24), жолоочийн мэдээлэл, лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 2.51 хувьтай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Харин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц үйлдэл юм.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 2 сар 05 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх талаар заагаагүй, Б.*******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй тул тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлттэй холбогдуулж шүүгдэгчийн зүгээс “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал хүсэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Б.******* нь урьд “2 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 2024 оны 7 дугаар сараас буюу 11 сарын хугацаанд 3 удаагийн үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, мөн энэ хугацаанд хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.*******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 05 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж эдлүүлсэн, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар уг хорих ялаас 02 сар 05 хоногийн ялыг эдлээгүй болох нь ШШГЕГ-ын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ирүүлсэн ялын тооцоо болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Б.******* нь дээрх хорих ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй ба түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял сольж оногдуулсан 4 сар 05 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 8 сар 05 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрх хасах ял нь Эрүүгийн хуульд заасан ялын нэг төрөл ба уг ялыг нэмэгдэл ялаар хэрэглэдэг бөгөөд уг ялын тухайд шүүгдэгч Б.******* нь өмнөх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж, нэг төрлийн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор нийт эдлэх ялын хэмжээг нь тогтоох нь зүйтэй.
Тэрээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгүүлж, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж эдэлснээр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял тасалдсан байна. (2025.02.27-2025.06.13-ны өдрийг хүртэл тооцож хасахад үлдэгдэл нь 8 сар 16 хоног)
Иймд шүүх хуралдаанд улсын яллагчийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэх” талаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэв.
Тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ЦХШЗ/14 дугаартай шүүгчийн захирамжаар Б.*******од яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч тэрээр ШШГЕГ-ын харьяа Багануур дүүрэг дэх цагдан хорих байранд 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүргэгдэн ирсэн болох нь хавтас хэргийн 69 дүгээр талд авагдсан хоригдол хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгтээ 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 6 хоног цагдан хоригдсон байна. (хх-ийн 55-56, 69)
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь хамгийн сүүлд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг тусад эдлүүлэхээр шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч ******* овгийн ******* *******од энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял дээр
-өмнөх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 (найман) сар, 16 (арван зургаан) хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ХМШЗ/43 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар сольж оногдуулсан 4 (дөрвөн) сар 05 (тав) хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) сар, 05 (тав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2 (хоёр) жил 8 (найман) сар 16 (арван зургаан) хоногоор, нийт хорих ялыг 8 (найман) сар 05 (тав) хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.*******од оногдуулсан 8 (найман) сар 05 (тав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Б.*******ын цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******од оногдуулсан 2 (хоёр) жил, 8 (найман) сар, 16 (арван зургаан) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Б.*******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******од урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА