Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны н бичгийн дарга Н.Эбулган,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Н******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Н*******д холбогдох эрүүгийн 2515000790098 дугаартай, 304/2025/0099/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Б******* овогт Д*******ын Н*******, Б....... аймгийн Булган суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний төрсөн, О******* аймгийн Б******* сумын дугаар баг Э, жаргалант тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эт ү” ТӨҮ газарт гагнуурчин ажилтай, ам 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, эрэгтэй, 26 настай РД:ГЮ98**************19,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н******* нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Булган аймгийн О******* сумын Мааньт 4 дүгээр багийн нутагт байрлах “Н х” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Э-Очир нь түүнийг “гялтгар хараа, хурдан яваач” гэж хэлэхэд нь хохирогчийн хойноос морьтойгоо давхиж ирэн унаж явсан мориных нь сүүлнээс татсаны улмаас хохирогчийн унаж явсан морь нь хөндөлсөж, хөл алдан морьтойгоо газарт унаж хохирогч Э.Э-Очирын биед “баруун талын суурийн хн арын хананд шугаман хугарал, баруун талын дагзны ясанд шулуун хугарал, хоёр талын духны дэлбэнгийн өмнөд атираа, баруун, зүүн 2 талд цус хуралт няцралын голомт, 2 талын духны дэлбэнгийн субарахнойд зай, атираа хооронд, баруун талын чамархай, дагзны дэлбэнгийн субарахнойд зай, 2 талын суурийн хд цус хуралт” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000790098 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н******* нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Булган аймгийн О******* сумын Мааньт 4 дүгээр багийн нутагт байрлах “Н х” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Э-Очир нь түүнийг “гялтгар хараа, хурдан яваач” гэж хэлэхэд нь хохирогчийн хойноос морьтойгоо давхиж ирэн унаж явсан мориных нь сүүлнээс татсаны улмаас хохирогчийн унаж явсан морь нь хөндөлсөж, хөл алдан морьтойгоо газарт унаж хохирогч Э.Э-Очирын биед “баруун талын суурийн хн арын хананд шугаман хугарал, баруун талын дагзны ясанд шулуун хугарал, хоёр талын духны дэлбэнгийн өмнөд атираа, баруун, зүүн 2 талд цус хуралт няцралын голомт, 2 талын духны дэлбэнгийн субарахнойд зай, атираа хооронд, баруун талын чамархай, дагзны дэлбэнгийн субарахнойд зай, 2 талын суурийн хд цус хуралт” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Э.Э-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд, гэрч Д.Эбаатар, Ж.Ж, Н.Цогт-Э, Ч.Г, Д.А, Ц.Д*******, насанд хүрээгүй гэрч Э.Эсайхан, М.А нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Д.Н******* гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Д.Н******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.Э-Очирт мөрдөн шалгах ажиллагааны шатанд сайн дураараа 5,820,400 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал 1,672,894 төгрөгийг гаргасан бөгөөд шүүгдэгч 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Д.Н******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянга төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Н*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянга төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д*******ын Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Шүүгдэгч Д.Н*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Д.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ