Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 136/шш2022/00109

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум *** оршин суух, Б овогт Д.М (РД:)-ны хүсэлттэй,

Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мнь Дорноговь аймгаас НАХЯамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэрэгт татагдан 0146 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/235 дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдаж байсан. Цэргийн батлахаа үрэгдүүлсэн тул тухайн хугацааны овог нэрийг Дамирангийн Ц.Мболгож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 1092963 дугаартай 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-3/, Ц.Ц, Ч.Н нарын тодорхойлолт /хх-4, 5/, 224401000394 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-7, 8/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08/3348 тоот лавлагаа /хх-9/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Ц, Ч.Н нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч нь 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь:

- 1092963 дугаартай 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-3/, Ц.Ц, Ч.Н нарын тодорхойлолт /хх-4, 5/, 224401000394 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-7, 8/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08/3348 тоот лавлагаа /хх-9/

- Гэрч Ц.Ц шүүхэд мэдүүлсэн: ... Би эхээс 9-лээ төрсөн. Ц.Мнь айлын 6 дахь хүүхэд юм. Бидний Дамиран, Цэрэндулам гэдэг байсан. Ц.Мнь их томоогүй, сахилгагүй, хэрэгт орчих гээд, хэл ам татлаад байхаар нь ээж маань Мэндсайханыг цэрэгт явахад нь өөрөө овоглож бүртгүүлж явуулсан байсан. Учир нь бидний аав Дамиран нь архи дарс уудаг, хулигаан байрын хүн байсан учир Мэндсайханыг эцгийгээ дуурайсан хүн болох нь гээд өөрөө овоглосон гэдэг. Цэрэндулам буюу ээжээр овогловол томоотой байж магадгүй гэж бодсон байх. Бодлоор нь ч болж дүү маань эр цэргийн албаа сайн хааж, онц хилчин болж, хил зөрчигч барьж байсан. гэх мэдүүлэг /хх-15, 16/,

- Гэрч Ч.Н шүүхэд мэдүүлсэн: ...Би Мэндсайханы төрсөн эгч Цэцэгмаагийн гэр бүлийнх нь хүн юм. Би Цэцэгмаатай 1977 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Намайг Дамиран гэх айлын хүргэн болоход Ц.Мнь сургуульд сурдаг 3, 4 ангийн л хүүхэд байсан. Ц.Мнь цэрэгт явахаасаа өмнө их хөдөлгөөнтэй, хэрэгт холбогдчих гээд байдаг хүүхэд байсан. Манай хадам ээжийг Цэрэндулам, хадам аавыг Дамиран гэж хүн байсан. Хадам аав маань бас их танхай хүн байсан гэж ярьдаг. Ц.Мнь 1984 оны 06 дугаар сараас 1987 оны 06 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цэргийн алба хаасан. гэх мэдүүлэг /хх-17, 18/,

- Гэрч М.Ч шүүхэд мэдүүлсэн ... Бид 1984 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанд Сайншандаас хамт татагдан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хязгаарын 0146 дугаар ангид алба хаагаад 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдан ирсэн. Тэгэхэд Сүхбаатар аймаг руу 70 шахуу цэрэг татагдан явж байсны нэг нь Ц.Мбайсан. Мэндсайханы эцгийг Дамиран гэдэг хүн байсан гэж сонсож байсан, эхийг нь Цэрэндулам гэж хүн байсан... гэх мэдүүлэг /хх-35, 36/,

- Гэрч Д.О шүүхэд мэдүүлсэн ...Ц.Мбид 1984 оны 06 дугаар сард Сүхбаатар аймаг руу 70 орчим цэрэг татагдан 4 машинд хуваагдан суугаад явж байсан. Ц.Мбид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хязгаарын 0146 дугаар ангийн 20 дугаар отрядад алба хаагаад 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдан ирсэн... гэх мэдүүлэг /хх-37, 38/ болонхүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Мыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар НАХЯ-ны 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474, 1987 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн б/325 дугаар тушаалуудын жинхэнэ эзэмшигч,

мөн 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт Д.М (РД:) нь НАХЯ-ны 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474, 1987 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн б/325 дугаар тушаалуудын жинхэнэ эзэмшигч,

мөн 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ