Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00113

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** гэх газарт оршин суух, Л овогт И.Ө/РД: /-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: И.Ө,

Гэрч: Д.С/цахимаар/, Д.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Ө нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие И.Ө нь Дорноговь аймгийн Сайншанд сумын малчин Д.А2009-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл гэр бүл болон мал маллан хамтран амьдарсан. Өнгөрсөн хугацаанд бид гэрлэлтээ батлуулахаар ярилцаж байсан хэдий ч тухайн үеийн ахуй амьдрал дахь ажлын шалтгаанаар гэрлэлтээ батлуулж чадаагүй. Миний хань 2021 оны 11 дүгээр сард гэнэтийн шалтгаанаар асар хүнд хагалгаанд орж амь нас нь аврагдаж чадалгүй 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өөр насан эцэслэсэн. Биднийг хамтын амьдралтай байсан талаар миний төрсөн эгч И.Зул болон бидэнтэй айл хот болон мал малладаг 6 дугаар багийн малчин С.Ннар гэрчилнэ. Иймд Д.А2009-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч И.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А 2009 оноос эхэлж 2021 он хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан. Тухайн үед бид хоёр хэн, хэндээ хань болж хоршиж амьдарсан. Тухайн үед би тэтгэвэрт гарсан байсан. Харин өвгөн маань мал малладаг байсан. Тэр үед эрэгтэй хүн ганцаараа мал маллах хэцүү, хоол ундгүй ганцаараа амьдардаг байсан. Тэр үеэс Ань хоёулаа хамт амьдаръя гэж хэлж байсан. Тухайн үед хамт амьдарснаас хойш үеийн хүмүүсээс ичиж, санаа зовж хамт гадуур явдаггүй байсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа мал, ахуй гэж завгүй байсан учраас гэрлэлтээ батлуулаагүй. Мөн одоо бидний насны хүмүүс хүүхэдтэй болж нэрээр нь овоглоно гэх биш гэж бодоод монгол хүний тайван, хайхрамжгүй байдлаар хандаж, бодож ирсэн. Бид хамтын амьдралаа эхлүүлэхдээ өөрсдийн амьжиргааны хэдэн малыг нийлүүлж хамтын хөдөлмөрөөр амьдарсан. Би өвгөнөө 2021 онд Улаанбаатар хотын Интермед эмнэлэгт сахиж байсан боловч тухайн үед асар, хүнд хагалгаанд орсон учраас амь нас нь аврагдаж чадаагүй. Одоо хамтын амьдралтай байсныг нотлохоор Алиахүүгийн төрсөн дүүг гэрчээр асуулгах гэсэн боловч дүү нар нь бид хоёрын хамт амьдарч байх хугацаанд эзэмшиж байсан хаваржаа болон бууц хороог маань хүнд худалдаж зарж 10,000,000 төгрөгийг хүнээс авсан байсан. Хуульд зааснаар нас барснаас хойш нэг жилийн дараа өв нээгдэх ёстой гэтэл дүү нар нь хууль бус зүйл хийж худалдсан байна. Миний бие шүүхээр хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор тухайн бууц хороо, хаваржаа, худаг усыг битүүмжлүүлэх хүсэлтэй байгаа юм. Ийм учраас хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгийн хуулбар /хх-3/, 4401000205 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-5-11/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн ажлын албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/01 дугаартай албан бичгийн хуулбар /хх-12/, 0006543 дугаартай асаргааны тэтгэмжийн дэвтрийн хуулбар /хх-13/, гэрч С.Н тодорхойлолт /хх-15/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/, М.З тодорхойлолт /хх-17/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/, төлбөрийн даалгаврын баримт /хх-19/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-20/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-31-44/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/126 дугаартай албан бичиг /хх-47/, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/360 дугаартай албан бичиг /хх-59/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх С.Н, И.Зул, Д.С, Д.З нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ө нь З овогт Д.А2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

З овогт Д. А нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  4401000205 дугаарт  бүртгэсэн  Нас барсны гэрчилгээ-ний хуулбар/хх-4/-аар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд эд хөрөнгөө авах зорилгоор хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргаж байна.

44511306621 дугаартай өрхийн бүртгэлийн Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-5-11/-т нэхэмжлэгч 2017-2021 онд нэхэмжлэгч И.Өыг талийгаач Д.Ахамт бүртгэлтэй байсныг тэмдэглэсэн байх тул тэднийг 2017-2021 он хүртэл хамтран амьдарч байсан гэж үзэх нь зүйтэй.

Мөн И.Ө нь Д.А2009 оноос 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн ажлын албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/21 дугаартай И.Өнь тус багийн хөдөө үнэгтэд бүртгэлтэй 2009 оноос гэр бүлийн хүн нөхөр Д.Ахамтаар хөдөө мал маллаж байсан ба тус багийн малчин өрх мөн болно. гэх тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймгийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаартай Сайншанд сумын 6 дугаар багийн малчин И.Ө, нөхөр Д.Ахамт 2009-2020 он хүртэл Дорноговь аймгийн Прокурорын газрын малыг маллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт, 0006543 дугаартай Халамжийн дэвэр /хх-13/, 440151136621 дугаартай өрхийн Хүн ам, Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /5-12, 31-44/, гэрч С.Нарандэмбэрэлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд өгсөн Би 1990 оноос хойш ээж Хүүхэн болон хамаатны ах Д.Ахамт мал малладаг байсан. Тэгээд 2009 онд И.Ө нь Д.Асуугаад нэг гэр бүл болоод тусдаа гарч мал малласан. И.Ө, Д.Ахоёр нь 2009-2021 он хүртэл хамт амьдарсан. Анх 2009 онд ханилаад манай ах өвчний улмаас нас барсан. гэх, гэрч И.Зулын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд өгсөн И.Ө нь манай дүүтэй суугаад гэр бүл болж байсан. Тэд хамтын амьдралтай байсан. И.Ө, Д.Анар нь 2009-2021 он хүртэл хамт амьдарсан. Манай хүргэн Д.Ань 2021 онд өвчний улмаас нас барсан. гэх, гэрч Д.Самбуугийн шүүх хуралдаанд гаргасан Хатанбулаг суманд амьдардаг хүнээс нь асуухад 2013 оны намар танай ээжийг өнгөрсөн /нас барсан/ хойно нь танайд ирж амьдарсан шүү дээ гэсэн. Цаг хугацааны хувьд тийм байгаа. Хамт амьдарч эхэлсэн хугацааг нь сайн мэдэхгүй байна. Ах ярихдаа малчин хайгаад байгаа гэсэн. Дараа нь хотод ирээд би нэг малын дэлэн шувтрах хүнтэй болсон гэж байсан. Гайгүй хүн юм уу гэхэд хөдөө амьдарна, мал маллана, малжих сонирхолтой гээд нэг хүн байгаа, Хатанбулагаас авчирна гэж байсан. гэх, гэрч Д.Зын шүүх хуралдаанд өгсөн И.Ө, Д.Анар нь 2010 оноос 2021 он хүртэл хамт байсан. Ер нь хамт нэг гэрт л амьдарч байсан хүмүүс юм. гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч И.Өыг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл З овогт Д. С.Нхамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар И.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Л овогт И.Ө/РД: / нь З овогт Д. А/РД: /-тэй 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА