Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Х овогт П.М /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: П.М,

Гэрч: Н.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуунзул.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн харьяанд оршин суугч. Хадам аав болох А.Найл амьдарч байсан. Миний нөхөр болох Н.Х нь аавтайгаа хамтаар амьдарч байсан болохоор тусдаа малаа тоолуулж байгаагүй болно. 1995 оноос 2005 оныг хүртэл Саруул зам нэгдлийн хоршоонд малчнаар ажиллаж байсан. ...Иймд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ айлд бэр орсноос хойш мал маллаж амьдарсан. Тэгээд тэтгэвэрт гаргах гэсэн 10 жил мал малласан хугацааны шимтгэл төлөгдөөгүй байна гэсэн. Тэгэхээр нь А.Нгуайгаас асуусан чинь та хоёрын нэр дээр тусдаа мал тоолуулж байгаагүй, энэ малаас авбал ав гэсэн. Тэгэхээр нь авъя гээд байж байсан чинь А.Нгуай хагалгаанд ороод яаж ч чадахгүй байна. Тэгээд энэ хүнийг надтай амьдарч байснаа гэрчил би тэтгэвэрт гармаар байна гээд дагуулаад ирсэн. Аав нь хагалгаанд ороод ирэх ямар ч боломжгүй байгаа. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-3/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тушаал шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар /хх-4-5/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Малчнаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-6-7/, Малын А дансны хуулбар /хх-8-17/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний 12 дугаартай албан бичиг /хх-18/, 0005/000882 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-19/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 250 дугаартай лавлагаа /хх-20/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 323 дугаартай лавлагаа /хх-21/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хх-22/, гэрч Н.Т тодорхойлолт /хх-23/, 223057 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-24/, Ө.Ц тодорхойлолт /хх-25/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-26-27/ төлбөрийн даалгавар /хх-28/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-29/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Н.Х, Н.Т, Ө.Ц нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.М нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.М нэхэмжлэлд дурдсан хугацаанд малчнаар ажиллаж байсан бөгөөд түүний мал хадам аав Насанбатын болон нөхөр Н.Хын нэр дээр тоологдсон гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

А.Ннь 1995-2005 онд малчнаар ажиллаж байсан нь болох нь 1995, 2003, 2004, 2005 оны Мал тооллогын бүртгэл буюу малын А данс/хх-8,14-17/-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 250 дугаартай лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 323 дугаартай лавлагаагаар, Н.Х нь малчнаар ажиллаж байсан болох нь 1996, 1997,1998, 1999 /хх-9-13,/ оны Мал тооллогын бүртгэл /малын А данс/-ээр тус тус тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч П.М нь Н.Хтай гэр бүл болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 0005/000882 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /хх-19/.

П.М нь Алтанширээ сумын 3 дугаар багт мал маллаж байсан болох нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай П.Мнь /ЕБ1071900/ 1989-2005 онд тус багт мал маллаж амьдарч байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт болон гэрч Н.Т 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн Би П.М1996 оноос эхлээд таньдаг болсон. Анх Баянхонгор аймгаас Алтанширээ суманд илгээлтээр аав Пеодор, ээж Нямхүү, эгч Амарсайхан нарын хамтаар 1 дүгээр бригадад үхэрчнээр ажиллахаар ирж байсан. Тэгээд эгч Амарсайхантай нь би нэг анги болоод гэрээр нь орж гардаг байсан. П.М, Н.Х нар нь 1989 онд гэр бүл болоод 1995 он хүртэл амьдарч байсан. Дундаасаа 4 хүүхэдтэй байсан. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа буюу 3 дугаар бригадад мал малладаг байсан. 1995 оноос хойш Дорноговь аймгийн Сайншанд сум руу шилжсэн гэв. гэх мэдүүлэг, гэрч Ө.Цэндмаагийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн П.М, Н.Х хоёр 2002-2005 оны хооронд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа буюу 3 дугаар бригадад мал малладаг байсан. гэх, гэрч Н.Хын шүүх хуралдаанд өгсөн П.М нь миний эхнэр мөн. Суусан цагаасаа хойш манайд мал малладаг байсан бөгөөд 1995-2005 он хүртэл мал малласан нь үнэн. гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.Мг нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 151 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-3/, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай Тушаал шинэчлэн батлах тухай тушаал /хх-3-5/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Малчнаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарыг хэрэгт авахуулсан боловч тус нотлох баримтууд нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарахгүй, ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар П.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт П.М /РД: /-г Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА