Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00118

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** байрлах, Х ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт Б.Э /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХКнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э/РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Энь Хасбанк ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1020037495 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 1,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ үл биелүүлж 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөлгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 287 хоног хугацаа хэтэрсэн байна. Банкнаас зээлийн гэрээний төлбөр гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Б.Энь зээл авах үедээ оршин суудаг байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 10 хэсэг гудамж, 115 дугаар байр, 20 тоотод оршин суудаггүй байна. Мөн зээлдэгч Б.Энхтөртэй огт холбогдож чадахгүй байна. ...Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхтөрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хас банк ХХК-иас 15,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийн төлөлт хийгдээгүй. Манай байгууллагаас зээлдэгч Б.Энхтөрийг эрж хайсан боловч хаяг дээрээ байхгүй гэх тодорхойлолтыг багийн Засаг даргаас нь авсан байгаа. Иймд зээлдэгч Б.Энхтөрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. гэв.

Нэхэмжлэгчээс 000239852 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, Хүний нөөц хариуцсан захирлын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн В/928 дугаартай О.Мөнхнаранг албан тушаалд жинхлэн ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, Гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаартай Х эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/134 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх-6-7/, Б.Энхтөрийн зээлийн дансны хуулга /хх-12/, Замын-Үүд тооцооны төв-139 дансны хуулга /хх-13-20/, Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн ажлын албаны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай албан бичиг /хх-22/, төлбөрийн даалгаврын баримт /хх-23/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-24/, төлбөрийн даалгаврын баримт /хх-25/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-26/, зээлийн өргөдөл /хх-38/, 1020037495 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-39-41/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-42/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудас /хх-43/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

Нэхэмжлэгч Х ХХКнь Б.Э 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1020037495 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-8/-г байгуулсан байх ба уг гэрээгээр Б.Энь 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авчээ.

Нэхэмжлэгч Х ХХКнь гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөгийг Б.Э Х дахь 1020037495 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь Б.Э Х дахь зээлийн дансы хуулга /хх-12/-аар тогтоогдож байна.

Б.Эгэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд олдохгүй байгаа, бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн ажлын албаны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай Б.Э / / тус багийн 10-р хэсэг, 115-р байр 20 тоотод ам бүл дөрөв, бүртгэлтэй боловч тухайн хаягандаа одоо оршин суудаггүй болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн зээлдэгч Б.Э зээлээ эргэн төлөхийг сануулсан агуулга бүхий мэдэгдэх хуудсыг түүний аав Б.Б хүлээлгэн өгсөн баримт, Б.Э Х дахь зээлийн дансы хуулга болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

   Иймд Б.Энь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж Б.Э эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Б.Э эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Э/РД: /-ийг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох ажлыг Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГОНЧИГСУМЛАА