Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Ж овогт Б.Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Э нь 1966 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн. Тухайн үед миний төрсний гэрчилгээг авахдаа ээж Бүтэдмаагаар овоглож авсан байдаг. Миний төрсөн эцэг Жунай овогт Цэвээндоо. 1974 онд анх сургуульд орохоосоо эхлэн бүх баримт бичиг, ажлын тушаал, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нь аав Цэвээндоо овогтой юм. Ингээд 1991-1992 оны хооронд иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж анх авсан төрсний гэрчилгээ нь ээжээр овогтойгоос болж сүүлийн бүх бичиг баримт, паспорт ээж Бүтэдмаа овогтой болсон. Үүнээс үүдэн 2 өөр овогтой болж баримт бичгийн зөрчил гарсан. 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №124 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай ажилд орсон тушаал, 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №53 дугаартай ажилд томилсон тушаал, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №24 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №17 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №43 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №86 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №206828 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшиг мөн гэдгийг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож цаашид бүх бичиг баримтыг ээж Бүтэдмаагаар овоглох хүсэлтэй байгаа тул харгалзан үзэж тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс мал аж ахуй эрхэлж, малчнаар 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Тухайн үеийн ажиллаж байсан байдлын тушаал, Хөдөлмөрийн дэвтрийн овгийн зөрчил гарсны улмаас одоо өндөр насны тэтгэвэрт гарах боломжгүй болсон учраас шүүхэд баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, 15 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, 822380 дугаартай паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа хувьцаат компани ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай Малчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-6-7/, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал /хх-8/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Энхтуяа, Дулмаа нарыг ажилд томилох тухай тушаал /хх-9/, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай Ц.Энхтуяаг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-10/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-11/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал /хх-12/, 86 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, 206828 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14/, гэрч Ц.Энхтөрийн тодорхойлолт /хх-15/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, гэрч Б.Энхболдын тодорхойлолт /хх-17/, 47 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-18/, төлбөрийн даалгаврын баримт /хх-19/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-20/, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02/132 дугаартай албан бичиг /хх-21/, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 136/ШЗ2022/00240 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-22-23/, гэрч О.Маамын тодорхойлолт /хх-23/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-24/, 86 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-37/, 206828 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-38/, 0842148 дугаартай нийгмийн даатгалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-39/, Ж.Ц үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-40/, 080836 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41/, гэрэл зургийн хуулбар /хх-42/, Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь Туяа ХК-ий ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал /хх-51-52/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ц.Э, О.М нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Э, Д нарыг ажилд томилох тухай тушаал,

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Ц.Э ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамж,

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь Туяа /ХК/ компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай, 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай Малчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал,

1993 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээгдсэн 86 дугаартай Б.Эхөдөлмөрийн дэвтэр,

1989 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нээгдсэн 206828 дугаартай Ц.Э хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь өөрийн эх Бүтэдмаагаар овоглосон болох нь түүний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3, 4/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Э нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байхад дээрх тушаалуудад миний овгийг буруу бичсэн бөгөөд тухайн баримт бичгүүд минийх мөн гэх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан, түүний төрсөн эцэг нь Ц мөн болох талаар О.М 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд Б.Э нь 1986-1987 онд Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчийн худалдагчаар ажиллаж байсан. Тухайн үед Б.Эгаас өөр адилхан нэртэй хүн байгаагүй. Б.Э ээжээрээ овоглодог байсан. Уг нь ааваараа би, ээжээрээ овоглодог. Бусад дүү нар, ах нар нь ааваараа овоглодог. гэх, гэрч Ц.Э 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд Даланжаргалан сумын бичигт гэдэг багийн төвд манай аав, ээж, мал малладаг байсан. Бид эхээсээ тавулаа, дээрээ нэг эгчтэй, дороо гурван дүүтэй. Манай ээжийг О.Бүтэдмаа, аавыг Ж.Ц гэдэг. Б.Э миний төрсөн дүү. 1966 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Даланжаргалан сумын Хужрын бууц гэдэг газар Ц гурав дахь хүүхэд болж төрсөн. гэх мэтүүлгийг өгч гэрчилж байна.

Мөн 080836 дугаартай Цэвээндоо овогтой Энхтуяагийн Бүрэн дунд боловсролын үнэмлэх, 108357 дугаартай Ц.Э Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ /хх-41/, Цэвээндоо болон Бүтэдмаа нарын гэрэл зураг /хх-42/ зэрэг баримтаар Б.Э нь Цэвээндоогийн охин болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Эг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Энхтуяа, Дулмаа нарыг ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Ц.Энхтуяаг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь Туяа /ХК/ компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай, 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай Малчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээгдсэн 86 дугаартай Б.Эхөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нээгдсэн 206828 дугаартай Ц.Э хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж овогт Б.Э /РД: /-г Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Энхтуяа, Дулмаа нарыг ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Ц.Энхтуяаг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь Туяа /ХК/ компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай, 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай Малчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээгдсэн 86 дугаартай Б.ЭХөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нээгдсэн 206828 дугаартай Ц.Э хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА