| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2022/00102/И |
| Дугаар | 136/шш2022/00138 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 136/шш2022/00138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, М овогт Т.О /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.О,
Гэрч: Г. Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Г.Б2006 онд танилцаж 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр анх хамтран амьдарч эхэлсэн. 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Бг төрүүлж тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт амьдарч байгаад Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өвчний улмаас насан өөд болсон. Хоёулаа 2022 онд гэрлэлтээ батлуулах гэж байсан ажил амьдралын улмаас хойшлуулж байсан юм. Одоо хүү Бат-Ирээдүй нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох болсон тул бид хоёрын 2007 оноос 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь хүү Бтэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах гэж хүсэлт гаргасан. Хамтран амьдарч байсан хүн маань өөд болсон. Тэгээд хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд хамтран амьдардаг байсан эсэхээ тогтоолго гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.
Нэхэмжлэгчээс Г.Б, Т.О нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/1462 дугаартай албан бичиг /хх-4/, Мишээлт-Мана өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-5/, 0187390 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 4401000137 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-12/, гэрч Г.Ч тодорхойлолт /хх-13/, гэрч Т.Л тодорхойлолт /хх-14/, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт /хх-15/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-16/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-23-26, 28-32/, Гэрэл зураг /хх-49/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Г.Ч, Т.Л, Г.Н нарыг гэрчээр асуусан байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь Г.Б2007 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б овогт Г.Бнь 1973 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн /хх-2/ бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 03-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 2021 оны 10 дугаар сарын 05-нй өдрийн 4401000137 дугаарт бүртгэсэн Нас барсны гэрчилгээ-ний хуулбар/хх-3х/-аар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах зорилгоор хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч Т.О нь 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Бат-Ирээдүйг төрүүлсэн болох нь 0187390 дугаартай төрсний гэрчилгээ /хх6/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.О нь Г.Б2007 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Г.Б, Т.О, Б.Г, О.Б нарыг Дорноговь аймгийн Айраг сум, 2-р баг, Дэнж 118-27 тоотод хамт оршин суудаг талаар тэмдэглэсэн 2007-2009, 2011, 2018 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-7-11, 22-25, 27-31/, гэрч Т.Л 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд өгсөн О.Б нь Г.Бгийн төрсөн хүү мөн. 2008 онд хүү нь төрсөн ээжээрээ овоглосон байдаг. Гэрлэлтээ батлуулаагүй учраас л хүүхдийн овог ээжээрээ овоглогдсон байх. Т.О, Г.Б нар 2007 оноос хойш өдийг хүртэл буюу 2021 оны 09 дүгээр сар хүртэл Г.Бг өнгөрөх хүртэл нэг гэрт хамт амьдарч байсан. гэх, гэрч Г.Ч 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр шүүхэд өгсөн Т.О, Г.Б нар 2006 онд танилцаад 2007 оноос талийгаачийг нас барах хүртэл хугацаанд хамтдаа амьдарч байсан. Хамт амьдрах хугацаандаа тус тусынхаа ажлыг хийгээд сайхан амьдарч байсан. Ямар нэгэн асуудал болж маргаан үүсгэж байгаагүй. Хамт амьдарснаас Бат-Ирээдүй гэдэг нэртэй хүүтэй болсон. Одоо хүү нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуульд 8 дугаар ангид сурдаг. Талийгаач дүү маань хоёр уушиг нь устсан гээд гэнэт нас барсан юм. Тэд гэрлэлтээ батлуулаагүй. Т.О урд нь нөхөртэй байж байгаад баталгаагаа салгаагүй байсан байх. Тэгээд л энэ хоёр батлуулаагүй гэж бодож байна. Манай дүү Сайншанд суманд амьдардаг байсан. Т.О нь Замын-Үүд суманд амьдардаг байсан юм. Тэгээд хоорондоо утсаар танилцаад холбоо барьж байгаад Улаанбаатар хотод очиж уулзаад тэрнээс хойш хамтдаа амьдрах болсон юм. гэх, гэрч Г.Н шүүх хуралдаанд өгсөн Т.О, Г.Б нар ханилаад арав гаруй жил болж байна. Гэр бүлийнхээ хүрээнд энэ 2 хүнийг гэр бүл гэж ойлгодог байсан. Тэд 2007 оноос нас барах хүртлээ хамт амьдарч байсан. гэх мэдүүлэг, 2011 оны 6 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар гэх тайлбартай гэрэл зураг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.О 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Б овогт Г.Бхамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар М овогт Т.О /РД: /-ийг Б овогт Г.Б/РД: /-тэй 2007 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА